Германы "Боруссия Дортмунд" клубын хагас хамгаалагч Жейдон Санчо энэ зун багаа сольж магадгүй байгаа. ESPN-ийн мэдээлж байгаагаар "Байерн Мюнхэн" 20 настай Англий хөлбөмбөгчийн төлөө "Манчестер Юнайтед"-тай өрсөлдөх ажээ. Коронавирусийн улмаас улирал түр зогсох хүртэл Мюнхэн хотын баг Санчог авахаар хөөцөлдөж байжээ.
Санчо "Боруссия Дортмунд"-тай 2022 он хүртэл гэрээтэй. Хэрвээ гэрээ дуусахаас өмнө цуцалж, худалдаж авахыг хүссэн баг 120 сая евро төлөхөөр заалттай байгаа аж. Одоогоор түүнийг хамгийн их сонирхож, авахаар тэмцэж байгаа баг нь "Манчестер Юнайтед". "Байерн" мөн тэргүүн эгнээнд бичигдэж байгаа бол "Манчестер Сити"-гийн хувьд Санег санасан үнээрээ зарж чадвал Санчог авах "тулаан"-д нэгдэж магадгүй юм байна.
Сэтгэгдэл бичих