2020 оны 4-р сарын 22
14 цаг 57 минут

Н.Батсуурь, Б.Цэдэнсодном нарын давааг ахиулах тогтоолыг түр хугацаанд түдгэлзүүлжээ

  Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын аварга  цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн тухай Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлж байсан. Тухайн үед /2020 оны наймдугаар сар/ Э.Оюунболд“Би допинг хэрэглээгүй" гэсэн мэдэгдэл хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл гаргаж байсан. 

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс

   Э.Оюунболдын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2020/0522 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасан асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолыг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай” хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэдэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах”, Допингийн эсрэг үндэсний төвөөс тухайн үед Э.Оюунболдын бөхийн галд допингийн эсрэг таниулах сурталчилгаа хийгдсэн эсэх талаарх баримтыг гаргуулах тухай” хүсэлтүүд гаргасныг шүүх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2020/1479 дүгээр “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай”, “Эд мөрийн баримт гаргуулах тухай” хүсэлтүүд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт тус тус гаргасныг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй байх тул шүүх хуралдааныг товлоогүй байна.

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.114Зул   • 2020, 4 сарын 24. 11 цаг 25 минут

энэ шээс сольсон гээд байгаа хүмүүс больмоор юм. тэр шээс солих гээд ямар хүн тийм юм хэрэглээд эрүүл мэндээрэй хохироод байж байх юм бэ. хэрэглэж байж шээсэнд нь илрэн биз дээ

66.181.160.67Эрүүл иргэн   • 2020, 4 сарын 23. 15 цаг 02 минут

Соёлын өвийн гол тээгч нь бөх юм бол энэ цагийн бөхчүүд гол хариуцагч нь байх ёстой тэд наадамчдыг биш өөрсдийгөө доромжилж байгаагаа ойлгохгүй байна. Өнөө цагийн бөхчүүдэд ямар ч дэвээ шаваа гоё ганган гараа байхгүй адгийн наад зах нь гүйж чадахаа байсан үгүй энэ чинь тамирчин хүн байна даа стадион хэд тойроодох гэж байгаа бишдээ хамгийн ихдээ түрүүлж байгаа бөх 2 өдөрт 9 өөс 10 удаа гарахдаа болон орохдоо л хэдэн м гүйнэ биздээ гэтэл чадахгүй тэгээд гүйхээрээ гоол оруулсан хөл бөмбөгчин шиг гүйнэ ёс жаяг хаана байгаагаа мэдэхгүй арай л байна

202.9.46.228Зочин   • 2020, 4 сарын 23. 11 цаг 26 минут

Муухай бөхчүүд

202.55.188.42Зочин   • 2020, 4 сарын 23. 11 цаг 15 минут

Mongol toriin naadmiig gutaahaa bolioroi bohchuudee

43.228.130.185Зочин   • 2020, 4 сарын 23. 9 цаг 13 минут

Хэрэв Оюунболдын түрүүг тооцохооргүй бол Батсуурь Содномдорж 2-н хэнийг нь түрүүлсэн гэж үзэх нь тодорхойгүй байна. Хоёулаа Оюунболдод унасан байдаг. Цол олговол даян аварга болон аварга цолыг хоёуланд нь олгох ёстой гэж бодож байна. Эсвэл тодорхой хугацаа товлож бэлтгэл хийлгээд энэ 2 бөхийг барилдуулж түрүү бөхийг тодруулах хувилбар байж болох юм.

139.5.219.78Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 4 сарын 23. 9 цаг 35 минут

Түрүүлсэн бөх байхгүй юм чинь хэнд нь ч цол олгохгүй л өнгөрөөж болно. Монгол бөхийн нэг дампуурал л болж үлдэнэ биз. Хэн ингэж дампуурсан нь түүхэнд бэлхнээ тэмдэглэгдэж үлдэнэ.

59.153.115.208Irgen   • 2020, 4 сарын 23. 0 цаг 28 минут

Tegehl yostoi, naadmaas umnu bukhchuud tsoloo avchih yum bgaam biz, nom gorimooroo yavj bgaam bna

64.119.17.250Golog buduun gahai   • 2020, 4 сарын 22. 23 цаг 13 минут

Oyunboldiin ar ni tom bn a uneheer iim ynzaaraa bval neleen darhlagdsan novsh garch irne shuu eronhii said hurelsuh oyunerdene bn baterdene ba tuunii tejeesen golognuud bohiin holboond bn diildehgyi ee

66.181.187.93Зоч н   • 2020, 4 сарын 22. 23 цаг 06 минут

Нямка ах шүүхэд нөлөөлөх гэж үзэж байна. ДНК дахиж хийхэд шээс солигдсон тодорхой, дээрээс шинжилгээний хариу солисон гээд сэргээшийн төвийн хэдэн Увс гаралтай мафи балрах гээд цаг хожиж байна Нямка Дорлиг Чойжоо мафи.

64.119.26.49Зочин   • 2020, 4 сарын 22. 21 цаг 52 минут

Ene muu durvud gordino biz .

202.55.188.89Зочин   • 2020, 4 сарын 22. 20 цаг 10 минут

энэ бөх сонирхохоо больсон гээд байгаа хүмүүс бөхөө үзэхгүйл байна биз. Монгол наадах мөнхөд болно Монгол бөх ч барилдсаар байх болно жэнхэнэ Монгол эрчүүд бөхөө үзсээр ч байх болно

202.9.46.51zochin   • 2020, 4 сарын 22. 19 цаг 59 минут

minii bodoloor Batsuuri Sodnomjamts 2 dahij barildaad hen davsan ni shudragaar tsoloo ahiulahgvi l yum bol Oyunbold avargaar oroldood yah be dee avargaaraa l baij baig

66.181.161.59Зочин   • 2020, 4 сарын 22. 18 цаг 53 минут

Мэдэхгүй, юу ч болоод байгаа юм. Ёстой нөгөө их хурлын гишүүн албан тушаалаасаа болилоо гэх. Тэгснээ болихоо болилоо. Жаахан байж байтал болихоо болисоноо больж гэнээ гэх шиг л учир нь олдохгүй юм болж байна.

202.9.46.196Зочин   • 2020, 4 сарын 22. 18 цаг 18 минут

Юүн цол вэ корона гарчаад улс орорн ядарч бхад

202.126.88.130Зочин   • 2020, 4 сарын 22. 16 цаг 38 минут

Эргүү малын нэг жил нь өнгөрчлөө.Өөрсдөа мэдэхгүй эмээ хэрэглэсэн Даш начин гээд бөхчүүдийн хугацаа дуусаад барилдаж эхлээд баына.Энэ оюунблд мал шиг санаатай 4 өөр нь хэрэглээгүй.

103.229.120.72Зочин   • 2020, 4 сарын 22. 16 цаг 20 минут

Лам бөх 2 ч сонин биш баинаа ниигмиин хөгжилд ямар ч нэмэр баихгүи 1 нь аил хэсч хоол иднэ нөгөөх нь аимаг хэсч наираа хиинэ

103.57.95.132Зочин   • 2020, 4 сарын 22. 16 цаг 16 минут

Одоо энэ бөх, хошин шогийг хүмүүс бүр сонирхохоо больждээ. Улс эх орондоо хэрэгтэй ажил хийж амьдармаар юмдаа

202.131.236.138Зочин   • 2020, 4 сарын 22. 15 цаг 31 минут

ard tumniig turtei ni doromjlood bna. zi bultah, doromjloh argiin zaaj uguud l

202.9.46.161Зочин   • 2020, 4 сарын 22. 15 цаг 20 минут

Хэн нэгэн бөх хүнд допинг бүү хэрэглэ гэж тайлбарлах хэрэг огт байхгүй шүүдээ.Олон жил яригдаад болохгүй гэдэг нл барилддаг байтугай барилддагүй хүмүүс мэднэ.Оюун болд больчихмоор л юм

66.181.166.1346966   • 2020, 4 сарын 22. 15 цаг 09 минут

Dopingtoi gegdej bui bohiig davj chadaagui esreg bohod ni davaa olgoj, ter ni ulsin tsol bolj huvirch bgaa ni shudarga yos mon uu.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.