Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан осол гарчээ.
Ослын тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой бадлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
авьобусны жолооч нар хурд хэтрүүлж давхидаг замын турш утсаар ярьдаг анхаарал болгоомж сул байдаг нь осол гарах шалтган болж бна
Хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар ажилд гарахын урд өдөр олигтой унтаж амарч чадаагүйгээс замд нойрмоглон урсгал сөрж орж ирдэг ээлжийн жолоочгуй явдаг компани мөнгөө хэмнэж 2 ээлжийн жолоочтой гадна дотно камер суурилуулах гээд тодорхой шаардлагтай замд гаргаж бхгуй бол суулийн уед хот хоорондын автобус аваар их хийж олон хун алж бгаа нь унэн шүү дээ
Эцэст нь эрдэнэт хүний амь хохирчээ. Ум маани бадми хум........ хайран хүмүүс. Хянадаг шалгадаг Автотээврийн ажлаа мэддэггүй томилгооны удирдлагуудад хариуцлага бас давхар тооцох нь зөв байх.
Хот хоорондын зорчигч тээврийн компаниудад асуудал байна. Хот хоорондын зорчигч тээврийн автобус 2 жолоочтой явдаг. Үндсэн жолооч, туслах жолооч тэгээд үндсэн жолооч нь туслах жолоочдоо цалин өгдөг гэжийгаа. Туслах жолоочдоо хүн дүүрэн явбал цалин өгдөг хүн дундуур явбал бага цалин өгдөг эсвэл өгдөггүй гэсэн. Тэгээд туслах жолооч олддоггүй байнга солигддог эцэст нь байнга солигддог туслах жолооч нар осол хийх нь элбэг байдаг. Хянадаг шалгадаг Автотээврийн газар нь хувийн компаний асуудал бидэнд падлий ч байхгүй гэдэг.
Социализмын үед хүмүүсийг зургаан сар жолооны сургалтанд суулгаж шалгалт авч байж жолооны үнэмлэх жолоо барих эрх өгдөг байсан. Тиймээс тэр үед осол аваар бараг гардаггүй байсан