2020 оны 4-р сарын 8
18 цаг 18 минут

ХӨСҮТ-Д халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр коронавируст халдварын оношлогоо, эмчилгээг гүйцэтгэж халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч зэрэг нийт хамт олонд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлсэн юм. ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байна. Манай улс дэлхий улс орнуудын коронавируст халдварын эсрэг хэрэглэж буй эм бэлдмэл, эмчилгээ үйлчилгээг бүгдийг хийж байгаа. Тухайлбал сэжигтэй тохиолдлд бүрт үндсэн оношлуураар тестэлж үзээд дараа нь ХӨСҮТ-ийн төв лабраторийн шинжилгээгээр баталгаажуулдаг байна.

Тус төвд лабраторийн баг, тандалтын эмч, сувилагч зэрэг 200 орчим эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс 100 орчим нь коронавируст халдварын голомтод ээлжээр ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд “Баярлалаа” гэдэг үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим эмч, мэргэжилтнүүдэд Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивласан хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох болно” гэсэн юм.

ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байгаа. Энэхүү баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний хамгийн ойр хавьтагчийг олж илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж Улсын Онцгой комиссын шуурхай штаб болон, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох газруудад хүргүүлдэг байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.242.42Зочин   • 2020, 4 сарын 9. 8 цаг 26 минут

Эмч нараас гадна цагдаа мэрэгжлийн хяналт, онцгой ажилчид наадуулаас чинь их гадна хөхөрч ажиллаж байга шүү дээ эмч нар худлаа шоудах аа боль угаасаа манай эмч нар мэдлэг чадваргүй ёс зүй байхгүй гар хардаг шүү дээ т

124.158.110.113zochin   • 2020, 4 сарын 9. 11 цаг 04 минут

chi uvdvul ichihgui emchee geed ocnho doo

124.158.110.113zochin   • 2020, 4 сарын 9. 11 цаг 04 минут

chi hudlaa hutsalgui zail

202.21.102.6Зочин   • 2020, 4 сарын 9. 8 цаг 13 минут

өгч байна гэдэг сайн их бага нь хамаагүй. сонгуулийн жил учраас 76 одоохондоо өгөх боломжгүй хориотой байгаа бхоо. Дараа нь харин өгөх шиг болох байлгүй дээ

66.181.176.188Гансүх   • 2020, 4 сарын 9. 7 цаг 50 минут

бага байна даа. эрүүл мэнд амь насаа үл хайхран үхэлтэй нүүр тулж байгаа хүмүүс шүү дээ

64.119.16.68Зочин   • 2020, 4 сарын 8. 22 цаг 24 минут

оргүй дор охинтой хө зүгээр зүгээр 76 нэгч төг хандивлаагүй бусад орны нэртэй одод тамирчид улс төр бизнесийхан гээд эх орондоо хэдэн тэр бумаар нь хандив тусламж өгч улсаа дор нь өад нь татаад авах юмдаа атаархаж үхлээ

49.230.75.186Зочин   • 2020, 4 сарын 8. 22 цаг 19 минут

Emch, emnelgiin mergejiltnuudiihe umnuu bayarlaa, zuv shiidver baina,

66.181.161.45Zochin   • 2020, 4 сарын 8. 21 цаг 53 минут

Estoi zuv shuu

202.21.108.150Зочин   • 2020, 4 сарын 8. 21 цаг 03 минут

Ишш чааваас 500-1сая, идсэн уусан нөхөд ичиж үхээсэй

150.129.142.156Зочин   • 2020, 4 сарын 8. 22 цаг 29 минут

цалингаа авч л байгаа биз дээ. үнэгүй ажлаа хийж байгаа биш дээ. харин хэр зэрэг гадагшаа халдвар тархаахгүй ажиллаж чадаж байгааг л харах үлдлээ. 5 сард л ажлын үр дүн гарах болов уудаа

109.118.83.140Зочин   • 2020, 4 сарын 8. 20 цаг 57 минут

zuv bn.

202.126.88.137Zochin   • 2020, 4 сарын 8. 20 цаг 39 минут

Bolj dee. Bugded ni uguurei!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.