"Челси" клуб багийнхаа довтлогч Оливье Жиру, хаалгач Уилли Кабалеро нартай шинэ гэрээ байгуулжээ. Хоёр тоглогчийн гэрээг 2020-2021 оны улирал дуусах хүртэл сунгасан байна.
Энэ жил 33 настай Жиру 2018 оны нэгдүгээр сард "Арсенал"-аас "Челси" руу шилжиж байсан. Лондоны цэнхэр багийн төлөө 76 тоглолтод 21 гоол оруулаад байгаа юм. Харин "Цэнхрүүд"-ийн 38 настай нөөц хаалгач Кабалеро 2017 онд "Манчестер Сити"-гээс ирснээс хойш өдийг хүртэл тоглож байгаа билээ.
Сэтгэгдэл бичих