2020 оны 5-р сарын 8
8 цаг 40 минут

МЕТРО хот: Зам хөндлөн гарахдаа чихэвчээ авцгаа, залуус  аа

Нааш цааш холхих олны хөл гэрлэн дохион дээр ирэх мөч. Бие биенээ зэрвэсхэн ажиглан зогсох хүмүүс. Харин нэг залуу тэнд бүр тэнгэрт дүүлж байна аа. Хөгжмөө тултал нь чангалж, дуу хөгжмийн хэмнэлд эргэж буцалтгүй автжээ. Түүний сонсох дуу нь чихэвчийг нь давж сонсогдох нь чих өвтгөх шиг болно. Гэвч түүнд хөгжмөө багасгаад, зам хөндлөн гараарай гээд хэлчих эрхтэй хүн ойр тойронд байдаггүй. Учир нь чихэвчээр хөгжим хэрхэн сонсох нь залуугийн өөрийнх нь сонголт учраас шүү дээ.

“Чихэвч зүүн гудамж талбайд яваа залуус талд бэлчиж буй мал адил санагддаг юм” гэсэн нь өнөөдрийн дүр төрхийг бодитоор илтгэх мэт. Тэд автозамаар гарахдаа жолооч дуут дохио өгч байгааг сонсдоггүй, хэн нэгэн хойно урдаас нь дуудахыг ч анзаардаггүй нь замын хөдөлгөөнд оролцох үедээ ч чихэвчний хөгжмөө орчлонгоос тасрах оргил цэгтээ тавьж, алхам бүрээ эрсдэлд оруулж байгаагийн тод жишээ. Үнэндээ энэ байдал өөрийн, өрөөлийн гээд хэн бүхэнд төвөг учруулдаг нь нууц биш. Магадгүй зарим нь ойлгохыг ч хүсдэггүй бололтой. Автобусанд нойрмоглон зорчихоос дуу сонсоод сэргэг явах.  Эсвэл өөрийн орон зайг хэт дэлгэн хэрүүл хийдэг эгч нарыг сонсохгүй, бусдад саад болохгүйгээр ажлын цагаар сонсчихно гээд давуу тал их бий л дээ. Харин хэрэггүй үедээ ашиглах хэрэггүй гэдгийг л залууст хэлмээр.

Хэрвээ оюутан хоёр охин чихэвч зүүгээгүй байсан бол,  залуу хүү барилгын ажил явагдаж буй газрын дэргэдүүр өнгөрөх хэдхэн хормын зуурт чихэвчний хөгжмөө багасгасан бол тэд өнөөдөр ч бидний дунд алхаж байх байсныг санадаг уу. Одоо ч тэдний адилаар залуус өөрсдийгөө цаг ямагт эрсдэлд оруулан алхсаар л байдаг. Мэддэг ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй мэтээр. Гэвч хувь хүний эрх чөлөө ярьж зогсох та ч, би ч бусдын төлөө санаа тавихад болохгүй зүйл үгүй. Басхүү тавьсан шаардлагыг хүлээгээд авчихдаг залуус их байгаасай.  Соёлтой залуу та замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, өөрийн болоод өрөөлийн эрхийг хамгаалаарай. Эхлээд чихэвчээ ав, дараа нь зам хөндлөн гараарай.

Ц.Янжиндулам 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.170Зочин   • 2020, 5 сарын 8. 11 цаг 46 минут

ГАРЦГҮЙ ГАЗРААР ГАРЧ БГАА ХҮМҮҮСИЙГ ХЭЗЭЭ ТОРГОДОГ БОЛОХ ВЭ, ЦАГДАА НАРАА. СОЁЛГҮЙ БҮДҮҮЛГҮҮДЭЭС БОЛЖ МӨРӨӨРӨӨ ЯВАА ХӨӨРХИЙ ЖОЛООЧ Л ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ СЭТГЭЛИЙН ДАРАМТАД ОРЖ БН ШҮҮ ДЭЭ

103.14.38.142зочин   • 2020, 5 сарын 8. 9 цаг 44 минут

алхаад явж байхад чихэвч зүүсэн залуус нэлээд их байдаг ш дээ.уг нь аюулгүй байдлаа бодвол зүүхгүй байсан нь дээр л дээ,бас дүлий болгодог гэсэн ш тээ чихэвч удаан зүүхээр

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.