Италийн "Ювентус" клубын довтлогч Криштиано Роналдо 12 жилийн өмнө буюу 2007-2008 оны улиралд "Манчестер Юнайтед"-ын хамтаар Аваргуудын лигт түрүүлж байснаа эргэн дурсжээ. Тэрбээр өөрийн инстаграм хуудастаа "12 жилийн өмнө" хэмээх тайлбартайгаараа цом өргөж буй зургаа оруулсан юм. Түүний дурсаж буй тоглолт 5 сарын 21-ний өдөр Лужник цэнгэлдэхэд болсон түүхтэй.
Москвагийн бороотой үдэш хэмээн алдаршсан тэрхүү тоглолт үндсэн цагт 1:1-ээр өндөрлөсөн. Тоглолтын үеэр Роналдо "Манчестер Юнайтед"-ын нэг гоолыг оруулсан. Гэвч торгуулийн цохилт цохиход алдаж байсан юм. Гэхдээ "Улаан чөтгөрүүд" 6:5-аар хожсон. "Челси"-гээс Анелка, Терри нар алдаж, цомгүй хоцорч байсан билээ.
Сэтгэгдэл бичих