2020 оны 5-р сарын 18
8 цаг 30 минут

Ц.Баттуяа: Бид дайн хийх гээгүй учраас нам намаас хамгийн шилдэг, зүрх сэтгэлтэй хүмүүс сонгогдоосой

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн намууд нэр дэвшигчдээ тордуулж дууссан. Хамгийн түрүүнд нэр дэвшигчдээ тодруулсан нь “ШИНЭ”  нам билээ. Тиймээс тус намын нэр дэвшигчдийн талаар болон цаг үеийн асуудаар тус намын дэд дарга, хуульч Ц.Баттуяатай ярилцлаа.

-“ШИНЭ” нам нэр дэвшигчдээ тодруулчихсан. Танай намын нэр дэвшигчдийн онцлог нь юу вэ?

-Манай намын нэр дэвшигчид бүрэн утгаараа ард түмний төлөөлөл ямар байх ёстой вэ түүнийг бүрдүүлсэн хүмүүс. Бүгд боловсролтой байх шаардлагагүй. Эх орноо гэсэн үнэнч зүрх сэтгэлтэй байх ёстой. Өнөөдөр Монгол Улсыг боловсролтой хэрнээ  сэтгэлгүй хүмүүс алаад байгаа юм. Боловсролтой хэрнээ хулгайч боловсролтой, хулгайч сэхээтнүүд маш их байна. Хуурамч сэхээтнүүд гарч ирж байна. Тийм учраас заавал боловсролыг нэг номерт тавихаас илүү нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэж байсан уу үгүй юу гэдгийг шалгуур болгосон. Ард түмний төлөө тууштай, амь биеэ үл хайрлан явж чадах уу гэдгийг шалгуур болгосон. Мөнгийг шалгуур болгоогүй. Түүгээрээ манай намын нэр дэвшигчид ялгаатай.

-Ард иргэд та бүхнээс юу хүсч байна вэ?

-Бид бүгдээрээ харж байгаа. Өнөөдөр Монгол Улс аймшгийн хар ангал руу яваад орчихлоо шүү дээ. Хүмүүсийн тархийг маш их угааж, бэлэн мөнгө тарааж, чихрийн цаасаар хуурч байна. Гэтэл Зимбабве, Гана, Мьянмар гэх мэт дэлхийн нэн ядуу, ямар ч хариуцлагагүй, эрсдэл өндөртэй, гэмт хэргийн гаралт өндөртэй ийм улсуудтай адил түвшинд хар жагсаалтад орчихоод явж байна. Энэ бол аймшигтай хэрэг. Энэ удаагийнх өмнөх сонгуулиуд шиг улс төрийн тоглолт болохгүй. Энэ удаа Монголоо олон улсын тавцанд буцааж нэр төрийг нь сэргээж гаргах, мөн маш их нөхөн төлбөрийн он жилүүд ирэх ёстой. Яагаад гэвэл бид баялгаа хулгайд алдсан. Хүүхдүүдээ гэртээ цоожлоод, цоожтой хаалганы цаана хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна. Өнөөдөр ээжүүд ганц бие болоод, өрх толгойлоод, ачааны хүндийг үүрч явж байна. Эрчүүд нь ажилгүйдээд ийш тийшээ гадаад руу маш их явж байгаа. Бид үүнийг бодитой харах хэрэгтэй. 

-Иргэдийн амьдралыг мэдэх, тэднийг жинхэнэ утгаараа төлөөлж чадах хүмүүс  танай намд бий юу?

-Сонгууль гэдэг шоу биш. Одоо болъё. Бид дөрвөн жил энэ хүмүүсийг харж шоолж, инээж, баясаж, нөгөө хүмүүс нь биднээр тоглоод ирлээ. Тиймээс энэ удаагийн сонгуулиар ажил хэрэгч, ажилдаа үнэнч, салбараа мэддэг, тууштай зоригтой нөхдүүдийг сонгох хэрэгтэй. Манай нам ийм хүмүүсийг оруулсан. Бидний дотор паралимпийн алтан медальт тамирчин Д.Баатаржав ах байна. Монголд хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Тэгэхээр энэ хүмүүсийг төлөөлөх хүмүүс байна. Баялгаа ухуулахгүй гэсэн тэмцэгчид орж ирж байгаа. Мөн чимээгүй олон жил ажлаа хийгээд явж байсан эдийн засгийн ухаанаар  докторууд ороод ирлээ. Миний бие ч гэсэн дуугүй байж чадахгүй хүүхдээ хамгаалах хэрэгтэй байна. Хүнээ хамгаалсан  бодлого хэрэгтэй гэдэг үндсэн дээр сонгуульд өрсөлдөхөөр орж ирлээ. Түүнээс биш ямар нэг улс төрийн амбиц, зорилго алга. Цэвэр улс орны нийтийн эрх ашгийн төлөө бид цаг үеийн дуудлагаар орж ирлээ гэж хэлж болно.

-Төв аймагт улсын даян аварга А.Сүхбатын ах А.Батсүх “ШИНЭ” намаас нэр дэвшихээр болсон байна. Төрд бөхчүүд, уяачид гараад юу ч хийхгүй байгаа гэж ард иргэд шүүмжилдэг шүү дээ?

-Тэр хүн уяач гэдгээрээ алдартай байж болно. Гэхдээ манай намд энэ хүн хүүхдийн боловсрол, хүний эрхийн чиглэлээр дуу хоолойгоо өргөөд, нийтийн эрх ашгийн төлөө дуугараад явж байгаа. Тиймээс хүнийг гадна талаас нь дүгнэхээс илүү юу хийж чадах вэ гэдгийг бид харах хэрэгтэй. Төв аймагт малчид, иргэдийн төлөөлөл болж орж ирж чадах ч юм бил үү. Юмыг өрөөсгөлөөр битгий дүнээч гэж хэлмээр байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэй гишүүд ямар үүрэг рольтой байсан гэж та дүгнэж байна вэ?

-Ямар ч үүрэг рольтой байгаагүй. Монгол Улсад үеийн үед маш сайн эмэгтэй улс төрчид гарч ирсэн боловч харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилд хамгийн муу байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийг эргээд харахад, хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн юу ч хийж чадаагүй. Хүүхдүүд өөрсдийн гэсэн сурах бичиггүй явж байхад өөрсдийнхөө том том роман шиг хэвлэмэл хуудсуудыг төсвийн мөнгөөр хийж тарааж байна. Төсвийн мөнгөөр үүнийг хийх зүрх сэтгэл байна гэдэг бол би хэн бэ гэдгээ харуулчихаж байгаа юм.

-Танай намын хувьд ямар эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж байна вэ?

-Илүү тэмцэгч чанартай эмэгтэйчүүд байгаа. Б.Эрдэнэзул байна. Аав нь Баасан гээд ах АН-ын хараацайнуудын нэг. Анхны тэмцэгч, жинхэнэ ардчилагч гэж хэлнэ. Эцэг, эх нь шударга ёсны төлөө тэмцэж байсан бол дараагийн үе нь гараад ирлээ. Магадгүй бидний үр хүүхэд ч гэсэн дараа  нь энэ улс оронд маш их хэцүү, аймшигтай үе тулгарахад гараад л ирнэ. Тийм хүмүүс нэр дэвшинэ. Мөн боловсролын хувьд гологдохгүй бүсгүйчүүд. Даруухан хэрнээ чин үнэнч сэтгэлээр ард түмний төлөө явахаар бүсгүйчүүд гэж бардам хэлнэ.

-Танай нам сонгуульд хэр амжилттай оролцох бол?

-Би маш итгэлтэй байгаа. Яагаад гэвэл ард түмний дунд байгаа асуудлыг мэдэрч байна. Бид хаана асуудал байна тэнд очих ёстой улсууд. Бид тэнд дуудагдсан. Өнөөдөр асуудал хаа сайгүй байна. Тэр асуудлуудыг шийдэхийн тулд өөрсдийн гэсэн шийдэлтэй, зорьсон зорилгоо мөрийн хөтөлбөртөө тусгаж өгч чадсан. Бидэнд бодлого байна. Богино хугацаанд энэ шавар шавхайд хутгалдсан Монгол Улсын нэрийг босгоод ирэх чадал чадавхи, зүрх сэтгэл нь байгаа учраас. Бидний зорилго ариун. Төр засагт гараад идье, ууя гэх биш энэ идсэн, уусан нөхдүүдтэй нэгдүгээрт хариуцлага хатуу чанга тооцно. Тийм учраас бид зорьсон зорилгодоо маш шийдэмгий байна. Хэн ч зогсоож чадахгүй.

-Сонгуулийн зардлаа хаанаас гаргах юм бэ. Нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй байгаа гэсэн шүү дээ ?

-Бид мөнгө төгрөгөөр, ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө нийлсэн ураг төрлийн холбоотой нам биш. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэдгээрээ тал талаас өөрийн зүрх сэтгэлээр орж ирсэн хүмүүс. Миний хувьд бодлого, үзэл баримтлал нэгдсэн учраас орж ирсэн. Бид мөнгө ярьж суудаггүй. Бодлого шийдвэр ярьдаг. Энэ улс оронд бодлого, шийдэлтэй хүмүүс нь орж ирнэ үү гэхээс биш мөнгө төгрөгтэй хүмүүс орж ирвэл эргээд ард түмний халаасыг ухна. Тиймээс бид хамгийн  бага зардлаар ард түмэндээ өөрсдийнхөө бодлогыг танилцуулна. Тэгэхийн тулд эцэж цуцалгүй явна. Монголын ард түмэн маш ухаантай. Аль хэдийн сонголтоо хийчихсэн байгаа.

-Хуульч хүний хувьд асууя. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр Засгийн газарт "давхар дээл"-тэй дөрвөн хүн байна гэсэн хуулийн заалт шууд хэрэгжиж эхлэх үү. Энэ асуудал маргаантай байна?

-Манай мэргэжлийн эрдэмтэн судлаачид болох академич Ж.Амарсанаа, доктор профессор С.Нарангэрэл гуай гэх мэт хүмүүс бүгд үгээ хэлээд, энэ асуудалд нэгдсэн хариу хэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах хуулиуд батлагдаагүй байгаа. Одоо чуулган завсарлачихсан. Тэгэхээр энэ хууль сонгуулийн өмнө хэрэгжих боломжгүй. Сонгуулийн дараа шинэ парламент бүрдэж байж, Шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлнэ.

-Европын холбооны хар жагсаалтад орсон. Энэ нь ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас өөр биз дээ. Олон нийтийн дунд ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас хар руу шилжсэн гэсэн буруу ойлголт байна?

-ФАТФ-аас манай улсыг "саарал жагсаалт"-д оруулсныг хүн бүр мэдэж байгаа. Тэд бидэнд хэлэхдээ, 2020 оны 5, 6 сард дахин хуралдана. Энэ хүртэл тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй байвал "хар жагсаалт"-д оруулна гэдгээ мэдэгдсэн. Ингээд байж байтал Европын холбоо сая хуралдаад манайхыг шууд "хар жагсаалт"-д оруулахаа мэдэгдсэн. Гэхдээ яг ч баталгаажаагүй л дээ. Ер нь мэдэгдэнэ гэдэг бараг баталгаажсантай адилхан. Европын холбоонд маш олон улс орнууд байгаа. Тэд өөрсдийн зах зээл, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Гэтэл манай Гадаад хэргийн яамны харьяа дипломат төлөөлөгчийн газрын алба хаагчид маш их хэмжээний хар тамхи удаа дараа зөөвөрлөсөн хууль бус үйлдлүүд нь илчлэгдсэн. Тиймээс аюултай зэрэгт аваачиж үзсэн байна. Ганц хоёр хүний болчимгүй үйлдэл өнөөдөр Монгол Улсыг ямар аймаар ангал руу оруулж байгаагийн нэг жишээ.

Гэтэл ФАТФ дахиж хуралдаагүй байгаа шүү дээ. Европын холбооны энэ шийдвэр эргээд ФАТФ-т нөлөөлөх үү үгүй юу гэдгийг ажиглая. ФАТФ-ын зүгээс өгсөн зургаан зөвлөмжийн гурвыг нь өнгөрсөн нэгдүгээр сард биелүүлчихсэн гээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар инээгээд яриад зогсож байсан. Үлдсэн гурав нь тэгвэл хэзээ хэрэгжих нь ойлгомжгүй. Жишээ нь, тэр дотор татвараас зайлсхийсэн гэмт хэргийн санкцийг чангатгах ёстой гэсэн зөвлөмж орж ирсэн. Гэтэл нэгдүгээр сард чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх гээд оруулаад иртэл хэлэлцэлгүй буцаачихсан. Тэгэхээр автоматаар нэг зөвлөмжийг нь хэрэгжүүлээгүй. Том том хотхонууд бариад байна. Энэ нь ямар мөнгөөр, ямар эх үүсвэрээс орж байгаа нь бас олон улсын анхааралд орчихоод байна. Тиймээс танайх зөвхөн үл хөдлөхийн гэрчилгээгээр бүртгүүлэхээс гадна, үүний ард хянаж шалгах ажлуудаа хийгээч гэдэг зөвлөмж ирсэн. Мөн маш их хэмжээний үнэт эдлэл, алтны хууль бус эргэлтүүд яваад байгаа учраас үүнийгээ хяналтад оруулж шийдвэрлээч гэсэн. Энэ болгон олон улсын байгууллагуудын хараа хяналтад орчихоод байна. Бид өөрсдийгөө олон улсын гишүүн улс гэдгээ ерөөсөө мартаж болохгүй.

-Та Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болсон. Таны өрсөлдөгчид ямар хүмүүс байгаа бол, ямар хүмүүс байгаасай гэж бодож байна вэ?

-Тэр нам, энэ нам муухай гэхээсээ илүү хүнийг нь харах хэрэгтэй. Энэ 76-д нэг баг бүрдэх ёстой. Нам харгалзахгүйгээр. Бие даагч нь байна уу, нам нь байна уу хамаагүй. Түүхэн боломж ирчихсэн учраас ахмадууд нь залуучуудтайгаа хамт орж ирмээр байгаа юм. Миний сонссоноор зөвхөн залуусыг сонгоно гэж яриад байна. Хэрвээ тэгвэл 30-аад жилийн өмнөх алдаагаа давтана. Баахан залуучууд орж ирээд, самраад тавььсан шүү дээ. Тиймээс ахмадуудынхаа нөр их нөлөө, зөвлөгөө зөвлөмж, туршлагад түшиглээд залуучууд өөрсдийн эрч хүч бүх л юмаа дайчлах хэрэгтэй. Миний хувьд хэн орж ирэх нь чухал. Орж ирэх ёстой хүмүүс нь таараад, энд тэндээс сонгогдвол сайн гэж бодож байна. Нам намаас хамгийн шилдэг ,зүрх сэтгэлтэй гэсэн хүмүүсээ оруулаад ирээсэй гэж бодож байгаа. Бид энд дайн хийх гээгүй шүү дээ.

 

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.54Zochin   • 2020, 5 сарын 18. 12 цаг 40 минут

Huurkhii duu ednii namd hen sanal ugukh vee dee 2 eliiregchiin nam

64.119.25.80ардын эсрэг дайсан   • 2020, 5 сарын 18. 11 цаг 25 минут

шинэ нам манангийн бүлэглэлийг дэмжигч санал хуваах гэж бгаа юм биш тохироо хийж нэгэн нэгнийгээ нөхөх зарчимаар манангийн гар хөлүүд энэ шинэ намд олоноороо бгаа учир эдний намаас нэг ч нэр дэвшигчийг дугуйлж болохгүй.яагаад гэвэл манан шинэ нам,хүн нам,элеKтрат эвсэл чини бүгдээрээ ард түмний төрийн эрхийг булааж авч монгол төрийг эрхэндээ оруулж авах зорилготой,ард түмний эсрэг ардын дайсанууд

202.179.26.142789456   • 2020, 5 сарын 18. 11 цаг 17 минут

УИХ-ын ПОП5 хамтлагийн чарлаа, чичрээ 2 нь ШИНЭ-ийн 2 биз дээ. Одоо бол тэр Попяндан, болдөвгөн 2 ийг гудамж-д лааз өшиглүүлэх болсоон,

59.153.115.125Зочин   • 2020, 5 сарын 18. 11 цаг 24 минут

ЭНЭ СОНГУУЛИАР ТУРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ АН, МАН ГЭСЭН ЛУЙВАРЧДЫН БУЛЭГЛЭЛЭЭС ТУРУУ ЦЭВЭРЛЭЖ, НУРУУ ТЭНЭГЭР САЙХАН АМЬДРАЛЫГ ЭХЛУУЛЦГЭЭЕ ... 30 ЖИЛ ЗОВЛОО, ЗУДЭРЛЭЭ, ЯДУУРЛАА...

202.9.40.14зочин   • 2020, 5 сарын 18. 10 цаг 04 минут

Хаанаас юу гараад ирэвдээ бас

122.201.31.27Zailj uz ee .   • 2020, 5 сарын 18. 9 цаг 35 минут

Еоо еоо Сонгууль гэдэг лай болхоор л тв болгоноор хүмүүс чалчаад л ядаргаа шүү . Яасан ч их олон хүмүүс тв сошиалаар ярилцлага өгөх юм бэ дээ . Хархаас бүүр нэг ядармаар шүү . Мөн их шунал шүү .

192.82.78.220Зочин   • 2020, 5 сарын 18. 13 цаг 10 минут

uzehguil blda gichii mini

202.179.25.218хоосон толгойнууд   • 2020, 5 сарын 18. 9 цаг 32 минут

нэг их гоё буджээ хөөрхий мэдлэггүй чадваргүй гаруудаа зүрх сэтгэлтэй гэчихжээ гүүрийг инженер барьдаг болохоос уяач барьдаггүй шүү монголын хөгжлийг бусад орны зиндаанд авчирхад цээжээ дэлдсэн гаруудаар яавч удирдуулж болохгүй

202.126.89.209Зочин   • 2020, 5 сарын 18. 9 цаг 27 минут

Эдний намын 2 галзуу төрд ихдээд байна.

202.179.26.249Заяа   • 2020, 5 сарын 18. 8 цаг 59 минут

Уучлаарай. Хэл бол боловсрол биш, зөвхөн мэдлэг олж авах хэрэгсэл. Улс оронд юу хийсэн, улс төрийн ямар туршлагатай юм бэ. Наад Батзандан шиг улс төрд жагсаалаас нь эхлээд бүх юманд нь оролцоод ирсэн, УИХ- д сууж байгаа хүнтэй бүү зэрэгц. Одоо хороо хориноор наад зах нь 20 жил ажилла. Тэгээд хажуугаар нь улс төрөөр хичээл. Ажил олдохгүй үед ажил олж авах хамгийн амархан арга энэ гэсэн хийсвэр ойлголт танд байгаа юм биш үү.

202.179.25.114Зочин   • 2020, 5 сарын 18. 8 цаг 38 минут

Танай нам ганц суудал авах юм байна. Хүүхээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.