2020 оны 4-р сарын 3
11 цаг 10 минут

П.Өлгийсайхан: Зөвхөн үс засалтаар тухайн хүний харагдах байдлыг 100 хувь өөрчлөх боломжтой

Дуртай ажлаа хийж, түүгээрээ дамжуулан үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжийг мэдрүүлж, сэтгэл ханамжийг мэдэрч, эгэл, энгийнээр ажиллаж хөдөлмөрлөн амьдардаг П.Өлгийсайхан гэх үсчин бүсгүйг энэ удаагийн "ЭГЭЛ ХҮН" ярилцлагын буландаа урилаа.  

Ирээдүйд сэтгүүлч юм уу эмч болно гэх том мөрөөдөл тээж хичээн суралцдаг байсан охин нэг л өдөр үсчин болох шийдвэр гаргасан нь өдгөө түүнийг амжилтын зүг хөтөлж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчид, салонтой мундаг үсчин, олон мянган шавьтай гайхалтай багш болох эхлэлийг нь тавьжээ.

 Зориод ирсэн хүн бүрийг өөрөө өөртөө таалагдаж, дурлатал нь гоё сайхан болгохын төлөө бүх сэтгэл зүрхээ зориулан хичээж ажилладаг тэрбээр шүүмжлэлийн үгсийг тун ч бага сонссон гэнэ.  Бид түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа. Биднийг хэсэгхэн хугацаанд ярилцаад гарч ирэхэд П.Өлгийсайханаар үйлчлүүлэхээр зорьж ирсэн үйлчлүүлэгчид нь дугаарлаад суучихсан хүлээж байсан юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Zaluu.com сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг П.Өлгийсайхан гэдэг.  Үсчин мэргэжилтэй. Одоо “ТOPAZ” гээд үсчин гоо сайхны салон ажиллуулдаг.

 -Үсчин болох таны багын хүсэл мөрөөдөл байсан уу?

-Үгүй ээ. Миний багийн мөрөөдөл сэтгүүлч юм уу эмч болох байсан. Харин жаахан том болоод ирэхээрээ хүн өөрийнхөө сонирхол болон бусад хүчин зүйлээс шалтгаалж сонголтоо хийдэг юм билээ. Гэнэт л үсчин болохоор шийдсэн.

-Яагаад үсчин болохоор шийдсэн юм бол?

-Би өөрөө маш шингэхэн үстэй. Шингэн үс янзалж, арчлахад маш хэцүү байдаг. Яаж ч янзлуулаад гоё болдоггүй байсан. Тиймээс шингэн үстэй хүмүүст тусладаг, үсийг нь гоё болгож өгдөг  мундаг үсчин болох юмсан гэж бодоод үсчин болохоор шийдсэн. 

-Хэдэн жил ажиллаж байна вэ?

-2000 оноос ажиллаж эхэлсэн гэхээр яг 19 жил болж байгаа юм байна.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Анх Матрикс салоноос ажлын гараагаа эхэлж, тэндээсээ маш их зүйлийг сурч мэдэж авсан.

-“ТOPAZ” салоноо байгуулаад хэр удаж байна вэ?

-2000 онд үсчинд болоод "Матрикс" салонд таван жил ажилласан. Тэндээсээ 2015 онд гараад,  өөрөө салоноо нээгээд,  төнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Хүний "тэргүүн"-тэй байнга харьцдаг хүнд хэцүү бэрхшээлтэй зүйл олон тулгардаг байх. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд шантрах үе гарч байв уу?

-Хэцүү, бэрхшээлтэй зүйл зөндөө олон байдаг. Тэр ч утгаараа шантрах үе ч байсан. Үс сайхан бол зүс сайхан. Зүс сайхан бол сэтгэл сайхан гэдэг учраас үс нь ямар байхаас тухайн хүний гадаад төрх тодорхойлогддог гэж боддог. Дээрээс нь сэтгэл санаанд нь хүртэл нөлөөлж байдаг. Тиймээс хүний үсийг муухай засах эрх ямар ч үсчинд байхгүй. Өөрөөр хэлбэл, зассан үс засалт болгон тухайн үйлчлүүлэгчид заавал таалагдах ёстой байдаг. Тэр ч утгаараа маш их толгой ажиллуулдаг, хэцүү мэргэжил. 

-Тэгвэл таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-“Үнэхээр сайхан болжээ. Танд баярлалаа” гэх чин сэтгэлийн үгсийг сонсожүйлчлүүлэгчдийнхээ аз жаргалтай инээмсэглэлийг өдөр бүр хардаг учраас би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог. Мөн үсээ засуулсан хүмүүст тухайн засалт нь таалагдвал нүд нь гэрэлтээд л явчихдаг. Гаднаас жаахан уравгар орж ирсэн хүн үсээ засуулаад гарахаараа улам илүү өөртэй итгэлтэй болоод, сэтгэл дүүрэн инээгээд гарахыг харах үнэхээр сайхан байдаг. 

-Таны хувьд үйлчлүүлэгчиддээ хэлэх дуртай, байнга хэлдэг үг бий юу?

-Өөрчлөлтөд бэлэн бай гэж хэлэх дуртай. Зөвхөн үс засалтаар тухайн хүний харагдах байдлыг 100 хувь өөрчлөх боломжтой гэж би хардаг. Цаг хугацаа бидний шинэ эрин, шинэ зуун руу авч явж байхад бид ч гэсэн илүү цоглог, илүү залуу, илүү эрч хүчтэй байх ёстой юм шиг санагддаг. Тэр ч утгаараа тухай хүний нэгэн хэвийн үс засалтыг эрч өөрчилж, огт өөр шинэ хүнийг бүтээж өгөхийг эрмэлздэг. Тэр нь ч үйлчлүүлэгчдэд маань таалагддаг. Сүүлийн үед над дээр үснийхээс засалтыг эрс өөрчлүүлэх хүсэл сонирхолтой хүмүүс их ирдэг болсон. "Та намайг өөрчлөөд өгөөч” гэдэг үгийг бараг өдөр бүр, цаг мөч тутамд сонсож байна даа.

 -Мэдрэмж, мэдлэг хосолсон хүн л үсчин хийдэг байх. Тухайн хүнийг өөрчлөхийн тулд гоо сайхны талаар их мэдлэг хэрэгтэй. Хүний үс засахад мэдрэмж маш чухал юм шиг санагддаг?

-Тухайн үйлчлүүлэгчийнхээ үсийг яаж засвал зохих вэ гэсэн бодлоос л ажил эхэлнэ. Миний хувьд гэхэд даруухан, үг дуу цөөтэй, бүрэг ичимхий үйлчлүүлэгчдийнхээ үсийг засахдаа "Би энэ хүнийг яаж даруухан биш, арай жаахан цоглог, галзуу харагдуулах вэ" гэж хамгийн түрүүнд боддог.  Ингэснээр тухайн хүн илүү өөртэй итгэлтэй болж байгаа нь надад мэдрэгддэг.

-Таныг үйлчлүүлэгчиддээ зөв хооллолтын зөвлөгөө өгдөг гэж сонсч байсан юм байна?

-Үс унасан байдлаар нь тухайн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг мэдэх боломжтой байдаг. Цус багадалт, ходоод өвдөх, сэтгэл санаа тавгүйтэх гэх мэт маш олон шалтгаанаар хүний үс унадаг. Бүх өвчний үеийн үс уналт өөр өөр байдаг. Тиймээс би үсийг нь хараад таны тийм юм өвддөг үү. Та хооллолт дээрээ анхаараарай гэх мэт зөвлөгөөнүүдийг өгдөг. 

-Үс эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэрийн нөхцөлд бид үсээ хэрхэн арчлах ёстой вэ?

-Манайх жилийн дөрвөн улиралтай. Эрс тэс уур амьсгалтай. Тэр ч утгаараа зун хэрэглэж байсан зүйл нь намар нь таарахгүй байх тохиолдол их байдаг. Тиймээс улирал улиралд нь таарсан арчилгааг хийдэг байх хэрэгтэй. Арчилгаа нь маш энгийн. Юу вэ гэвэл аль болох ангижруулагчаас татгалзах хэрэгтэй. Учир нь ангижруулагч үсний угийг налчийлгаад, үзүүрийг нь арзайлгаад байдаг. Тиймээс ангижруулагчийн оронд тэжээлийн тос хэрэглээд гурав, дөрөвхөн минут болгочход л үс хангалттай хэмжээний тэжээл авчихдаг. Тиймээс ангижруулагчаас татгалзаж, өдөр тутамдаа тэжээлийн тос хэрэглэхийг зөвлөж байна. 

Та зөвлөгөө авах, үсээ засуулж өөртөө итгэлтэй алхахыг хүсвэл Өлгийсайхан үсчиний холбоо барих утас 99273484

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.106Зочин   • 2020, 5 сарын 11. 23 цаг 59 минут

Амжилт

202.9.40.106Зочин   • 2020, 5 сарын 11. 23 цаг 59 минут

Манай бэр эгч 😃😙

202.70.34.98uska   • 2020, 5 сарын 7. 18 цаг 13 минут

Мундаг бүсгүй вэ ажлын амжилт хүсье очиж үсээ засуулна

Шинэ мэдээ

“Рафаэл интернэйшнл“ ТББ Богд сумын эрүүл мэндийн төвд иж бүрдэл хамгаалах хэрэгсэл хандивлав6 сар 5. 9:29Сонгон шалгаруулалтын зарыг сунгаж байна5 сар 29. 12:44Б.Бямбадорж: Хот тохижилтын 700 гаруй ажилчид, хоёр сар гаруй хугацаанд ажлаа хийж дуусгалаа5 сар 28. 12:33Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.