2020 оны 5-р сарын 4
18 цаг 52 минут

Унгарын алдарт “Паулын гудамжны хөвгүүд” ном Монголд

Унгарын нэрт зохиолч Ференц Молнар (1878-1952)-ын Унгар, Итали, Польш, Япон зэрэг олон оронд өсвөр насны хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалтад орсон алдарт "Паулын гудамжны хөвгүүд" ном Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр орчуулагдан, худалдаанд гарлаа.

"Паулын гудамжны хөвгүүд" ном Унгар улсдаа дунд сургуулийн уран зохиолын сургалтын хөтөлбөрт ордог агаад англи хэлэнд орчуулагдсанаасаа хойш дэлхийн 40 гаран улсад одоог хүртэл хэвлэгдсээр байгаагаас ганц жишээ дурдахад Италид 1929 оноос 2020 оны хооронд 100 гаран удаа хэвлэгдэж байжээ. Мөн тус зохиолоор долоон удаа дэлгэцийн уран сайхны кино хийж байснаас 1968 онд Унгарт бүтээсэн кино Оскарын кино наадамд Гадаад хэл дээрх кино төрөлд өрсөлдөж байсан. Үүний зэрэгцээ дэлхийн томоохон театруудад одоог хүртэл жүжиг, дуулалт жүжиг болгон тавьсаар байгаа нь тус зохиолын үнэ цэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр буйг илтгэнэ.  

Эл ном одоогоос 113 жилийн тэртээ бичигдсэн хэдий ч  өнөөдөр ч бидэнд дутагдаж байгаа анд нөхдийн харилцан итгэлцэл, үнэнч шударга зан, эцсийн зорилгодоо тууштай байх явдал, эрх чөлөөг дээдлэх зүрх, сэтгэлийг тод томруун харуулж, өсвөр насны хүүхэд, залуучуудаар зогсохгүй насанд хүрэгчдэд ёс суртахуунт зан болоод хүн байхын ариун нандин чанарыг үзүүлэн, үлгэрлэсэн гайхалтай зохиол билээ. Оюун боловсролоос сэтгэлийн боловсролыг чухалчилж буй өнөө үед Монголын хүүхэд, залуучууд дэлхий дахинд алдаршсан энэхүү номыг эх хэл дээрээ унших боломжтой болсонд тус номын редактороор ажилласан хүний хувьд туйлын баяртай байна.    

Зураг дээр зүүн гар талаас: Монгол улс дах Унгарын элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Монголч эрдэмтэн, доктор, профессор Обрушански Борбала, номын орчуулагч Л.Энхтуул, орчуулагч, редактор Л.Гэрэлмаа, Монгол улс дахь Унгарын элчин сайдын яамны Гадаад худалдаа хариуцсан дэд тэргүүн Цүцои Аттила нар

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.38.38Zochin   • 2020, 5 сарын 5. 19 цаг 56 минут

Mundag bn. Amjilt. Avch unshinaa

66.181.177.230M   • 2020, 5 сарын 4. 22 цаг 49 минут

paa Attila gedeg nertei hvn baina shvv. bid ch yaltchgvi neg tsusniihanlda haha

176.63.22.227Зочин   • 2020, 5 сарын 4. 20 цаг 52 минут

Авч уншинаа

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.