2020 оны 5-р сарын 15
12 цаг 05 минут

Н.Энхбаярыг дагаж, чирэгдсэн Т.Билэгтийн түүх

Өнгөрсөн он жилүүд Н.Энхбаярынх байсан үе бий... Одоо тэр хонзон тээсээр дахин улс төр рүү зүтгэж байгаа. Сонгогдох эрхээ хуулиар хязгаарлуулсан ч баруун, зүүн гэгддэг гарын хүмүүсээ араас нь удирдан залж яваа нэгэн.

Хэмжээлшгүй их эрх мэдэл, албан тушаалын оргилд байхад нь түүнийг дагаж, дэвшиж, тэр хэрээрээ доош чирэгдэж, намтартаа хар мөр үлдээсэн  нөхдийнх нь тоо гарын арван хуруунаас илүү тоологдоно.

Найз нөхөд  нэгэн насных. Тэгвэл нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч байсан түүний эрх ашиг, шуналын  төлөө  нүдний харц, гарын үзүүрээр хөдөлсөн хүмүүсийн намтарт хар бараан түүх л  бичигдэн үлдсэн.

Тэдний нэг нийслэл хотын  Засаг дарга, нийслэлийн ИТХ-ын дарга байсан Т.Билэгтийн тухай товч өгүүлье. Даргын суудлаас хорихын хаалга татаж, эцэстээ өршөөлийн хуульд хамрагдсан  түүний түүхээс товч сөхвөл Н.Энхбаярын  хүслийг гүйцэлдүүлсэн  байдаг.

Н.Энхбаярын хаанчлалын 2000-аад онд Т.Билэгт нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан. Тэр цагаас хойш Н.Энхбаяртай илүү ойртож, өмч хувьчлалтай холбоотой асуудлыг нь зохицуулж эхэлсэн гэдэг.

Тэдгээрээс дурьдвал, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлсэн гэдэг. Товчхондоо тэр нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгагдсан.

Түүнчлэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ын үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг. Мөн “Улаанбаатар таймс” сонины байрын хувьчлалд голлох үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. 

АНУ-д орогнож Интерполоор эрэн сурвалжлуулж багагүй эрэл сурал болсны эцэст 2013 онд эх орондоо ирмэгц түүнийг 461 дүгээр ангид саатуулж байв.

2014 оны долдугаар сарын 22-нд Т.Билэгт нарт холбогдох хэргийг  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн.

Түүнийг Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиар буруутгасан.

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэхдээ 263.2 дугаар зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 150.3 дугаар зүйл ангийн өршөөлийн хуульд хамруулж, түүнд холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Н.Энхбаярын далбаанд дагаж явсан хүмүүс хэн ч биш болж төгссөн жишээ үүгээр зогсохгүй. Одоо ч түүнийг дагаж, намирч яваа зарим нэг журмын нөхөд нь хууль, шүүхийн байгууллагатай орооцолдож яваа. Түүний сүүдэр бусдад ингэж тусдаг тэр ийм л хүн.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.68.221Зочин   • 2020, 5 сарын 15. 13 цаг 49 минут

Билэгт ч Энхбаяртай мөн ч их сүжирсэн дээ. Сүхбаатар одон аваадл Тамгын дарга нь болоодл. Эцэст нь булай нь дэлгэгдсэн дээ

66.181.161.18Зочин   • 2020, 5 сарын 15. 13 цаг 34 минут

Н.Энхбаяр тэгж хаанчилж өр ширэнд оруулж хамаг байдгий нь хамж ухаж сүйрүүлж баяжиж хөлжсөн юм байгаа юм уу?Гол саад Н.Энхбаяраа урт шар дээлт энэ тэр гээд татаж унагаад дураараа идэж ууж цөлмөн өр шир өт ноохойд бариулж дуусч байгаа юм биш үү?

202.9.40.56Зочин   • 2020, 5 сарын 15. 13 цаг 28 минут

Н.Энхбаяр хаяа муутай, Г.Шийлэгдамба гэдэг залууг амьдраар хатааж байна. За тэгээд дүү хүүхэн Н.Энхтуяа их мөнгө авч зугтаад чимээгүй.

49.0.140.26Зочин   • 2020, 5 сарын 15. 12 цаг 59 минут

Айсан хүнээс аргал хөдлөн гэдэг үнэн юмдаа хулгайчууд зүрхэн зогсох гээд Залуув,сом гэх сайт сүүлийн үед ойр ойрхон хаагаад байгаа хашрахгүй дахиал худлаа юм бичээд эхлэлээ

202.179.26.249Эөөхөө   • 2020, 5 сарын 15. 12 цаг 52 минут

Өөрсдөө доль хамчихаад одоо юу гээч болоод ингэж ярина вэ. Төрийн өндөрлөнгт байхад нь бүгд болигооончхоод, дараа буухаар нь хамгийн муухайгшаар хэлэх юм. Энхбаяр ерөнхийдэгч асан ИХ- д нэр дэвихгүй юм бол сайн дураараар гүйгээд байгаад гудамжны хүмүүс болох хэрэг үү.улс төрийн ажил хийж үзээгүй, боловсрол муутай, ёс зүйгүй, жинхэнэ хулгай хийх гэсэн хүмүүс орох хэрэг үү. ОДоо хувиараа нэр дэвшиж буй хүмүүс дотор авах юм байна у? Хар даа. Одоо агай хүүхнүүд гэрийн ажил биш ИХ- д сууж байх нь амар гэдгийг хүртэл бодох боллоо. төр ингэж доор

202.21.108.143зочин   • 2020, 5 сарын 15. 12 цаг 35 минут

ДОЛИГНОХ ГЭЖ ЯДАХЫМАА

203.91.112.133Зочин   • 2020, 5 сарын 15. 12 цаг 34 минут

үхтэлээ айдаг хүмүүс их байх юмаа. яадаг юм бол доо. Сүүлийн үеийн аймшигтай идээч уугаачдын дэргэд бараг л ариун хүн дээ

64.119.20.247Зочин   • 2020, 5 сарын 15. 12 цаг 22 минут

Энхбаяраас дээр лийдэр гэж монголд алгоо

64.119.18.215onduul   • 2020, 5 сарын 15. 12 цаг 14 минут

za ene khuneer odoo oroldood butekhgui dee shorond orson barag bukh khuniig ene khuntei khmaatuulakh gekh yum daa ard tumend unelegdsen khiisen yumtai khun shuu dee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.