Б.Лхагвацэрэн: Музейн удирдлагууд манай багийн төслийг маш сайшаалтай хүлээж авсан нь бидэнд урам өгсөн

 "Зориг сан", "Швейцарын Хөгжлийн Агентлаг"-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуус “Гэрээсээ Музейд" төслийг анх удаа санаачлан “Улаанбаатар хотын  музейд” нээлтээ хийлээ.  Энэ төслийн талаар “Активитс” багийн гишүүн МУИС-ийн СЗОНХТ-ийн хоёрдугаар түвшний оюутан Б.Лхагвацэрэнгээс тодрууллаа.

-“Гэрээсээ музейд”  төслийн талаар тайлбарлаж өгөөч?

-Бид  “Зориг сан” болон “Швейцарын Хөгжлийн агентлаг”-аас жил бүр хэрэгжүүлдэг оюутны тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан сурагчид байгаа. Оюутнууд тэтгэлэгт хамрагдсаныхаа хариуд нийгэмд чиглэсэн төслийг жил бүр хэрэгжүүлдэг. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд 10 багт хуваагдаж, төсөл санаачлан хийдэг. Бидний  хувьд хөл хорио тогтоосон энэ үед  дэлхийн музейн өдрийг тохиолдуулан “Гэрээсээ музейд” төслийг хэрэгжүүлэх болсон.

-Энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон гол зорилго нь  юу вэ?

-Энэхүү төслийн зорилго нь хүүхэд, залуучуудад Монголчуудын уламжлалт өв соёлыг  өдөр тутам гэрээсээ гар утас, лабтоп гэх мэт  хэрэгслүүдээр дамжуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг музейнуудын үзмэрийг   сонирхолтой хэлбэрээр үзүүлэх зорилготой.  

-“Гэрээсээ музейд” төслөөр дамжуулан  ямар музейнуудыг  үзэх боломжтой вэ?

-Төслийн эхний шатанд “Улаанбаатар хотын музей”, “Монголын театрын музей”, “Занабазарын дүрслэх урлагийн  музей”, “Сансар од эрхсийн ордон” музейнүүдийн 4 онцлох танхимийг сонгосон байгаа. Эдгээр танхимийн үзмэрүүдийг  360 виртуаль  аялал болгож, онцлох 10 үзмэр,  баримтийг үзүүлнэ. Мөн музейн эрдэм шинжилгээний ажилтнуудтай  хийсэн подкастууд” Ublife” сайт болон манай пэйж хуудсаар дамжуулан гарна.

-Виртуал гэдэг нь яг дэргэдээс нь үзэж байгаа мэт мэдрэмж авахыг хэлдэг. Энэ технологийн шинэчлэлийг хэрхэн шийдсэн нь сонин санагдаж байна?

-Бид “UB comedy”  клубийн видео инженерүүдтэй хамтарч ажилласан. Төслийн ажлын хувьд  360 камераар зураг авалт болон видео хэлбэрээр музейн ажилтан тайлбар хийж явсан байгаа. Бидний хийсэн бичлэг “Youtube” сувагт байршина. Гэрээсээ музейгээр аялахыг хүссэн хүн бүр ямар нэгэн тусдаа  апплейкшин ашиглахгүйгээр өдөр тутам ашигладаг платформоор дамжуулан үзэх боломжтой.

-Энэхүү төслийн багт хэчнээн хүн ажилласан бэ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд хэр их хугацаа зарцуулав?

-Бидний тэтгэлэг 12 сараас эхэлсэн. Тэр үед “Гэрээсээ музейд” төслөөс өөр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэвч “Covid-19” гарсан учраас өмнөх төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан. Тиймээс цар тахлын үед хүнд хэрэгтэй болон хэрэгжүүлэхэд боломжтойг тооцоолон төслөө санаачилсан. Төслийн багт сэтгүүлзүйн ангийн гурав,  эрхзүйн чиглэлээр сурдаг гурван оюутан багтдаг. 

-“Гэрээсээ музейд”  төсөл та нарын тэтгэлгийн хугацаанд хэрэгжээд  дуусах уу. Эсвэл цааш үргэлжилж зөвхөн музейн үзвэрүүдээс  гадна өөр үзвэр үйлчилгээний газруудыг гэрээсээ үзэх боломжийг олгох болов уу?

 -Бид эхлээд тэтгэлгийн  хүрээнд хийх ажил гэж төлөвлөсөн байсан. Харин төслийг хэрэгжүүлэх явцад бидэнтэй хамтрах байгууллагууд гарч ирсэн. Мөн музейнууд манай төслийг маш сайшаалтай хүлээж авсан нь бидэнд  урам өгсөн. Тиймээс энэ төслөө өөрсдийн боломжоор цааш үргэлжлүүлэн хийх болно. Улаанбаатар хотод маш олон музей үйл ажиллагаагаа явуулдаг шүү дээ. Тэдгээр нь зөвхөн нэг танхимаар хязгаарлагдахгүй. Маш олон танхимтай. Харин бид өөрсдийн бололцоонд тааруулж дөрвөн музейн, дөрөвхөн танхимыг сонгож танилцуулж байна. Цаашид бидэнтэй хамтран дэмжиж ажиллах  хүмүүс гарч ирвэл төслөө илүү сонирхолтой байдлаар үргэлжлүүлнэ.

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

39.115.114.99Зочин   • 2020, 5 сарын 19. 12 цаг 15 минут

Онлайнаар үзүүлчихвэл хжн ч монголд ирж жуулчлахгүй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.