2020 оны 4-р сарын 6
13 цаг 25 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга: УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна

     УИХ-ын хаврын чуулган өнөөдөр цахимаар нээлтээ хийлээ. Чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын дарга аа,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, нас барагсдын тоо 70 мянгаас даваад буй ийм цаг үед бид хавартай золголоо.

Иймээс миний бие саяхан нийт иргэддээ хандаж гаргасан уриалгаа Та бүхэнд хандан дахин сэргээн тайлбарлаж ойлгуулах шаардлага үүслээ.

Халдварлах, тархах маш өндөр чадвар бүхий титэмт вирусний цар тахал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нийт хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт болсныг дэлхийн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол ердийн ханиад томууны тархалт шиг түр зуурын зүйл биш, урт удаан хугацааны тууштай тэмцэл шаардсан аюулт тахал болох нь ойлгомжтой болж, улс орнууд үүнд бэлтгэж эхэлснийг бүгд анзаарч байгаа гэдэгт найдъя.

Титэмт вирусний халдвар тархалтаас үүдээд нефтийн үнийн уналт, санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж, дэлхийн эдийн засагт даяар хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол эрс өсөж, энэ нь ядуурал, өлсгөлөнг даллаж байгааг эдийн засагчид анхааруулж, улс орнуудын Засгийн газрууд даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлэх, хүнээ, иргэдээ хамгаалж, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадал, анхаарлаа чиглүүлэх боллоо.

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм!

Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Бусад улс орнууд хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн экспортоо зогсоох, хязгаарлах шийдвэрүүдийг дараалан гаргаж, тахлаас улбаатайгаар ёс суртахууны уналт газар авч, хүмүүнлэгийн хямрал ч үүсэх төлөв байдал харагдаж эхэллээ. Бусад улс орнуудын захиалсан, худалдан авсан эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийг замаас нь булаан авах үйлдэл хэд хэдэн удаа давтагдаж, энэ нь соёл иргэншлийн манлай гэгдэх бүсүүдэд гарч байгаа нь анхаарал татаж байна. Цар тахлыг ялан дийлэх, намжаах хугацааг хэн ч тодорхой хэлж чадахгүй байна. Баттай эх сурвалжууд 1-2 жил хүртэл ч үргэлжлэх эрсдэлт төлөв байгааг мөн анхааруулж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг “Давагдашгүй хүчин зүйл бус дайны байдал авчирлаа” хэмээн үзэж, ийм төлөвт эдийн засгаа, нийгмийн амьдралаа бэлтгэж эхэллээ.

Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна.

Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.

Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдод оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна.

Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хямралыг сөрөх, эрсдэлийг багасгахад тустай байх болно:

Нэг. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах.

Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм. Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна. 

Хоёр.  УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна.

  • Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэйг улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна. Титэмт вирусний халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна.
  • Сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ ээ. Энэ тахал настай хүмүүст их аюул учруулдаг болох нь тогтоогдсон тул ахмад настнууд эрсдэлийг сонгохгүй нь тодорхой юм. Сонгуульд идэвхтэй оролцдог бүлгийнхэн эрсдэлээс сэргийлж, санал өгөхгүй нөхцөлд ирц бүрдэх магадлал шууд буурч байх жишээтэй. Ирц хүрээгүйгээс сонгууль дахих, давтан санал авах зэрэг байдал үүсвэл эрсдэлийг бид зориудаар өсгөн үржүүлж байгаагаас өөрцгүй мунхаг хэрэг болно.
  • Сонгуулийн үр дүнг гадаадад болон дотоодод хүлээн зөвшөөрөх легитим чанар буурах эрсдэл байна. Гадаадын хараат бус ажиглагчид цар тахлын улмаас Монголын сонгуулийг ажиглаж чадахгүй. Сонгуулийн сурталчилгаа өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдэд ээлтэй байдлаар өргөн дэлгэр, хүртээмжтэй явагдаж чадахгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн. Энэ нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, улмаар олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болох эрсдэл бас байна. Бидэнд 5 иргэнийхээ амийг алдахад хүргэсэн саяхны сонгуулийн гашуун сургамж бас бий. Тухайн үед Ц. Мөнх-Оргил Хууль зүйн сайдын алба хашиж байсан, энэ чуулганы нээлтэд мөн оролцож байна.

Тийм учраас Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал дэвшүүлж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүдэд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сайтар уншихыг би энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад ийм нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна.

Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна.

Одоо санал болгож байгаа 7 зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. 770 мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс мөн л 10 орчим хувьд нь хөнгөлөлт хамаарах болж байгаа гэсэн дохиог иргэд өгч байгааг УИХ анхааралдаа авмаар байна.

Ажлын байраа хадгалахад чиглэгдсэн шийдвэрүүдийг тодорхой, ойлгомжтой, гуйвуулах, гажуудуулах боломж гаргахгүй байдлаар гаргахгүй бол үл ойлголцол, гажуудал үүсэхээр ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл.

Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.

Дөрөв. Нийт иргэдийн амьжиргааны төвшин, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал гэх бүтцээс титэмт вирусний хямралыг даван туулахад нь зориулж хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох, хугацаа тулгамдсан зээлээ дарахад нь туслах санаачилгыг гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй, мөн шаардлагатай байна. 

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргаж, нөөц, чадавхыг оновчтой зарцуулах, үргүй зардал, давхцлыг арилгах, онцгой нөхцөлийг далимдуулан шамшигдуулах байдлыг таслан зогсоохын тулд нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр зам харагдахгүй байна. 

Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухайд эдгээр санал, шаардлагуудыг дэвшүүлж байна.

Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрий барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно.

УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан...”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.

Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монголчууд аа, ард иргэд ээ,

Хүнд бэрх цаг үе дэлхий дахиныг, Та биднийг нөмрөн ирлээ. Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй. Бид чадна аа.

Монголчууд бид бүхий л түүхийнхээ туршид эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн билээ.

Нэг ч монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий.

Энэхүү цар тахалтай нүүр тулан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, бусад албад, мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн амьдрах болтугай!" гэв.

 

 

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

172.58.45.1363 n goliin belchir   • 2020, 4 сарын 25. 5 цаг 38 минут

Ikh ezen haanii ugsgaag zalgamjilj toriin ikh huraldain yos jayagt niitsuulen khaant zasaglaliig dahin sergeen manduulj ajaaj hairla ta bidnii sudsaar ikh khaanii altan urgiin sulbee nyagt holbootoin uchir . Ikh mongol ulsiinhaa domogt khaanii sentiig urgeljluulen ezen suudaltai bolgohgui bol negent monkh hoh tengeriin gesgeeliig amsah n zailshgui , iimiin uchir bachim yavdlaar gurniihee tavilng erhem bolgoj sedliig anzaartugai!!! Ard olnoo jargaah sejim negen tsag dor bureldeh n bahtai busuu ikhaantan battulgaa susegley

192.82.76.188Зочин   • 2020, 4 сарын 24. 18 цаг 44 минут

За даа бараг л зөв байх

64.119.24.2zochin   • 2020, 4 сарын 7. 18 цаг 11 минут

Songuuli hoishluulah yamar ch shaltgaan odoohondoo alga l baina daa. Ternii orond gadnaas ireh irgediinhee ursgaliig tur ch bolov zogsoovol yasiin be.?!!!

103.212.116.143Зочин   • 2020, 4 сарын 7. 8 цаг 17 минут

Их хурлын бүрэн эрхийг дуусгаад сонгууль явуулахгүйгээр удирдлагыг гартаа авах бодолтой байгаа бололтой шүү. Их шунасан хүнийг төрд бүү ойртуул гэж Хаантан маань айлдсан бдаг.

103.212.116.143Зочин   • 2020, 4 сарын 7. 7 цаг 27 минут

Сайд байхдаа л улс орныг самарсан юмдаг. Бүх удирдлагыг гартаа авбал ёстой алах байлгүй.

103.212.116.143Зочин   • 2020, 4 сарын 7. 7 цаг 23 минут

Чоно борооноор гэгчээр улс орны удирдлагыг гартаа авч ерөнхийлөгчийн засагтай болгох замаа засах гээд байнаа даа. Тэгж чадахгүй.

203.91.115.53Зочин   • 2020, 4 сарын 6. 23 цаг 10 минут

Сонгууль хойшлуулах шалтгаан алга л байна даа. Цар тахалд нэрвэгдчихсэн биш дээ. Хаалттай байхад орж ирэхгүй дээ. Хилээр орж ирж байгаа бараагаар л дамжихгүй бол.

66.181.161.105Зоны төлөө   • 2020, 4 сарын 6. 22 цаг 17 минут

Зөв шүү таны. Эрх баригч зоммунист ах нарт л ашигтай бид их нэр хүндтэй байгаа гэж хуцаад дүрдээ итгэд байгаа юм даа хөөрхий ард олонд хэрэггүй дээ

122.201.22.31иргэн   • 2020, 4 сарын 6. 22 цаг 07 минут

Намаас наь амьдрал нь "хараат" болчихсон хүмүүс л сонгууль хийх нь зөв гэсэн саналтай байгаа гэдэгт итгэж байна. Тэгэхдээ та үр хүүхдээ наандаж бодох хэрэгтэй биш үү ?

202.9.40.154Зочин   • 2020, 4 сарын 6. 22 цаг 04 минут

энэ бүлэг гэмт хэрэгтнүүдтэй удах тусам л Монгол хоосорно

85.224.9.249alsaas   • 2020, 4 сарын 6. 21 цаг 24 минут

songuuli xoishluul songuuli xezee ch oroitohgyi ene jiljingee tahal duusahgyi ger gertee oorsdiigoo xamgaal bid zavaan uls shyyyyy

66.181.187.52balbar   • 2020, 4 сарын 6. 20 цаг 36 минут

songuuli xeregguiee.eruul baix l xamgaas chuxal

202.126.88.143 зочин   • 2020, 4 сарын 6. 20 цаг 17 минут

Тэр муу новшийн сонгуульгүйгээр үхчих гээд байгаа юумуу? Сонгууль явуулж коронагаа сонгож үхэж далд орох гээд байгаа юм уу?

202.21.107.104Зочин   • 2020, 4 сарын 6. 18 цаг 29 минут

Сонгууль бидэнд хэрэггүй ээ! Эрүүл Монгол хүн л хэрэгтэй. Сонгууль нэрээр гишүүн болж ард түмний хөрөнгийг сувдаглах гэсэн цөөн хэдэн арчаагүй юмнууд л төрд гарч улсын хөрөнгийг завших санаархал бий. Ард түмэнд ямар ч тус нэмэргүй.

202.9.46.193Сонгогч   • 2020, 4 сарын 6. 17 цаг 17 минут

Товолсон хугацаандаа сонгуулиа хийх нь зөв. Харин хямд аргаар сурталчилгаагаа хийгээд хэмнэсэн мөнгөө УОК -д шилжүүлэх хэрэгтэй. Нэр дэвшигчид 2 хуудас таагаад л болно. Цувж очоод саналаа өгч болох байлгүй дээ. Тооллогыг хянах ажлаа бүгдээрээ хэлэлцье.

59.153.114.55Зочин   • 2020, 4 сарын 6. 16 цаг 56 минут

АНХААР‼️‼️‼️ ЭХ ОРОНЧ НЭРТЭЙ ДҮР ЭСГЭСЭН ЗАЛЬЖИН ЭТГЭЭДҮҮД 2020 ОНЫ СОНГУУЛИАР ТӨРД ОРОХООР ОЛНООРОО ЗЭХЭЖ БАЙНА. 30 ЖИЛ ДАРЛУУЛЖ, ДЭЭРЭЛХҮҮЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРГЭСЭН МАН, АН -ЫН ЛУЙВАРЧДААС САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН. ИЙМД ХУУРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ. МЭДЛЭГТЭЙ, СЭТГЭЛТЭЙ, БОЛОВСРОЛТОЙ, ШУДАРГА МОНГОЛЧУУДЫГ УИХ-Д СОНГОХ ЁСТОЙ. ХЭНИЙГ СОНГОХОО МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙТАР ТУНГААЖ МНРГЭН СОНШОЛТОО ХИЙЦГЭЭЕ!?!!!!!! ‼️‼️‼️

203.91.119.42Байж болохгүй юм   • 2020, 4 сарын 6. 16 цаг 40 минут

Ерөнхийлөгч та өөрийнхөө хар толгойг битгий бодоод бай. Зүгээр л 2021 оноо хурдан дуусгаад улс төрөөс хол яв

66.181.165.91Зочин   • 2020, 4 сарын 6. 15 цаг 50 минут

Сонгуулийнхаа зардлыг багасгаж хугацаанд хийсэн дээр байх, бид ухамсартай Монголчууд бөөнөөрөө биш гаргасан хуваарийн дагуу цувж уваад өгчих байх.

103.57.94.23 Зочин   • 2020, 4 сарын 6. 15 цаг 33 минут

Ерөнхийлөгчөө одоо Элбэгдорж болон түүний хамсаатанг устгах хэрэгтэй

202.131.234.114j   • 2020, 4 сарын 6. 15 цаг 28 минут

Dotor muuhai orgichiloo eronhiilogchoo

202.131.234.114j   • 2020, 4 сарын 6. 15 цаг 27 минут

Uls torjson irged chin songuuli hiihgvigeer yavna gej bhgvi

66.181.169.108зочин   • 2020, 4 сарын 6. 15 цаг 20 минут

Ёстой зөв санал бн даа, удирдлагыг төвлөрүүлж байж л эмх цэгц, сахилга баттайгаар энэ хүнд цаг үеийг бид даван туулна, ерөнхийлөгчийн саналыг дэмжицгээеэ.

202.131.243.186МОНГОЛ   • 2020, 4 сарын 6. 15 цаг 16 минут

Сонгууль хойшлох нь маш зөв шийдвэр. Хэзээ хойно амаа бариад яах вэ.Хятадад цагаан сар гээд яав,СОНГУУЛЬД ХЭТ УЛАЙРВАЛ УЛСААМӨХӨӨЖ БОЛЗОШГҮЙ.

202.21.115.110Иргэн   • 2020, 4 сарын 6. 15 цаг 08 минут

50-н сая хүнтэй корона тархалтаар Азид 2-т орж байгаа өмнөд Солонгос улс сонгуулиа хийх гэж байна. Сонгуулиа хийх хэрэгтэй.

103.229.121.12б   • 2020, 4 сарын 6. 15 цаг 00 минут

Өмнөд солонгос сонгуулиа хийж байна. Тэр туршлагыг судлаад хийх хэрэгтэй. Гаднаас өвчин авч ирээд алдчихгүй бол асуудал байхгүй ш дээ. Сонгууль хойшлуулахаас илүү яаж энэ авч ирж байгаа хүмүүсээс өвчин алдчихгүйг л анхаарах хэрэгтэй. 100 хувь хянаж чадах хэмжээгээр цөөн хүн авч ирэх хэрэгтэй. Үүнд л гол анхаарлаа хандуулаачээ.

64.119.16.80Зочин   • 2020, 4 сарын 6. 14 цаг 44 минут

Баттулгын найдвар короно болчихсон бололтой. Сэрэмж илүүдэхгүй. Чоно борооноор гэдэг болох вий.

202.179.31.12Зочин   • 2020, 4 сарын 6. 14 цаг 44 минут

Сонгуулиа товлосон хугацаандаа явуулж, Долир нохой тэргүүтэй 76 хулгайчаас салмаар бна, эд нараас ЗАЛХАЖ бна .

66.181.161.9Зочин   • 2020, 4 сарын 6. 14 цаг 30 минут

Баттулга одоо л биш бол хэзээ ч биш гэсэн зарчмаар улайрч эхэллээ дээ. Хэргээ нууж амжаагүй бтал дараагийн ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд айж бгаа л даа. Чамайг л лав хаан болгомооргүй бна шүү. Сонгуулиа хийнээ.

103.57.94.104Зочин   • 2020, 4 сарын 6. 14 цаг 20 минут

Yrunhiilegch mash zuv sanal heleed bna,daanvh muihar luivarchid oilgohgui l dee.

192.82.64.217зоригоо   • 2020, 4 сарын 6. 14 цаг 05 минут

эргүүт сонгуулийг хойшлуулсан нь дээр аль ч нам гарсан адил тэрний оронд цар тахлыг дарагдтал хийх ёстой ажилаа хийсэн нь дээр ер нь бол одоо гаднаас монгол хүн л биш бол гадны хүмүүсийг оруулмааргүй бна шүү УОК хоон бодууштай л бсан нь дээр бх да

103.57.92.245Зочин   • 2020, 4 сарын 6. 14 цаг 03 минут

Сонгууль хойшлуулж болохгvй!!!

103.57.92.245Зочин   • 2020, 4 сарын 6. 14 цаг 03 минут

Терийн менгений номер нэг хулгайч Жэнко Монголын бvx менгийг ганцаараа хулгайлсандаа ханахгvй диктатор болж Монголыг зарах санаатай сонгууль хойшлуулья гэжээ! Больж vз Жэнко! Огцроод ард тvмнээс хулгайлсан 3 их наяд тегрегее эргvvлж тел!!!

202.126.89.227Зочин   • 2020, 4 сарын 6. 13 цаг 53 минут

6 сард нөхцөл байдлаа шинжлээд тэр үедээ сонгууль явуулахаа шийднэ биз.Бараг гайгүй болсон байна.Женко л санаатай хилээр оруулж ирээд бужигнуулахгүй бол.Хятад Со.д гайгүй болсон.Италид буурч эхэллээ.Занданшатар УИХ удирдаж чадахгүй женкогоо дуурайж баахан тархи угаалт хийсэн хогийн гар байна.Муу нохой ҮХНӨөөрчлөлтийг ганцаараа хийгээгүй.

66.181.188.162Зочин   • 2020, 4 сарын 6. 13 цаг 49 минут

Яагаад сонгууль хойшлуулах гээд бгаа юм бэ. Гадуур хүмүүс маскаа зүүгээд гараа ариутгаад бүгд л ажил төрлөө амжуулаад яваад бна шүү дээ. Сонгууль гэсэн хоорондын зайг нь бариулаад ариутгасан орчинд масктай явуулж болох байлгүй дээ. Хойшлуулах гээд л чичрээд бна. Ямар учиртай юм. Одоо ахиж гаднаас голомтоос хүн зөөвөрлөх гүй бхад л болно.

192.82.70.138Зочин   • 2020, 4 сарын 6. 14 цаг 54 минут

Цаагуур чинь шинж тэмдэггүй халдвартай нөхдүүд байх магадлалтай гээд байгаам биш үү.Гадуур тусгаарлалт зөрчин зугаалж яваа нэг хэнэггүй гараас Вирус илрэхэд л Монгол дуусаа шүү.Гудамж талбай зах дэлгүүрээр хольхиж яваа хүмүүсээ хараарай.Хэд нь маск зүүж,бээлий өмссөн байна.Сонгуульд зарцуулах мөнгөөр эдийн засаг эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй.

192.82.69.158Н.Энхээ   • 2020, 4 сарын 6. 13 цаг 34 минут

Сонгууль хойшлуулах нь хамгийн зөв шийдвэр юм...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.