Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц дөнгөж сая газардлаа. Тус нислэгээр 255 том хүн, зургаан нярай хүүхэд тээвэрлэн ирсэн байна. Тэд онгоцонд суухаасаа өмнө коронавирусийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан гэж МИАТ-ээс мэдээлж байна.
Нислэгийн үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр улсын байцаагч зорчигчдын халууныг хэмжиж хяналт тавьж ажилласан бөгөөд зорчигчдод тандалт хийж байна.
Нислэгийн багийнхан болон зорчигчдыг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлах юм.
Б.Аз