2020 оны 5-р сарын 12
8 цаг 20 минут

METRO хот: Дугаарыг чинь дуудахыг хүлээх хэрэггүй, АТМ, Киоскоор л үйлчлүүлээд сурчих

Залуучууд өдрөөс өдөрт олон соёлд суралцаж байна. Хотын соёл гэдэг олон зөв зүйлийн нийлбэр. АТМ-ээр үйлчлүүлэхдээ залуучууд нэгнийхээ дансанд хэдэн төгрөг байгааг шалгах гэж байгаа юм шиг л шавдаг байлаа, саяхныг болтол. Картынхаа нууц дугаарыг марттал нь чихэн дээр нь амьсгалдаг байв даа. Харин өдөр ирэх тусам үйлчилгээний соёл дээшилж, нууц дугаар нууц байх ёстой гэдгийг ч иргэд ойлгодог болж байна. Коронавирус ч нэг талаараа олон соёлд сургаж эхэлсний нэг нь АТМ-ээр үйлчлүүлэх.  Хэн нэгэн АТМ-ээс мөнгөө авч байхад өөр нэгэн хоёр метрийн зайтай зогсож байна. Тэмдэглэгээ хийгээд өгчихсөн, түүнээс нь хэтэрч шаваад байгаа бүдүүлэг хүн алга. Сайн тал. Коронавирус намдаад, дэлхий "хэвийн эргэж" эхлэхэд ч гэсэн бид хоёр биш юм гэхэд нэг метрийн зайтай зогсоод, нэгнийхээ санхүүгийн орон зайд халдахгүй байх соёлд суралцвал сайн байна. Энэ бол сая давсан хүн амтай том хотын иргэдийн заавал суралцах соёл. 

Түүнээс гадна, банканд очоод, олноороо бөөгнөрөөд, дугаарыг чинь дуудах хүртэл бухимдаж суух хэрэг алга. Нэг үеэ бодвол интернэтээр, зайнаас санхүүгийн асуудлаа шийдчих боломж нэмэгдсэн. Энэ ч бас соёл, бухимдахгүй үйлчлүүлэх боломж. Аль ч банк цахим хувилбартай болчихсон. Гүйлгээ хийх аппликэйшнууд ч олон бий. Заавал банк яваад байх шаардлага алга. Банк руу очихын тулд замын түгжрэлд гацаж, хамаг цаг заваа барах хэрэггүй. Алс бөглүү хөдөөгийн суманд суугаа хүнд бэлэн мөнгө явуулах гэж унаанд дайж, очсон, авсан болов уу гэж санаа зовох ч шаардлагагүй болсон. Цахим банк, аппликэйшн ашиглаж чадахгүй, банк орох шаардлага гарсан гэж бодъё. Ахмад настай хүмүүс технологи ашиглахад хараахан суралцаж амжаагүй л байна. 

Үнэхээр банк орох ёстой бол АТМ, Киоскоор үйлчлүүлж, цаг заваа хэмнэх боломжтой болчихсон. Жишээлбэл, ХААН Банк Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд Киоск машин суурилуулсныг та анзаарсан л байх. Харилцуураар холбогдож, дэлгэцээр дүрсийг нь харан ажилтантай ярьчихна, хэрэгтэй тодорхойлолт хуулгаа хэвлээд авчихна, банк дотор болон банк хооронд хүссэн дүнгээрээ гүйлгээ хийчихнэ, банкаар үйлчлүүлж байгаагаас ямар ч ялгаагүй. Нэг л ялгаа байгаа, дугаарыг чинь дуудах хүртэл хүлээхгүй. Танд ердөө иргэний үнэмлэх байхад л хангалттай. Виз мэдүүлэхэд дансны тодорхойлолт авах шаардлагатай болдог шүү дээ. Тэр тодорхойлолтыг Киоскоос л  авчихна гэсэн үг. Иргэний үнэмлэхээ машин руу хийлээ, хурууны хээгээ уншууллаа, ямар тодорхойлолт авахаа сонголоо, тодорхойлолтоо хэвлэлээ, гүйцээ. Тодорхойлолт хэвлэх хураамжийг төлөхгүй байж бас болно, сонголтоор и-мэйл рүүгээ илгээхэд л хангалттай. Амархан байгаа биз. 

Хэдэн төгрөг шилжүүлэхийн тулд банканд очиж, дугаар аваад, дуудахыг нь хүлээгээд, бухимдаж зогсох ямар ч шаардлагагүй болсон. Зөвхөн өөрийнхөө цаг завыг гэлтгүй бусдын цагийг ч үрэхгүй байх энэ мэт олон арга байна. Харин та цахим банкны систем, АТМ, Киоскоор үйлчлүүлэхэд суралцчих, тэгээд л гүйцээ. Төхөөрөмжөөр үйлчлүүлэхдээ харин бусдын санхүүгийн нууцыг хүндэлж, метрийн зайтай зогсохоо битгий мартаарай.

Харин хэн нэгэн данс руу тань мөнгө шилжүүлье, бэлэн мөнгө аваад өгөөч гэвэл зөвшөөрч огт болохгүй гэдгийг энэ дашрамд сануулъя. Учир нь цахим гэмт хэрэгтнүүд бусдыг залилж олсон мөнгөө өөрийн дансаар гарган авах нь эрсдэлтэй тул бусдын данс руу шилжүүлж мөнгөө авдаг байна. Иймээс санамсаргүйгээр гэмт хэрэгтэнд тусалж, хамсаатан болохоос сэргийлээрэй.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.229Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 5 сарын 13. 9 цаг 42 минут

Киоск гэдэг монгол үг байхгүй. Эхлээд хэлний боловсролоо жаахан ахиулаад дараа нь юм бичих гэж оролдооч! !!!!

73.153.24.2Tungaa   • 2020, 5 сарын 12. 21 цаг 27 минут

Manaihan alivaa gazar dugaarlaj zogsohdoo bie bieteigee naaldaj zogsohoo bolichih yumsaaaaan ene chigeeree.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.