Английн "Манчестер Сити" клубын хагас хамгаалагч Лерой Сане Германы "Байерн Мюнхэн" рүү шилжих наймаа хэрэгжихэд ойрхон байна. Мюнхэн хотын баг тоглогчтой 5 жилийн гэрээ байгуулахаар хувь тохиролцоонд аль хэдийнэ хүрсэн. Одоо хоёр баг хоорондоо тохиролцоонд хүрэх л үлдээд байна.
Германы баг Санегийн төлөө 40 сая евро санал болгосон ч "Манчестер Сити" 50-ыг нэхэж байгаа аж. Санегийн хувьд шөрмөсний бэртлийн улмаас бараг бүтэн жил ногоон талбайд гараагүй юм.
Сэтгэгдэл бичих