2020 оны 4-р сарын 30
13 цаг 20 минут

Р.Оюунчимэг: Пүүзэн бялууг хараад олон хүн магтсан, гайхсан мессеж явуулсан

Саяхан сошиал орчинд  nike пүүз урдаа тавьсан нэгэн бүсгүйн зураг нэлээд тарсныг та бүхэн харсан уу.  Харин nike пүүз нь гутал биш бялуу гэвэл итгэх үү. Маш нарийн хийцтэй, яг л пүүз шиг тэр тэр амттаныг хэн ч бялуу гэж харж, зүсэж идэхэд хайран санагдаж байв. Бид уг пүүзэн бялууг урласан Р.Оюунчимэг бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг жирийн л гэрийн эзэгтэй. Олон улсын бизнесийн дээд сургуулийн аялал жуулчлалын менежерийн ангид суралцаж байсан бүсгүй одоо бялуу урлаач болж, эргэлт буцалтгүйгээр “дурлажээ”. Түүнтэй фэйсбүүк хуудсаар нь холбогдох боломжтой. https://www.facebook.com/profile.php?id=100006759407683

-Таны хийсэн пүүз хэлбэртэй бялуу олон хүний сонирхол татсан. Энэ бялуугаа хэр удаан хугацаанд хийсэн бэ?

-Харин маш олон хүн гайхаж, уулга алдаж, урмын үг хэлж байсан нь сайхан санагдсан. Пүүзэн бялуугаа долоон цаг орчим хийсэн байх аа. Санасаныг бодоход гайгүй байсан. Гараас их хурдан гарсан. Заримдаа харахад их амархан мөртлөө хийхээр дуусч өгдөггүй тортнууд их байдаг.

-Захиалгаар хийсэн үү. Захиалгын эзэн нь хараад ямар үг хэлсэн бэ?

-Миний ээлжит захиалга байсан л даа. Урьд нь иймэрхүү хэлбэртэй бялуу хийе гэж боддог  ч чадах болов уу гээд зүрх хүрдэггүй байсан юм. Тэгсэн пүүзний хэлбэртэй бялууны захиалга орж ирэхээр нь өөрийгөө сорьж үзье гэж бодоод хийсэн. Захиалагч нь эмэгтэй хүн байсан. Эрэгтэй дүүдээ бэлэглэх гээд захиалсан юм билээ. Хүн нь ирж авахын өмнө фэйсбүүк сторидоо хийcэн байсан л даа. Гэтэл авах эзэн нь сториг хараад “OMG ямар гоё юм бэ. Гайхалтай” гэсэн мессеж явуулсан байсан. Мессежийг нь уншаад ашгүй таалагдах нь дээ гээд шууд сэтгэл тайвширсан шүү.

-Пүүзэн бялуу нь олон хүнд хүрсэнээс хойш захиалга ихтэй байна уу?

-Ер нь л захиалга ихтэй байдаг. Байнгын үйлчлүүлэгч ихтэй. Саяхан төрсөн жаахан хүүхэдтэй болохоор хэсэг завсарлаж байгаад захиалга аваад удаагүй байгаа юм. Пүүзэн бялуу хийснээр арай олон хүнд танигдсан болов уу гэж бодож байна. Олон хүн магтсан, гайхсан мессеж явуулсан.

-Та бялуу урлаад хэр удаж байгаа вэ. Мэдээж маш олон бялуу урлаж, олон хүн баярлуулсан байх даа?

-Бялуу урлаад долоон жил болж байна. Одоо миний хийж чадах, хийхийг хүсдэг ажил бялуу хийх. Тиймээс би бялуу урлаач мөн. Захиалгын тоогоо алдсан. Машин, цүнх, төгөлдөр хуур, одон медаль гээд л янз бүрийн хэлбэртэй бялуу хийсэн. Ер нь захиалагчдынхаа хийлгэхийг хүссэн хэлбэрээр л чадан ядан урлахыг боддог доо.

-Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд өөрийн чадвараа ашиглаж, ажилтай, орлоготой болдог болсон. Таны хувьд гэрээрээ бялуу урлаж санхүүгээ зохицуулдаг уу?

-Тиймээ санхүүгээ зохицуулахаас гадна миний хобби давхар явж байгаа л даа.

-Одоо ямар хэлбэртэй бялуу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Хүний эд эрхтнээс эхлээд гутал пүүз машин гэх мэт маш олон төрлийн бялуу хийж байсан юм байна. Гэхдээ би цэцэг, хүн хоёрыг л бүр  төгс хийж сурахыг хүсдэг. Сэтгэлдээ хүртэл ерөөсөө хийж байгаагүй. Цаашид төгс хийхийн тулд л хичээнэ дээ. 

-Ямар учраас бялуу хийж эхэлсэн бэ?

-Ер нь л бялуу хийж сурах бяцхан мөрөөдөлтэй байсан юм. Тэгээд анх 2013 онд Sweetkitchen групп дээр фондант тортны зурагтай пост олж хараад,  "пөөх бялууг бас ингэж хийж болдог юм байх даа" гэж бодоод алмайраад, биширсэн дээ. Тэгээд өөрийн гараар хийж сурмаар санагдаад,  эргэлзэлгүй хийж сурна гэж шийдсэн. Яагаад ч юм миний дотор чадах юм шиг санагдаад өөртөө их итгэлтэй байсан.  Гэхдээ хийж эхлээд шантрах үе маш олон гарч байлаа. Фондант бялуу үнэндээ их хэцүү.

-Одоо ямар бялуу хийж байгаа вэ. Фондант бялуу хийхэд  тусгай орц байдаг байх тийм үү?

-Фондант бялуу доторх нь зөөлөн байж болдоггүй л дээ. Тиймээс энгийн ванилла, кекс, какао кекс, сүүн кремтэй, эсвэл шоколадны ганачета, хавчуурганд нь жимсний чанамал ч юм уу өөр амттан оруулж хийх боломжтой байдаг. Тэгэхгүй бол хэлбэрээ алдаад, хүссэн хэлбэр дүрсээ гаргах боломжгүй болдог. Фондант тортондоо л их анхаардаг. Хийх дуртай болоод ч тэр үү бусад төрлийн тортны захиалга бол ер нь авдаггүй. Харин гэртээ өөрсдөдөө зориулж энгийн торт хийж иддэг. Фондант тортны хажуугаар олон төрлийн захиалга авах бас их хэцүү. Яагаад гэвэл фондант маш их цаг зарцуулагддаг.

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

172.58.191.23James   • 2020, 5 сарын 3. 10 цаг 44 минут

Ymar Saihan amitan be????. Nuhor n mon aztai huuuuureeeee shit

172.58.45.231Зочин   • 2020, 5 сарын 3. 7 цаг 10 минут

Hoshnognii nuhiig n tortoor tosolj baigaad neg saihan bulj ognoo hoyulaa taniltsaj neg shoniig udahgui ongoruulnee zaaval nohor huuhedtei geed hiij bolohgui zuil baihgui durlah albagui bieiin taashaaliig medruulheer goy bolnoo

202.9.46.234Зочин   • 2020, 5 сарын 2. 21 цаг 39 минут

Хөөрхөн амьтдын дүрсийг хутгаар зүсээд иднэ гэхээр нэг л эвгүй. Хүүхдэд хэр хүмүүжлийн нөлөөтэй бол?.

64.119.18.113Зочин   • 2020, 5 сарын 2. 21 цаг 06 минут

gehdee hiisen buh byaluunaasaa uuruu hamaagui HUURHUN yumaa

64.119.18.113Зочин   • 2020, 5 сарын 2. 20 цаг 39 минут

GAIHALTAI! MUNDAG BAINAA puuzen byaluu chine harhad uneheer sain bolj gehdee YAAG UNEIIG HELHED YUM IDHED BAS DUR SONIRHOL TURUULDEG BAIH YOSTOI., GUTAL ZUSEJ IDHED HAASHAA CH YUM BE ENIIG BODOLTSOOROI BISDAAR GAIHALTAI AMJILT HUSIE!

66.181.185.117онц байнаа.   • 2020, 5 сарын 2. 19 цаг 37 минут

Шарк танкд ороод л шаркуудын дүрстэй тоорт хийвэл ч тэд хөрөнгө оруулна даа . Мөн бас тортон дээрээ юм бичиж бас болно шдээ. Оффшороос 17 тэрбум доллар аа авий ч гэдэг юм уу.

66.181.185.117онц байнаа.   • 2020, 5 сарын 2. 19 цаг 35 минут

Нээрэн тэгснээс эмэгтэй хүний хөх өгзөг хэлбэртэй тоорт хийгээч . Хүний дүрстэй бол болж байна . Элбэгдорж Баяр Номтойбаяр гээд л тоорт хийвэл ч янзтай даа . Хүмүүс муусайн нөхөдийг захиалаад л сайхан зүснэ дээ .

39.115.114.99Зочин   • 2020, 5 сарын 2. 19 цаг 18 минут

Идмээр амттай харагдахгүй байна. Гутал идэх дур хүрэх үү үнэхээр амттай харагддаг бялуу шал өөр

92.239.170.82Зочин   • 2020, 5 сарын 2. 16 цаг 36 минут

Энэ мухар сүсэг яриад байгаа хүмүүст бурханы дүрстэй бялуу хийж байгаад хүчээр идүүлчих.

59.153.113.241Зочин   • 2020, 5 сарын 2. 12 цаг 29 минут

BI TORT NID DURGUI MASH IH UNDUG ORDOG

103.26.194.123Иргэн   • 2020, 5 сарын 2. 9 цаг 07 минут

Энэ бол чадвар урлаг бна цаашид бас бодох хэрэгтэй.монголчууд шивэртэй гутал идэж бна гэхээр хоолой руу давахуу....амжилт

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 1. 17 цаг 08 минут

маараа...

202.131.243.186Зочин   • 2020, 5 сарын 1. 8 цаг 49 минут

ёстой мундаг байнаа. баяр хүргэе. манай энд даанч ингэж торт хийж чаддаг хүн алга.

64.119.20.93Зочин   • 2020, 5 сарын 1. 1 цаг 38 минут

Барууны сэтгэлгээ монголд орж ирсээр байна. Хүн амьтаны дүрстэй ийм идэх юмыг монголчууд ЛҮД гэдэг байлаа. Иддэггүй байлаа. Хайр хүрмээр хөөрхөн амьтаныг тасар тасар хазаад заналтайгаар идэх уг нь аятай биш. Зүрх сэтгэлээ өгөхөөр бас аваад л идчих нь ...

66.181.167.232Зочин   • 2020, 4 сарын 30. 18 цаг 25 минут

Үнэхээр мундаг

150.129.143.59зочин   • 2020, 4 сарын 30. 17 цаг 50 минут

Гутал идээд сууж байх нь монгол хүний хувьд билэгдэлгүй. Утга төгөлдөр бус. Үнэгүй өгсөн ч цааш түлхэх юм байна.

202.179.31.254Зочин   • 2020, 5 сарын 1. 9 цаг 23 минут

тиймээ монгол хүн билэгээрээ гэдэг дэлхийн улс оронуудад их өлсөглөн болсон үед гуталаа чанаж иддэг байсан гэдэг.түй түй түй муу ёр цаашаа

43.242.243.250Зочин   • 2020, 4 сарын 30. 14 цаг 29 минут

Ямар мундаг юм бэ. Жинхэнэ гэж андуурмаар юм байна ш дээ. Амт гэж ванлий байхдаа. Амжилт хусье. Тэгээд бас их цэвэрхэн хийсэн байна шуу. Тэр он сар одрийн тоонуудыг хардаа.

202.131.243.186Зочин   • 2020, 4 сарын 30. 12 цаг 45 минут

ХӨӨХ ЭНЭ БҮСГҮЙ ӨӨРИЙГӨӨ ОЛЖ, БАЯР ХҮРГЭЕ. ЁСТОЙ МУНДАГ ХИЙЖЭЭ. ИДЭХЭД Ч ХАЙРАН ЮМ...

103.206.195.230Монгол хүү   • 2020, 4 сарын 30. 12 цаг 26 минут

ЯМАР МУНДАГ УРАН ЮМ БЭ ... GOOD LUCK

202.21.117.2otgoo   • 2020, 4 сарын 30. 12 цаг 23 минут

ur chadvar undur ymaa amjilt husie

103.80.210.99Зочин   • 2020, 4 сарын 30. 12 цаг 15 минут

Захиалга өгч байгаа хүмүүс нь бодох хэрэгтэй юм байна. Хүүхдийнхээ нэр, төрсөн он сар өдөр, жинг тавих хэрэг байгаа юм уу. Тэгээд зүсээд иднэ гэхээр эвгүй юм даа. Тэрнээс бүсгүйн чадварыг биширч байна.

122.201.21.200Зочин   • 2020, 4 сарын 30. 11 цаг 52 минут

гоё байнаа мундаг юм. амжилт хүсье.

66.181.166.134Zochin   • 2020, 4 сарын 30. 11 цаг 35 минут

Mongol hun idej uuh yumaaraa toglodoggui ee. Ene bol muu yoriig duudaj bui huuhen bna aa

92.239.170.82Зочин   • 2020, 5 сарын 2. 16 цаг 33 минут

Gadniihan huuhdiinhee zurgiig byaluun deeree tavuilaad ideed bga hernee chamaas iluu amidraad bna! Naad chin muhar suseg

73.15.211.77Зочин   • 2020, 5 сарын 1. 9 цаг 33 минут

Zaaaz hol ochij hutsaach! Muhar suseglechih ym bn l da!

59.153.85.65Зочин   • 2020, 4 сарын 30. 18 цаг 13 минут

Medrel shaar ve chi chin harin

66.181.188.246Зочин   • 2020, 4 сарын 30. 11 цаг 16 минут

МУНДАГ ЮМ АА

64.119.16.158Зочин   • 2020, 4 сарын 30. 11 цаг 16 минут

Ийм сайхан юмнуудыг чинь яаж иднээ. ккк.

98.253.30.34Cool   • 2020, 4 сарын 30. 10 цаг 43 минут

Yanziin goe byaluunuyd hiideg iym bnaa.

64.119.21.150зочин   • 2020, 4 сарын 30. 9 цаг 58 минут

Хүний , биш ,малын ,эд ,эрхтэн ,юм уу ,гоё амттаны ,дүрсээр ,хий. Утгыг ,нь бод ,доо.Гутал идэх сонин гэж үү.

202.126.89.201Зочин   • 2020, 4 сарын 30. 11 цаг 30 минут

Хэн гутлаа идэж байсан юм бэ? Гайхуулах юм аа олвоо. Жаахан бодож баймаар юм даа зайдуулдаа. Тэнэг юм даа

182.160.35.101Zochin   • 2020, 4 сарын 30. 14 цаг 33 минут

Ter saagaa gd nohor ideed l bgaa yum daa. Hujaa karton ni tsaasan puuz

66.181.189.233odbayar   • 2020, 4 сарын 30. 9 цаг 58 минут

mundag, goy bna

124.158.113.3Зочин   • 2020, 4 сарын 30. 9 цаг 00 минут

holboo barih hayg utas yaj oloh be zahialg uguh gesen yum

202.9.46.5Зочин   • 2020, 4 сарын 30. 18 цаг 17 минут

Oyuncbimeg oyunaa geed facebook ni shuu Tort zahialga gd page ni

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.