Германы алдарт "Байерн Мюнхэн" клубын довтлогч Роберт Левандовски "Унион Берлин"-тэй хийсэн тоглолтод 1 гоол оруулсан билээ. Тэгвэл тэрбээр энэ улиралд Германы багийн төлөө 40 дэх гоолоо оруулж буй нь энэ аж.
Польш эр Германы Бундес лигт 26, Аваргуудын лигт 11, Германы цомд 3 гоол оруулсан байна. Мөн тэрбээр "Байерн Мюнхэн"-ий төлөө 5 улирал дараалж 40 болон түүнээс дээш гоол оруулж байгаа нь энэ ажээ. 2016-2017 онд хамгийн сайн үр дүн үзүүлж, 43 гоол оруулсан байна.
Сэтгэгдэл бичих