2020 оны 4-р сарын 10
8 цаг 20 минут

METRO хот: Улаанбаатар хотоо унасан машинтайгаа адил хайрла

Замын хөдөлгөөнд оролцоод, дүрмээ баримтлаад явж байхад чинь үнэтэй жийп унасан хэн нэгэн улаан гэрлээр дайрч, цагаан шугам давж, дүрэм зөрчиж  байсан уу. Эсвэл цонхоороо тамхины ишээ шидэж,  элдэв хог чулуудаж байсан байх. Ганган машиныхаа хаалгыг онгойлгож, шүлсээ хаяж, нусаа нийж байхтай таарсан л биз дээ.  

Нэг үеэ бодвол манай залуус соёлтой, боловсон болсон. Цонхоороо хог хаядаг хүн өдрөөс өдөрт цөөрч байна. Хог хаясан нэгэндээ шаардлага тавьж, шаарддаг болж. Дүрэм зөрчих нь багасаж, харин ч нэгэндээ зам тавьж өгөөд, талархаж сурч байгаа. Харин үнэтэй, том жийп унасан хүмүүс л хэнэг ч үгүй цонхоороо хогоо хаяж, нусаа нийгээд л. Би л нэг том машинтай гэсэн шиг бусад жолооч нарт төвөг удаж, шахаж, дайрч, дээрэлхдэг. Үнэтэй машинтай хүмүүс хамгийн их дуут дохио өгч, дүрэм зөрчиж, шаардлага тавьсан нэгнийг элдвээр хэлж, харааж зүхдэг нь их. Том, үнэтэй, ганган машин унахаар замын хөдөлгөөний бүх дүрмийг зөрчиж, хогоо хаа хамаагүй шидэж, бусдыг хараах эрхтэй гэж аль ч хуулинд заагаагүй.  

Уг нь юм үзэж, нүд тайлсан, гадаах нь гэртээ, гэр дэх нь гэдсэндээ орсон хүмүүс илүү соёлтой байх ёстой биз дээ. Тэгээд дүрэм зөрчиж, хог шидэж байгаа хүмүүст шаардлага тавиад, өөрсдөө цэмбийгээднамбайгаад, дүрмээ баримтлаад явбал харин ч үлгэр дуурайлал болох ёстой. Та нар соёлтой, боловсон байж, хотын соёлыг түгээх байлтай. Тиймээс үнэтэй машин унасан жолооч нар аа, үнэ цэнтэй амьдар, соёлыг түгээ, соён гэгээрүүл бусдыг.  

Улаанбаатар хотоо унасан машин шигээ хайрла. Хэдэн зуун саяын жийп унаж болно оо. Тэр машинаас чинь хямд эх орон, хогоо шидэж болох хот гэж байхгүй.  Машиндаа хогийн сав байрлуул, хуурай, нойтон салфетка авч яв. Үнэтэй машин авч дийлж байгаа хүнд энэ мэт бол үдийн будаа биз дээ. Тэгээд хогоо хогийн саванд хий.  Үлгэр жишээч бай, дүрмээ баримтал, явган зорчигчид зам тавьж өг.  Хотын соёлыг үлгэрлэх түүчээ бол.  Бусдаас дээгүүр зиндааны хүн байна гэдэг үлгэрлэх, үнэ цэнэтэй амьдрахын нэр. Үнэ цэнтэй байцгаа. Үнэ цэн чинь дүрэм баримтлахаас, хотоо хайрлахаас эхэлнэ.  

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.70.65Зочин   • 2020, 4 сарын 10. 10 цаг 46 минут

Хүн гэдэг алхам тутамдаа андуурч байдаг андуурч амьдардаг тэрний л гор та сайхан амьдрахыг хүсч байвал таны амьдрах орчин сайхан байх ёстой зөвхөн хаалгаар бодож болохгүй л юм хаалган дотор минийх сайхан хаалганы цаад тал надад падгүй гэдэг энэ л андуурал

182.160.34.17зочин   • 2020, 4 сарын 10. 9 цаг 27 минут

уг н унасан машинаасаа жолоочн амь нас эрүүл мэнд үнэтэй. манайд эсрэгээрээ. зөв уриа бнаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.