Адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг гаалийнхан илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн шалгаж байна.
Адууны өлөн гэдэс нь тарифын бус хязгаарлалттай бараанд тооцогддог байна.
Энэ нь ЗӨРЧЛИЙН ТУХАЙ хуулийн 11.21.11-д Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авах заалттай аж.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монгол малын өлөн гэдсээр маш сайн чанарын мэс заслын утас хийдэг. Өөрсдөө хийж чадахгүй тул гаргаад нэг хоёр хүн мөнгө олоход яагаад болохгүй гэж
Адууны өлөн гаргахад юу нь болохгүй байна? Нээрээ л гарыг нь хүндрүүлсэнгүй юу даа, ГЕГ-ын даргаа, энэ доодох авилгачладаа семинар хийж заавар өгөөч, манай хоёр хүн жаал мөнгөтэй болох нь юу нт муу байнаа?
гаальчдын нэхсэн мөнгийг өгөхгүй болохоор баригдаж байгам даа энэ хүн хэн гэдэг гаалийн ажилтан хэдэн төгрөг нэхсэнийг нь ил болгох хэрэгтэй
адуун ыөлөн яах вэ. Алт аа сайн илрүүл гаальчидаа