2020 оны 5-р сарын 6
8 цаг 30 минут

А.Идэрболд: Иогийн дасгалыг зөв техникээр хийж сурахгүй бол гэмтэл авч, архаг өвчтэй болдог

Хөл хорио тогтоосонтой холбоотой Эрүүл мэндийн яамнаас иргэдийг гэртээ дасгал хөдөлгөөн, иог, бүжиг хийж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг зөвлөх болсон. Ихэнх хүмүүс иогийг дасгал хөдөлгөөн, биеийн уян хатан чанарыг нэмэгдүүлдэг гэж ойлгодог байх. Энэ талаар иог, бясалгалын багш А.Идэрболдтой ярилцлаа.

Би одоо зовогч биш жаргагч болж хувирсан

-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Алтангэрэлийн Идэрболд гэдэг. Найз нөхөд, таньдаг хүмүүс шавь нар маань Идок гэдгээр мэддэг. Би уг нь МУИС-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. Мэргэжлээрээ ажлаагүй. Маркетингаар мэргэшиж,  олон газар дамжиж ажилласан даа.  Иогоор хичээллээд гурван  жилийн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн жилээс багшлах эрхээ авч, иогийн сургалт зохион байгуулан ажиллах болсон.

-Та амьдралын хэв маягаа яагаад иогтой холбох болсон бэ?

-Би маркетингийн чиглэлээр удаан ажиллахдаа маш олон хүнийг ажиглаж таньж, мэдсэн. Ихэнх хүмүүс ажилдаа дарагдаад, аз жаргалгүй байсан. Тэр үед өөрийгөө ч гэсэн бусадтай адилхан байгаагаа мэдэрсэн. Тиймээс энэ циклээс гармаар санагдаж, ажлаа орхисон. Ажлаа орхисны дараа хэсэг хугацаанд маш их завтай амьдарсан. Тэр хугацаандаа шоу, цэнгээнд дурласан үе  бий. Тэгээд ч удаагүй миний бие өвдөж, тамир тэнхээ муудаж, үүнийгээ дагаад сэтгэл санаа доройтох болсон. Энэ байдалтай холбоотойгоор нэгэн буянтай багшийн ачаар иогоор хичээллэх суурийг анхлан тавиулсан. Тэр цагаас хойш иогийн сайхныг мэдэрч, дурлах болсон.

Яг тэр үед миний махан биеийн жаргал дуусаж, бүх зүйл дээр сэтгэл ханаж эхэлсэн байсан. Хэдийгээр ядарч, туйлдаагүй ч гэсэн оюун санааны хувьд аз жаргалгүй болоод удаж байсан үе юм.  Тийм учраас бие болоод оюун санааны  хөгжлийг хайх эрэл хайгуул эхэлсэн.  Би эхлээд бүгдийг гаднаас хайж байсан бол  эцэст нь хүний  дотор маш уудам, сав шимийн ертөнц байдаг гэдгийг ойлгосон. Өөрийнхөө сүнс, оюун санаа, зүрх сэтгэлтэйгээ танилцахаар дотоод ертөнцөөрөө  аялахад хэзээ ч барагдашгүй, хязгааргүй гүн байсан.  Эдгээрийг мэдсэнээс хойш миний амьдрал дахин шинээр эхэлсэн. Тэгээд л эргэлт буцалтгүй иогоор хичээллэх болсон доо.  

-Таны яриаг сонсоод иогийн талаарх миний ойлголт тун эргэлзээтэй санагдлаа. Та өөрийн ойлголтоор иогийг цөөн үгээр тайлбарлаач ?

-Ихэнх хүмүүс иогийг дасгал хөдөлгөөн, эмчилгээ, тураах аргын нэг хэлбэр гэж ойлгодог. Иогийн тухай интернетээс хайгаад үзвэл хэзээ, хаана, хэрхэн үүссэн талаарх хангалттай тодорхойлолтууд гарч ирнэ. Харин иогоор хичээллэж, өөрийгөө бүрэн зориулсан хүн энэ ойлголтын талаар арай өөрөөр ярина. Жишээлбэл, хүн оюун санаа, бие махбодь хоёрын нэгдмэл зүйл. Бид тархиа ухаантай, биеэ сайхан байлгахын тулд боловсруулдаг. Харин эрч хүч хаанаас ундардаг болохыг үргэлж мартдаг. Мэдээж эрүүл бие, саруул ухаанаас л эхэлдэг  шүү дээ. Иогийн дасгал нь эрч хүчийг бие махбодоороо хуримтлуулж, буцаагаад хэрхэн зөв зарцуулах дадалд хөтөлдөг. Мөн иог, бясалгалын урлагыг дагаад хүний  ухамсар давхар хөгжиж байдаг.  Тиймээс иог нь энерги эрчим хүчийг зөв зарцуулахад зориулагдсан, өөрийн бие махбодтой харьцаж сурах урлагшуулсан хэв маяг юм болов уу.

-Иогийн тухай ойлголтгүй хүн эдгээр хэв маягийг хэвшүүлэх хэцүү байх. Таны хувьд анхлан суралцагч байхдаа ямар хүндрэл, бэрхшээлийг давж гарсан бэ?

-Анх иог хийж байгааг харахад маш амархан санагдсан. Тухайн үед би “Энэ хүүхнүүд хийгээд байхад би чадна”  гэсэн бодолтой очсон. Гэвч анхны хичээл дээрээ уйлсан. Хөгжилтэйгээр хэлэхэд, анх эрүүл мэнддээ анхаарах долоо хоногийн хуваарь гаргахдаа 3 өдөр фитнест яваад, үлдсэн хоёр өдөрт нь биеэ амрааж иогоор хичээллэх шахуу хөтөлбөртэй байсан. Гэвч  фитнест явсны маргааш иогийн хичээл дээрээ биеэ суллаж, амраах талаар бодсон байсан ч эсрэгээрээ бие буларч, хөлс, нулимсандаа хутгалдаад буцсан үе бий. Тэгэхэд л өөрийгөө ямар хөшүүн хүн гэдгээ мэдсэн. Эмэгтэйчүүд хийгээд байхад гэсэн бодлоосоо ичиж, айх, бишрэх гурав зэрэгцэж байсан. Энэ байдал эхний хэдхэн өдөр л үргэлжилсэн. Аливаа шинэ зүйлийн эхлэлийн цэг нь  үргэлж  хэцүү байдаг шүү дээ. Энэ цэгийг давсаны дараа өөрийн биед гарах өөрчлөлтүүдийг мэдрэх нь хамгийн урамтай байсан. Жишээлбэл, иогийн гуравхан цагийн хичээл миний нойргүйдлийг эмчилж, өглөө эрт босгодог болсон. Биед мэдэгдэх эдгээр өөрчлөлтүүдээс урам авч, цааш иогоор хичээллэхэд улам шунах болсон.

-Тэгвэл таны бие болоод амьдралын хэв маягт  ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Би маш их инээмсэглэдэг болсон. Зарим хүмүүс гудамжаар хөмсгөө зангидаад л алхаж явдаг. Эргээд бодоход, би өмнө нь маш нухацтай царайтай, хөмсгөө зангидсан зөвхөн найзуудтайгаа уулзахдаа л инээж, хөгжилддөг байсан. Харин одоо хэзээ ч хамаагүй гудамжаар алхаж явахдаа ч гэсэн инээмсэглэхийн сайхныг өөрийн биеэр мэдэрч байгаа. Энэ нь миний амьдралаас авах сэтгэл ханамж илүү нэмэгдсэн гэсэн үг. Би бурхны номыг сонирхож судалдаг. Олон багшийн лекц, сургаалийг сонсоход, хамгийн сэтгэлд үлдсэн  ишлэл  бол  “Зовогч байгаа газар, зовлон байдаг”  гэдэг үг. Хэрвээ зовогч байхгүй бол зовлон байхгүй гэдэг санаа юм. Тэгэхээр би одоо зовогч биш жаргагч болж хувирсан даа.

-Та хэр бурханлаг хүн бэ. Олон улсад иогийг шашинтай холбож тайлбарладаг шүү дээ?

-Иогийг шашинтай холбож ойлгох нь хамгийн буруу ойлголт юм. Иог анх бурхны шашинтай оронд үүссэн. Тэнд үүссэн боловч тухайн орны шашинтай холбоогүй ухаан юм. Жишээлбэл, иогийн бурхан,  шүтээн гэж байдаггүй шүү дээ. Харин иогийн судар гэж байдаг. Патанжали  иогийн сударт иогийн ёс зүй, хэм хэмжээ, арга хэрэгслийн талаар дурдсан байдаг. Харин  иог нь багшаас шавьд уламжлагдан ирдэг ёстой.

 Үйлчлүүлэгч хохирлоо гэхэд  тэр хүнийг хамгаалах хууль, эрх зүйн орчин байхгүй

-Иог нь багшаас шавьд уламжлагдан цааш түгэн дэлгэрдэг бол багшлах эрхийг авах хугацаа, шалгуур гэж байдаг уу?

-Заавал мэддэг байх ёстой зүйлс гэж бий . Би багшлах эрхээ авахдаа дэлхийн хамгийн том иогийн холбоо болох “Yoga Allianc’’-д хүлээн зөвшөөрөгдсөн “Namaste Yoga school” ийн багш бэлтгэх сургалтад хамрагдаж, төгссөн. Эрх бүхий сертификатаа ашиглаад дэлхийн аль ч оронд очиж иогийн хичээл зааж болох стандартын хангасан гэсэн үг юм. Энд сурвал зохих  бүх чадварыг эзэмшиж, программын дагуу судлаад шалгалтаа өгч тэнцсэний дараа багшлах эрхээ авч байгаа юм. Жишээлбэл, Монгол Улсад иогийн хичээл заадаг зарим хүмүүс багшлах эрхгүй байдаг. Эдгээр хүмүүс нь бусдад буруу техникээр хичээл зааж, хохироодог. Иогийг буруу техникээр сурах нь  маш их эрсдэлийг дагуулдаг. Иогийн дасгалыг зөв техникээр хийж сурахгүй буруу хийгээд сурчихвал тэр хүн гэмтэл авч, архаг өвчнөөр өвчилдөг. Эдгээр асуудлууд Монголд тохиолдсоор л  байгаа. Шөрмөсийг нь  тасдах, нурууг нь өвчтэй болгох мэдлэг дутмаг хүмүүс буруу цагт нь мацаг бариулаад эрүүл мэндийн хохироосон хэд хэдэн тохиолдол гарсан. Хүмүүс иогоор хичээллэхийг хүсвэл  мэргэжлийн сертификатыг нь шалгаж,  бусдад хүлээн зөвшөөрөгдсөн багш мөн үү гэдгийн маш сайн судалж, болгоомжтой хандах хэрэгтэй.  

-Иогийн талаарх мэдлэг дутмагаас болж бие сэтгэлээрээ хохирсон тохиолдол их байдаг гэж хэллээ. Энэ талаар тодруулбал?

-Тийм ээ. Хамгийн хармсалтай нь манай улсад иогтой холбоотой хууль, эрх зүйн орчин байдаггүй. Жишээлбэл, хэрвээ та иогийн хөдөлгөөнийг  хийж чадаж байвал одоо гараад хаана ч хамаагүй багшлаад, өөрийн курсийг нээж болно. Миний сонссоноор иогийн холбоо удахгүй төвүүдийг магадлан итгэмжлэх юм билээ. Иогийн хичээл заадаг байранд тодорхой стандартыг бий болгох хэрэгтэй байна. Жишээлбэл, гурван өрөө байрны том өрөөнд хэн нь мэдэгдэхгүй нэг багш, дасгал хөдөлгөөн хийхийг хүмүүст  зааж байдаг. Тэнд хэн нэгэн үйлчлүүлэгч хохирлоо гэхэд  тэр хүнийг хамгаалах хууль, эрх зүйн орчин одоогоор байхгүй. Цагдаагийн байгууллагад хандлаа гэхэд,  энэ нь хоёр хүний хоорондох итгэлцлийн асуудал болоод хоцордог.

-Иогийн багш хийхэд ямар хүндрэлүүд тулгарсан бэ?

-Иог гэдэг нь “нэгдэл” гэсэн утгатай үг. Энэ нь  нэгдэл гэдэг нэртэй зүйл нэгдмэл л байх хэрэгтэй  гэсэн утгийг ч агуулна.  Иргэд ардчилал бол ардчилсан л байх ёстой гэж нэхэж байгаатай адилхан юм.  Харамсалтай нь иогийн багш болсны дараа нэгдмэл зүйлийг огт олж хараагүй. Иогийн багш нарыг бүгдийг нь  сайхан инээмсэглэж,  дандаа сайн сайхан зүйл ярьж, бүтээхийг ямагт эрмэлздэг  хүмүүс байх болов уу гэж боддог байлаа. Тэгээд ийм сайхан хүмүүстэй нэг салбарт ажиллана гээд маш их баярлаж байсан. Гэвч бодит байдалд зарим хүмүүсийн хувьд эсрэгээрээ ажиглагдсан.  Мэдээж сайхан сайхан мундаг багш нар байна. Хүмүүсийн иогийн клуб ажиллуулж байгаа шалтгаан нь  бизнес, ашиг орлогын өрсөлдөөн болчихсон байсан. Нэгдмэл байдал огт байгаагүй.

 Ихэвчлэн хар PR-аар бие биетэйгээ өрсөлддөг. Зарим иогийн багш нар энэ ярилцлагыг уншаад эмзэглэж магадгүй. Тэгэхдээ алдаа дутагдлаа засах хэрэгтэй.  Хэн нэгнийг муулж байгаа багш өөрийгөө сайн гэж ярих эрхгүй. Өөрийнхөө сайхныг ярихдаа өөр нэгэн хүнийг муу хэлж, сургааль айлдах нь ёс зүйгүй хэрэг юм. Тиймээс иогийн багш нарыг энэ хандлагаа өөрчлөхийг  уриалмаар санагддаг. Хэрвээ коронавирус дэгдээгүй байсан бол энэ зун иогийн багш нарын нэгдлийн асуудлыг хөндсөн маш том ажил эхлүүлэхийг төлөвлөсөн байсан. Гэвч өвчний улмаас хойшлуулсан.  Өвчин намдсаны дараа төлөвлөсөн ажлаа заавал хийнэ. Энэ үед надад  нэгдмэл байх багш нар хэрэгтэй. Тиймээс багш нарыг  нэгдэхийг уриалж байна. Иог нь шашны зөрүүтэй урсгал шиг мөргөлдөж, зөрчилдөх шаардлагагүй бүгд л адилхан нэг зүйлийг хийхийг хүсдэг. Гэвч үүнийгээ бизнесийн зорилгоор  өрсөлдөөн болгодог.

Иог өөх шатаах фитнес биш

-Иогоор хичээллэхийг хүссэн хүмүүс нэгдүгээрт үнэ төлбөрийг сонирхож байгаа байх. Мөн иогийн сургалтыг Монголд амжилттай цааш  эрхлэх боломж, ирээдүй харагдаж байна уу?

-Бурхны сургаальд хүн гэгээн, цагаан амар амгалан байхын тулд хувиа хичээх зан болон  шуналыг орхих хэрэгтэй гэж сургадаг. Тэгэхээр миний хувьд амжиргаандаа хүргээд л цаашаа нэг их шунаад байдаггүй. Би хэдийгээр цөөхөн хэдхэн шавьтай ч миний хувьд болоод  л байдаг.  Би цөөхөн ч гэсэн “чанартай” хэдэн шавьтай хүн.  Сүүлийн жилүүдэд хүн бүр эмнэлэгт хандахаасаа өмнө эрүүл мэнддээ анхаарч, фитнес, иогийн ач холбогдол, давуу  талыг ойлгодог болсон. Бүх зүйлс эко болж, технологиос илүү сүнс рүү шилжиж байна. Тэгэхээр энэ салбар цаашдаа илүү хөгжихөөс өөр аргагүй  юм. Тиймээс иогчид  илүү нэгдмэл байж, цааш цэцэглүүлэх хэрэгтэй байна.

- Иогоор хичээллэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа байх. Үүнийг дагаад хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байгаа болов уу?

-Хүмүүст иогоор хичээллэхийг эмч нар болон сэтгэлзүйчид маш сайн зөвлөдөг болсон. Манай шавь нарын ихэнх нь “сэтгэлзүйч нь иогоор хичээллэхийг зөвлөсөн учраас таньд хандаж байна” гэж хэлдэг. Тэгэхээр эмч нар эмчилгээний өөр аргуудыг хүмүүст санал болгож, өвчнөө өөрөөрөө анагаахыг зөвлөдөг болж. Мөн  нэг удаа эмчлээд өнгөрөх биш насан туршдаа эрүүл байх аргыг иогийн ухаанаас хайхыг зөвлөдөг болсон. Үүнийг дагаад хүмүүс хэрвээ хугараагүй бол нурууны өвчлөлийг иогоор анагаах боломжтой гэдэг ойлголтуудыг авсан байна. Иогоор хичээллэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж багйаа нь үүнтэй холбоотой байх.

-Иогийн сургалт явуулахад ямар хүндрэлүүд гардаг вэ?

-Хүмүүс иогийн талаарх маш буруу болоод дутуу ойлголттойгоор ханддаг. Зарим хүмүүс “Би иогт яваад 5кг жин хасаж, турмаар байна” гэж ирдэг. Иогийн хувьд биеийг эрүүлжүүлж байгаа процесс нь хүнийг тураана уу гэхээс өөхийг шатаах тураах фитнестэй адилхан зүйл биш. Мөн хүмүүс “Би фитнест явж, төмөр өргөж, дасгал хийж турмааргүй байна. Харин иогоор хичээллэж хөнгөн хэлбэрээр турмаар байна” гэж хэлдэг. Тэгээд энэ мэт үр дүн хүлээсэн хүмүүс ирээд “турахгүй байна аа” гээд буцдаг тохиолдол гардаг. Тийм учраас буруу ойлголттой шавь нарт зөв ойлголт өгөөд буцаасан нь дээр байдаг. Харин иогийн талаар бүрэн ойлгож, ач тусын мэдсэн шавь нар олон  байдаг.

-Иогоор ихэвчлэн эмэгтэйчүүд хичээллэдэг, харин эрэгтэй иогийн багш гэхээр зарим хүмүүс гайхдаг байх?

-Иог  үүссэн түүхэнд  эмэгтэй хүн иог хийсэн гэж байдаггүй. Тухайн үед иог нь  хаадын өргөөнд эхэс дээдсүүдийн  урт наслаж, аз жаргалтай амьдрах нууц урлаг болж хөгжсөн. Харин 1800 оноос хойш эмэгтэйчүүд илүү таашааж, хийх болсон байдаг. Орчин цагт иогийг эрчүүдээс илүү эмэгтэйчүүд  дэлгэрүүлсэн. Тиймээс л ихэнх хүмүүс йогийг эмэгтэйчүүдээр төсөөлдөг байх. Жишээлбэл, иогийн сургалтын 10 хүний нэг нь эрэгтэй байдаг шүү дээ.  

-Иогоор хичээллэхийг сонирхож байгаа хүмүүст зориулж зөвлөгөө өгөөч?

- “Амьсгалж чаддаг бүх хүн иогоор хичээллэх боломжтой” гэж иогийн  алдартай багш сургасан байдаг. Тэгэхээр иогийг хэн ч сурч болно.  Амьсгалж, тархи чинь ажиллаж л байвал хийх боломжтой. Иогоор хичээллэхийг хүсэж байгаа хүмүүс  энэ урлагаар хичээллэх сэтгэлийн хаттай ирэх хэрэгтэй. Өөрийн бодсоноос нь багахан хэцүү болчихвол шантраад хаях нь хармасалтай шүү дээ. Босгыг нь  давж амжаагүй хэрнээ хаядаг хүн маш их байдаг. Сэтгэлээ бөхлөөд ирэх хэрэгтэй.  Мөн иог заалгах багшаа зөв сонгох хэрэгтэй. Багшийгаа сайн судал. Багшийн талаар судлахдаа фэйсбүүк хуудасны коммент хэсгийг уншаад битгий дүгнэ. Жишээлбэл, монголчууд хөлсний бичээчдээр сонгуулиа хийлгэсээр байгаад хууртаад сурчихсан хүмүүс.  Үүнтэй л адилхан зүйл шүү дээ. Тиймээс олны ам дагаж багшаа сонгож болохгүй шүү.

Иогийн тухай сонирхолтой ярилцлага өгсөн Идэрболд багштай холбогдож, онлайн сургалтад нь суухыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.

https://www.facebook.com/idokyoga/

https://www.facebook.com/profile.php?id=100001196902969

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.242Зочин   • 2020, 5 сарын 6. 16 цаг 22 минут

ehner 2 huuhdee hayad yvsan, yvdal ihtei muu zaluu

66.181.161.100Зочин   • 2020, 5 сарын 6. 14 цаг 29 минут

mundag bagsh shuu engiin bogood aguu

103.229.120.193Зочин   • 2020, 5 сарын 6. 11 цаг 40 минут

Mash sain bagsh shu, zuulun murtluu hatuu

113.9.216.251   • 2020, 5 сарын 6. 10 цаг 55 минут

Yamar goyo urt tegshhen hultein be Emegtei hunihees goyo hul bn daa Yoga hiiheer iim hultei boldgiin boluu

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.