Э.Ануударь: Ковер дуу миний хил хязгаарыг тэлж өгсөн

Монголд ковер уран бүтээлчид ихээр төрөх болсон билээ. Нэг хэсэг сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг коверлон хүргэж,  олны сайшаалыг хүртээд байсан Анук, Очмаа нар  сүүлийн үед уран бүтээлийн хувьд нам гүмхэн амьдарч байгаа билээ. Харин тэдний шинэхэн  уран бүтээл, хувийн амьдрал гээд та бүхний мэдэхийг хүссэн олон асуултын хариултыг ковер дуучин Ануктай ярилцсан ярилцлагаараа хүргэж байна.

-Ковер уран бүтээлээр нь уншигчид маань таныг мэдэх байх. Гэхдээ өөрийгөө манай уншигчдад илүү дэлгэрэнгүй танилцуулаач?

-Намайг Э.Ануударь гэдэг. Дархан аймагт арван жилийн сургуулиа 2008 онд төгссөн. 2014 онд АШУИС-г төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Одоогоор олон улсын Христийн байгууллагад ажиллладаг. Нөхөр, хоёр хүүхдийн хамтаар амьдарч байна.

-Хэдэн оноос ковер уран бүтээлээ идэвхитэй хийж эхэлсэн бэ. Сүүлийн үед яагаад уран бүтээлээ хийхгүй байгаа вэ?

-Анхны ковер дуугаа 2013 онд гаргаж,  2015 он хүртэлх хоёр жилийн хугацаанд идэвхтэй хийсэн.  Тухайн үедээ Очмаа бид хоёр хоёулаа ганц бие байлаа. Би 2015 онд анхныхаа хүүхдийг өлгийдөн авч, айл гэрийн эзэгтэй, ээжийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн учраас ковер дуу дуулахад зарцуулдаг цаг маань багассан. Цаашлан хоёр дахь хүүхдээ төрүүлсэнээс хойш бүр багассан гэж хэлж болно. Гэхдээ ийм завгүй амьдрал дунд байгаа хэдий ч сүүлийн үед чадах чинээгээрээ  өөрсдийн сонирхолд цаг гаргаж байгаа.

-Одоогоор хичнээн дууг коверлосон байгаа вэ, тоолж үзсэн үү?

-YouTube сувгаар 70 гаруй дуу цацагдсан. Харин  Ганжавхлан ахад бичигдсэн дуунууд бол 100 гарсан байна лээ.

-Нэг хэсэг ковер уран бүтээлээ зогсоогоод байсан. Сүүлд 2016 онд дахин ковер уран бүтээлээ "Татар" хамтлагийн дуугаар сэргээсэн. Үргэлжлүүлэн уран бүтээлээ хийхэд ямар санагдаж байсан бэ?

-Дуу дуулна гэдэг миний хувьд стрессээ тайлах нэг арга. Дууг дуулах, дуулж байгаагаа бичлэг болгон харах нь хоёр өөр мэдрэмжийг төрүүлдэг. Ээжийн үүргийг гүйцэтгээд гэртээ байсан надад "Татар" хамтлагын дууг коверлоход дахин сэргэлт юм шиг л санагдсан. Үүнээс хойш үргэлжлүүлээд ковер дуугаа идэвхитэй хийе гэсэн хэдий ч өмнөх шигээ уулзалдах боломж, цаг зав хомс болсныг ойлгож, гурвуулаа энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн дөө/инээв/

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноосоо хуваалцаач. Шинээр дуу коверлож байгаа юу?

-Сүүлд бид хоёр ардын дуу коверлож үзлээ. Удахгүй сонсогчдодоо хүргэх байх. Ер нь ардын дуу коверлох маш сонирхолтой юм билээ.

-Ковер уран бүтээлээ хийхэд цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?

-Ажлынхаа хажуугаар сонирхсон зүйлээ хийхэд ар гэрийн дэмжлэг их. Тэр дундаа нөхрийн маань дэмжлэг туслалцаа их байгаа. Маш сайн ойлгодог, хүндэлдэг, хийж байгаа зүйлийг минь  үнэлдэг. Ийм учраас нөхөр маань сонирхолдоо цаг зав гаргах боломжийг маань бүрдүүлж өгдөг.

-Ковер дуугаа сонгож, бичлэгжүүлэх үйл явц хэрхэн явагддаг вэ?

-Хүн бүрт дурсамж үлдээсэн дуу гэж бий. Сонсож өссөн дуунууд маань цээжинд байж байдаг. Ковер дууг хийхийг ажил биш сонирхол гэх талаас нь хардаг болохоор хэн хэнийхээ зав зайг бодолцож хааяа уулздаг. Энэ үедээ  нэгнийдээ цуглараад,   дуулах дуугаа ярилцаж сонгон дуулдаг даа. Тухайн үеийн дуу дуулах процессыг ямар нэгэн тавилт байхгүйгээр, өөрсдийнхөө уур амьсгалыг бичлэгтээ оруулдаг  болохоор хүмүүст илүү хүрдэг байх гэж боддог.

-Таны хувьд хамгийн их дурсамж үлдээсэн  ямар дуу байдаг вэ. Тэднийгээ коверлож амжсан уу?

-Би арван жилдээ эмэгтэй дуучдаас Б.Сарантуяа, Б.Ангирмаа хоёрын дууг их сонсдог байсан. Харин хамтлаг уран бүтээлчдээс "Люмино", "Номин талст", "Камертон"-ы дууг их сонсдог. Сонсдог дуунуудын маань  үг, утга, хүнд өгч байгаа мэдрэмж бүхэн нь онцгой санагддаг байсан ч  гэж хэлж болох юм.

Би эмч мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй

-Та яагаад эмч мэргэжлийг сонгосон юм бэ, тухайн үедээ дуучин болох талаар бодож үзсэн үү?

-Манай аав  бүжигчин хүн. Ер нь аавын талд урлагийн хүмүүс их байдаг. Би арван жилийнхээ 8-р ангиас дуулж эхэлсэн. Тухайн үед аав маань их дэмждэг байсан. Эмчийн мэргэжлийг сонгох болсон нь их сонирхолтой түүхтэй. Би өөрийгөө эрдэм мэдлэгийн хувьд их дутуу үнэлдэг байсан ч ээж маань надад итгэл хүлээлгэсэн учраас өөрийгөө дайчилахаар шийдсэн. Төгсөх жилээ эмч болох зорилго тавьсан би 6 сар тасралтгүй элсэлтийн шалгалтдаа бэлтгэсэн юм. Тэр үед хүн бэлтгэл сургуулилалт тууштай хийвэл боломжгүй зүйл байхгүй гэдгийг ухаарсан.

-Өөрийгөө дайчилсан хичээл зүтгэлийн үр дүн ямар байсан бэ?

-Тэр жил Япон дууны уралдаанд оролцоод СУИС-д суралцах эрх авчихсан байсан. Хэрвээ АШИУС-д орж чадахгүй бол гэсэн бодлоор тэр эрхдээ ч найдчихсан байсан юм. Гэхдээ  элсэлтийн шалгалт өгөөд, 6 сар  тууштай хичээллэсний үр дүн гарч, Дарханы АШИУС-ийн хоёр хуваарийн нэгийг авч чадсан. Энэ үйл явдал надад өөрийгөө өөрчлөхөд хүчтэй нөлөөлсөн амжилт байсан юм шиг санагддаг.

-Хэрэв тухайн үед эмч мэргэжлийг бус урлагийн чиглэлээр суралцсан бол одоогийн нөхцөл байдал ямар байх байсан бол гэж та бодож үзсэн үү?

-Энэ талаар бодож огт үзэж байгаагүй юм байна. Учир нь би анагаахын сургуульд орж, эмч мэргэжлээр суралцсандаа маш их баяртай байдаг. Түүндээ ч их олзуурхаж явдаг. Яагаад гэвэл би зургаан жил мэргэжилдээ татагдан суралцахдаа маш олон  зүйлийг сурж ойлгосон. Эмч гэх мэргэжлийн онцлог, үнэ цэнэ гэх мэт. Оюутан байх хугацааны дурсамж ч их бий. Найз нөхөдтэй болж, Очмаатай танилцаж, ковер дуулж эхэлсэн гэх мэт бүхий л сайхан дурсамжууд анагаахын сургуульд суралцсан үед болж өнгөрсөн учраас дан ганц дуучнаар суралцсан бол гэх бодол төрж байсангүй.

-Та яагаад өөрийн мэргэжлээрээ бус Христийн байгууллагад ажиллах болсон юм бэ?

-Би Анагаахд суралцаж байх үедээ нэг зүйлийг ойлгосон. Эмчээс илүүтэй сувилагчийн мэргэжил илүү их таалагдсан.  Учир нь би хүмүүстэй арай илүү удаан харилцаж, тэдэнд халамж гэх зүйлийг мэдрүүлэхийг хүсдэг болохоор тэр байх. Хүн бүрийн хайрын хэл өөр өөр хариу үйлдлээр илэрхийлэгддэг шүү дээ. Харин одоо өөрийнхөө хүссэн  ажлаа хийж байгаа. Хүмүүстэй харилцдаг, тэр дундаа залуучуудтай харилцаж, уриалах ажлыг хийдэг юм.

Бид хоёр гэгээлэг дуунуудыг коверлон дуулах дуртай

-Өөрийн хамтрагч болох Очмаатай хэрхэн танилцаж байсан бэ?

-Анх сүмээр дамжуулж танилцаж байсан. Фейсбүүкээр найзууд болсны дараа гэнэт л уул руу хамт  алхахаар ярилцан, уулзаж билээ. Харин Universe best songs тэмцээний үеэс бүр дотно найзууд болсон. Бидний видео дээр Ч.Ганжавхлан ах ажилладаг байсан. Ч.Ганжавхлан ахтай “Дөрвөн урилга” нэвтрүүлэгт оролцож байх үеэр танилцаж байлаа. Нэвтрүүлгийн дараагаар Ганжавхлан ах монгол дууны ковер хийх  санаа байгаа тухайгаа надтай холбгдож хэлсэн. Энэ үед ганцаараа биш хоёулаа ковер дуулвал илүү боломжтой юм шиг санагдсан учраас Очмаад санал тавьсан. Ингэж л бид хоёрын хамтдаа ковер уран бүтээл гаргах мөч эхэлсэн юм даа  Хамгийн анх дуучин Б.Сарантуяа эгчийн  “Дуучин чамдаа”  дууг  коверлосон.

-Хамтдаа уран бүтээл хийхэд нэгнээ ойлгож, бие биенээсээ суралцмаар зүйл байдаг байх. Таны хувьд Очмаагийн ямар зан чанарыг хүндэлж явдаг вэ?

-Миний хувьд сэтгэл хөдлөл  өндөртэй  түүндээ хөтлөгддөг төрлийн хүн. Харин Очмаагийн маань хувьд аливаа зүйлийн гүйцэтгэл тал дээр төгс хийхийг эрмэлздэг. Мөн бүх зүйлд чин сэтгэлээ зориулж, түүндээ хувийн зохион байгуулалт сайтай байдаг юм. Эдгээр зан чанаруудаас нь суралцах зүйл их бий.  Бид бие биенийхээ дутууг дүүргэж, түшиж өгдөг юм шиг л санагддаг даа.

-Ковер дуугаараа дамжуулан сонсогчдод ямар мэдрэмжийг өгөхийг хүсдэг вэ?

-Коверлох дуугаа сонгоход дууны үг, ая маш чухал байдаг. Энэ стресстэй нийгэмд бараан, хүнд агуулгатай дууг хүргэх бус аль болох гэгээлэг, эерэг энергийг сонсогчдод дуугаараа дамжуулахыг боддог.

-Та номонд зориулсан хоёр ч дууны аяыг хийсэн байсан. Өөрийн хийсэн дуугаа дуулах ямар байв?

-Ч.Ганжавхлан ахын сүүлийн хоёр номны дууг дуулсан. Ч.Ганжавхлан ах үгийг нь бичиж, би түүнд ая хийсэн. Өөрийн хийсэн дуу учраас түүнийхээ утга санааг гүн гүнзгий мэдэрч дуулахад илүү өөрт дөхөм байсан. Миний өөрөө аяыг нь зохиосон дуу тав байгаа. 8 км 400 м, Автуус ба амьдрал гэх хоёр номын болон Чүкинбүүрийба гээд гурван дууг цацсан. Харин хоёр дуугаа арай цацаж амжаагүй байгаа.

-Ковер уран бүтээлийг тань сонсоод хүмүүсийн хүлээж авч байгаа хандлага хэр байсан бэ. Сөрөг сэтгэгдлүүд байвал хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анхнаасаа энэ байдлыг Жавхаа ах бид хоёрт хэлж анхааруулсан байсан учраас олон нийтийн хандлага, сэтгэгдлийг тийм ч их хардаггүй байсан. Олон дунд янз бүрийн л үзэл бодолтой хүмүүс бий. Иймээс түүнд ач холбогдол өгч, хүндээр хүлээж авах хэрэггүй гэдгийг маш сайн ойлгуулсан. Гэхдээ хүмүүс дийлэнхидээ эерэг хандлагаар хүлээж авч, бид хоёрт урмын үг их хэлдэг байсан юм. Магадгүй өөрийн дуртай дууг шинэ хувилбараар, өөр байдлаар сонсох нь хүмүүст таалагдсан ч байж болох юм.

-Ковер дууны талаарх ойлголтыг анх хэрхэн олж авсан юм бэ?

-Анагаахад суралцаж байхдаа Бямбасэлэм гээд найзтайгаа нийлж ковер хийдэг байсан юм. Очмаатай арай танилцаж амжаагүй байсан үе л дээ. Youtube-р ковер дуулдаг ах, дүү гурвын дуугаар ковер уран бүтээл гэх зүйлтэй танилцаж эхэлсэн. Гэхдээ яг өөрөө дууг ковер хийж, хүмүүст хүргэдэг болно гэж бодож ч яваагүй юм.  Бас “Open mic” анх зохион байгуулагдаж эхлэх үед би очиж их дуулдаг байсан. Бусдыг уриалахын тулд би түүний тайзан дээр нь хэд хэдэн удаа гарч дуулсан. Үүнээс хойш залуус маань очиж үзэх гэж бус дуулах гэж очдог болсныг хараад сайхан санагдсан. Энэ үеэс л дууг коверлох гэх ойлголтыг олж авсан юм.

-The Mongolian Live Sessions - Шинэ үе тэмцээнд оролцож байсан бичлэгийг үзсэн юм. Хүссэн гитараа авч чадсан уу?

-Тэр тэмцээнд оролцсон хэдий ч хасагдсан. Хүссэн гитараа авч чадаагүй л дээ/инээв/. Гэхдээ маш сонирхолтой тэмцээн болж өнгөрсөн.  Олон залуу уран бүтээлчдийг шинээр гаргаж ирсэн гэж боддог.

-Танд Voiсe of Mongolia шоунд оролцох бодол байгаа юу?

-Войсын тайзан дээр гарч үзэх гоё байх. Гэхдээ миний хувьд оролцох талаар бодол одоохондоо байхгүй. Гэхдээ орохоосоо үзэх нь илүү гоё санагддаг.

-Гитар хэрхэн тоглож сурсан талаараа яриач?

-Би оюутан байхдаа найзаасаа гитар бэлгэнд авч байсан юм. Тэгээд л youtube-ээс харж байгаад дуртай дуунуудаа оролдож, тоглож сурч байсан. Хүн өөрөө дуртай байвал аливаа зүйлийг сурахад боломжтой юм шиг санагддаг. Биеэ дайчлах, тууштай байдал  л чухал байх.

-Коверлосон дуунууд дундаас хамгийн сонирхолтой түүхтэй бүтсэн дуу бий юу?

-Орцны дуунуудыг коверлоход маш сонирхолтой санагдаж байсан. Хүмүүст хэдийнэ танигдсан, зүрх сэтгэлд хоногшсон дуунуудыг хольж дуулсан. Дуртай  дуунуудаа нэг дор сонсоход сайхан санагдсан байх. Миний ковер дуунууд дунд хамгийн их хандалт авсан дуунуудыг нэг шүү.

-Анхны ковер уран бүтээлээ гаргаж байсан үеийнхтэй харьцуулахад, танд ямар өөрчлөлтүүд гарсан гэж бодож байна вэ?

-Мэдээж өөрчлөлтүүд гарсан. Дуулалт, гитар тоглох үндсэн техникүүд маань тодорхой хэмжээнд ахисан. Басхүү хийсэн уран бүтээл бүхнээсээ эерэг хандлагыг авч чаддаг. Ковер дуу миний хил хязгаарыг тэлж, амьдралд шинэ, шинэ боломжуудыг нээж өгсөн юм шиг санагддаг.

-Сүүлийн үед залуус ковер уран бүтээл их хийж, оролддог болсон. Тэдний хөгжих боломжийг хэрхэн харж байна вэ?

-Одоогийн нөхцөлд дуу коверлож байгаа залууст маань боломж маш их байна гэж хардаг. Шинэ үеийн ковер хийж байгаа залуус маань илүү чанартай бичлэг, дүрс, дуулалт гэх мэтээр сонирхолоо илүү зориулалттай хийдэг болсон нь харагдаж байна. Иймд өөрийн зүгээс тэдэнд хандаж хэлэхэд цаг хугацаа, боломж хүн бүхэнд зэрэг оршиж байдаг.  Ямар ч зорилго тавьсан урт хугацааны, тууштай байдал чухал.  Үр дүн тодорхой хэмжээнд гарах учраас түүндээ чин сэтгэлээ зориулж чадвал төсөөлснөөс ч илүү зүйл чамайг хүлээж байгаа гэдгийг залуустаа хэлье.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

180.149.67.118хатагтай   • 2020, 5 сарын 22. 17 цаг 42 минут

воавввв

202.21.108.202Зочин   • 2020, 5 сарын 22. 11 цаг 49 минут

Монгол залуусын сэтгэхүй шашин=шинжлэх ухаан юм биз дээ.

70.93.178.224bi   • 2020, 5 сарын 22. 9 цаг 48 минут

emch meregjlee hristchingeer solij bdag

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.