2020 оны 5-р сарын 19
10 цаг 09 минут

"Хувийн цэцэрлэгийн 6000 багшийн тэмцэл зогсохгүй"

Сангийн сайдын шийдвэрээр хувийн цэцэрлэгүүдийн тавдугаар сарын хувьсах зардлыг олгохгүй байх, өмнө нь өгсөн зардлыг буцааж татах шийдвэр гарсан байна. Энэ шийдвэртэй холбогдуулж хувийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнууд өнөөдөр Сангийн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Жагсаалд Улаанбаатар хотын бүх дүүрэг, Дархан, Эрдэнэтийн хувийн цэцэрлэгийн 100 гаруй багш оролцож байгаа юм. Тэд энэ асуудлаар Ерөнхий сайд, Сангийн сайд, Боловсролын сайдад санал, шаардлага хүргүүлж буй ажээ.  

Багш нарын төлөөлөл хувьсах зардал гэж нэг хүүхдийн 89.7 мянган төгрөг авдаг байсан. Энэ мөнгийг өгөхгүй гэхээр хувийн цэцэрлэгүүд багш нарынхаа цалинг яаж өгөх вэ гэдэг асуудал хүндэрч байгааг хэллээ.  Хэдийгээр нэгдүгээр сарын 27-ноос хойш цэцэрлэг ажиллаагүй. Улаанбаатар хотод нийтдээ 500 гаруй хувийн цэцэрлэг ажиллаж, 6000 гаруй багш ажиллаж, 25 мянган хүүхэд хүмүүждэг байна. 

Хэдийгээр цэцэрлэг коронавирусийн халдварын улмаас зогссон ч багш нар теле хичээлээ зааж, үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Хувьсах зардал гэдэг үйл ажиллагааны зардал биш, багш нарын цалин, нийгмийн даатгалд зориулдаг мөнгө аж. Гэтэл Сангийн яамнаас ямаанд мөнгө өгөхөөс авахуулаад маш их зардал гарч байгаа учраас хувьс зардлыг хасаж буйгаа мэдэгдсэн хэмээн багш нарын төлөөлөл ярилаа. 

Жагсаал хийж байгаа багш хувьсах зардлыг хасахгүй, цалинг нь олгохыг шаардаж, жагсаал хийж байгаа аж.  Түүнээс гадна, БСШУС-ын сайд болон Сангийн сайдын тушаал, шийдвэр хоорондоо зөрчилдөж буйг ч хэллээ. Боловсролын сайд улс, хувь харгалзахгүй багш нарт цалинг нь өгнө гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл Сангийн сайд нэг, хоёр, гуравдугаар сард хууль зөрчиж, хувьсах зардал олгосон байна, буцааж татах ёстой гэсэн шийдвэр гаргасан нь хоорондоо зөрчилдөж байна гэдгийг хэлж байна.  Тиймээс хувийн цэцэрлэгийн 6000 багшийн тэмцэл зогсохгүй гэдгийг ч багш нарын төлөөлөл хэллээ.  Хамгийн гол нь сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд хувийн цэцэрлэгийг ялгаварлаж байгааг тэд тэвчихгүй гэдгээ илэрхийлэв. Удахгүй Сангийн яамны төлөөлөл энэ асуудлаар тайлбар хийх гэж байна. 

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.67.245Зочин   • 2020, 5 сарын 19. 13 цаг 30 минут

одоо та нар боль. өндөр төлбөртэй түүнийгээ жилээр нь авдаг мөртлөө одоо юу мөнгө нэхээд байгаа юм. улсаас нэг ч төгрөг авдаггүй хувийн хэвшлийн болон ТҮЦ-ний худалдаа эрхлэгчид хүртэл энэ хэцүү цаг үед болгох гээд л зүтгээд байна. Битгий давар. Ер нь хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт хувьсах зардал гэж татвар төлөгчдийн мөнгө өгдөгийг болих хэрэгтэй. Тэд чинь эцэг, эхчүүдээс төлбөр гээд өчнөөн өндөр мөнгө авдаг биз дээ.

83.251.226.103Зочин   • 2020, 5 сарын 19. 12 цаг 50 минут

Demjij bn

103.57.95.140Z   • 2020, 5 сарын 19. 12 цаг 24 минут

Ta nar boliochee buu davar

66.181.161.62ичээч   • 2020, 5 сарын 19. 11 цаг 53 минут

ерөөсөө хувийн цэцэрлэг сургуульд хувьсах зардал өгдөг бол хамгийн буруу төлбөрөө авна дээрээс нь улсаас мөнгө авна гэж юу байх юм ажил хийгээгүй байж мөнгө авна ч гэх шиг энэ чинь ариун явдал уу

192.82.69.101зочин   • 2020, 5 сарын 19. 11 цаг 49 минут

Хувийнх гэчихээд улсаас мөнгө шаардаад боль доо. Улс хувийн цэцэрлэгтэй хутгалддагаа больмоор юм. Тэдэнд улсаас нэг ч төгрөг өгөх хэрэггүй. Өндөр төлбөртэй хувийн цэцэрлэг дампуурнуу, зах зээлд хөл дээрээ тогтоод явна уу өөрсдийн хэрэг. Дараа хувийн сургууль, дараа хувийн компаниуд төрөөс мөнгө авах гээд жагсах нь. Жагсаалаас бүү ай. Энэ бол сонгуулиар далимдуулсан шантаж.

103.50.207.150монгол   • 2020, 5 сарын 19. 11 цаг 48 минут

ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮД БОЛИООЧЭЭ ТАН НАР ӨӨСДИЙГӨӨ МЭДЭЖ БАЙГААШ ДЭЭ

202.131.249.202иргэн   • 2020, 5 сарын 19. 11 цаг 21 минут

Хувийн болгон муу биш.Адилхан бизнэс хийж яваа ажил олгогчид шүү дээ,Сайн муу нь ялгараад зах зээлийн зарчмаар шүүгдэнэ,Энэ эрх баригчид шударга бус байна,Өвчин тахлын үед дэмжлэг үзүүлэх байтлаа буруу шийд гаргаад. Хүрлүүдэд гомд доо эцэст нь

66.181.161.13Зочин   • 2020, 5 сарын 19. 11 цаг 18 минут

Бүү давар.Зохион байгуулагч ар тал болсон АН аасаа мөнгө ав.

103.11.192.34Зочин   • 2020, 5 сарын 19. 11 цаг 15 минут

маш өндөр төлбөр авна. Дээр нь улсаас зардал авна. Битгий давар. Хөөгөөд явуул. Тэр цэцэрлэгээсээ ав!!!! 15 дугаар хороололд байдаг нэг бардак хувийн цэцэрлэгт багш нар гэж үнэн аймаар нахальный гарууд ажилладаг юм билээ. 2-хон настай хүүхэд зодно. Анги руу шагайсан чинь менежер хүүхэн нь бөөн хэрүүл хийгээд. хүүхдийнхээ ямар орчинд байгааг харж болохгүй юү? Жаахан хүүхдүүдийг аймаар загнадаг

202.131.227.82иргэн   • 2020, 5 сарын 19. 11 цаг 13 минут

Сургууль, цэцэрлэгээсээ нэхэмжлэх хэрэгтэй.

203.98.76.100Зочин   • 2020, 5 сарын 19. 10 цаг 54 минут

Больж үз. Хувийн цэцэрлэгт ажиллаагүй үед нь хувьсах зардал өгдөг, ёстой лай шүү

66.181.187.75Зочин   • 2020, 5 сарын 19. 10 цаг 52 минут

Болио, боль. Улсаас ажлаагүй байж мөнгө нэхээл, энэ улс хэцүүдлээ. Та нараас илүү 1 сараас хойш ганц төгрөгний орлоггүй өчнөөн иргэн гүрийгээд байж байна, хүн ажиллаж байж мөнгө авна. Болио боль

150.129.140.229Зочин   • 2020, 5 сарын 19. 10 цаг 42 минут

OCHNOON UNDUR TOLBOR AVDAG BJ YU YARIAD BGA YUM BE ICHEECHEE

66.181.161.124шуналтан   • 2020, 5 сарын 19. 10 цаг 34 минут

ӨНДӨР төлбөр авдаг байж юу хуцаал байна. Харин ч буцааж өг

43.242.242.24Шуналуудаа больж үз   • 2020, 5 сарын 19. 10 цаг 22 минут

Больж үз. Хувийн цэцэрлэг гэж хүүхэд сургасан юм байхгүй. Эцэг эхээс үнэтэй төлбөр авна дээрээс нь улсаас мөнгө авна. Шуналын тулмууд больж үз. Өглөөнөөс орой болтол ажиллаж байгаа иргэд та нараас ч бага цалин авдаг. Одоо бүр ажил хийхгүй цалин авна гэж маргалдахаа боль. Улсаас бүх санхүүжилтээ авах гээд байгаа юм бол улсын цэцэрлэг шиг хүүхдийн төлбөр авахаа болиоч шуналуудаа

139.5.219.110Зочин   • 2020, 5 сарын 19. 12 цаг 31 минут

ХУВИЙН. ЦЭЦЭРЛЭГ ОДОО. ЮУ. ВЭ. ОЛИГТОЙХОН. БАГШ. ОЛИГТОЙХОН. ХООЛЛОДОГ. БАЙЖ. УЛСААС МӨНГӨ. НЭХЭХЭЭ БОЛИОЧ. ӨЧНӨӨН ӨНДӨР. ТӨЛБӨР АВДАГ. БАЙЖ. ТА. НАРЫГ. ХҮЧЭЭР. ЦЭЦЭРЛЭГ. НЭЭГЭЭДЭХ. ГЭСЭН. ҮҮ. АЛБАТАЙ. ЮМ. ШИГ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.