Энэ удаагийн "Жинхэнэ ЖДҮ" буландаа хүүхдийн машинтай ор урладаг мужаан Б.Бархасбаатарыг урьж, ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд өөрийн үйлдвэрлэлийг эрхлэн, эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдийн дуртай машинтай орыг нэгийг нь 350 мянган төгрөгөөр урладаг аж. Тэрбээр одоохондоо бизнесээ гэр бүлийн хүрээнд явуулж байгаа бөгөөд цаашдаа хүүхдийн машинтай ор урлах мужааны ажлаа улам өргөжүүлж, шинэ ажлын байраар хүмүүсийг хангахыг хүсдэг юм байна. Мөн хүүхдийн баяр ойртох тусам түүний захиалга эрс нэмэгддэг аж. Нэг орыг 7 хоногийн дотор урладаг бөгөөд захиалгаа өөрөө хүргэж өгөх дуртай гэсэн. Учир нь тэр “хүүхдүүд машинтай шинэ ороо хараад баярлаж, хөөрөхийг нь харах сайхан байдаг” хэмээн бидэнтэй хуваалцсан юм. “Kids bed Mongolia” фэйсбүүк хуудаст урласан бүтэээгдэхүүнээ сурталчилдаг гэвэл бүр ч олон хүн түүнийг таних биз ээ.
-Та хэзээнээс хүүхдийн машинтай ор урлаж эхэлсэн бэ?
-Би 2003 онд мужааны ажил хийж эхэлсэн. 2015 он хүртэл янз бүрийн олон үйлдвэрт ажиллаж байсан. Анх 2015 онд хүүхдийн машинтай ор хийж эхлэх үед захиалга сайн шүү. Хийж эхлэснээс хойш дунд нь завсарлаж, нэг жил хүүхдийн ор хийгээгүй. Тэгээд хоёр жилийн өмнөөс дахин хийж эхэлсэн дээ.
-Та машинтай хүүхдийн ор хийх санаагаа хаанаас олсон бэ?
-Анх хүүхэддээ машинтай ор хийлгэх гэж хүн захиалга өгч байсан юм. “Дэлгүүрээс машинтай ор авах гэсэн чинь их үнэтэй байх юм, хийж чадах уу” гээд ирж байсан. Түүнээс хойш л машинтай ор хийдэг болсон доо.
-Таны урладаг ор захиалга хэр сайтай байдаг вэ?
-Ер нь гайгүй ээ. Жилийн өдийд хүүхдийн баяр дөхөх үед захиалга эрс нэмэгддэг. Зарим үед сард таван ор гаргадаг.
-Анх бизнес эрхэлж эхлэхэд ямар хүндрэлүүд үүсч байв?
-Би энэ бизнесээ хамгийн багаас нь эхэлж байсан. Өөрөө багаж хэрэгслээ цуглуулж, захиалгаар жижиг эд зүйлс хийж эхэлсэн. Тэр үед ЖДҮХС-гийн зээл болон бусад зээл тусламжинд хамрагдахын тулд сургалт, цуглаанд олон удаа сууж явсан. Тэгээд банкинд яваад очихоор бүтдэггүй юм билээ. Сүүлдээ хөөцөлдөж явахаа ч больсон. Өнөөдрийг хүртэл өөрийн “бор зүрх”-ээрээ л явж байна даа.
-Та хүүхдийн орноос гадна өөр юу урладаг вэ?
-Хүүхдийн орноос гадна модоор хийж болох бүх л зүйлийг хийдэг. Монгол гэр, гэрийн тавилга гэх мэт зүйлс хийнэ дээ.
Т.Эрдэнэчимэг
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Мундаг мөнчигрөөрөө зүтгэж яваа залуу даа АМЖИЛТ ХҮСЬЕ
Evhdeg or hiideg yum bolovu.
Захиалгаар хийнэ гэсэн шүү. Холбоо барих утасны дугаар нь 88518869
Мундаг. ийм хөпөлмөрч хүмүүсээ дэмжээрэй:
ямаанд мөнгө өгөхөөр энэн хүнд өгөе
Энэ залуу бол ёстой өөрийнхөө хүч чадалаар амьдарч яваа мундаг залуу. Жинхэнэ ЖДҮ бгаа юм. Бүхнийг гараараа хийнэ. Жаахан мөнгө өгөөд орчин үеийн ажил хөнгөвчлөх багаж авчихвал ихийг хийнэ дээ
88518869 dugaaraar holbogdon zahialah bolomjtoi shu
Хүн ингэж сэтгэж, бүтээж, зүтгэх хэрэгтэй
төр засаг бодлоготой дэмжлэгтэй байвал иргэд нь хөгжих гээд хйих гээд бараг л дэлбэрэх гээд бнайгааг ойлгодог болов уу? өөрсдөө л боломжийг нь хулгайлаад байхийн
dajgvi hiijee. amjilt husie hicheegeed baigaarai
Энэ хүнд ЖДҮ сангаас 50 хан сая төгрөг өгөхөд үйлдвэрлэл нь чанар, загвар тоо хэмжээ нь хэд дахин сайжрах байх да. Гишүүд өөрсдөө боломжийг нь хулгайлж тэрбум тэрбумаар нь хувааж аваад энэ хүнд 30 хувиар зээлж байгаа шүү дэ.
iim hog hiiheee bolichmooor bgaaan
Атаархуу хий шүүмжлэгч Тэнэг гөлөг л биз
чам шиг нь хогоо ч хаяж чадахгүй байж. битгий атаарх
zeelsen mungu uguuchee
ямар мундаг юм бэ