2020 оны 4-р сарын 29
8 цаг 00 минут

Жинхэнэ ЖДҮ: Мэдэр, таашаа, бахарх “Мayara” брэнд

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ЖДҮ” буландаа “Mayara” брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргалыг урин ярилцлаа. Тэрбээр Америк улсад 2017 онд бизнесийн зөвлөгөөнд оролцож байхдаа “Mayara” брэндийг үүсгэх санааг бодож олжээ. Шинэ бизнесээ эхлүүлэхийн тулд өөрийн амьдарч байсан байраа зарж, үйлдвэрлэлийн байрандаа амьдарч байсан үе түүнд байжээ. Гэвч шинэ бизнес эхлүүлэх нь түүний санасан шиг тийм ч амархан биш байсан аж. 

Санхүүгийн сахилга бат, хувь хүний үзэл бодолдоо үнэнч байхыг эрмэлздэг

-“Мayara” брэнд ямар бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг вэ?

-Манайх маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жишээлбэл, үндэсний хувцас, ноосон болон силкен ороолт, бэлэн хувцас, гоёлын ээмэг, зүүлт гэх мэт эдгээрийг бүгдийн загвар, дизайны хувьд дурдвал олон бий. Үүсгэн байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрөхөд гурван салбар нээсэн байна.

-Танай үйлдвэрлэл  “Ивээл”, “Ялгуун”, “Борголжин” гэх мэт төстэй брэндүүдээс ялгарах онцлог юу вэ?

-Хүн “яах” гэж бизнес эхлүүлэх гэж байгаагаа зөв ойлгох хэрэгтэй. Монголыг сурталчилъя, Монгол зурагтай юу ч хамаагүй бүтээе гэж бодвол түүн шиг амархан ажил байхгүй. Хэний ч хамаагүй нэг зурагчны бүтээлийг аваад, хятад массаар хямд материал дээр хийлгэчхээд, үүнийгээ “Монголд үйлдвэрлэв” гээд яриад явж болно. Энэ дэндүү амархан. Харин өөрийн бизнесийн  суурийг тавихдаа  хуурамч, хуулсан бизнес байлгахыг анхнаас нь хүсээгүй. Харин бүтээгдэхүүний агуулга, түүх, утга санаанд нь илүү анхаарсан. Учир нь монгол хүний онцлог болох бэлгэдлийн сэтгэлгээнд тулгуурлаж, агуулгад илүү анхаарч бүтээлээ гаргадаг. Мэргэжлийн зураач нартай хамтран ажиллаж зургийн агуулгыг маш нарийн судалдаг.

-Үндэсний бүтээгдэхүүнийг сонгох хэрэглэгчдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Ихэнх хүмүүс үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнийг үнэтэй гэж шүүмжилдэг шүү дээ?

-Ямарч бизнест хэрэглэгчийн сэтгэлзүй хамгийн чухал байдаг. Хэрэглэгчийн сэтгэлзүй бэлдэгдсэн  оронд бизнес хийх хялбар. Гэтэл манай улсын хувьд хэрэглэгчийн сэтгэлзүй одоог хүртэл бэлэн биш байна. Монголчуудыг сэтгэлзүйг тодорхойлоход хэцүү шүү дээ. Учир нь нүүдэлчин ахуйн соёл, цаг агаарын эрс тэс уур амьсгал мөн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал гээд бизнес эрхлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд биднээс хамаарахгүйгээр маш өөрөөр илэрдэг. Ингээд дурдвал маш олон асуудал байна. Жишээлбэл, валютын тогтворгүй байдал, Монгол өөрөө үйлдвэрлэгч орон биш гэх мэт.

Иймээс үйлдвэрлэгчид түүхий эдээ заавал өөр улсаас авах шаардлагатай болдог. Иргэд үнэтэй гэж шүүмжилдэг нь өөр үнэтэй газартай харьцуулдаг байж магадгүй. Бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ЖДҮ-ийг тогтвортой авч явахын тулд хэрэглэгчдэд үнэтэй бараа санал болгодоггүй. Томоохон дэлгүүрүүдээр зарагдаж байгаа манай бараанууд импортын бүтээгдэхүүнтэй ойролцоо үнэтэй байдаг. Зарим нь илүү хямдхан ч байгаа. Ихэнх хүмүүсээс  “Монголд үйлдвэрлэсэн бол хямдруулчих” гэдэг хандлага ажиглагддаг.

Ингээд өөрийн бизнесийг зоригтойгоор эхлүүлсэн дайчин бүсгүй  Э.Азжаргалын яриаг хүргэж байна. Түүний зорилго нь “Маyara” брэндийг үндэсний “Франчайзи”  болгох юм.

Т.Эрдэнэчимэг

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.171Зочин   • 2020, 4 сарын 29. 11 цаг 52 минут

Эхлээд сайхан монгол нэрээ өгч брэнд бол6ооч !! Хэтэрхий юм АВААД өмсөх юм алга даа .

59.153.115.57Зочин   • 2020, 4 сарын 29. 21 цаг 54 минут

Ц.Цэвэлийн монгол хэлний тайлбар толь уншина уу. Маяара гэдэг тогос шувуу гэсэн монгол үг. Хүнийг шүүмжлэхээсээ өмнө судла.

202.179.27.141Зочин   • 2020, 4 сарын 29. 11 цаг 37 минут

ийм л хүмүүс хөгжлийг авчрахаас биш ямар нэг попын хаан цавчигч хөгжилд хүргэхгүй шүүдээ. ядаж л гадны зээл тусламжыг намчид биш энэ хүмүүс авч хөгжих ёстой.

66.181.168.131   • 2020, 4 сарын 29. 11 цаг 36 минут

Hugjil bolovsrol soyolgui indianuud l 1 iimerhuu ereen myraan yum ih umsdug yum bilee

150.129.142.187Зочин   • 2020, 4 сарын 29. 10 цаг 27 минут

гоё нь гоё байнаа . юу ч хийхгүй хийгээгүй хүний хажууд 100 хувь амжилттай байна.

209.58.190.22Зочин   • 2020, 4 сарын 29. 11 цаг 03 минут

МАН-ын ЖДҮ тараадаг Топор дарга, УИХ-ын ЖДҮ, концесс идсэн, Эрдэнэтэд шахаа хийдэг бүх УИХ-ын гишүүд, сайд нарыг нь зайлуулсан цагт Монгол улс хөгжинө. АН-ыг гүтгэж гараад төрийн бүх мөнгийг МАН, Жэнко нар хулгайлаад ард түмнийг хоосруулаад дууслаа.Төрийн мөнгө хусдаг МАН тэр чигээрээ зайл.

202.126.89.86ЭНХБАЯР   • 2020, 4 сарын 29. 9 цаг 57 минут

МОНГОЛ НЭР ОЛДОХГҮЙ БАЙГАА БИЗ НЭРНЭЭС НЬ ХАРАХАД ГАДААД Л КОМПАНИ БАЙНА

192.82.65.120Зочин   • 2020, 4 сарын 29. 8 цаг 03 минут

Жинхэнэ ЖДҮ чин хүүхэн байна амжилт хүсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.