Б.Оюунсанаа: “Хандлагаа өөрчилж, хашаандаа мод тарья” уриалгад нэгдэцгээе

Монголчууд жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтийн мод тарих өдөр”  болгон өнгөрөөдөг уламжлалтай. Харин энэ жил цар тахал дэгдсэнтэй  холбоотойгоор  энэ өдрийг  БОАЖЯ-аас “Хандлагаа өөрчилж, хашаандаа мод тарьцгаая” уриалгын дор өрнүүлэх болжээ. Энэ талаар  БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга  Б.Оюунсанаагаас тодрууллаа.

-Энэ жилийн “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг  хэрхэн зохион байгуулах вэ?

-Энэ жил “Covid-19”  вирус гарсантай холбоотой Засгийн газар, Улсын Онцгой комисс, орон нутаг Нийслэлийн холбогдох штабууд олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх чиглэл өгч ажиллаж байна.  Тиймээс  энэ жилийн “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-өөр хүмүүст иргэний үргээ ухамсарлан хашаандаа мод тарихыг уриалж байгаа. Жишээлбэл, иргэд хашаандаа болон зусландаа мод тарих улирлаас  хоцролгүйгээр  өөрсдийн боломж бололцоог дайчлан  цөөн хүний  бүрэлдэхүүнтэй мод тарих хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд мод, суулгац тарьдаг ААН-үүд болон мод тарих хүсэлтэй иргэдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд томоохон үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулдаг байсан.  Харин энэ жилийн хувьд томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахгүй. Харин УОК-ын шийдвэрийг мөрдөж, цөөн тооны ААН-үүд болон иргэд хувиараа мод, суулгацыг зарж борлуулах боломжтой. Өнгөрсөн жилүүдэд хэдэн зуун хүн цуглаж, албан байгууллага, найз нөхдөөрөө нэгдэн мод тарьдаг байсан. Энэ жилийн хувьд  эдгээр арга хэмжээнүүдийг хязгаарласан байна.

-“Бүх нийтээрээ мод тарих өдөр”-т иргэд хэр идэвхтэй хамрагддаг вэ?

-Жилээс жилд хүмүүсийн идэвх санаачилга нэмэгдсээр байгаа. Зарим хүмүүс туршлага хуримтлуулж тарьсан моднуудаа илүү сайн арчилж,  түүнээсээ  урамшдаг. Шинээр мод тарих боломжгүй бол хуучин моднуудаа арчлах зорилго тавин уриалгад нэгдэх боломжтой. Өнгөрсөн жилүүдэд ихэнх иргэд мод тарихын ач тусыг маш сайн ойлгосон. Харин энэ жил тарьсан моднуудаа хэрхэн арчлах заавар, зөвлөгөөг мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан түлхүү хүргэж байна. Тарьсан модоо арчлахдаа усалгаа, хөрсийг сийрүүлж, хэлбэржүүлэх гэх мэтээр арчилгаанд сайн анхаарах хэрэгтэй. Улсын хэмжээнд тарьсан нийт модны  амьдралтын түвшин нь  75 хувьтай байдаг. Үүнээс үзэхэд, тарьсан модоо маш сайн арчилж, анхаарч чадвал бидний тарьсан бүх мод ургах боломжтой юм.

-Иргэд мод тарих зөвлөмжийг хаанаас, хэрхэн авах  вэ?

-Бид аймаг Нийслэлийн мод, суулгац бэлдэн боловсруулдаг ААН-үүдийн мэдээллийг судалгаагаар нэгтгэн иргэдэд хүргэхээр бэлдсэн байгаа. Дээрх мэдээлэлд ААН-үүдийн дүүрэг, байршлыг тодорхой мэдээлсэн  учраас ямар ч аймаг, дүүргийн иргэн өөртөө ойрхон аж ахуй нэгжид хандах боломжтой.  Мөн мод тарих газраа сонгохдоо хөрсний нөхцөл байдлын талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах боломжтой.

-Энэхүү уриалгыг хэрэгжүүлснээр иргэдийн хандлага хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ?

-Иргэн бүр хашаандаа 1-3 мод суулгахад Нийслэл болоод орон нутгийн төв, суурийн газруудад ногоон төгөл үүсгэх боломжтой. “Хандлагаа өөрчилье” гэдгийн утга нь энэ юм. Нийтийн талбайг моджуулах нь зөв боловч иргэд өөрсдийн хашаа болон эргэн тойрондоо илүү анхаараасай. Модыг тариад орхих биш өөрийн хүүхэд шиг анхаарч өдөр болгон усалж, тордох ёстойг илүү сайн ойлгодог болоосой.  Ямар ч модыг тариад орхих биш байнга анхаарч, эргэж тойрч,  мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр арчлах хэрэгтэй.

-Зарим хороо дүүргүүд айл бүрийг моджуулахын тулд мод, суулгац тараадаг. Хашаандаа мод тарихыг хүссэн хүмүүс суулгацаа  дүүрэг хороогоороо дамжуулан авах боломжтой болов уу?

-Энэ нь хороо дүүргүүдийн зохион байгуулалт  дэвшүүлсэн зорилтоос хамаарч иргэдэд тараах, эсвэл хөнгөлөлттэй үнээр өгөх зэрэг хувилбараар өөрсдөө шийддэг асуудал юм. Жил бүр заавал үнэгүй мод, суулгац тараана гэсэн эрхзүйн заалт байхгүй шүү дээ.  Тэгэхдээ тухайн аймаг хорооны удирдлагуудын санал санаачилга, тухайн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг  хэр сайн биелүүлж байгаагаас хамаарна. Гэвч зөвхөн удирдлагаас хамаарахгүйгээр иргэд өөрсдөө мод тарьж ургуулахын ач тусыг ухамсарладаг болох  хэрэгтэй. Улиас, хайлаас гэх мэт моднуудын зах зээлийн үнэ 500-3000 төгрөг байдаг. Өнөөдөр мөнгөний ханш ямар байгааг тооцоолбол боломжийн үнэ. Нэг таваг хоолны мөнгө хүрэхгүй үнэ шүү дээ. Тиймээс та нэг суулгац аваад хашаандаа суулгаж, арчлан ургуулахад хэдэн жилийн дараа таны орчин тойрон цаашлаад Улаанбаатар хотын тоосжилт, агаарын бохирдол, халалтыг багасгахад хувь нэмрээ оруулах боломжтой. Тиймээс хувь хүн болгон мод тарихдаа зөвхөн өөртөө биш бусдад хамаатай ажил хийж байгаа гэдэг хандлагаар хандах хэрэгтэй. “Хэн нэгэн манай хашаанд мод тариад өгөөсэй” гэж харахын оронд өөрсдөө санаачлага гаргавал таны тарьсан ганцхан мод маш олон хүнд үр өгөөжөө өгөх болно.

Та доорх холбоосоор хандан аймаг, Нийслэлийн мод үржүүлгийн газрын мэдээллийг уншаарай.  Мөн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой.

http://www.mne.mn/?p=11232&fbclid=IwAR2iilp1WCz_8qiwXOk9Ts7KMEY2UBdRm3g5ksK55fcNl1akmsjmtMe5Yi0

                                                                                                                

 

 

 

                                                                                                                

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.