2020 оны 5-р сарын 22
13 цаг 25 минут

Наадмаар цэнгэлдэхэд нэвтрэх тамирчин болон ажилчид КОВИД19-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгуулах нь зөв хэмээн үзлээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.8иргэн   • 2020, 5 сарын 23. 10 цаг 40 минут

хн бас Түүх соёл өв уламжлал гэжчихжээ, тэгвэл Цагаан сарын баяр Уламжлалт баяр ёслол биш үү, тэгээд ЗГ УОК нээрээ сонин шийдвэр гаргах юмаа, Наадмаа болих хэрэгтэй хэдхээн Баян Уяач ,Дарга нар л Морь малаа уралдуулж зугаа цэнгэл хөөх л гэж ийм шийдвэр гаргалаа шүү дээ,

66.181.176.97Зочин   • 2020, 5 сарын 23. 10 цаг 32 минут

boliochee. ulsiin mongiug ursgah buh arga suvegchilj bna daa. ene MAN

66.181.161.89Гантөмөр   • 2020, 5 сарын 23. 10 цаг 09 минут

Морь сур шагайг энэ удаа өнжөөд бөхийг цахимаар сайхан үзүүлэх хэрэгтэй

49.0.156.20Зочин   • 2020, 5 сарын 23. 10 цаг 08 минут

ОНЦГОЙ комисс оо та нарын шийдвэрийг ард иргэд дагаж мөрдөж ирлээ Энэ удаагийн шийдвэрийг чинь харин хүлээн зөвшөөрөхгүй эрс эсэргүүцэж байна ТА нар ард иргэдийн шаардлага хүсэлтийг энэ удаа дагана гэж итгэж байна

66.181.176.97Зочин   • 2020, 5 сарын 23. 10 цаг 34 минут

Үнэхээр тийм. Будаач будаач гэхээр сахлаа будав гээч болж байх шив. Наадмыг бол дэмжихгүй шүү.

202.126.89.27Зочин   • 2020, 5 сарын 22. 19 цаг 32 минут

Үзэгчгүй тв онлайнаар үзье.бүх л лиг үзэгчгүй тоглоод эхэллээ.

202.131.248.238РАДНАА   • 2020, 5 сарын 22. 19 цаг 02 минут

НААДАМ ХЭРЭГГҮЙ ЭЭ, ГЭР ГЭРТЭЭ АМАРЦГААЯ. ШИНЭ УИХ-ЫН ГИШҮҮД, ДАРГА НАР ӨӨРСДИЙГӨӨ ТВ-ЭЭР СУРТАЛЧЛАХ ГЭЭГҮЙ Л ЮМ БОЛ БОЛЬ. ДАРАА ЖИЛ АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГОО ӨВЧНӨӨ ДАРААД, НЭРТЭЙ ТӨРТЭЙ ТЭМДЭГЛЭЕ.

73.153.24.2Зочин   • 2020, 5 сарын 22. 19 цаг 52 минут

Tun zuv .ene heden ner tur huutsuldsun darga narig yanam be

202.126.88.200зочин   • 2020, 5 сарын 22. 18 цаг 42 минут

наадам тийм чухал гэжү энэ цаг үед

73.153.24.2zochin   • 2020, 5 сарын 22. 19 цаг 52 минут

heleed yu gehew ..

66.181.179.166зочин   • 2020, 5 сарын 22. 17 цаг 58 минут

Онцгой комисс гээд байсан чинь бөхчүүд уяачидын шахалтанд автаж ард түмнээ өвчинд нэрвэгдүүлэх байсан юмуу ОЛИМП хойшилсоныг мэдсэн үү та нар цагаан сар хийж болоогүй болоод өнгөрөө биз дээ ганц жилийн наадам хийхгүй байж болохгүй юү арын хаалгаар бөөн хүн шавуулсан наадам болох нээ ард түмэн үх гэж байгаа юм шив дээ

49.0.156.20Зочин   • 2020, 5 сарын 22. 17 цаг 33 минут

Ард иргэдээ сонсох нь дээр байх Наадаж баярлах цаг мөч мөн үү Арай биш байх шүү

202.179.27.189мөнх   • 2020, 5 сарын 22. 17 цаг 15 минут

Мөнгө идэх гэсэн арга шүү дээ. тэрнээс биш 1жил наадам хийхгүй байлаа гээд муудах юм байхгүй шүү дээ

202.9.47.17zochin   • 2020, 5 сарын 22. 17 цаг 07 минут

Naadam hiih hereggui baihaa. Ter garah zardlaa eer zuild zartsuulah n chuhal yum daa.

202.131.228.118Зочин   • 2020, 5 сарын 22. 15 цаг 52 минут

1 жил наадам хийхгүй бхад үндэсний уламжлал мөхөх үү,цагаан сар тэмдэглэлгүй болж бна.үхэл,амьдралын зааг дээр бна шүү дээ.ХӨСҮТ-ийн хэдэд л найдаж бна.1 алдаа гарахад бүгд халдвар авна шүү.Маск зүүж гараа угааж бгаа хүн хэр бна.

103.29.144.172Булган   • 2020, 5 сарын 22. 15 цаг 45 минут

наадмаа заавал хийх ёстой юм уу, нийслэлд онлайнаар хийдэг юм бгаа биз аймаг орон нутагт бол бүр хийх хэрэггүй, цагаан сараар бараг ах дүүтэйгээ золгоогүй болж байхад хэний юуны хамаатай бөх морь

122.201.31.88Зочин   • 2020, 5 сарын 22. 15 цаг 35 минут

Юун наадам бэ. Дэлхийн олимп цуцлагдаад байхад одоо боль наад наадмаа. Наадмын хэд хоног иргэд гэр гэртээ гэр бүлээрээ үр хүүхдүүдтэйгээ баярлавал болно.

66.181.168.131Зочин   • 2020, 5 сарын 22. 15 цаг 21 минут

Naadam chini yag yavj yavj huushuur porno gedeg bayar bhguyu

66.181.168.131Зочин   • 2020, 5 сарын 22. 15 цаг 19 минут

Tegeed ter bolgonii ni tatvar tulugchid tulnu

66.181.167.254Зочин   • 2020, 5 сарын 22. 15 цаг 06 минут

Эрүүл ухаантай нь арай тийшээ очихгүй байлгүй дээ!!!

192.82.75.165зочин   • 2020, 5 сарын 22. 14 цаг 53 минут

наадам хийнэ гэж юу яриад бна.нэг жил өнжсөн нь дээр

103.57.95.132Зочин   • 2020, 5 сарын 22. 14 цаг 42 минут

Наадмаар яадгийн хүмүүс гэр гэртээ л баярлана биз, бас бөөн зардал. Тэр зарцуулах мөнгөө энэ өвчин зовлондоо хэрэглэлдээ. Нэг жил нөхцөл байдлаасаа болоод өнжиж болдоггүй юмуу. Бөх барилдуулна гэх шиг халдварт өвчин гарчаад байхад баахан хөлстэй хүмүүсийг ноцолдуулж бөөгнөрөл үүсгэж яадаг байнаа

64.119.20.174Больж үз   • 2020, 5 сарын 22. 13 цаг 55 минут

за сонгуулиа яая гэж байж юун наадам! дараа нь ард түмэн л хохирно, хувхайчуудад түй ч хамааралгүй. Түшээд минь хүүхдүүд ээ барилдуулж дуулуулаарай да

89.102.61.43Зочин   • 2020, 5 сарын 22. 13 цаг 46 минут

hiilgui yadiin be.humuusiig setgel sanaagaar demjih hergetei

119.40.98.177Зочин   • 2020, 5 сарын 22. 13 цаг 41 минут

наадам хийхээ болио

139.5.217.48Зочин   • 2020, 5 сарын 22. 19 цаг 21 минут

Yun naadam be delhi niiteer zowj ediin zasag hymarch bhad naadmaar zarlagdah munguu ervvl mend bolowsorlin salbartaa zartsuulmaar yum udku buun hymral boloh gj bhad. Tsagaan sar hiihgvi aaw eejdee ochj zolgohgvi bolood l ungursun bas henihe televiz buh moriig sanhvvjvvleh geed bgaan.Mung ideh argaa olj yadah yumaa. Naad ilvvdee garsan munguu ontsgoi baidalin ajilaas ehleed uchnuun zartsuulah ajil bgaa bzdee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.