2020 оны 5-р сарын 4
8 цаг 09 минут

Сурвалжилга: Ухааны ур, гарын дүй хосолсон урлаачийн урлангаар зочлов

Монгол Улсын нүүр царай болсон эрийн гурван наадмын нэг  төрөл бол сур харваа билээ. Хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлдэг  уг төрлийн чухал хэрэглэгдэхүүн болсон нум сум, түүний тоноглолыг иж бүрнээр нь урладаг урлаачид Монголд тун ховор. Тэдний нэгэн төлөөлөл болсон нум сум урлаач С.Нэмэхбаярын нэг өдрийн ажлын үйл явцыг сурвалжиллаа.

Хөнгөн цас хаялсан дөрөвдүгээр сарын дунд үес. Нум сум урлаачийн урлантай танилцаж, нэг өдрийн ажлыг нь дэргэдээс нь харах ховорхон боломж бидэнд олдсон юм. Өндөр нам, хар шар олон барилгын дундуур зааж өгсөн хаягийн дагуу хайсаар дөрвөн давхар орон сууцны өмнө хүрч очив. Байрны хонгил руу газар доош уруудах шатаар алхам алхмаар урланд дөхөх тусам тэнд юу биднийг хүлээж байгаа бол гэх сонирхол татсан мэдрэмж төрж явав. Төмөр ногоон хаалганд дөхөн очиж хөнгөхөн тогштол нүүрэндээ инээмсгэлэл тодруулсаар урлаачийн гэргий н.Байгаль биднийг тосон авлаа.

Урлангийн босго давмагц дээшээ эгнүүлэн өрж байрлуулсан олон янзын хийц загвар бүхий нум сум нүдэнд үзэгдэв. Түүний хажууд нум сум хийх зориулалтын сав болох саадаг хоромсогийг хамтад нь өлгөжээ. Бор ширэн арьсаар хийсэн хоромсогууд дээр өлзий хээг өнгө алаглуулан тавьсан байх нь тэдгээрийг тун ч содон харагдуулах аж. Үүдний өрөөнөөс бид цаашилсаар нум сум урладаг урланд оров. Үйлвэрлэлийн гол хэсэг болсон цавуу халаах, ашиглах, наах хэсэгт зэрэгцүүлсэн хоёр саванд цавууг хийж тавьсан байх бөгөөд түүнийгээ зуух дээр олон цаг буцалгаж, дэвтээснээр ашиглах боломжтой болдог аж. Өрөөнд засварт орохоор авчирсан нум болон гаднах чимэглэлийг нь хийж дуусаагүй байгаа нумнуудыг өрөн тавьжээ. Эмх замбараагүй мэт атлаа их ажлын өрнөлт энд  явагддаг нь илт байлаа.  “Нум сум урлах урлан нь нум хатахад хамгийн тохиромжтой, халуун дулаан орчны жигд температуртай газар байх ёстой тул  байрны хонгилд байрлах энэ өрөөг ашигладаг” хэмээн урлаач хэллээ.

Бэлэн болсон нумаа будах ажлыг хийнгээ тэрээр нум сум үүссэн түүхийн талаар товчхон яриаг өрнүүлэв. Урлаач  “Монгол түмний эрийн гурван наадмын нэг сур харваа нь балар эрт цагаас, шинэ чулуун зэвсгийн үед үүсэн дэлгэрсэн гэж үздэг. Анх хавчаахай сум гэж нэрлэдэг байсан бөгөөд Хүннү гүрний үед нум сум илүү боловсронгуй болж түүнээс хойш эвэр нум хэмээн нэрлэх болсон юм. Нум сум нь эрт цагт ан агнуур хийж хоол хүнс олж идэх зориулалттай байсан бол дайн дажин хийгээд хүнд хэцүү үед зэр зэвсгийн зориулалтаар хэрэглэж, сүүлдээ эрийн гурван наадам, спортын төрөл болтлоо хөгжиж чадсан соёлын үнэт өвийн нэг юм.

Тухайн өвийг мартагдахгүй, үгүй болгохгүйн тулд залуучууд сураар хичээллэж байгаа нь сайшаалтай санагддаг.  Монгол нум болвол бусад орны нумнаас ялгарах зүйл нь  эвэр элэгтэй, шөрмөсөн артай гэдгээрээ ялгардаг. Дээрээс нь Хүннү загвартай. Хүннүгийн үеийн булш бунхнаас олдсон нум гэхэд л тухайн үеийн бүх мэдээллийг хадгалаад өнөө цагт бид нарт хүрч ирсэн болох нь судалгаа, шинжилгээний явцад харагддаг. Одоо үед сэргээн засварлах байдлаар хөгжиж байна даа. Ард олны дунд үнэт өвд тооцогддог болсон  энэхүү уламжлалт биет соёлыг өөрийн гараараа урлаж байгаадаа баяртай байдаг” хэмээн сэтгэл догдлонгуй ярьж байлаа.

Нум сум хийх нь маш нарийн ур дүй, чимхлүүр ажиллагаа их ордог тул бэлэн болох цаг хугацаа нь зургаан сараас нэг жил. Тийм учраас урлаач Нэмэхээ захиалгаа намар эрт авч, хавар үндэсний сур харвах эрх авах харваа болох үед харваачийн гар дээр хүргэдэг. Тэрбээр нум сум хийх үйлвэрлэлдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник хэрэгсэл ашиглахаас илүүтэй гар ажиллагааг чухалчилж ажилладаг учраас өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжсан нь дамжиггүй. Хэрэглэгч бол хаан гэдэгчлэн сүүлийн жилүүдэд харваачийн өндөр, бяр тэнхээ, чадалд нумыг нь тааруулж хийдэг болсон тул амжилт гаргах нь илүү болсон байна.

Нум сум нь урлах үйл явц хэрхэн явагддаг талаар сонирхов. Тэрбээр “Нум сум маань үндсэн гурван материалтай. Сумтайгаа нийлбэл үндсэн дөрвөн материалтай гэж хэлж болох юм. Үүнд голлох материал хус, хулс, шөрмөс, тэх, янгирын эвэр мөн суманд бат бөх мод хэрэгтэй. Мэдээж нум сум хийхэд гар ажиллагаа хамгийн чухал учраас урлаачаас маш их ур чадвар шаарддаг. Нум сум хийх бүх дамжлага нь цавуугаар нааж, углуургадаж хийдэг болохоор маш сайн чанарын цавууг халааж эд хэсгүүдээ наана. Цавуу нь үрлэн, зоргодсон, загасан гэсэн гурван төрлийн цавууг нийлүүлээд гаргаж авдаг. Их бие, ар болон өвөр гээд л ер нь бүх хэсэг цавуугүй бол тогтоно гэж үгүй. Гэхдээ цавуу нь маш удаан хугацаанд хатдаг болохоор хугацаа их шаарддаг. Нэг ч үдэж хадсан зүйлгүйгээр, углуургадаж наагаад, эвэр элэг \тэхийн эвэр, янгирын эвэр\ бод малын шөрмөсийг үелэн, цавуу шингээж наах бөгөөд ар тал буюу гичирийн задгай хэсэг рүү, шөрмөсөн ар тал руу харуулж бүгдийг нь наагаад эсрэгээр нь өвөр тал буюу эвэр элэг рүү нь татан хөвчилж харвадаг” гэв.

Урлангийн үүдээр ороход хамгийн ихээр сонирхол татсан зүйл бол түүхий эдээ байрлуулсан хэсэгт байх амьтны эвэр болов уу гэлтэй эд байлаа. Үнсэн саарал, бор хүрэн зэрэг өнгөтэй тэдгээр нь аргал, тэх, үхрийн эвэр байв. Мөнөөх эврүүд нь нум хийх хамгийн чухал түүхий эд болохыг түүний гэргий Байгаль дурьдав.  Учир нь Нэмэхээ гуай ихэвчлэн эвэр нумыг урладаг ба энэ нь олон олон харваачдыг бат бэх нумтай болоход тодорхой ач тусаа өгдөг байна.

Түүний урлангийн гол бүтээлийн нэг хэсгийг нум сумын тоноглол, эд хэрэгсэл эзлэнэ. Хоромсог, саадаг, эрхийвч гэх мэт содон хийц загвартай тэдгээр хэрэгслийг түүний гэргий Байгаль хийдэг. Үхэр адууны ширээр хоромсог саадгийг бүтээдэг аж. Ихэвчлэн гоёл, чимэглэл тоноглол хэрэгсэл хэлбэрээр хэрэглэж байна. Хоромсог бол нумыг нь хийдэг, харин саадаг хэмээх саванд сумыг нь хийх зориулт бүхий хэрэгсэл билээ. “Хэн хэнийхээ ажилд туслаж, хамтдаа хөдөлмөрлөхийн сайхныг харуулж байгаа хоёр доо” хэмээн урлангаар зочилж ирсэн нэгэн эрхэм хэлэв.

Их үдийн үе болж тэд жаахан амсхийв бололтой. Урландаа хөдөлмөрлөхийн зэрэгцээ харваачин олны сэтгэл ханамжийн тулд сэтгэл гарган шаргуу ажиллаж байгаа нь дан ганц нэг өдрийн явцыг харахад л илт байлаа. “Би урлалынхаа бүх ажилд нь тусалдаг шүү” хэмээсээр гэргий Байгаль инээд  алдсаар орж ирэв. Амралтын хэсэг зуурт нь тэрээр өөрийн хийж байсан хамгийн сонирхолтой нумны талаар бидэнд ярьж өгөв.

“Манай үйлдвэр мисс Э.Азбилэгт Монголд анх удаа хөлөөрөө харвадаг нум сум урлаж өгч байсан. Э.Азбилэг маань 2014 оны авъяаслаг мисс өргөмжлөл хүртэж, дараа жил нь Францад болсон орон орны авъяаслаг миссийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн түүхэн амжилт гаргасан. Анх хөлөөрөө харвана гэх үгийг сонсоод гайхаж байсныг нуух юун. Гэвч түүнд би монгол нумыг ямар өвөрмөц байдлаар ашиглаж, дэлхийд хүргэж байгаагаар нь бахархаж байсан тул гараа гаргаж нум сум хийж өгч байлаа” хэмээн бахархан яррьсан.  Үүнээс гадна, олон улс аймгийн цолтой харваачид төрсөн болохыг дурьдлаа.

“Залуу хүн завтай байна гэдэг гутамшиг” хэмээх нэгэн онч үг бий.  2004 оноос нум сум урлах гараагаа эхлүүлсэн тэрбээр одоог хүртэл тасралтгүй зүтгэж, түүнийхээ үр шимийг бодит зүйл дээр хүсэж явдаг тухайгаа хэлэв. Нум сум хийх бүртээ шинэ зүйлийг сурч мэдэж, түүнийгээ дараа дараагийн хийх урлалдаа оруулж, гаргасан алдаа бүхнээсээ суралцаж дахин давтахгүйн тулд хичээх хэрэгтэйг өөртөө мөрдлөг болгосон тэрбээр залуу хүн бүрийг улам урагш алхах ташуур болсон хүн гэхэд хилсдэхгүй биз. Жилд дунджаар 100-150 нумыг гараас гаргадаг нь түүний  хөдөлмөрийн бүтээмж өндөртэйг харуулна.

 “Урласан нум сумнууд нь дэлхийн өнцөг булан бүрт Монгол гэх эрхэм нэрээ зүүгээд очсон байхыг сонсоод өөрийн эрхгүй сэтгэл огшдог” тухайгаа ч дурьдлаа. Энэ эрхэм аялалд нь залуур болж өгсөн хүн бол түүний нагац ах, спортын мастер, сурын хүндэт мэргэн н.Батмөнх хэмээх эрхэм  юм. Тэрбээр багшийнхаа үйлдвэрт туслах ажилтнаас голлох урлаач нь болтлоо өсөж дэвшиж, өөрийн чадварыг дээшлүүлхийн тулд чармайн суралцсаны дүнд нум сум хийх дөртэй болсон аж.

Хийж буй зүйлээсээ мөнгө, ашиг орлого олохыг эрмэлздэг нэгэн байхад сэтгэл ханамж авахыг урьтал болгодог хүмүүс түүнээс ч олон буй. Тэдний нэг нь урлаач Нэмэхээ мэт санагдсан юм. Бусдад сайн дурын тусламж хэлбэрээр бэлэглэсэн нум ч их. Түүний хэрэглэгч найман настай балчираас 80 настай буурал байх нь ч элбэг болохыг хэлж байлаа. Иймд тэрбээр 750 мянгаас сая төгрөгийн ханштай хийдэг нум сумаа үндэсний сур харваачиддаа чанартай эвэр нумтай болгоход нь анхаарч хямд өртгөөр ч хамаагүй хийж өгдөг аж.

Оройн 18:00 цаг орчимд хөлс дуслуулан урлах их ажлын өрнөлтийг халуун цэгээс нь сонирхсон  бидний  аялал  дууслаа. Эгэл даруу, эцэшгүй хөдөлмөрч зан чанарыг өөрийн хийх нум сум бүртээ шингээн урлах залуу урлаачийн нэгэн өдрийн ажилд амжилт хүссээр гарч одоход дараагийн шинэхэн үйлчлүүлэгч гэлтэй нэгэн жаалхүү аавынхаа гараас хөтлөн  “Би шинэхэн нумтай болно доо” хэмээн хөл алдан баярласаар үүдээр зөрөн орж харагдав. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

73.51.100.212С.Ганбат   • 2020, 5 сарын 4. 8 цаг 51 минут

Баярлалаа. Уран бүтээл нь улам дэлгэрэх болтугай.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.