2020 оны 4-р сарын 21
8 цаг 00 минут

Б.Шүүдэрцэцэг: Би хэзээ ч хүнээс намайг магтаач гэж гуйж явсангүй, энэ миний бардамнал

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа зохиолч Б.Шүүдэрцэгийг урьж, ярилцлаа. 

Хатны тухай зохиол гэхээр л Б.Шүүдэрцэцэг санагддаг болчихсон учраас хэв маягаа өөрчлөхийг хүссэн

  -Хамгийн сүүлд “Улаан могой” романаа хэвлүүлсэн. Романыхаа талаар товчхон яриач. “Улаан могой” гэдэг нэрийг хэрхэн олсон нь сонирхолтой байна?

-“Улаан могой” миний долоо дахь роман. Би бүх зүйлээ өөрчилье гэж бодсон юм. Хүмүүс хатан гэхээр л бараг намайг боддог болчихсон.  “Хотол цагаан гүнж”-ийн талаар Англиар хайхад би гарч ирэх жишээтэй. Саяхан “Монголын түүхэн хүмүүс” гээд влог нээсэн. Сүүлийн дугаар нь Их дагина Цэндийн Дондогдуламын тухай байхгүй юу. Тэгээд Их дагина гээд хайхаар би гарч ирдэг. Яагаад гэвэл би зохиолыг нь бас бичсэн. Зарим хүмүүс надаас “Таны Сорхогтуни” гэж асуух жишээтэй. Миний зохиол биш шүү дээ. Гэхдээ л хүмүүс хатны тухай л зохиол байвал намайг бичсэн гэж боддог юм шиг байна билээ.

Тиймээс өөрчлөлт хийе гэж бодсон. Хэвлэсэн тоосго шиг нэг загварт баригдах вий гэдэг айдас байдаг, надад. Тэгээд л хаан, хатны тухай биш огт өөр сэдвээр бичье гэж бодсон. Нэг их айхтар шидээвэр, “100 жилийн ганцаардал” шиг насаараа бичдэг романы дайтай биш байх л даа. Гэхдээ дэлхий даяар хүмүүсийн унших дуртай зохиол юу байна гэдгийг тодорхой хэмжээнд судалж, мэдэрдэг. Өнөөдрийн амьдралыг тэр чигт нь тоочсон зохиол угаасаа явахаа больчихсон. Охидууд маань бүгдээрээ унаган Англи хэлтэй. Бага хоёр нь 16, 18-тай. Тэр хоёр ямар зохиол уншиж байна вэ гэдгийг би чинь харж, мэдэрч байна. “Хотол цагаан гүнж” зохиолоо кино болгох гээд дөрвөн жил болж байгаа. Тэр хооронд дэлхийн кино ертөнцид юу болж байна гэдгийг харж, “GOT” гэдэг шуурганд өөрөө өртлөө.

Хүмүүс “Та тулаант кино хийдэг юм чинь заавал GOT үз” гэсэн. Уржнангаас авахуулж үзлээ. Дэлхий дахинд өнөөдрийн уншигчид юу уншиж, сонирхож буйг л харж байгаа юм чинь. Тэгээд дан түүх гээд бодит явдал бичээд байж болохгүй. Өнөөдөр рүү орно гэхээр надад тийм ч амар биш. Монголын амьдралаас юуг нь бичих вэ гэдэг ч хэцүү. Тиймээс 15 болон 21 дүгээр зууныг холбосон, ид шидтэй зохиол бичье гэж бодсон юм. Нэрээ олж чадахгүй их удсан. Нэр бодож олно гэдэг надад хамгийн хэцүү байдаг. Нэр зохиолын түлхүүр. Түлхүүр үг гэж байдаг даа. “Улаан могой” гэдэг нэрийг би аялалд явахдаа олсон юм.

-Аялалд явж байгаад олсон гэхээр сонирхолтой юм. Хаашаа аялав?

-Аялал хүнд дандаа шинийг нээж өгдөг.  Өнгөрсөн зун ээжийнхээ төрсөн нутаг, Булган аймгийн Тэшиг сум руу гэр бүлээрээ аялсан. “Тавт”-ын алтны уурхай гэж сэтгүүлч байхдаа би их сонсож байлаа. Маргаан ч их дагуулдаг байсан. Булганаар аялахад Тавтын голын эрэг дагуу “Тавт”-ын уурхайн үндсэн орд нь байдаг юм билээ. Бид үерлэсэн Тавтын голыг уруудаад явсан. Хэд хэдэн удаа гаталж гарах шаардлага үүссэн юм. Улаанаар эргэлдсэн тэр гол надад яг улаан могой шиг санагдсан.  Надад их сонин сэтгэмж өгсөн. Тэгж л номынхоо нэрийг олсон доо.

-Зохиолоо бичээд эхэлчихсэн байсан уу?

-Зохиолынхоо санааг олчихсон, төлөвлөгөөгөө гаргасан байсан. Бичиж эхлээгүй байсан үе. Надад зохиолын нэр маш чухал. Түүхэн зохиолын хувьд гайгүй, “Ану хатан” ч юм уу. Харин огт өөр зохиолын нэр олох надад асар хэцүү байдаг. Жишээлбэл, “Хагацашгүй” гэдэг номыг уншаад хүмүүс уйлсан гэдэг. Хүн уйлуулах гэж ч энэ зохиолыг бичээгүй юм. Монголын эмгэнэлт түүхээс сэдэвлэж бичсэн.  Зохиолын нэрийг “Дутуу заяа”, “Бүтэн заяа” энэ тэр гээд өгдөг дөө. Тэр үнэхээр улиг. Тиймээс өвөрмөц нэр бодож олохыг хичээдэг. “Хагацашгүй” гэдэг нэрийг нөхөр маань олж өгсөн. “Монголын зохиолчдын зохиолын нэр үнэхээр утгаа алдчихаж. Номын нэр маш богинохон байх ёстой” гээд шүүмжлээд байсан юм. Тэгэхээр нь “Би нэр олж чадахгүй байна, чи олж өг” гэсэн. Гэтэл “Хагацашгүй” гээд л ганцхан үгтэй нэр өгсөн. “Улаан могой” романаа бичих гээд толгой доторх бүх өнцөг булангаа нэгжээд нэр олж чадахгүй байсан. Гэтэл хөгшин аавын маань нутаг нэр хайрласан. Энэ роман зурхайч эмэгтэйн тухай. Миний зохиолын баатрууд голдуу л эмэгтэй байдаг даа. Эмэгтэй хүн болохоор бүсгүй хүний тухай илүү мэдэрч бичдэг байх.

-Зурхай зурдаг Номундара гэдэг бүсгүйн тухай өгүүлдэг. Зурхай бол тусдаа шинжлэх ухаан. Энэ зохиолыг бичихийн тулд зурхайг нарийн судлах, гүнд нь нэвтэрч ойлгох шаардлагатай болсон байх. Судалгаа их хийв үү?

-Хоёрдугаар ботид илүү нарийн гарна. Зурхай талаасаа миний зөвлөх зурхайч Д.Мөнх-Очир гуай. Төгсбуянтын зурхайн хүн л дээ. Би чинь зохиол бүтээлээсээ улбаалаад Монголын бүхий л эрдэм мэдлэгтэй хүмүүстэй сайхан харилцаатай байдаг. Д.Тэрбиш гуайтай бас их сайхан харилцаатай. Д.Тэрбиш гуай Говь-Алтайн хүн. Аав маань бас тэр нутгийнх. Д.Тэрбиш гуай Галдан хааны шарилыг батлан үлдсэн Урианхай овгийн хүн байхгүй юу. Уулзаад ярилцвал бүгдээрээ л надад тусална. Гэхдээ би Д.Мөнх-Очир гуайтай илүү номын садан. Тиймдээ ч зөвлөхөөр ажилласан, нэлээд их юм хэлж өгсөн. Ярьж өгсөн нэг домог нь хүртэл энд ороогүй байгаа. Хоёрдугаар ботид гарна. Зурхайг илүү их судалбал бүр орчихоор юм билээ. Тодорхой хэмжээнд судалсан, зохиол бичих хэмжээнд.

Их зурхайч гээд Номундарагийн аавынх нь тухай хоёрдугаар дэвтэрийг нь бичихээр төлөвлөж байгаа юм. Тэр зохиолдоо зурхайн талаар илүү нарийн оруулна. Зурхай гэдэг агуу зүйл.Од гаригсын орчил хөдөлгөөнөөр бидний амьдрал шийдэгдээд байгаа шүү дээ. 

Миний роман гарахаар шүүрч аваад шүүмж бичнэ гэдэг анхаарал татаж байгаагийн л илрэл 

-Таны ярилцлагуудыг уншиж байхад 2-3 удаа “Миний хамгийн том шүүмжлэгч нь би өөрөө” гэж хэлсэн байсан. Урлаг, утга зохиолд шүүмжлэл маш хэрэгтэй. “Улаан могой” роман гарсны дараа Д.Төмөр-Очир гэдэг залуу шүүмж бичсэн байсан. Тэр шүүмжийг та олж уншсан уу?

-Харсан. Тэр бол мэргэжлийн шүүмж биш уншигчийн сэтгэгдэл юм билээ. Надад хэрэгтэй ч юм байсан. Яагаад гэвэл цаг хугацаанд хавчигдсан зарим нэг техникийн алдаа байсан. Түүнийгээ олж харахад надад хэрэгтэй байлаа.  Түүнээс гадна, гарахаар нь шүүрч аваад бичиж байна гэдэг анхаарал татаж байгаагийн л илрэл. Хэн ч тоодоггүй романууд Монголоор дүүрэн. Тоосонд дарагдчихсан байж байдаг. Манайд эртнээс авахуулаад өнөөдрийг хүртэл уран зохиолын шүүмж судлал Оросын нэрт утга зохиолч шүүмжлэгч Белинскийгийн хэмжээнд байсангүй. Өмнө нь шүүмжийг үзэл суртлын хэрэглүүр маягаар ашигладаг байлаа. Хоёрдугаарт, хэн нэгэн уран бүтээлийг цохиж алах “ялааны алуур” болж хэрэгжиж байсан.

Жишээлбэл, агуу Бямбын Ренчин гуайг “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж шүүмжилж, зүрх сэтгэлээр нь үхүүлчихсэн. Монголын уянгын өгүүллэгийн мастер гэгддэг С.Эрдэнэ баавайг “Дандаа хайр, уянгалсан нялуун юм бичлээ. Намынхаа бодлогыг бичсэнгүй” гэж шүүмжилж байсан байдаг. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайг дандаа хайр, сар бичлээ гэсэн бут шүүмж маш олон гарч байсан. Гэтэл өнөөдөр тэр хүмүүсийн уран бүтээлийг хүлээн зөвшөөрсөн биз дээ. Тухайн үеийн шүүмжлэгчид хүмүүсээ онож шүүмжилж байсан эсэх нь эргэлзээтэй. МАХН-ын үзэл суртлын зэвсэг байсан, шүүмж. Ардчилал ялсны дараа шүүмж найз нөхдийн бие биеэ дэмжих хэрэгсэл болсон. Уг нь онолын үүднээс ярьвал сайнтай, муутай нь шүүмжлэх ёстой. Тэгж байж жинхэнэ шүүмж болно. Миний талаар н.Цэдэв гуай зэрэг хүмүүсийн сайн талаас нь сэтгэгдлээ бичсэн шүүмж байдаг л юм билээ. Би тэрэнд оролцож, намайг магт гэж хэлээгүй. Талийгч Ч.Билигсайхан гэх мэтийн хүмүүс бол сураггүй нэгнийг магтсан нь тоогүй олон. Хараад инээд хүрээд байдаг юм.

-МУИС-ийн багш байсан Ч.Билигсайхан доктор уу?

-Тийм. Найзуудыгаа магтчихдаг. Нэг найзынхаа романы өмнөтгөлийг бичсэн, тэр нь өөрөө шүүмж. Зохиол нь хэвлэгдээгүй байхад шүүмж нь романтайгаа хамт гарчихсан. Энэ бол хошин явдал шүү дээ. Би хэзээ ч хүнээс намайг магтаач гэж гуйж явсангүй. Энэ миний бардамнал.  Хүнийг зөвхөн муу талаас нь харж, “ялааны алуур”-аар нам цохих гэсэн шүүмжлэлүүд өнгөрсөн хугацаанд их гарсан даа, бас. Өнөөдрийн хүртэл жинхэнэ шүүмж алга. Белинский шиг хүн Монголд төрөөгүй байхгүй юу. Төрж гарсан ч амьдрах орох зай нь байхгүй. Шүүмж бичээд амьдарна гэж байхгүй шүү дээ. Тэгээд л найз нөхдөө магтдаг. “Энэ мууг алъя” гэсэн хүнээ байхгүй болтол нь муулдаг. Энэ л харамсалтай. Би МУИС-ийн сэтгүүл зүйн докторантурт суралцаж байгаад хамгаалаагүй. Баахан сэтэр цуглуулах надад хошин санагдаад хаячихсан юм.

Гэхдээ багш нар маань надад хайртай. Жишээлбэл, МУИС-ийн философын тэнхимийн М.Отгонбаяр, Г.Лодой, Н.Хавх багш нараас тархиа цэнэглэх  хэмжээний мэдлэгийг олж аваад, бүх шалгалтаа өгсөн. Докторын зэргээ хамгаалаагүй орхисон. Тэндээс би шинжлэх ухааны хэл ямар байх ёстой гэдэг стандартыг суралцаж, багш нараараа заалгасан.  Сэтгэл хөдлөл байж болдоггүй байхгүй юу. Гэтэл хачин хачин юм биччихээд, уран сайхны шүүмж гэж яриад байдаг хүмүүс бий. Түүндээ хүнийг хүйс, насаар нь доромжилсон юм ч бичдэг.

-Утга зохиолын шүүмжүүдийг сонирхож уншиж байсан. Ихэнхдээ л муулах гэж муулсан, эсвэл магтахын тулд магтсан шүүмж байдаг. Харин Д.Төмөр-Очир гэдэг залуу нэлээд гаргалгаатай, сайн шүүмж бичсэн санагдсан. Мэдээж энд редакторуудын анзаарч засах ёстой байсан алдаанууд ч харагдсан. Та 7 роман бичсэн. 3, 4 кино зохиолтой. Гаргасан ном чинь 20-иод болсон байх. Тэр зэргийн алдаа гаргахааргүй хэмжээнд хүрсэн зохиолч шүү дээ?

-Тодорхой хэмжээний техникийн алдаа байсан, түүнийгээ олж харсан. Заримдаа хүн чинь бичиж байгаа зүйлдээ живээд орчихоор харахаа больчихдог. Сэтгүүлчид үүнийг мэддэг байх. Тийм болохоор дараачийн удаа хэвлүүлэхдээ засчихаар алдаанууд гэж бодож байна. Тэр шүүмжээс надад авах юм нь тэр байсан. Редактор ч манайд их ховор байдаг. Алдааг хянадаг хянагчийг л манайхан редактор гэж бодоод байдаг. Жинхэнэ ном зүй хөгжсөн баруунд редактор гэдэг зохиолчийн хэмжээнд сэтгэдэг, чадвартай хүмүүс байдаг. Хэвлэх компаниуд ч гэсэн манайх шиг номыг шууд хэвлэчихдэггүй. Яагаад гэвэл асар их мөнгөний эрсдэл хүлээдэг. Зохиолыг худалдаж авч байж хэвлэдэг учраас.  Тиймээс редактор гээд өөрсдөө зохиол бичдэггүй л болохоос утга зохиолд нэвтэрчихсэн архаг хүмүүс сууж байдаг. Тэгээд зохиолч зохиолоо хэвлүүлэхээр өгөхөд нь бүр бүтцийн засвар хийдэг юм билээ. Бараг бүтэн “мэс засал”-д оруулаад гаргаад ирдэг.

Манайд хэрвээ ийм редактор байвал бидний зохиолууд бүр төгс болно биз дээ. Гэтэл тийм редактор ховор байна. Гэхдээ хүн рүү муугаа чихэж болохгүй. Миний ч гэсэн алдаа байсан. Би чинь хотод хоёрдугаар амаржих газар төрсөн. Хөдөө надад ямар ч хамаатан садан байдаггүй. Би 30 гартлаа хөдөө ч явж үзээгүй хүн.  Гэтэл би долоон романдаа  бүгдэд нь хөдөөгийн ахуйг дүрсэлсэн. Аав маань амьд сэрүүн байхад би амьд лавлахтай байлаа. Ахуйгаа маш сайн мэддэг хүн байсан юм. Өдөр болгон аав руу утасдаад, асуудаг байлаа.  Жороо морийг шогшуулчихсан гээд шүүмжилсэн байсан даа. Аав маань амьд байсан бол би шууд асуух байлаа. Хурдан давхиагүй гэж бичих гэж байгаад л тийм алдаа гаргачихгүй юу. Дараа нь хүнээс асуусан чинь жороо морь бол жороолно, эсвэл галигуулна гэх  байсан юм билээ. Би чинь том зүйл дээ илүү анхаардаг. “Хүйлэн огторгуйн заадас” бол хоёр шугамаар өрнөдөг. Нэг шугамыг нь  түүхэн нийтлэлийн, нөгөөхийг нь  монголчуудын хууч ярианы хэлээр бичсэн. Тэнд бараг алдаа байхгүй. “Хүйлэн огторгуйн заадас”-ыг бичиж байхад аав минь байхгүй байсан ч гэсэн би маш их судалсан. Шашны, түүхийн зөвлөх гээд авчихдаг байхгүй.   

Харин “Улаан могой”-г залуучуудад зориулж, цаг үеийн шилжилттэйгээ бичсэн болохоор өөртөө найдчихсан. Хаврын тэмээ чинь халууцаад, их холын аян замаас ирэхэд орилоод л явдаг шүү дээ. Тэрийг нь бичих гээд чарлах гэдэг үг сонгочихсон. Тэгээд л олз болчихсон юм билээ. Гэхдээ тийм алдааг би гаргахгүй байх байсан юм. Нөгөө талаас, “Хүйлэн огторгуйн заадас” шиг 7 жилийн турш судалж бичсэн зохиолыг маань сайн боллоо гэж хэн ч дуугараагүй. Уншигчид л “Үнэхээр гоё болж.  Д.Төрбат гуайнхтай харьцуулаад уншсан чинь чинийх амьд байна” гэж байсан. Би Д.Төрбат гуайг муу гэж хэлэх гээгүй шүү. Би 7 жил судалсан болохоор хэд дахин илүү болсон. Гэтэл нэг жижиг алдаа гарахад тосоод авч байх жишээтэй. Би үнэхээр анхаарлын төвд байна, бас алдах эрхгүй гэдгээ л ойлголоо. Тэрэнд уурлаад, гуниглаад байх юм огт байхгүй. Бараг надад тус болж байгаа юм чинь.

Аавдаа авгай авахыг заана гэдэг шиг сүүлдээ бүр үг сонгохыг заана гэвэл арай биш шүү 

-Зарим нэг сонирхолтой дүрслэлүүд байгаа юм. Зураас мэт зургар нүд гэдэг ч юм уу. Тэр таны өөрийн чинь донж маяг уу. Үүнийг алдаа гэж хэлэх юм уу, яах юм?

-Яагаад байж болохгүй гэж. Тайванд хадгалагддаг Хубулайн удмын Сэнгэ-Раги гүнжийн цуглуулсан Монголын хаадын хөрөг, уран бүтээл цуглуулга байдаг даа. Тэр зургуудад бүх хатдыг нь зураас шиг л нүдтэй зурчихсан байгаа биз дээ. Тэрийг зургар гэхээс өөрөөр юу гэж хэлэх юм. Тэр нь монголчуудыг төсөөлсөн тухай үеийн зураачийн арга барил байж. Би албаар тэр үгийг сонгосон, юу нь болохгүй байх вэ дээ. Тэгээд ч гоо сайханд ямар ч хэмжүүр байхгүй.  Заавал манай Пүүжээ модел шиг бүлтгэр нүдтэй байхаараа гоё биш. Бүх л хүн гоо үзэсгэлэнтэй. Тийм ч учраас агуу яруу найрагч  Шарль Бодлер “Цусанд хүртэл гоо сайхан бий” гэж хэлсэн. Цусны гүн, ухаа улаан өнгө бол гоо сайхан. Түүнтэй адилхан зураас шиг нүдэнд гоо сайхан байгаа. Тиймээс албаар тэр үгийг би сонгосон.  Аавдаа авгай авахыг заана гэдэг шиг сүүлдээ бүр үг сонгохыг заана гэвэл арай биш шүү. Монгол хэлний арвин баялаг үгийн далайгаас зохиолч ямар үгээ сонгох нь тэр хүний л асуудал.

-Тухайн эмэгтэйн гоо сайхныг яаж мэдэрч, ямар байдлаар илэрхийлэх нь хүн хүний л асуудал байх?

-Угаасаа тийм шүү дээ. Шүүмжлээд эхлэхээр хүмүүс бүр инээдтэй инээдтэй юм бичдэг. “Хагацашгүй” романд Хязгаарыг батлан хамгаалах газрын дэслэгч залуу хөдөө хээр нэг охинтой уулздаг тухай гардаг. Жолооч нь хөлөө бэртээчихсэн учраас зогсоод, яахаа мэдэхгүй байж байтал нутгийн охин таардаг. Тэр охин нь удган залах гээд явж байсан учраас дарга нь залууг хамт яваад ир гэдэг. Тэгээд моринд нь сундлаад, шөнө явдаг. Гэтэл нэг шүүмжлэгч “Яагаад машинаараа яваагүй юм” гэсэн. Хөдөө хээр, хөвч тайгад машинаар явах боломжгүй. Мориор л явдаг биз дээ.  Гэх мэтээр өлөн бөөс хайдаг хүмүүс үргэлж байдаг.   Хонио гаргачихаад, махыг нь шууд чаначихсан. Гэдсийг нь чанадаггүй юм уу ч гэх шиг. Энэ чинь эзэгтэйн асуудал. Хүндэт зочин ирэхэд түрүүлээд дал, дөрвөн өндөр чанаж өгдөг биз дээ. Гэх мэт асуудлыг ухаад л яриад байдаг, инээдтэй.  Би зохиол бичихдээ дандаа ч  хайхрамжгүй байдаггүй, үргэлж тооцоолж байдаг.  30 тохой газар гэхээр нь бүр сүүлдээ тохойлдож үзлээ, буруу болчих вэ гээд.

-Та нэг ярилцлагадаа “Би өөрийгөө зохиолч гэж боддоггүй” гэж ярьсан байсан?

-Анх зохиол бичиж эхэлж байхад энэ миний хобби байсан. Тэр үедээ л би тэгж хэлж байсан юм.  Одоо би номынхоо мөнгөөр амьдраад, улсад НӨАТ, ХАОАТ өгдөг. Туслах болоод бусад ажилчдынхаа бүгдийнх нь НДШ-ийг төлдөг. Номоор тийм хэмжээний орлого олоод, амьдарч болж байна. Тэгэхээр би өөрийгөө яаж зохиолч биш гэх юм.

-Ярьж байгаа нь хүртэл яруу найраг шиг ард түмний дунд яруу найрагч байх хэцүү гэдэг дээ. С.Эрдэнэ тэргүүтэй зохиолчдын гайхалтай уянгын өгүүллэгийг уншиж хүмүүжсэн. Ч.Лодойдамба тэргүүтэй олон уран бүтээлчдийн гайхалтай романуудыг уншсан. Гадаадын сонгодог зохиолуудыг уншиж боловсорсон ард түмний дунд зохиолч гэгдэж явна гэдэг тийм амар биш шүү?

-Монголын уншигчид чинь дэлхийн уншигчид. Мэдээж хүнд. Гэхдээ тийм уншигчдын дунд би компани хүртэл ажиллуулаад, хүмүүсийнхээ нийгмийн даатгалыг төлөөд, зөвхөн номын орлогоор амьдарч чадаж байна гэхээр ямар хэмжээнд хүрсэн байх вэ. Миний номууд 25 мянган хүртэлх төгрөгийн үнэтэй. Талхаа яая гэж байгаа хүмүүс бас авчихгүй. Миний уншигчид одоо жаахан хөгшрөөд эхэлчихсэн байна билээ, 30-аас дээш насныхан болсон. 30-аас дээш насны хүмүүс хөнгөн хийсвэр сонголт хийх үү, юу гэж бодож байна. 7, 8 жилийн өмнө Массачусетсийн Технологийн Их Сургуульд /MIT/ ажилладаг, Америкт хүлээн зөвшөөрөгдсөн том эрдэмтэн, антропологч Б.Мандухай гээд найз маань илгээмж явуулсан юм. Бид хоёрын илгээмж ном л байдаг. Б.Мандухай надад Жийн Рисын “Саргассогийн уудам тэнгис” гэдэг номыг явуулсан. Би тэр номыг өөрөө орчуулж гаргасан.

Би Английн үргэлжилсэн үгийн мастер  Шарлотта Бронтегийн “Жейн” Эйр” романыг өөрөөсөө бүх зардлыг нь гаргаад, орчуулуулаад гаргасан. Үүнд Б.Мандухай баярлаад “Монголчууд одоо хүртэл “Жейн Эйр”-ийг уншаагүй байсан гэхээр гайхмаар байна. Чи минь гайхалтай ажил хийлээ. Чи үүний үргэлжлэл болгоод постмодернист роман, 20 дугаар зууны шилдэг зохиолд тооцогддог, Жийн Рис гэдэг зохиолчийн номыг орчуулаад гаргаач” гээд над руу явуулсан юм. Тэр номыг надад авчирсан өгсөн хүн нь MIT-ын магистерт суралцдаг байсан. Бас миний уншигч. Миний уншигчид тийм л хүмүүс байдаг шүү дээ.  Би бас фэйсбүүк хуудсандаа нэг охины талаар бичвэр оруулсан. Штутгартад суралцдаг, Очирхуягийн Энэрэл гэдэг. Миний уншигчид голдуу гадаадад суралцдаг хүмүүс байдаг.  Дотоодод бол намайг муулах байдлаар трендлэх гэсэн зөвхөн Монголдоо хүмүүс их байгаад байна. Уншаад үзэхээр, намайг биш өөрийнхөө түүх, уламжлалыг доошоо хийгээд байгаа юм шиг санагддаг.

“Ану хатан” роман гэхэд Ч.Далай гэдэг академич хүний “Ойрд Монголын түүх” гэдэг номын түүхийг барьж бичсэн. Ойрдын ахуй соёлыг нэвт судалж байж бичсэн зохиол. Зарим нэг хүмүүст гологдохоор бүтээл биш. Дэлхийн зохиолчид ч яг иймийг бичиж чадахгүй, бичихгүй. Тэгэхээр Монголоо муулах, Монголынхоо уран зохиолыг муучлах нь монгол сэхээтэнд байж болшгүй зүйл. Монгол сэхээтэн хос жигүүртэй байх ёстой. Нэг даль жигүүр нь дэлхийн ертөнцийн соёлтой хамт. Нөгөөх нь өвгөдийн өнөөдрийг хүртэл бүтээсэн монгол соёлтойгоо хамт дэвэх ёстой. Тэгж байж монгол сэхээтэн байж чадна. Монголын шинэ үеийн иргэн байж чадна.  “Хотол цагаан гүнж”-ээс эхлээд би ид шидийн аргыг хэрэглэж эхэлсэн.  Би түрүүнд хэлсэн дээ, “GOT” уншдаг хүмүүст би номоо барьж байна гэж.

“Хотол цагаан гүнж” зохиолд Юань гүрний үеийн эмгэнэлтэй бүх талыг би хөндөж бичсэн. Дайн тулаан гэдэг чинь өнөөдрийн бидний ойлгодог шиг бахархал гэхээсээ илүү эмгэнэл.  Монголчууд хоорондоо цус асгаруулан тулалдсан гунигт түүх. Яагаад гэвэл Өгөөдэйн удмын Хайду, Тулуйн удмын Хубулай хоёр бүх насаараа байлдсан. Тэгэхээр бахархал гэхээсээ илүү эмгэнэл болоод явчихаж байгаа юм. 

Эмэгтэй хүн дайн тулааны талбарт юу олж харах уу. Цэргүүдээ алдана. Зүгээр л инээж байсан сайхан эрс маргааш нь элэг нэгтэндээ алагдаад, хүүр болоод хэвтэнэ. Би тэр эмгэнэлийг “Хотол цагаан гүнж” зохиолдоо дайны талбарт амь үрэгдсэн цэргүүд нь үхсэн биеийнхээ хажууд шилэн болчихсон сууж байгаагаар дүрсэлсэн.

-Л.Түдэв гуай сүүлчийн нийтлэлдээ зохиолч Б.Сарантуяа та хоёрыг дурдсан байсан. Эрэгтэй зохиолчдын бичээгүй, хийгээгүйг хийсэн гэж. Түүхэн хатдын түүхийг таниулахад маш том хувь нэмрийг оруулж байна гэж магтсан байсан?

-Тэгж бичсэн байна гэдгийг анх сэтгүүлч Дуламсүрэн надад хэлсэн юм.  Би туслахаа явуулаад, сонин зардаг цэгээс авахуулаад, өөрөө уншсан. Надад үнэхээр сайхан санагдсан. Намайг магтаад өг гээд хүмүүст мөнгө төгрөг өгвөл баларна шүү дээ. Би хэзээ ч тэгдэггүй. Бүх зүйлийн үнэлгээ бодит байх ёстой. Түүнээс биш эрэгтэй шүүмжлэгчдэд мөнгө төгрөг, архи аваачиж өгөөд, магтуулна гэвэл хэнд ч хэрэггүй. Уншигчдын үнэлгээ л чухал.

Л.Түдэв гуай хэнтэй ч харилцахаа болиод хоёр жил болсон байсан. Гэхдээ тэр хүн нийгмийн амьдралыг ямар нарийн ажиглаж байсан байна вэ.  Ямар ч сонирхлын зөрчилгүйгээр тэр хүн бодитоор үнэлсэн, биднийг. Энэ чинь л өөрөө үнэлгээ. “Ану хатан” романыг би 2012 онд бичсэн. Эмэгтэй зохиолч түүхэн роман бичсэнээрээ хоёрт ордог. С.Удвал гуайн дараа.

-“Их хувь заяа” романы дараа гэсэн үг байх нь?

-Тийм. Хатны тухай бичсэн анхны роман. Тийм ч болохоор “Максима” гээд Их сургуулийн багш нарын байгуулсан, хараат бус, Монголын судалгааны хамгийн том багийн “21 дүгээр зуунд таны хамгийн сайн мэдэх зохиол юу вэ” гэдэг судалгаа явуулахад, нэгдүгээрт орсон.  Таны хамгийн сайн мэдэх зохиолч хэн бэ гэдэг нээлттэй санал асуулгаар миний нэр Р.Чойном, Б.Явуухулан, Ч.Лодойдамба гуай нартай мөр зэрэгцэж гарч ирсэн. Энэ бол бодит үнэлгээ. Би өөрийгөө магтуулах гэж явах шаардлага байхгүй. Тийм л байдаг.

"Хотол цагаан гүнж" миний мөрөөдлийн төсөл, би энэ киног заавал хийнэ 

-“Шүүдэр” продакшн байгуулсан. “Улаан пальто”, “Ану хатан” гэсэн хоёр уран сайхны кино хийсэн.  Цаашид танай продакшн ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна. Түрүүнд “Хотол цагаан гүнж”романаа кино болгохоор төлөвлөөд ажиллаж байгаа гэсэн?

-Уран бүтээл гээд ярихаар надад онгироо ч юм шиг санагддаг. Төсөл гэвэл надад илүү ажил хэрэгч байдаг. Дэлхий нийтийн хэллэг л дээ. “Хотол цагаан гүнж” миний мөрөөдлийн төсөл. 2015 онд төслөө эхлүүлсэн. 2016 онд зураг авалтаа эхлэхээр 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, хувцсаа хүртэл бэлтгэчихсэн байсан. Гэвч хараахан эхлүүлж амжаагүй. Болж өгвөл 2020 онд киногоо хийх гээд ярьж байсан юм. Гэтэл дэлхий нийтийг хамарсан гамшиг болчихлоо. Би энэ киног заавал хийнэ. Яагаад гэвэл манай “Шүүдэр”-т нэг том амжилт байгаа.  "Lionsgate" гэдэг АНУ-ын кино худалдааны таван том компанийн нэгд киногоо худалдсан түүх байна. IMDb гэдэг дэлхийн киноны хамгийн том сайтад “Ану хатан” байршчихсан байгаа.  Болгарын үндэсний телевиз 2019 онд худалдаж аваад, гаргасан.

Болгар дахь соёлын аташе Болдбаатар баяр хүргэж, бүх бичлэгүүдийг нь явуулсан. Би хүний хийсэн ажил нь өмнөөс нь ярьж байх ёстой гэж боддог. Би киногоо бариад орилж гүйх биш. Энэ кино дэлхийн кино урлагийн том сайтад байна. Одоо хоёр дахь киногоо дэлхийд гаргана гэвэл түүхтэй байх нь чухал. Энгэртээ төрийн шагналтай хүн хил даваад л сонин биш.  Интернэтээс хайлт хийхэд гарч ирэх түүхтэй байх ёстой юм.

-Киноныхоо эрхийг шууд зардаг юм уу. DVD зарах болгонд ашгийн тодорхой хувь нь орж ирэхээр гэрээтэй юу?

-Дистрибьютор компани бүх ажлыг хийдэг. Монгол шиг юмаа үүрчихээд явж байдаг биш. Дистрибьютортай гэрээ хийчихсэн, түүнээс цаашаа тэд хийнэ. 10 жил худалдах гэрээтэй. Тэгээд "Lionsgate"-т худалдсан. Тэд цаашаа хэр их орлого нь өөрсдийнх нь асуудал.

-Танд ирэх ашиг нь юу юм?

-Худалдаа болгоноос дистрибьютор өөрөө зарж өгсний 15 хувийн ашгаа авна. Харин 85 хувь нь над руу ирнэ. Тийм л гэрээтэй байх ёстой. Монголчууд өөрсдөө худалдаж чадахгүй. Би өөрөө ойлгосон. Худалдаа гэдэг чинь маш том тоглолт байдаг юм билээ. Ази киноны багцад орж худалдагдсан. Маш туршлагатай, байр сууриа олсон хүмүүс л энэ худалдааг хийдэг юм билээ. Фистевалийн хөшигний ард маркет гэдэг асар том ажиллагаа явагддаг.  Түүнд нь миний нүүр огт хэрэггүй. Дистрибьюторт тоогдох л юм бол цаашаа зарагдана. Тэгээд төсөв нь бага байвал кино худалдаачид тоодоггүй юм билээ. 2-3 сая ам.доллараас эхэлсэн төсөвтэй байж анхаарал татна. Тийм хэмжээний өртөгтэй кино л сонирхолтой шүү дээ. Манай дистрибьютор маш их юм зааж өгсөн.

-“Хотол цагаан гүнж” кино төслийг амжилттай хийх хэмжээний төсвийг хурааж хуримтлуулсан юм байна гэж ойлгож болох уу?

-Үгүй, ёстой тэгж чадаагүй байна. Илүү сайн кино хийхийн тулд мөнгө ихтэй байх биш дэлхийн хэмжээний стандартыг ойлгосон, мэдэрсэн байх ёстой. Манайх юм болгоныг мөнгөөр төсөөлөөд байдаг. Мэдээж төсөв сайтай байх хэрэгтэй нь үнэн. Гэхдээ төрөл жанраас авахуулаад нарийн ойлгох хэрэгтэй. “Мандухай”, “Ану” гээд бүгд драм төрөл байсан. Гэтэл дистрибьютор маань “Киног худалдая л гэж бодож байвал action байх ёстой. Оросоор бол боевик. Тулаант төрөлд та нар дахиж битгий драм хийгээрэй. Ямар ч хааны тухай драм хийгээд дэлхийн үзэгчдэд сонин биш. Дэлхийн бүх үзэгчид залуу. Адал явдлыг, тулааныг л сонирхдог. Ордон, доторх зураг авалт чинь их байна. Энэ чинь ерөөсөө хэрэггүй. Байгальд, хөдөлгөөнт зураг авалтыг нэм” гэх мэт зөвлөгөөнүүдийг өгсөн. Үүнийг л барьж хийвэл амжилттай болно. Азийн кино ямар төрөл нь эрэлттэй байдаг юм гэдгээс авахуулаад маш их зүйлийг зааж өгсөн.

Азийн киноноос тулаант төрөл, аймшиг хоёр хамгийн их гүйлгээтэй байдаг.  Телевизийн киноноос хайр сэтгэлийн олон ангит. Тэр нь бүр киноны худалдаачдад тодорхой байдаг юм билээ. Аймшгийн киногоор Азийн уран бүтээлчид бүр стандарт тогтоосон. Худгаас нэг охин гарч ирээд байдаг “Дуудлага” гэдэг кино чинь япончуудын анх хийсэн бүтээл. Япончууд түүгээрээ дэлхийн үзэгчдийг чичрүүлсэн гэдэг юм. Маш гоё уран бүтээл болсон учраас холливуд хэчнээн олон удаа дууриасан. Тэгээд л үсээ задгай тавьсан сүнс гээд л. Тулаант гэхээр Жеки Чан, Жет Ли, Брюс Ли, шаолины тулаан гээд. Азийн тулааныг маш их сонирхдог. Тэр дундаас Монголын морьт тулаан. Тиймээс манайхан энэ чиглэлээр кино хийвэл хол явна.

-“Хотол цагаан гүнж” киног хийхдээ яг тэр зөвлөгөөг нь хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна уу?

-Түүнээс өөрөөр хийх ямар ч боломжгүй. Энэ гүнж өөрөө эцэгтэйгээ хамт 20 гаруй тулалдаанд оролцож, ихэнхэд нь ялсан. Хайдугийнхны нутаг чинь одоогийн Шинжаан. Одоогийн төв халхын нутаг руу хэд хэдэн удаа орж ирж байлдаад, Хархорум хотыг эцэгтэйгээ хамт эзэлчихээд буцаж байсан хүмүүс. Угаасаа тулаанч гүнж юм чинь тулаанчаар нь үзүүлнэ. 

Гэр бүл дөнгө биш, эрх чөлөөгүй байснаас ганцаараа амьдарсан нь дээр 

-Цагдаагийн байгууллагаас “Хайр өвтгөдөггүй” гэдэг аян өрнүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл манай нийгмийн хамгийн эмзэг, том асуудал, сэдэв болчихлоо. Уран бүтээлчид энэ сэдвээр кино цөөхөн хийж байна. “Ларьдма”-гаас өөр энэ сэдвийг хөндсөн кино бараг л алга.  Энэ чиглэл рүү уран бүтээл хийх бодол байдаг уу?

-Би 10 хэдэн гартай Ямандаг бурхан биш шүү дээ.  Яг өмнөх ажлаа л хийнэ. Бүх юм руу үсчдэг хүн юу ч хийж чаддаггүй гэж би боддог. Манайд хэдэн зуун студи, киночид байдаг. Тэд хийх байлгүй. Би өмнөх ажлаа л хийнэ. 2019 оны сүүлчээр би Эрдэнэ дайчин хошой Чин Ван Ханддоржийн 150 насны ойд зориулсан баримтат киног Ханд Ван судлаач Болдбаатар академичтай хамтарч хийсэн. Цаашдаа би Ханд Вангийн тухай кино хийхийг хүсдэг.  Нийгэмд байдаг бүхий л сэдвийг барьж авдаг би хэн юм бэ, жирийн л нэг зохиолч шүү дээ. Би өөрийнхөө чадах, амьдралын минь нас хүрэх тийм л юм сонирхоно. Би нийгмийн идэвхтэй иргэнийхээ хувьд дуу хоолой нь болно, оролцоно. Сэтгүүлч хийж байхдаа би Хүчирхийллийн эсрэг төвийн тухай маш их зүйл бичдэг байсан. Сая бас бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг “Үжин” төвийг машинтай болгосон. 20 гаруй сая төгрөг цуглуулж өгсөн. Энэ бол нийгмийн хариуцлага. Түүнээс цаашаа би жирийн нэг зохиолч. 

Би одоо Ханд Вангийнхаа тухай киног хиймээр байна. Цогт эх оронч, Монголын сэргэн мандалтын төлөөх тэмцэгч, өнөөдрийн бидний дураараа туйлаад амьдарч байгаа эх орныг  өвлүүлж өгсөн агуу хүн. Энэ хүний тухайг киног хийх мөрөөдөлтэй. Түүнээс биш бүх юм руу орж явдаг хүн биш. Би тийм байхыг ойлгодоггүй. Хүний амьдралын цаг хугацаа маш богинохон. Олон юманд төвлөрөх ямар ч боломжгүй. Би залуучуудыг, монголчуудыг эх түүхээсээ суралцаасай, эх оронч үзэлтэй байгаасай гэсэн дээ түүхэн хүмүүсийн тухай влог хийж байгаа. Би өмнөө байгаа ажилд л төвлөрч чаддаг. Бүх юм руу үсэрч орох боломж надад байдаггүй. Чин Ван Ханддоржийнхоо тухай киног хийхсэн гэсэн мөрөөдөлтэй. Ханд Вангийн нутгийнхан надад санал тавьчисан байгаа. Ээжийнхаа талаас би Дайчин Чин Вангийн угсаатай. Түүгээрээ үнэхээр их бахархдаг. 

-Би дуу хоолой болооч гэдгээр нь л асуусан юм. Түүнээс биш заавал зохиол бич гэж хэлээгүй. Та сайхан гэр бүлтэй, тогтвортой амьдарч байгаа хүн. Залуучуудад бие биеэ хайрлахыг сануулах, уриалах хэрэгтэй байгаа юм. Та манай сайтыг уншигч залуучуудад хандаж уриалга хүргүүлээч?

-Тодорхой хэмжээнд олны танил болсон хүмүүс амьдрал, алхмуудаараа үлгэр жишээ болох ёстой гэж би боддог. Эрчүүд эмэгтэйчүүдээ хайрлаасай гэж хүсдэг. Гэхдээ нарийн ажиглаад байхад эмэгтэйчүүд ч хүчирхийлэл үйлдэж байна. Инстаграмд нэг залуу зураг оруулжээ. Компьютер руу анхааралтай хараад суучихсан, цаана нь нэг охин сууж буй зураг. Гэтэл “Миний зурганд зүрх дарсан охиныг хайж байгаа найз охин маань” гэсэн тайлбартай байсан. Эрэгтэйчүүд өөрсдөө бас хүчирхийлэлд өртөж байгаагийн нэг хэлбэр энэ. Зурганд нь зүрх дарсан охиныг хайгаад, утсыг нь нэгжээд байж байдаг. Харилцан бие биеэ хүчирхийлэхгүй байх нь чухал. Эмэгтэйчүүд зодож, цохиод байж чадахгүй ч гэсэн нөхрөө, найз залуугаа хардах, бүх хувийн орчин руу халдах нь буруу л гэж боддог.

-Хүчирхийллийн багагүй хувь нь үүнээс болж үүсдэг ч байж болох?

-Би өөрөө маш их эрх чөлөөтэй хүн. Хэд хоногийн дараа хөдөө явна гээд төлөвлөчихсөн. Хөдөө явлаа гээд машиныхаа дугуйг шалгалаа, туслах ажилтнаа аваад шууд гараад л явчихна. Тэр эрх чөлөөг эдэлж байгаа болохоор нөхөртөө ч гэсэн адилхан олгох ёстой. Мэдээж хүчирхийлэл эрэгтэйчүүдийн талд илүү байгаа. Эрчүүд эмэгтэй хүнийг хянахыг оролддог, биед нь зөвшөөрөлгүй хүрдэг, эрх чөлөөг нь зөрчдөг, зоддог, нүддэг. Аль хэдийнэ нас тогтсон мөртлөө нөхрөөсөө зөвшөөрөл аваад явдаг эмэгтэйчүүдийг харахад, надад гунигтай санагддаг. Гэр бүл гэдэг дөнгө биш шүү дээ. Тийм нөхцөл ганцаараа байсан нь хамаагүй дээр.

Би өөрөө асар их эрх чөлөөтэй хүн байхгүй юу. Цогтын цагаан балгас, эрдэмт Ерөнхий сайд А.Амарын тухай влог хийх гээд би Булган явах гэж байна. Цаг агаар харж байгаад л шууд гараад явна. Надад ямар ч зөвшөөрөлгүй хэрэггүй. 

 

56
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

56 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.35.205Зочин   • 2020, 5 сарын 11. 8 цаг 45 минут

АГУУ ИХИЙН ДЭМИЙРЭЛ. МӨНГӨНИЙ ЗОХИОЛЧ, МӨНГӨ ОЛОХЫН ТУЛД НОМ БИЧДЭГ ГЭДГЭЭ ХЭЛЭЭД БОЛООО ШТ УГ НЬ .

66.181.189.120Зочин-Х   • 2020, 5 сарын 4. 11 цаг 51 минут

Урлагынхаар бол сумын тевийн сайн дурын уран сайханч юм уу даа. Анх шvрэн бугуйвч шар сонингийн тасархайнаас олж уншаад л ийм зохиол гэж юу байсан юм гэж бодсон шvv. Еэ бvv vзэгд цаашаа.

202.179.25.12ээж   • 2020, 5 сарын 1. 9 цаг 30 минут

БИ ОХИНОО ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД БАЙХАД НЬ шүрэн бугуйвч гэж та нарын үеийнхэнд зориулсан зохиол гарсан гэнээ чи авч уншаач гэхэд ОХИН МИНЬ ӨӨДӨӨС. ТЭР НОМЫГ ЧИНЬ МАНАЙ АНГИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ УНШДАГГҮЙ ОХИДУУД УНШААД БАЙСАН. БИ УНШИХГҮЙ. гэж билээ. Хүүхэд хүртэл ямар зохиол уншдаг зиндаатай юм байналээ.

64.119.27.195Зочин   • 2020, 4 сарын 22. 23 цаг 54 минут

Уйтартай хэдэн хатан. Өөр сэдэв байна уу

64.119.27.195Махай   • 2020, 4 сарын 22. 23 цаг 50 минут

Heden hatan toirch bichhee bolio. Neg gegnee copydson uitgartai yum bichhiimaa.. Yah gej mongoo garzdaj nomiig chine avbaa gej bodoj bn

192.82.65.120уншигч   • 2020, 4 сарын 22. 12 цаг 09 минут

Сүүлд гарсан хуулбаранцарууд нь бүгд хэл ам дагуулаад байсан зохиолч биш зүгээр л бэлэн хүний бүтээлүүдийг хуулан бичигч гэвэл яг оносон нэр нь одоо хэнийхийг хуулах вээ гээд сууж байгаа

192.82.73.126anu   • 2020, 4 сарын 22. 8 цаг 17 минут

Togtohoo chi nohriigoo arhi huuhen 2oos salgaachee chinii bichsen ulgeriig unshij uzsen hairan mongoo ursendee haramsaj bna mongo olj baibal busad n hamagui gej saraachdgaa bolioch 5surguuli iim teneguud bdgiimuu

192.82.70.215Зочин   • 2020, 4 сарын 22. 7 цаг 45 минут

авгай гуай юун зохиолч чамайг хэн тоодгийн

150.129.140.36Зочин   • 2020, 4 сарын 22. 7 цаг 27 минут

yamar ongiroo ork ve

210.121.172.76Зочин   • 2020, 4 сарын 22. 5 цаг 33 минут

sain zohiolch bish. end.

66.181.186.162Солиот Шүүдэр хаха   • 2020, 4 сарын 22. 5 цаг 11 минут

Лодойдамба, Явуухулан Шүүдэрцэцэг Анна Каринана Ану хатан Энэ хүүхэн солиорчээ. Яасан их ууртай хүн вэ дээр нь . би тэгдэггүй гэдэг хүн л хамгийн эсрэгээрээ байдаг юмдаа. Энэ хүүхэн их л магтуулах дуртай, хүн гуйж магтуулдаг хүн байна.

84.227.162.122Зочин   • 2020, 4 сарын 22. 4 цаг 12 минут

зочин Ямар их эго вэ!😭

122.201.31.65Зохиолч биш   • 2020, 4 сарын 22. 2 цаг 34 минут

Шүүдэрцэцэгийн бичсэн номыг уншаад үзээрэй. Авах юм байхгүй муу бичлэгтэй. Зохиолч биш, авъяас ч байхгүй. Боловсролтой уншигчид түүний номын эхний хуудсыг нь нээж үзээд орхидог юм. Харин Сорхугтан хатаныг бичсэн Б. Сарантуяа арай дээр бичдэг юм байна лээ.

176.63.22.254Зочин   • 2020, 4 сарын 22. 0 цаг 42 минут

МАНАЙ сонгодгууд хэл найруулга сайхан ч сэдэв нь хоцрогдсон тухай цаг үеийнхээ үзэл сурталд л баригдаж бичигдсэн байдаг л даа. Тунгалаг тамир, Үүрийн туяа бүгд л тийм. Дэлхийн сонгодгууд цаг зуурын үзэлд баригдаагүй зохиолууд нь гэтэл одоо болтол жинхэнэ сонгогдон уншигдсаар л байна. Шүүдэрцэцэг их хөдөлмөрч юм шиг санагддаг. Зохиолчийн авьяас бол үнэнийг хэлэхэд байхгүй л санагддаг. Гэхдээ яахав дээ хүн сонирхсон дуртай юмаа хийж болдог нийгэмд бичих үгүйгээ хүнээр заалгахгүй нь сайхан юм даа.

202.21.107.89Ш   • 2020, 4 сарын 22. 0 цаг 40 минут

Бурхан минь өөрийгөө агуу лодойдамба эрдэнэ нартай зэрэгцсэн гэнэ үү бурхан өршөөг л гэхээс тунгалаг тамир юу болж хувирах вэ

81.193.147.70zochin   • 2020, 4 сарын 21. 22 цаг 23 минут

Yamar uurtuu itgelteihun be,2 udaa nommiig ni hudaldaj avch unshsan ,ih haramssan ter holoos chirj avchisan gej bodohoos.IIm aviyasgui baij yagaad bolidoggui yum be,odoo boli boli.

59.153.115.220Зочин   • 2020, 4 сарын 21. 19 цаг 47 минут

Уншихын аргагуй маш муу бичдэг. Уран зохиолын хичээлийн зохион бичлэг дээр дунд дүн авахаар бичвэртэй. Гэхдээ мундаг хөдөлмөрч, дайчин эмэгтэй гэдгийг үгүйсгэхийн аргагуйээ.

192.82.72.149Зочин   • 2020, 4 сарын 21. 19 цаг 24 минут

Хөдөлмөр 99, авьяас 1 гэдэг чинь энэ хүүхэн дээ, Мундаг хөдөлмөрч гэх магтаалыг хэлнэ шүү.

202.179.31.30Зочин   • 2020, 4 сарын 21. 18 цаг 48 минут

Би би гэж ханхалзсан хүүхэн бна

134.208.32.9Зочин   • 2020, 4 сарын 21. 18 цаг 42 минут

Монголд маш олон тэнэг уншигчид байгаагийн жишээ. Энэ уншигчидтай л холбоотой байх. Ийм муу усан, хүнд юм бодуулдаггүй зохиол уншдаг уншигчид байгаад байгаа болохоор л энэ нөхөр бичээд байгаа юм. Уншигчид өөрсдийгөө хичээ. Зохиолоос илүү энэ нөхрийн сошиал сүлжээний хэрүүлч, хэсүүч хэний ч дор хамаагүй хаа сайгүй болсон болоогүй юм бичээд явдаг нь ерөөсөө таалагддаггүй. Жаахан өөрийгөө хүндлэх зан байж бологгүй юм байх даа.

59.153.114.147Зочин   • 2020, 4 сарын 22. 21 цаг 37 минут

яг үнэн

202.21.107.89Зочин   • 2020, 4 сарын 21. 18 цаг 35 минут

Бидэн шиг хар багасаа нацагдорж намдаг эрдэнэ нарын зохиолыг уншиж өссөн хүмүүст энэ хүний зохиол гээч юмыг уншина гэвэл арай л сэтгэлийн тэнхээ хүрэхгүй айлд ном нь байхаар сөхөж харсан чинь нэг нүүрээс илүү уншина гэвэл барахгүй эд бна лээ хүн өөрийгөө голохгүй нь сайхан юм даа би алаад бна л гэж боддог байх даа зайлуул

202.131.227.82Зочин   • 2020, 4 сарын 21. 18 цаг 03 минут

Өөрийг нь уран зохиолынхон магтдаггүй хэр чадлыг нь үнэнээр нь хэлдэг тоодоггүй болохоор болохоор тэгээд байгаа юм уу хаашаа юм. Зохиолчдын хороо одоо болтол гишүүнээр элсүүлэхээс татгалзсан юм гэсэн. Хэн өөрийгөө магтуулах гээд явж байхавдэ

24.24.218.130zochi   • 2020, 4 сарын 21. 18 цаг 36 минут

tiim boltoi

103.212.116.103мундаг бичигч нар шүү   • 2020, 4 сарын 21. 17 цаг 51 минут

за ингээд доорхи сэтгэгдэл бичигч нар мундаг,мундаг зохиолч гүн ухаантан шүүмжлэгч нар гээд гараад ирэх юмаа.энэ сэтгэгдэл бичигч нар олон роман,тууж,өгүүллэг бичсэн бичигийн их хүмүүнүүд мөн болой,баярлалаа маш их сэтгэж уншижбичиж байгаарай.шүүдэрцэцэг маани эдний хийж бүтээсэн зохиол бүтээлийн уншиж байгаарай.уншигч болсон дээр юм бна.

139.5.219.111зочин   • 2020, 4 сарын 21. 17 цаг 13 минут

Аав ээжийн өгсөн нэрээ сольчихсон юмуу Тогтохбаяраа

202.9.46.118Ц.Баасанхүү   • 2020, 4 сарын 21. 16 цаг 55 минут

хүний ярьсан сэтгэгдлийг зөвөөр хүлээн авч сур.бухимдлаа илэрхийлж байгаа хүмүүс энэ зохиолч бүсгүйн дайтай бүтээл туурвичихаад муу хандлагын бодлоо илэрхийлж бай. муу үг,муухай бодол та нарыг улам муутгана. сайхан бодол, сэтгэлгээтэй байж сур. амьдрал тань гэгээрнэ. зохиолч бүсгүйд уран бүтээлийн,зохиол туурвилийн өндөр амжилт хүсье.

103.212.116.99Гэрийн эзэгтэй   • 2020, 4 сарын 21. 16 цаг 24 минут

Ард түмэнд зориулж зохиол бичиж байгаа хүн үгээ маш сайн зөв сонгох хэрэгтэй. Нэг үсэг буруу бичигдсэнээс болж хүний хувь тавилан хүртэл өөрчлөгддөг. Юмыг өчүүхэн жижиг гэж үзэх нь өөрөө том алдаа гэдгийг С-19 хүн төрөлхтөнд хангалттай ойлгуулж байгаа. Алддаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрснөөр дахиж алдахгүй байх боломжтой болдог юм шүү.

103.212.116.99Гэрийн эзэгтэй   • 2020, 4 сарын 21. 16 цаг 23 минут

Монголчууд маань оюуны чадамж өндөртэй, алсын хараа сайтай, байгаль дэлхийгээ эзний сэтгэлээр хандаж хайрладаг, хүнлэг сэтгэлтэй, өргөн мэдлэг, өндөр боловсролтой хүмүүс.

66.181.179.100Зочин   • 2020, 4 сарын 22. 12 цаг 23 минут

Үгүй

103.212.116.99Гэрийн эзэгтэй   • 2020, 4 сарын 21. 16 цаг 23 минут

Хүний боловсрол их сургуулийн дипломоор хэмжигддэггүй. Гадаадын нэгэн судлаач "Тал нутагт тэнэг хүмүүс амьд үлдэх боломжгүй. Хүнд хэцүү байгаль орчин, цаг ууртай нутагт тэсэж үлдэхийн тулд өндөр оюуны чадавхи шаардагддаг нь амьдрал дээр батлагдсан дүрэм." гэсэн байсан.

103.212.116.99Гэрийн эзэгтэй   • 2020, 4 сарын 21. 16 цаг 22 минут

Дээр үед үүх түүхээ мэддэг, амьдрал ахуйгаа мэддэг, эх нутгаа гэсэн сэтгэлтэй айхтар хөгшчууд түмэнд хэсэг танигдаад өөрийгөө мундаг гэж бодоод биеэ тоочихсон, амьдрал ахуйгаасаа тасарчихсан сэхээтэнүүддээ шүүмжлэлтэй хандан алдаа дутагдлыг нь хэлж, сэнхрүүлж ухааруулдаг байсан. Сонсож чадвал бурууг шүүмжлээд засчих чадалтай, ухаантай мундаг шүүмжлэгчид байдаг.

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 4 сарын 21. 16 цаг 04 минут

АРАЙ Л СЭХҮҮН БАРДАМ БАЙНА УУ?? ГҮЙ ЮУ? НОМ НЬ ЖААХАН БОРЛОГДООД ИРЭНГҮҮТ ӨӨРИЙГӨӨ ДЭЭШ НЬ ШИДЭХИЙН ӨВЧИН ТУСЧИХ ЮМАА, УГ НЬ ИХ МӨРӨН ТАЙВАН, ЭРДЭМТЭЙ ХҮН ДӨЛГӨӨН ГЭДЭГ ДЭЭ

202.179.24.72togtohsureen   • 2020, 4 сарын 21. 15 цаг 18 минут

dandaa surug comment bna tohtohoo sain unshaad oigoj hergejuuleerei

46.193.0.25Szzzzzz   • 2020, 4 сарын 21. 14 цаг 36 минут

Hen ugaasaa namaig magtaach geed yvdgiin, yasan ***** bardamnal vee

24.24.218.130зочин   • 2020, 4 сарын 21. 14 цаг 30 минут

Оюунчимэг, Өлзийтөгс, Батрэгзэдмаагийн хаана нь ч хүрэхгүй ээ. Тогтохсүрэнгийн номыг сонирхдоггүй. Мөнгө, цагийн гарз

192.82.66.151Зочин   • 2020, 4 сарын 21. 14 цаг 24 минут

yasan saihan amitan be neg bavchih yumsan

99.203.75.217зочин   • 2020, 4 сарын 21. 14 цаг 20 минут

ккк энэ авгайгийн зохиолч гэж ямрым байдгийн. Тавьсан пост нь хүн уншмаар, мэдлэг мэдээлэл гэх юмгүй хүний бичсэн юм зөөж тавиад сууж бдаг юм билээ. Том охин нь япон, австралид ширээний хүүхэн хийдэг. Тэндэхийн монголчууд бүгд мэддэг.

202.9.46.89Zochin   • 2020, 4 сарын 21. 14 цаг 14 минут

Od gd bodtson etseg ehees zayasan ner chn bish bz de hvn muulsan abgai

66.181.161.97Hello   • 2020, 4 сарын 21. 13 цаг 39 минут

Chi bish bugd gadna dotnii zohiol ushiish dee chi unshssan zohioloo bicheed taviad zuirleechhetsuu hun omoorood delhiin songodoguud iim ug heleed hi zohiolch gelee yu iim magtagch magtaal huleegch bol taarna

103.26.195.236Баадай   • 2020, 4 сарын 21. 13 цаг 17 минут

би гадаад дотоодын маш их ном уншдаг болохоор ёстой шүүмжлэнэ шүү. Шүүдэрцэцэгийн номыг амтархан уншдааа , ёстой хөдөлмөрч, жинхэнэ задгай сайхаан сэтгэдэг мундаг хүүхэн. Зөвлөхөд өөртөө уран бүтээлтийн томилолт авч монголынхоо бүр хөдөөний хангай говьд очижнэг жил хөдөөний хар бор амьдрад дотор нь орж амьдраад ирээч. Тэгвэл ёстой дийлсэн зохиолч болно доо

150.129.141.230Tseegii   • 2020, 4 сарын 21. 13 цаг 13 минут

Za huuhen mini hen namaig magtaach hen huniig magtaad baidag um be ugee olj helj chagahgui baij zohiolch gej uu baidag uun hooson bardam amitan be Chamaas iluu undur bolovsroltoi heden 1000 baigaa hunii tuluu udur shunugui noir hooloo ur hania martaad ajilladag emch nar chamhsig bardam baihgui ted mash uhaantai uchir ni amidral gej ve gedgiig oilgoson umnii unen tseniig yalgadag umaa

202.21.107.89Зочин   • 2020, 4 сарын 21. 13 цаг 09 минут

Зохиолч нэртэй ажил төрөл ч хийдэггүй хэсэг бүлэг авгай хүүхнүүд байдаг.болжээ хажуугаар нь бас хагаралтөй юм шиг бга юмаа хоорондоо сошиолд хэрэлдэж уралдана баллаж тавина шүү дээ

64.119.21.64Зочин   • 2020, 4 сарын 21. 12 цаг 18 минут

Намайг магтаач гэж гуйдаг хүн ер нь байдаг юм уу. Юу л яриад бна даа

150.129.140.81Зочин   • 2020, 4 сарын 21. 11 цаг 54 минут

Zohion bichleg l um blee... ternii orond bayariin namtar nomiig unshsan ni goy bna lee

76.107.165.63иргэн   • 2020, 4 сарын 21. 11 цаг 34 минут

Нэг зохиолдоо гол баатрынхаа хадам ээжийг андуураад өөр нэрээр бичсэн байж билээ.

66.181.161.97Tuul   • 2020, 4 сарын 21. 10 цаг 58 минут

Ene yag zohiolch setgelgeeegeer bish neg tiim uidaj baihdaa ch ymuu sanamsargui l bi bicheed tegeed evee olood ym bichdeg bolson hun shig yag setgelgeenii bol bishee tormol muuhai buduuleg nas shudee medehgui goyoh ym zaluu ovorgui baihiin tuld ih ym hiideg shig baigaan gelee geed urchleegui bolhoos ih muu hunii harts bol haragdana shuu Udval zohiolch shig erhemseg huchtei bish bol magtaal oort chin hundednee tegeed taniig neh aguu humuus unshaad magtaad baihgui dee magtahgchgui sharaa ym bolno

202.21.116.171Зочин   • 2020, 4 сарын 21. 10 цаг 50 минут

Багадаа хуулан бичигт хир байсан юм бол.дутуу судалгаа түүх гуйвуулах зэрэг маш их хор хохиролтой.

66.181.161.97Busgui   • 2020, 4 сарын 21. 10 цаг 49 минут

Ene emegteigees mash ih hor shar horsol socialaas ni haragddag magtaad baival like daraad bna joohon unen shuumj helvel shuud sorood orood irne harin daraa ni bol neg oolson hundee yaj ch bsn like bol ilgeehgui de nwg saihan zohiolch eniig mash zailtai huuramch gej bsn huvi huniihee huvid ochuuhen seggej baigaa hunees neg aguu zohiol yu garah bol gants neg ymii ni unshij baisan yahav neg engiin bodit amiraliin ymiig ishleed jiriin neg tiim horsoltoi hun shig sanagddag bas hatadiin tuhai bichdeg sarantuyaa mon yag iim aimar daa muuhai nudnii har

202.21.108.161Зочин   • 2020, 4 сарын 21. 10 цаг 17 минут

Harry pottering duuraichihsan my bishuu

150.129.141.131Уншигч   • 2020, 4 сарын 21. 9 цаг 39 минут

Орчин үеийн залуу зохиолчдын нэг. Сайн бичнэ шүү. Зохиолч хүнд алдаа оноо байдаг л биз. Гэхдээ чиний зохиолын жинхэнэ шүүгчид уран зохиолын шүүмжлэгчид биш уншигчид. Ном чинь борлогдож, уншигдаж байвал чи хүнд хэрэгтэй хүний оюун санааны сайн талх бэлджээ гэж л дүгнэлт хийгээрэй. Ардчиллын гэгдэх өнгөрсөн 30 жилд монгол хүн оюун санааны хувьд их ялзарсандаа.

64.119.21.21Зочин   • 2020, 4 сарын 21. 9 цаг 07 минут

ЗОХИОЛЧ ХҮН ХЭЗЭЭ Ч БАРДАМ БАЙДАГГҮЙ ЮМ .

192.82.77.127зочин   • 2020, 4 сарын 21. 12 цаг 12 минут

"Би хэзээ ч хүнээс намайг магтаач гэж гуйж явсангүй, энэ миний бардамнал" гэнээ ккк энэ тэгээд бардамнал мөн үү. шал тэнэг юм.

66.181.188.148Зочин   • 2020, 4 сарын 21. 8 цаг 44 минут

ТАСАРЧИХСАН ХҮҮХЭН БАЙНА.ШҮТЭЦГЭЭ.

43.242.242.180ХОГ ХОГ   • 2020, 4 сарын 21. 10 цаг 13 минут

ТАСАРЧИХСАН ЮМ БОЛ ЮУН ШҮТЭХ, ХОГ ДЭЭР ХАЯВАЛ ТААРНА. КК

172.58.142.190Х   • 2020, 4 сарын 21. 8 цаг 39 минут

Zohiolch geheer hamaagvi ym yrij gajig ner ogdog balai ymaa l zogsoochih.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.