2020 оны 4-р сарын 8
8 цаг 30 минут

Ц.Энхтүвшин: Цар тахлыг давж чадвал Монголыг зорих жуулчдын тоо өсөх магадлал маш өндөр

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Коронавирусээс болж дэлхий дахинд аялал жуулчлалын салбар зогсонги байдалд ороод байна. Манай улсын хувьд хямрал яаж нөлөөлж байна вэ?

-Өнгөрсөн жил буюу 2019 онд манай улс 580 мянган жуулчин хүлээж авсан. Энэ бол түүхэндээ байгаагүй хамгийн их жуулчин. 2018 онд 530 мянган жуулчин ирсэн. Коронавирустэй холбогдуулан гуравдугаар сарын жуулчны тоо ирээгүй. Хоёрдугаар сард тогтмол ирдэг байсан 20 мянга орчим жуулчнаас 10-аад мянган жуулчин ирсэн. Хоёрдугаар сарын эхээр хил хаагаад эхэлсэн шүү дээ. Тэрнээс өмнө ирсэн байсан жуулчдаа оруулаад тооцвол хоёрдугаар сарын байдлаар гаднаас ирж байгаа жуулчдын тоо багассан. Манайхаас жилдээ давхардсан тоогоор 2.5 хүн гадагшаа явдаг. Энэ тоо мөн багассан.

-Энэ зун хэчнээн жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй байсан бэ?

-Хөл хориог сар сараар сунгаж байгаа учраас долоо, наймдугаар сард ирэх жуулчдын тоонд нөлөөлөх, нөлөөлөхгүйг хэлэхэд эрт байна. Нэг, хоёр, гуравдугаар сар бол угаасаа Монголд жуулчид их ирдэг сар биш. Манай аялал жуулчлалын салбарын оргил үе 6, 7, 8-р сард байдаг. Сард 110-115 мянган жуулчин хүлээж авдаг. Сүүлийн жилүүдэд дэд бүтэц нэлээд сайжирсан. Тодруулбал,  МИАТ компанийн монополь байдал задарсан. Одоо Бусан руу нислэг хийж, Хөт хот руу 30-40 хүний суудалтай жижиг онгоц нисдэг байсан бол "Эйрчайна" нисээд эхэлсэн. Сөүл рүү нисэх давтамж, тоо ихэссэн. Казахстаны нийслэл рүү нисдэг болсон гэх мэт олон улс руу нислэг үйлддэг болсон. Станбул Улаанбаатар чиглэлд долоо хоногт 500 хүн авчирдаг басан бол нэгдүгээр сарын нэгнээс долоо хоногт 700 гаруй болж нэмэгдсэн байсан. Тиймээс энэ жил олон жуулчин хүлээж авах хүлээлттэй байсан.

-Дэлхийн улс орнууд коронавирусийг давж гарсан ч гэсэн энэ зуны аялал жуучлал төдийлөн үр ашгаа өгөхгүй байх тийм үү?

-Ний нуугүй хэлэхэд, энэ хүнд нөхцөлд байдалд ирэх жуулчдын тоо өнгөрсөн жилийнхдээ хүрэхэд хүндрэлтэй байж магадгүй. Дэлхий нийтээр аялал жуулчлал зогсоод байна. Гэхдээ манай аялал жуулчлалын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувийг эзэлдэг. ДНБ-үүнийхээ 20 орчим хувийг эзэлдэг Зүүн өмнөд Азийн орнууд нэлээд том цохилтод орж байгаа. Манайд ДНБ-үүний дөрвөн хувийг эзэлдэг учраас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл гайгүй. Түүвэр маягаар Монгол банкнаас гаргасан судалгаагаар энэ нь 570 орчим сая ам.доллар гэсэн үг. Дунджаар нэг жуулчнаас 1100-1200 доллар гэж тооцоолдог.

-Манай улс энэ өвчнийг тархаахгүй барьж чадвал ирэх жилүүдэд ирэх жуулчдын тоо өсөх, энэ салбараа хөгжүүлэх том боломж гэж салбарын сайд ярьж байсан. Та санал нийлэх үү?

-Бид энэ цар тахлыг дотроо алдахгүйгээр хорио цээрийн дэглэмээ сахиад,  даваад гарвал энэ жилийн сүүлээр ч юм уу ирэх жилүүдэд Монголыг зорих жуулчдын тоо өсөх магадлал маш өндөр. Яагаад гэвэл гаднаас авчирсан хүмүүс л өвчин зөөвөрлөж ирсэн шүү дээ. Дотроо бид алдаагүй байгаа. Ингэвэл жуулчид манайх зорих итгэл улам нэмэгдэнэ. Монгол Улс жуулчин хүлээж авах хүчин чадал, боломжийн болж, дэд бүтэц ч сайжирч байгаа. Түрүү жилийн дөрөвдүгээр сард Баян-Өлгий аймгийн нэг суманд тарваган тахал гарсан. Тэгэхэд олон улсын мэдээгээр Монгол Улсад тарваган тахал гарлаа гэж мэдээлдэг. Ингэхэд л Монгол Улсыг зорих гэж байсан жуулчид тодорхой хэмжээгээр гэрээгээ цуцалж эхэлдэг. Тахалтай бүс рүү явахгүй гэж.

-Өнгөрсөн жил 580 мянган жуулчин ирсэн гэсэн. Ер нь аль тив, улсаас ихэвчлэн ирдэг вэ. Европ тив бол бүхэлдээ шахам коронавирусийн голомт болчихлоо шүү дээ?

-Манай жуулчны зах зээл тодорхой. Эхний таван байранд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Казахстан. Цаашлаад АНУ гээд явдаг. Орос жуулчид сүүлийн үед нэмэгдсэн нь 2015 оноос хойш визгүй болсонтой холбоотой. БНСУ руу нислэгүүдийн тоо, давтамж нэмэгдсэн учраас ихэсч байна. БНХАУ-руу мөн нислэгүүд нэмэгдсэн. Шанхайд дипломат төлөөлөгчийн газар нээгдсэн. Тэгэхээр тэндээс харьцангуй олон жуулчин ирдэг болсон. Ер нь жуулчид дөрвөн цагийн бүст нислэгтэй улсуудад аялах хүсэлтэй байдаг. Манай дөрвөн цагийн бүслүүрт Зүүн Азийн улсууд олон байдаг.

-Аялал жуулчлалын компаниуд бас үйл ажиллагаа нь доголдож, хямралтай байгаа байх?

-Ихэнх жуулчид зун ирдэг учраас аялал жуулчлалын компаниудын байдал одоогоор тодорхойгүй байна. БНХАУ дотроо энэ өвчнийг намжаачих шиг боллоо. Одоо зарим улсууд нэг, хоёр сарын дотор өвчнөө бариад гайгүй болчих болов уу гэж хараад байна. Урьдчилж хэлэхэд хэцүү. Аялал жуулчлалын салбар бол агаарын тээвэр, зочид буудал, жолооч, хөтөч, хоол гэх мэтээр маш олон салбараас хамааралтай байдаг. Гэтэл агаарын тээврийн компаниуд маань маш эрсдэлтэй байдалд орчихлоо. Нислэгүүд нь зогсчихсон хэрнээ хүмүүсээ цалинжуулж байна. Зочид буудлуудын  үйл ажиллагаа ч мөн зогсоод байна.

 

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.124Зочин   • 2020, 5 сарын 14. 20 цаг 05 минут

Харин эзгүй хээр вируусээс хол байр бэлтгэвэл гадаадууд ирж мөнгө төлж аюулгүй газар амьдрах юм биш үү. гэж сэтгэвэл дээр

202.21.126.22Зочин   • 2020, 4 сарын 27. 8 цаг 57 минут

Хийх ажилгүй бол Энхтүвшин минь өмнөх жилийн тайлангаа сайн суудлаад корона дарагдсаны дараа яахаа судлаад сууж бай ...... хэ хэ

202.21.126.22Зочин   • 2020, 4 сарын 27. 8 цаг 55 минут

Юу яриад байгаа юм бэ бодлого яриддаг хүн мөн үү дэлхийн улс орнууд 1 жилээр хилээ хаана гэж байхад энэ нөхөр аялал жуулчлал яриад сууж байх гэж дээ мэдээ мэдээлэл уншил да сурвалжлагч та 2 ч таарсан дугуй байх аа

202.21.108.249Зочин   • 2020, 4 сарын 11. 12 цаг 16 минут

Сэтгүүлч ийм хүнтэй ярилцлага яах гэж ийм цагт авдаг бнаа.Одоо цагт бол шал хэрэггүй зүйл!

94.21.47.175Зочин   • 2020, 4 сарын 9. 18 цаг 55 минут

Энэ хүнд аялал жуулчлалын салбарын мэдлэг, жуулчны эрэлт, зан төлөв, эрсдэл тооцоолох түй ч мэдлэг алга даа, жуулчид монголд ирнэ гэнээ цар тахалыг дарвал, сорри жуулчин огт ирэхгүй, хүн үхэж байна тхүү, ийм үед тухайн оронд тахал гарааггүй байсан ч олон онгоц, тээврийн төвүүдийг дамжаад амь насаа хайрлахгүй Монголд аялахаар хүн ирэх үү, 2021 он ч асуудалтай байхад юуны чинь жуулчин бэ, ийм хүмүүс салбарын бодлого ярихаас юу ч гэхэв дээ

203.91.115.48Зочин   • 2020, 4 сарын 9. 12 цаг 03 минут

Элэнцгийн чинь ажил, сургууль цаана чинь АНУ-д хоногт 2000 шахам хүн үхэж байна.

202.21.115.110Иргэн   • 2020, 4 сарын 9. 11 цаг 22 минут

Элэнцгийн чинь жуулчин эхлээд хөл хориогоо цуцлаж сургууль, цэцэрлэг, хувийн хэвшлээ ажиллуулж эхэлмээр байна.

64.119.17.28зочин   • 2020, 4 сарын 9. 7 цаг 35 минут

Монгол сайхан гээд та нарыг хөөрөгдсөөр байгаад баахан цагаач оруулж ирэх юм биш биз Энэ олон шашинг хархаар монголын нүд чих мэдрэмж болсон мэргжилийн хүмүүс маань хаачив тарааж хаявуу гэх халаглах сэтгэл төрөх юм

39.115.114.99Зочин   • 2020, 4 сарын 8. 13 цаг 49 минут

Байсхийгээл өвчин гардаг цагт жуулчлал дэмий . хөдөөний хүүхнүүд эр л харагдвал ***** юу хар уу хүн голохгүй энгэр аймаар задгай. Онлайнаар мөнгө олоод бараагаа онлайнаар худалдсан нь дээр. Хятдууд гэрээсээ онлайнаар европод газар байшин хувьцаа аваал мөнгөө өсгөөд байна толгойгоо ажиллуул бөгс яахав болрх л байлгүй гээл хая

139.5.218.60dabaa   • 2020, 4 сарын 8. 11 цаг 05 минут

Ter gadnaas ireh humuus cnin haldbar taraah bii dee, sain huanalttai sudalgaatai bmaar bna, Aualal juulcnlaliig hogjuulne geed haldbar taraaabal tuuneesee iluu hohiroltoi um bolno snuu

202.9.46.207O   • 2020, 4 сарын 8. 10 цаг 54 минут

Koronovuristei jyylchin irne

202.9.46.207O   • 2020, 4 сарын 8. 10 цаг 53 минут

Yag zov

103.26.194.149Зочин   • 2020, 4 сарын 8. 10 цаг 10 минут

Энэ жилдээ жуулчиний хэрэг алга даа

76.126.156.49Зочин   • 2020, 4 сарын 8. 9 цаг 53 минут

uvch importloh ni dutaj gene. iimerhuu eliirsen shaaruudaas bolj mgl maani hugjihgui baigaa yum.

202.21.117.34ййы   • 2020, 4 сарын 8. 9 цаг 46 минут

МӨНГӨ ЯАХ ВЭ ОРООД ИРВЭЛ маш аюултай.ИОНГОЛООРОО БАЙХАД БО ДОО

103.140.11.165төгсөө   • 2020, 4 сарын 8. 9 цаг 38 минут

хүний хөл хүрэхгүй бол ямар байдгийг бусдаас хараач

66.181.184.253Зочин   • 2020, 4 сарын 8. 8 цаг 50 минут

Энэ элий балай хүнийг яалтай. Одоо жуулчинтай манатай...Тэгээд ч жуулчилах хүн хаана байна

202.131.243.186зочин   • 2020, 4 сарын 8. 8 цаг 45 минут

Жуулчин хэт олон ирэх нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчин ан амьтанд маш их хор нөлөөтэйг мартаж болохгүй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.