Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нас барсан байдалтай өөрийнхөө машинаас олдсон хэрэг гарсан. Тодруулбал, тус шөнө Говь-Алтай аймгийн удирдлагууд захиргааныхаа байранд архидан согтуурч, улмаар ГБХЗХГ-ын дарга 30 настай бүсгүй учир битүүлгээр амиа алдсан юм.
Уг хэргийн шинжилгээний хариу гарсан бөгөөд шинжилгээний хариуг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгджээ. Учир нь нас барсан шалтгаан механикаар амьсгал дутагдаж, бөглөрөл үүссэний улмаас гэж үзсэн тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан байна.
Мөн уг хэрэгт холбогдуулан нэг ч хүн цагдан хориогүй. Харин гэрч болгож хэд хэдэн хүнээс байцаалт авсан. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга болон түүний нарийн бичиг, талийгаачийг машинд хүргэж үйлчилсэн залуу, талийгаачийн ажлын газрын эмэгтэй нараас мэдүүлэг авсан аж.
Б.Аз
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ арай хэтэрхий юмаа манайд хэрэг гараад нууц гээд л хумуус нь гадуур зарим нь бур ажиллаа хийгээд явж байдаг хамт архи уугаад нэгнээ алсан биз дээ манан байгаа уед илрэхгуй юм байна даа
Би алаагүй ээл гэж байгаа биз хариулт тодорхой лдоо өөрөө архи авч ирээд өөрөө уугаадиөөрөөүхсэн гэж байгаа биз бас нэг залууг МАНынхан мөнгө нэхэж зодсоор байгаад алчихсан нэлүү
Албан тушаалын гаж донтонгууд араа бодохгүй ямар ч аргаар хамаагүй л ялах гэж үзэх юмаа. Нүгэлтэй амьтан
Хамт архи уучаад..Ямар ч хүн чанаргүй нөхөр.амиа хоохойлоод гэмгүй дүр эсгээд.