2020 оны 4-р сарын 10
8 цаг 40 минут

ПРОТОКОЛ: Нэр дэвшигчдийг сонгогчидтойгоо уулзах боломжоор хангах ёстой ч уулзалт хийнэ гэхээр санаанд буухгүй байна

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 9-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа.

Энэ удаагийн сонгууль коронавирусийн цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооны хийж буй бэлтгэл ажлыг сонсов.

Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүд О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат, Р.Содхүү, Ө.Энхтөр нар оролцож, ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг онцгой нөхцөл байдалд хэрхэн уялдуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

-СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа хэвийн явуулж байна. Цар тахлын үеэр дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа тухай мэдээллийг өдөр бүр авч байгаа. Дэлхийн зарим оронд сонгуулийг хойшлуулж, зарим нь хугацаандаа явуулна гэж мэдэгдэж байна.

Сонгууль товлон зарласнаас хойш онцгой нөхцөл байдал үүсвэл УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд зогсооно гэж заасан тул бид нөхцөл байдлыг харж байна. Мөн өвчлөлийн асуудлаар Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагын хувьд цаашдаа ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах байх гэж харж байна. Ер нь, Үндсэн хуульд заасан улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсвэл хойшлуулах нь зайлшгүй байх гэж бид үзэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Р.Содхүү:

-Ерөнхийдөө сонгууль зарлагдсан цагаас хойш дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдлыг манай орны нөхцөл байдалд холбогдуулан дүгнэж үзэхэд,  ганц л юм бодогдож байна.

Сонгуульд нийт 4 үе шат байдаг. Энэ үе шат бүрийг нарийн судлах хэрэгтэй болж байгаа. Нэгдүгээрт, сонгууль зарлагдана. Ингэхээр мөрийн хөтөлбөр дээр бүгд “шаваарч” байгаа юм. Мөрийн хөтөлбөрийг цахимаар хийж, танилцуулна гэж худлаа шүү. Хоёрдугаарт, нэр дэвших хүрээнд маш өргөн цугларалт болно. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, намууд дээр цугларалт болно. Гуравдугаарт, сурталчилгааны хоёр хоног бий. 2.2 сая сонгогчийн асуудал. Энэ хүмүүс цуглахад ямар байдал үүсэх вэ? Энэ цугларалтууд 4, 5 дугаар сард болно. Улмаар хамгийн их цугларалт хэсгийн хороодод үүснэ. 2070 санал авах байр ажиллана. Цугларалтгүй сонгууль гэж байхгүй.

Тиймээс хэн нэгэн ашиг хонжоо олохдоо биш энэ өөрөө үндэсний хэмжээний асуудал. Тиймээс  улс төрийн зөвшилцөлд хүрээд,  үндэстнээ аврах тухай асуудал гэж ойлгож байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан:

-Нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон эрхийнх нь дагуу сонгогчидтой уулзах боломжийг нь бид хангах ёстой. Гэхдээ уулзалтууд хийнэ гэхээр санаанд буухгүй байгаа юм. Үүний дараа санал хураалт явагдана.

Улсын хэмжээнд 2070 санал өгөх хэсгийн хороо байгуулж байгаа. Бидэнд 2500 санал тоолох машин бий. Улаанбаатарт 3000 хүртэл хүнтэй хэсгүүд, аймгуудад 2000 хүртэл хүнтэй хэсгүүд бий. Гэвч энэ хэсгүүдэд олон машин байрлуулах болон хэсгийн хороодын ажилчдын тоог цөөлөх боломжгүй байна. Тиймээс бид ЭМЯ зэрэг мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийн үнэлгээ хийлгэмээр байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:

-Бидний тооцоолж буйгаар сонгуулийн үеэр нэг хэсэгт 3000 сонгогч байна. Тэдгээрийн 60 хувь нь саналаа өглөө гэж бодоход 1800 хүн санал өгөх тооцоо гарч байгаа. Тэдний саналыг авахад,  54 мянган секунд буюу 15 цаг шаардлагатай.

Нэг хүний санал өгөх хугацаа 30 секунд, санал тоолох машины хүчин чадал хамгийн богинодоо 6 секунд. Энэ хугацаагаар тооцон хотод зааланд хийж болох ч орон нутагт асуудал өөр. Жишээ нь, 2070 хэсгийн 10 хувьд гэвэл 207, 20 хувьд гэвэл 400 гэр барина гэсэн үг. Гэр дотор ямар зайтай билээ. Тиймээс коронавирусний үеийн зөвлөмжийг мөрдөх боломжгүй нөхцөл үүснэ.

Мөн 50 мянган сонгогчтой нэр дэвшигч 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах эрхтэй. Нэг хүний цаана 250 ухуулагч, шадар туслагч гээд нэмбэл хамгийн багаар бодоход,  300 хүн ажиллана. Нэг нэр дэвшигчийн ард 300 хүн сурталчилгаанд явлаа гэж бодоход улсын хэмжээгээр 700 хүн нэр дэвшвэл 210 мянган хүн, тэр хэмжээний тээврийн хэрэгсэл ажиллана.

Зардлын хувьд нэр дэвшигчийн болон намын зардал дээр хязгааруудыг батлаад өгчихсөн. Нэг нэр дэвшигчээс ямар зардал гарах вэ гээд тооцоод үзэхээр дунджаар 400 сая төгрөгийн зардал гаргана. Одоо тойрог томсгосон учир зардал нэмэгдэх байх. Хамгийн багаар 400 сая төгрөг гэж бодоход 280 тэрбум төгрөг болно. 20 нам сонгуульд орлоо гэж бодоход хамгийн багадаа 120 тэрбум төгрөг. Ингээд бодоход нам эвсэл, нэр дэвшигчдээс гарах зардал хамгийн багадаа 400 тэрбум төгрөг. Албан зардлыг нэмээд 420 тэрбум төгрөг болно.

50 мянган сонгогчтой, 25 мянган айлтай тойргийн нэр дэвшигч хүн бүрт материалаа хүргэж чадахгүй, айл бүрт хүргүүлэх байх. Ингээд бодвол сонин, сурталчилгааны материалын зардал 40 сая төгрөг. Тэнд ажилласан 300 хүнд 500 мянган төгрөг өглөө гэж тооцвол 150 сая төгрөг. Ингээд тооцохоор нэг нэр дэвшигчийн зардал доод тал нь 400 сая төгрөг,  дээд тал нь хуульд заасан дээд хэмжээндээ хүрэхээр байна.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр:

-Энэ жилийн онцлог юу гэхээр хүмүүс саналаа өгөх эсэх асуудал. Хамгийн эхний ээлжинд ард нийтээс судалгаа авахгүй бол бид бүх ажлаа төлөвлөөд хийгээд явж байтал хүмүүс сонгуульд оролцохоо больчихвол яах вэ.

Нөгөө талаар, энэ өвчнийг тодорхой хэмжээнд барих түвшний боловсон хүчин, шинжлэх ухааны нөхцөл боломж муу байна. Бид баталгаа гаргаж чадахгүй байна. Тийм учраас яаралтай нөхцөл байдлыг дүгнээд, сонгуулийг хойшлуулах асуудлаар тал талдаа юм бодвол яасан юм бэ гэсэн саналтай байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль зохион байгуулах ажлын хүрээнд олон нийтийн цугларалт зайлшгүй үүсэх, нийт сонгогч хурууны хээ өгөх, амны хаалт, бээлий хэрэглэх, тэдгээрээр хангах зэрэг асуудлуудаар үргэлжлүүлэн ярилцав.

Мөн гадаад улсуудад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул эх оронд нь авчирах шаардлагатай, үүнийг дагаад коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд нэмэгдэх бодит эрсдэл байгаа зэргийг харгалзан  үзэх шаардлагатай гэсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тулгарах эрсдэлтэй байгаа дээрх асуудлын хүрээнд ирэх долоо хоногт хуралдаж, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.129Зочин   • 2020, 4 сарын 24. 16 цаг 09 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!! 30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.