Английн "Манчестер Сити" клубын хагас хамгаалагч Лерой Сане Германы "Байерн Мюнхэн" клубт замналаа үргэлжлүүлэхээр болжээ. Get German Football News телевиз Sport Bild-ээс иш татан мэдээлснээр Германы баг түүнтэй 5 жилийн гэрээ хийхээр тохиролцоонд хүрсэн байна. Энэ зун Сане "Байерн Мюнхэнд" очиж, гэрээнд гарын үсэг зурах боломжтой аж.
Мюнхэний баг "Манчестер Сити"-г Герман хагас хамгаалагчаа 40 сая еврогоор өгчихөж магадгүй гэж тооцоод байгаа аж. Ихдээ л 60 саяыг давахгүй гэж төлөвлөж буй ажээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар "Байерн" эхний ээлжинд 40 саяын санал хүргүүлсэн бололтой.
Сэтгэгдэл бичих