2020 оны 4-р сарын 7
13 цаг 35 минут

Борцтой шөл ба "Улаан могой"

    "...Аягын чинээхэн хумбан тогоонд даргилан буцлах, зэрлэг сонгино хаясан, борцны шөлнөөс хуршмал агаад хорхой хүрэм үнэр ханх тавихад..." (Романы хэсгээс) яг энэ хэсгийг уншиж байхад үнэхээр л зэрлэг сонгинотой борцны шөлний үнэр уншиж буй номноосоо үнэртэх агшинд арааны шүлс гоожиж билээ.

Цаасан ном уншиж суутал зэрлэг сонгинотой шөл арааны шүлс асгартал ханхлана гэж би төсөөлж явсангүй. Зохиолчийн дүрслэл, найруулаг, үг сонголтын хүч юм болов уу даа?

Цаг хугацааг ухраадаг сан бол гэсэн харамсалгүй амьдарсан хүн ер нь байдаг болов уу?

Ингээд бодохоор аз жаргалтай бүхэн өнгөрсөн цагт үлдчихдэг юм шиг. Саяхан уншиж дуусгасан аагтай агаад, сахаргүй кофе, амтат роман минь хүртэл өнгөрсөн цаг дээр яригдаж байна

Сахаргүй кофе!

Утга учиргүй энэ хоёр үгийг та магадгүй гайхаж байгаа байх. Энд нэг их гүн утга агуулга байхгүй л дээ, зүгээр л миний уух дуртай сахаргүй кофе. Яагаад үүнийг бичсэн бэ гэхлээр "Улаан могой" романыг уншиж эхлэхэд амтархан шимтэж уудаг сахаргүй кофегоо ууж байгаа мэт мэдрэмжийг авлаа! Кофеноос би caffeine авдаг бол, энэ романаас багагүй мэдлэг болоод гүн мэдрэмж авлаа!

Ердөө ингээд л гүйцээгүй ээ. Монгол хэлний үгийн баялагийн гайхамшиг, Санжийн Пүрэв баавайн зохиолуудаа уншиж, мэдэрч байсан гайхалтай ЗҮЙРЛЭЛ! Эдгээр зүйлсүүдийг мэдэрч авлаа мөн эргэн саналаа.

ЖАРГАЛД БҮҮ ИТГЭ

ЗОВЛОНД БҮҮ ЭНЭЛ өдийг хүртэл эргэлзэж явсан жаргал зовлонгийн ялгааг, өнцгөөс нь ч болтугай тайлж өгсөн энэхүү роман төсөөлшгүй үйл явдлыг өгүүлсэн. XV-р зууны адармаатай хэрнээ аз жаргалтай үйл явдлаас XVI-р зууны үйл явдал руу шилжихэд, "уншиж байсан роман минь дуусчихсан уу?" шэсэн асуултыг өөрөөсөө эргэлзэнгүй асуусан. Цаг хугацаагаар аялж байгаа мэт сонирхолтой зохиол төгсгөл хэсэгтээ хоёр зууныг холбоно хэмээн би лав төсөөлөөгүй... Яг энэ хэсгийг энэ хүрээд дуусгая. Сонирхолтой зүйлсүүдийн та нартай хуваалцахаас хайран санагдаж байна.

Шархадсан хүүгээ эмчлэх эм тангүй ээж булгийн усыг ерөөл шившин уулгахад, ямарч ид шидтэй зүйрлэмгүй анагаах увдис нь эмийн ургамалаас бус сэтгэлийн гүнээс гардаг билээ.
Сэтгэлээр хүнийг анагааж болдогийн адил, үээр ч хүнийг анагаадаг. Хамгийн тансаг шүлгийг энгийн үгээр бичдэг... Атаат гарт орсон гаслан зовлон дунд Номундарад аавынх нь үг уул хайрханы нөмөр мэт түшиглэнэ. Амьд сэрүүн биш болохоор охиныхоо биеийг үл хамгаалж чадах ч, алт мэт сургаал нь аанай л охинд нь түшиг болсон билээ.

"Хүн гэдэг амьтан хоёр мэлтэн нүдээрээ орчлонг хардаг юм биш!" (Романаас иш татав) бодоод байхнаа бид бүхэн үнэхээр л хурц хараатай ч сохор мэт амьдрал дундуур тэнмтчин алхсаар.
...

Хэрвээ сайн анзаарвал зохиолын гол дүр Номундара бүсгүй эмэгтэй хүнд баймгүй тэсвэр тэвчээртэй гэж би дүгнэж байна.

Нэг л өглөө сэрэхэд аавгүй, дүүгүй болсон байсан тэр хагацал зүрхэнд нь хутга мэснээс гүн шарх үлдээсэн ч, эх нутаг элгэн саднаасаа хол мэлийсэн цагаан талд хүйтэн мэсээ үсний гарт орсон ч, зүйрлэмгүй их тэвчээр болон сэтгэлийн тэнхээгээр энэ бүхний ард гарч чадсан энэ дүрийг би ихэд үнэлсэн.

Харин Раднадагва ламтны дүрээс бурханы сургаалын гүн утга учрыг ойлгож аваагүй ч, Монгол уламжлалын аргаар хэрхэн хүнийг илаашруулж буй, байгалийн шимтэйг ашиглан аливаа зүйлийг анагааж ирсэн агуу Монгол ахуйн соёлын өчүүхэн хэсгийг мэдэж авлаа. Бусад дүрүүдийг нууц болгон үлдээе. Нууцын дүрүүдийг тайлж уншсан та харамсахгүй гэдэгт би итгэлтэй байна.

Уншигч Г. Аръяагийн тэмдэглэл

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.