2020 оны 4-р сарын 6
13 цаг 30 минут

Б.Ууганбаяр: Тусгай машинаар дарга цэргийн хүүхдийг зөөсөн асуудал байхгүй

     УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр "Энэ сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс 68-г нь ХӨСҮТ-д, Цэргийн төв эмнэлэгт 15, Жаргалант сувилалд 2, Тоёото Инн зочид буудалд 188 хүнийг тусгаарлаад байна. Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарна. Тусгаарлах байрнаас гарч байгаа иргэдийн нэр, гэрийн хаяг байршлийг орон нутгийн удирдлагуудад албан ёсоор хүргүүлнэ" гэв. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Урин дулаан цаг болж байна. Иргэдийн хөдөлгөөн асар их болж байна. Гэтэл амны хаалтгүй явах, хүүхдүүд гудамж талбайд тоглож, дугуй унаад явж байгаа тохиолдол их гарах боллоо. Коронавирусийн халдвар 9,10 дугаар сард дахин дэгдэж магадгүй гэж ДЭМБ, эрдэмтэд судлаачид анхааруулж байна. Тиймээс бид болгоомжтой, сэрэмжтэй байх ёстой. Онцын шаардлагагүй бол гадуур дотуур явах хөдөлгөөнөө хязгаарлах хэрэгтэй байна. Одоо урин дулаан цагт хөрсний бохирдол маш их гарна. Тэгэхээр ариутгал халдваргүйжүүлэлтэй маш сайн хийх хэрэгтэй. Хоёр, гурван сарын турш хичээсэн зүтгэлээ хэн нэгний хариуцлагаас болж алдаж болохгүй. Тиймээс иргэн бүр хичээж, анхаарч, болгоомжтой, няхуур байх хэрэгтэй" гэв. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Тусгаарлалтаас гарч байгаа иргэд журмаа зөрчөөд гадуур дотуур явах тохиолдол гараад байна. Үүнд хэрхэн хяналт тавих вэ? 

Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас иргэдээс гарч байгаа хаягаар нь хянаж байна. Үүнд, цагдаагийн байгууллага, дүүрэг, хороо, баг хянаж байна. Сүүлийн үед тусгаарлах байрнаас гараад янз бүрийн асуудал гаргах зөрчил харьцангуй буурч байна. Иргэдийн ухарсар дээшилж байна. 

-Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс ирэх иргэдийн тусгаарлах байр бэлэн үү. Хотын төвдөө байрлуулаад байна гэх шүүмжлэл маш их байна? 

Б.Ууганбаяр: Сөүлээс ирэх иргэдийн тусгаарлах байрыг бэлдчихсэн. Маш олон хүн тусгаарлах байрнаас гарч байгаа. Тэгэхээр боломж бий. Хотын төвдөө байрлуулаад байна гээд шүүмжилж байна. Хотын гаднах байруудыг сонгох гэхээр дэглэмийн шаардлага хангахгүй байна. Нэг хүн нэг өрөөнд орно. Дотроо ариун цэврийн өрөөтэй байна гэх зэрэг маш олон шаардлагыг хангахгүй байгаа учир хотын төвын буудлуудыг сонгож байна. Тусгаарлах байранд байгаа хүмүүс өвчтэй хүмүүс биш. Ажиглаж байгаа тул айж, бэргэх хэрэггүй. 

-Тусгаарлах байранд байгаа иргэд төлбөрөө төлж дууссан уу? 

Б.Ууганбаяр: Баянхангай амралтын газрын эзнээс бидэнд албан бичиг ирсэн. Тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөхгүй байна гэж. Тиймээс бид хоол ундаар үйлчилж чадахгүй болчихлоо гэж байна. Таны тушааж байгаа мөнгө бол таны байрлаж байгаа байр, идэж байгаа хоолны мөнгө. Төр эндээс илүү дутуу мөнгө аваагүй. Тиймээс дараагийн ирэх иргэдийг хүлээж авахад хүндрэл гарч байна. Хоолныхоо мөнгийг төлөхгүй гээд цааргалж байгаа хүмүүсийн мөнгийг төрөөс даахгүй шүү. Татвар төлөгчдийн мөнгийг өгөхгүй. Идсэн бол, байрласан бол мөнгөө өөрөө төлнө үү. Олон ААН бидний үйл ажиллагааг дэмжээд ажиллаж байна. Тиймээс иргэд өөрсдөө үүргээ биелүүлэх хэрэгтэй.

-Тайланд, Филиппин зэрэг Зүүн Азийн орнуудад дамжин өнгөрч явсан иргэд гацсан тохиолдол маш их байна. Эдгээр иргэдээ татан авах боломж бий юу? 

ГХЯ: Дэлхийн 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Тэгэхээр тэрийг, энийг түрүүлж авч ирье гэж хэлэх боломжгүй. Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа иргэдийн асуудлыг маш сайн ойлгож байна. Гэхдээ өнөөдрийн бололцоо ямар байгааг бүгд мэдэж байгаа. ГХЯ гадаадад байгаа иргэдийн гаргаж байгаа хүсэлт бүрийг УОК, Шуурхай штабад мэдээлсээр ирж байна. Тэр улсын иргэдийг тэргүүн эгнээнд авч ирье гэх байдлаар хандах боломжгүй байна. 

-Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор дарга нарын хүүхдүүд ирсэн, тусгай хар машинууд явж байсан гэх мэдээллүүд гараад байгаа. Үүнд тайлбар өгөх үү? 

Б.Ууганбаяр: Тусгай машинаар дарга цэргийн хүүхдийг зөөсөн асуудал байхгүй ээ. Шуурхай штаб дэлгэцээр нисэх  буудал дээр болж байгаа бүх процессыг хянаад ажилласан. Тэнд хоёр хар тэрэг байсан. Тэр бол цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын газар дээр нь удирдаж байсан албан хаагчдын хар тэрэг байсан. 

Б.Аз

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.