УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ 11:00 цагаас Төрийн ордонд болно. Энэхүү хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Энэ хүрээнд олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгасан юм. Тэгвэл энэхүү хугацааг дахин сунгах эсэхийг хэлэлцэнэ.
Түүнээс гадна, кино театр зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх эсэхийг ч хэлэлцэж магадгүй аж. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгөх юм байна.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
gadaad helnii shalgalt ugch bolno biz de ?
Сунгах нь зүйтэй
Сонгуульд тааруулж тэнэг шийдвэр битгий гаргаасай билээ сонгууль болдгоороо болно хэдүүлээ эрүүл байвал болондоо
Хөл хориог сунгахгүй бол аймаар тархаж хүмүүсээ алдвал яана
суугаарай өвчингүй бол жаргал
Онцгой нөхцөл байдлын үед ерөнхий сайд өөрийн санал бодлоо хэлдэг байлгүй дээ. Түүнээс биш үүрэг , даалгавар өгөөд байдаггүй байлгүй дээ.
Гадаадад гацсан монголчуудаа оруулах хэрэгтэй
Хөл хориог сунгах нь зүйтэй.
иргэн