Германы алдарт "Байерн Мюнхэн" клуб багийнхаа довтлогч Томас Мюллертэй гэрээгээ сунгахаар ярилцаж байгаа ажээ. Sport Bild-ын мэдээлж байгаагаар хоёр тал 2023 он хүртэл гэрээгээ сунгахаар тохиролцоонд хүрч байгаа юм байна. Харин 30 настай Герман хөлбөмбөгчин хэдэн саяын цалин авах талаар хараахан тохиролцоонд хүрээгүй ажээ.
Хэрвээ Мюллер цалингаа нэмүүлнэ гэхгүй бол 2024 он хүртэл гэрээгээ сунгах ч боломж байгаа талаар ярилцаж байгаа гэнэ. Энэ улиралд Мюллер Бундес лигт 25 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, 16 гоолын дамжуулалт өгчээ.
Сэтгэгдэл бичих