2020 оны 5-р сарын 25
8 цаг 00 минут

Б.Мөнхжаргал: Намчирхал, талцлыг зогсоож улс орон, ирээдүйнхээ төлөө зүтгэхгүй бол оройтчихлоо

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа “ШИНЭ” намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалыг урьж, ярилцлаа. 

Өвөө эмээгийн хүмүүжлээр өлгийдүүлж өссөн

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Таныг ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАНАН-ы эсрэг хүчтэй дуугарч байгаа залуусын нэг гэдгээр нь олон нийт мэддэг. Гэхдээ хувь хүний хувьд ямар намтар, боловсролтой вэ гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх?

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Таныг ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАНАН-ы эсрэг хүчтэй дуугарч байгаа залуусын нэг гэдгээр нь олон нийт мэддэг. Гэхдээ хувь хүний хувьд ямар намтар, боловсролтой вэ гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх?

-Миний аавыг Бямба гэдэг. Булган аймагт төрсөн. Нийгмийг аюулаас хамгаалах яаманд жолоочоор ажиллаж байсан. Тэр үеийн жолооч нар хөдөө хээр тээвэрт явдаг, сайд дарга нарыг авч хөдөө гадаа их явдаг байсан болохоор аав гэртээ байх их ховор. Цаг нар, нойр хоолгүй ажиллаж, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө бүх зүйлээ зориулдаг Монголын эгэл жирийн аавуудын нэг. Харин ээж маань Баян-Өлгий аймгийн Булган суманд төрж, өссөн урианхай хүн. Ээж барилгын инженер мэргэжилтэй. Би айлын ууган хүүхэд. Нэг дүүтэй. Хүүхэд байхад аав, ээж маань ажил ихтэй завгүй байсан учраас би багадаа Гачууртын Шар хоолойн аманд өвөө, эмээгийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн. Өвөө маань Гачууртын сангийн аж ахуйн фермийн дарга, харин эмээ маань Гачууртын сангийн аж ахуйн саальчнаар ажиллаж Улсын аварга малчин цолоор шагнагдаж байсан. Мөн Ардын их хуралд малчдын төлөөлөл болж, төлөөлөгчөөр ажиллаж байсан зэрэг бахархам сайхан намтартай. Өвөө эмээ хоёр Монголын анхны фермерчдийн нэг.

 -Хотын хүүхэд мөртлөө хөдөө өссөн юм байна. Хөдөө ялангуяа ферм, сангийн аж ахуйд ажил амьдрал ундарч байдаг. Таны хүүхэд нас завгүй амьдрал дунд өнгөрчээ?

-Ер нь хөдөөний амьдрал хотынхоос ямар ялгаатай, юу нь онцлог гэдгийг өвөө эмээ минь надад таниулсан. Зуны амралтаараа хонь хариулж, адуу манаж, мод, ус татах зэргээр өвөө эмээдээ тусалдаг байсан. Намар үеэлүүд, өвөөтэйгээ хамт хадлан гэж нүсэр ажилд гардаг.  Гар хадуураар өвс хадах, бухалдах гээд хөдөөний ажил амьдралд ойрхон өссөн минь өвөө эмээ хоёрын минь ач. Багадаа хурдан морь унаж байсан ч хөдөөний хүүхдүүд шиг мундаг байгаагүй.

-Эмээ, өвөөгийн хүүхдүүд цаанаа л нэг өвөрмөц хүмүүжилтэй байдаг даа. Та бас цухас дурьдах шиг боллоо. Өвөө эмээгээсээ олж авсан амьдралын ухаан, хүмүүжил  гэвэл та юуг онцлох вэ?

-Өвөө, эмээ нар ер нь ач, зээдээ хүүхдээсээ ч илүү хайртай байдаг юм бишүү. Эрхлүүлэх нь хүртэл гүн утга учиртай, хэм хэмжээтэй. Хэтэрхий их эрхлүүлж бөөцийлвэл бие даах чадваргүй болчихно, аминчихан, хувиа хичээсэн хүн болно гэдэг ч юмуу. Хайрлах, халамжлахад нь хүртэл амьдралын ухаан, сургааль явж байж дээ гэж одоо боддог. Эмээ өвөө маань  биднийг хоорондоо эвтэй, нэг нэгэндээ дэмтэй бай гэж захиж, сургадаг байсан нь өнөөдрийн миний олон нийтийн үзэл санааг дэмжих, үнэт зүйлийг нь хүндэлж явна гэдэг зарчимтай их ойр санагддаг. Магадгүй энэ зарчимыг өвөө, эмээ хоёр надад анх суулгаж өгсөн байх. Үүнээс гадна, өдөр тутмын амьдралд минь зааж сургасан олон зүйл нь одоо ч гэсэн надад зүг чиг болдог. 

-Энэ нийгмийг арай өнгөтэй, өөдрөг харагдуулдаг цөөхөн зүйлсийн нэг залуусын боловсрол юм уу даа. Улс төрийн өндөр босгыг ч гэсэн боловсрол, ажлын туршлагаар давдаг гэдэг. Таны боловсрол, ажил мэргэжлийн туршлагатай танилцвал? 

-Боловсрол, мэдлэг, туршлага, хувь хүний ёс зүй гэх мэт улстөрч хүнд зайлшгүй байх ёстой олон зүйл бий. Залуу хүний хувьд аль алинд нь суралцаж, хуримтлуулаад явж байна. Монгол Улсын Их сургуулийн төрийн удирдлага, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг Бизнесийн Удирдлагын чиглэлээр төгссөн. Гадны сургуулиудын хувьд Америкт аюулгүй байдлын чиглэлээр дээд курс, Канадад Батлан хамгаалахын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцсан. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, Гадаад харирлцааны сайдын зөвлөх, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Америкт консул зэрэг хувийн хэвшил, төрийн албанд мэргэжилтнээс удирдах ажилтан хүртэл ажиллаж байгаад улс төрийн ажилд орсон. 

 Зөвийн төлөө тэмцэхэд олон нийт дэмждэг 

 -Таны ажилласан замналуудыг  харахад,  төрийн албанд аль эсвэл өөрийн эзэмшсэн мэргэжлээр бизнесийн салбарт ажиллаж, амжилттай явах боломж байна шүү дээ. Гэтэл яагаад улс төрийг сонгож, орж ирэх болов?

 -Би 2004-2008 онд Уул уурхайн яамны харьяа Ашигт малтмалын газарт ажилласан. Тухайн үед хүн болгон л уурхайчин болж, лиценз ярьдаг болсон байсан цаг. Тэр үед хүмүүс яагаад, юуны төлөө уул уурхай руу ингэж улайрч байгааг төрийн байгууллагын байр сууринаас анзаарсан л даа. Намайг Ашигт малтмалын газарт мэргэжилтэн болоход  лицензийн наймаа хэрээс хэтэрч, бараг л дайн болж, маш эмх замбараагүй байсан. Угтаа бол байгалийн  баялаг улс орон, ард түмний баялаг гэж Үндсэн хуулиндаа заасан мөртлөө лиценз гэх цаас нэрийн дор албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн бизнесийн сүлжээ газар авч байгааг анзаарч эхэлсэн. Улстөрчид, эрх баригчид байгалийн баялгийг зарж гадаадад оффшор бүсэд их хэмжээний мөнгөө нуучихаад өөрсдөө Улсын их хуралд сууж дархлагдсан эрх ямба, хамгаалалтад орчихсон байсан.

Тухайн үед би АМГТХЭГ-ын дарга Л.Болдын удирдлага дор байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүргэх, хуваарилах зорилготой “Баян Монгол” төслийг боловсруулах ажлыг хэсгийг зохион байгуулж ажилласан. Өөрөөр хэлбэл, гадны улс орнууд шиг “баялгийн хараал”-д нэрвэгдэхгүй, байгалийн баялгийг иргэдэд IPO буюу хувьцаа эзэмшүүлэх хэлбэрээр хүргэх зорилгоор ажлаа эхлүүлсэн юм. Уул уурхай, геологич, эрдэмтэн судлаачид мөн санхүүгийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн 30 гаруй хүнтэй багаа бүрдүүлсэн. Монгол Улс байгалийн баялаг, нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг 10 орны нэг. Дээр нь дэлхийн хамгийн том зах зээлтэй хөрш гэх мэт давуу талтай. Гэвч монголчуудын амьдрал, эдийн засаг энэ том давуу талуудынхаа эсрэг явж эхэлсэн. “Баян Монгол” төслийг судалж, боловсруулж байхдаа хэчнээн их дундрашгүй баялагтай ч түүнийг эрх баригчид, улс төрчид буруу, ашиг сонирхолдоо нийцүүлж удирдахад улс орон ямар хурдан мөхөж, үгүйрэн ядуурдгийг, эрх мэдэлтнүүд мөнгөний төлөө хэрхэн тэмцэлддэгийг олж харсан.

Тухайн үед АН-ын удирдлагууд, лидерүүдэд танилцуулж, санал тавьж байлаа. Гэхдээ АН тэр үед төслийг маань ажил хэрэг болгох гэхээсээ илүү сонгуулийн сурталчилгаанд, санал авахад ашигласан байдаг. Иргэн бүрдээ хувьцаа өгөхийн оронд намууд 1 сая, 1,5 сая төгрөгийг өгнө гэдэг сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаар уралдаж эхэлсэн. Яг нөгөө баялгийн, мөнгөний хараал тусах зүг рүү нь эргүүлчихсэн гэсэн үг. Тэгээд тэр сонгуулийн дараахан 2008-2012 онуудад Батлан хамгаалах яаманд Л.Болд сайдтай хамт ажиллаж таарсан. Тэр үеэс л нийгмийн, нийтийн эрх ашиг, аюулгүй байдал, гадаад харилцаа зэрэг олон зүйл дээр үзэл санаа, үнэт зүйлс минь намайг өөр байдлаар, өөр аргаар ажиллах болсныг “сануулсан”.

 -Ардчилсан нам бол хоёр том улс төрийн хүчний нэг. Энэ намд ажиллаад явж байсан хүн яагаад гарах болов. Магадгүй энэ намын өнөөдрийн нэр хүнд, нөхцөл байдалтай холбоотой юу?

 -2008 онд Хан-уул дүүргийн ИТХ-д чадварлаг залуучуудын багийг бүрдүүлэн АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тухайн үед нийслэлийн бүх дүүрэгт МАН ялсан. Ганцхан Хан-Уул дүүрэгт Ардчилсан нам ялсан байсан. Тэгэхэд олон залуус улс төрийг эрүүл нүдээр харж, зүтгэж байсан юм. Залуус тухайн үеийн намчирхал талцлын дунд ямар ч байсан өөрчлөлт хийж,  ажиллаж чаддагийг харуулсан. Улмаар 2012 онд нийслэлийн бусад дүүргүүд ч гэсэн Хан-Уул дүүргээс үлгэр жишээ, урам зориг авч, залуусын багийг бүрдүүлж нийслэлд ч, дүүргүүдийн иргэдийн хуралд ч ялалт авчирсан. Гэхдээ тэр үеэс л АН-ын эрх мэдэл, албан тушаалын хямрал эхэлсэн байдаг. Уг нь чамлахааргүй хугацаанд Н.Алтанхуяг сайдын Засгийн газар олон ажлуудыг амжуулсан боловч удалгүй улстөрчдийн, эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн зөрчлөөс болж яаж нуран унасныг та ч санаж байгаа байх. АН-д эрх ашгийн зөрчил хурцдаж, 2016 оны сонгуулиар дүнгээ ч тавиулсан.

2016 онд МАН сайндаа ч биш АН-ын эрх ашгийн дотоод хямралаас болж ялсан шүү дээ. Тухайн үед 70, 80-аад оны АН-ын маш олон залуус ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн. Би ч гэсэн дунд нь явсан. Гэхдээ тэр шинэчлэлүүд тодорхой амжилтад хүрээгүй. Нөгөө л хэдэн эрх мэдэлтнүүдийн тоглоом болоод л өнгөрсөн учраас АН шинэчлэгдэж чадаагүй юм. Шинэчлэл, шударга ёс, зарчим ярьсан хүмүүсээ АН намаасаа хөөсөн. УИХ-ын гишүүдээ хүртэл хөөснөөс болж Их хуралд бүлэггүй болсон гашуун түүх бий шүү дээ.

 -Та хоёр том намын эрх мэдлийн бүлэглэл, ашиг сонирхолын сүлжээг хүчтэй шүүмжилдэг залуусын нэг. Энэ нь намаас тань өгсөн үүрэг даалгавар байдаг уу эсвэл залуу хүний хүсэл зоригийн дуудлагаар МАНАН-тай тэмцэж байна уу?

 -Мэдээж хүн хийж байгаа зүйлээ хүсэж зорьж байгаа болохоор л ажил болгож цаг зав, хүч чадвараа зориулдаг биз дээ. Нөгөө талаар зөвхөн өөрийн хувийн хүсэл тэмүүлэл гэхээс илүү олон нийтийн, хүмүүсийн эрх ашгийн шаардлага гэх гол хүчин зүйл байна. Нэгэнт л улс төрд орсон бол яалт ч үгүй олон нийтийг төлөөлөх болдог. Өнөөдрийн улс төр, эрх баригчдад нийгэм тэр чигтээ шүүмжлэлтэй хандаж байгаа. Эдийн засгийн уналт, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь олон нийт энэ хоёр намыг шүүмжлэх нь битгий хэл үзэн ядахад хүргэж байна. Үндсэн ажлаас илүү нам дотроо эрх мэдлийн “дайн” зарлаж албан тушаал, сандал ширээний төлөө тэмцэлдэж эхэлсэн нь улс орны хөгжил урагшлахгүй, хүмүүсийн амьдрал хөсөр унаж байгаагийн гол шалтгаан болж байгаа. 2017 онд 65 суудлаар ялсан МАН дотор эрх мэдлийн хямрал дахиж үүссэн.

Энэ байдал АН-д 2016 онд хүчээ авсан шүү дээ. МАН өөрийнхөө байгуулсан Засгийн газрыг унагаасан. Дараа бас л бужигнаж эхэлсэн. Ингээд төрд тогтворгүй байдал үүсэхээр л бусад асуудлууд буруу зүг рүү эргэчихдэг юм байна. Тэр хэрээр хүмүүсийн төрд итгэх итгэл сулардаг. Ер нь Монголын өнөөгийн нийгмийн байдал, хүмүүсийн амьдрал МАНАН гэдэг зүйлээс, энэ хоёр намын завхрал, булхай, авлигажсан байдлаас залхаж эхэлсэн. Залуучууд нь үүний эсрэг дуу хоолой, үзэл бодлоо нэгтгэж эхэлсэн.

 -Та сая яриандаа улс төрийг арай өөр нүдээр харж байсан тухайгаа хэллээ. Улс төрийг яг ямар нүдээр харж байсан юм бэ?

 -Ер нь залуу хүн болгон ирээдүйдээ итгэдэг. Гэхдээ нөхцөл байдал бодсон шиг байх нь цөөн. Өөрийн итгэл үнэмшил, өөдрөг үзэл дээр тулгуурлаад энэ гайгүй болов уу гэсэн намдаа ордог ч орсон хойно нь бодсон шигээ байдаггүй. Олон ч залуус ийм зүйлтэй өнөөдөр нүүр тулаад байна. Хоёр том нам нөгөө л эрх ашгийн бүлэг, фракцтай. Сүүлдээ улс төрийн намууд чинь зүгээр л мөнгөний пирамид схем зурчихаад түүнийхээ дагуу “хөдөлж” байдаг болчихсон. Үүнээс болж шударга ёс, үнэт зүйлс, үзэл бодол, тухайн хүний мэдлэг боловсрол ямар ч хамаагүй болж хувирсан. Энэ бүхэн миний төсөөлсөн, харсан улс төр биш байлаа. Иймээс л залуус хүссэн хүсээгүй тэмцэл, жагсаалд нэгддэг.

-Тэмцэл, жагсаал гэснээс та МАНАН дэглэмийн эсрэг жагсаалын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан санагдана?

 -2016 онд Америкт консулаар ажиллаж байгаад ирсэн. Дөрвөн жилийн дотор 7-8 хувийн өсөлттэй сэргэж байсан эдийн засаг уначихсан, хүмүүсийн амьдрал хямарчихсан, нүдний гал цог нь итгэлгүй болчихсон байсан. Хүмүүстэй уулзаж ярилцахаар АН болон МАН гэсэн хоёр намаар төлөөлүүлсэн хоёр хуваасан “ертөнц” санагдаж байлаа. Залуучууд хоорондоо чөлөөтэй үг солилцож, үзэл бодлоо ч хуваалцаж чадахгүй намчирхал, талцлаас болж дунд нь нэг хана босчихсон юм шиг. Хэн илүү нам ярина тэр дээш нь дэвшиж, хэн их мөнгө намдаа амална тэр төрд гардаг тийм дүр зураг газар авчихсан байсан. Төрийн байгууллагын ажилтнууд хүртэл улс төрчдийн, эрх баригч намын харцаар хөдлөх жишээтэй. Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийг хүртэл эрх мэдэлдээ оруулчихсан. Энэ бүхний цаана авилга байсан. Бүр үүрлэчихсэн байсан.

Ер нь л Монголд цэгцлэх, өөрчлөх зүйл олон харагдсан. Ингэхийн тулд тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Ямар нэг нам харгалзахгүйгээр тэмцэх нь зөв гэх итгэл үнэмшил төрж эхэлсэн. Энэ нийгмээс, өнөөдрийн эрх баригчдаас, улс төрчдөөс шударга байдлыг нэхсэн маш олон иргэний нийгмийн буйгууллагууд нэгдсэн. Өвөл жагсаал, суулт зарласан. Хүмүүс МАНАН гэх энэ дэглэм зүгээр ч нэг хэдэн улс төрч биш, ардаа маш том мөнгө санхүүгийн бүлэглэлтэй гэдгийг ч тэр жагсаал суултын үр дүнд мэдэж авсан. Мөн МАНАН бүлэглэлийг хамгаалдаг хууль шүүхийн системтэй гэдгийг тодорхой болгож чадсан.

 -МАНАН, эрх баригчдын увайгүй байдалтай тэмцэж байсан янз янзын түүх бий. Та хүртэл дүн өвлөөр талбай дээр гэр барьж, талбай дүүрэн хүмүүстэй жагслаа, суулт хийлээ. Сүүлдээ хүмүүс ямаатай хүртэл жагсаж байх шиг. Гэтэл энэ их тэмцэл, эсэргүүцлийн үр дүн гарсан уу, өөрчлөгдсөн зүйл байна уу ?

 -Нэг зүйлд найдаж байгаа. Монголчуудын ухамсар, оюун санаа сэрсэн. Ер нь монголчууд их хэрсүү болж. Хүмүүс ямар нэг зохиол тавилтгүй, дэмжлэг санхүүжилтгүй цуглаад жагсаад явж байна. “Нэхүүл” гээд залуучуудын нэгдэлд 100 гаруй ТББ өөрсдийн санаачилгаар орж ирж, МАНАН дэглэмийн эсрэг тэмцсэн. Тэдэнд ямар нэг мөнгө, санхүүжилтийн эх үүсвэр байгаагүй. Гэтэл түүний араас нь “Хэвтүүл” нэртэй зохиомол тавилттай ижил  дүрд хувирсан залуучуудыг гаргаад ирсэн.  Гэхдээ ард түмэн үүнийг ялгаж салгах чадвартай болчихсон. МАНАН дэглэмийн эсрэг жагсаалыг дуурайгаад, АН-ын дарга С.Эрдэнэ жагсаал хийсэн. Ард түмэн жагсаал цуглаан бүрийг хаанаас, хэн явуулж байгааг ялгах чадалтай. Энэ жагсаалын цаана ард түмний эрх ашиг байна уу эсвэл эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол явж байна уу гэдгээ ялгаж салгах чадвартай. Мөнгөний жагсаал явдаггүйг олон хүн харсан, мэдэж байгаа. Харин мөнгөгүй ч гэлээ үнэт зүйлс, зорилго нь тодорхой жагсаал үр дүнд хүрдэг. Зөв зүйлийн төлөө явахад олон нийт дэмждэг юм байна, ард түмний төлөө гэсэн жагсаал бага ч гэсэн өөрчлөлтийг авчирдаг гэдгийг ойлгосон.

Бидний дунд авлига, тендэрээр хөлжсөн нэг ч хүн байхгүй

-Танай нам ялгаагүй бас нэг улс төрийн нам. МАНАН бүлэглэл гэх хоёр том намаас юугаараа ялгарах вэ?

 -Улс төрийн намуудын эрхэм зорилго нийгэм, нийтийн, улс орны эрх ашиг байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ болчихсон. Эхлээд өөрсдийхөө, хувийн бизнесийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Харин манайх үүнийг шүүжилдэг, эсрэг зогсдог. Наад захын нэг ялгаа нь энэ. Хамгийн ойрын жишээ дурдъя, манайх энэ сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүстээ ямар нэг мөнгөний босго тавиагүй. Гэтэл МАН, АН аль аль нь нэр  дэвшигчдээсээ зуу зуун сая, тэрбумаар нь авч байна. Нөгөө нь үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас “хулгай” хийсэн энэ парламентын хамгийн муу хар данстай хүмүүсээ нэр дэвшүүлж байх жишээтэй. Бид ямар нэг ашиг сонирхлын бүлэглэлийн гар хөл болсон хүмүүсийг нэр  дэвшүүлээгүй. Бидний дунд авлига, тендерээр хөрөнгөжсөн тасарчихсан баян хүн алга.  Ерөнхийдөө дундаж давхаргын сэхээтнүүд олон байна. Мөн иргэний нийгмийн төлөөллүүд байгаа. Сонгууль дөхөх тусам хүмүүсийн тархи угаасан худал, гүтгэсэн мэдээллүүд газар авдаг. Хэлбэр хөөсөн биш мөн чанар, үзэл санаа, үнэт зүйлд суурилсан, ард түмний эрх ашгийн эрхэмлэсэн эсэхийг харж сонголтоо хийх мэдлэг, чадвартай болчихсон, хүмүүс.  Өнгөрсөн 30 жилд дүн тавих эргэлтийн цаг болчихсон байна. Улс орны минь байгаа байдал, эдийн засгийн нөхцөл байдал ч үүнийг анхааруулж байгаа.

 -Одоогийн нөхцөлд удирдлагууд нь л асуудлыг шийдвэрлэж байна. Удирдагчаас шалтгаалж тухайн намын үйл ажиллагаа, үзэл суртал явдаг. Үүний адилаар ШИНЭ нам ч гэсэн Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй удирдагчынхаа үзэл суртал руу орчихгүй гэх баталгаа байхгүй байна?

 -Энэ хүмүүсийн юу ярьж, юу хийдгийг ард түмэн маш сайн мэдэж байгаа. Энэ хоёр хүн бүлэг, фракцийн эрх ашгийг ерөөсөө ярьдаггүй. Та ч санаж байгаа байх. Дандаа олон нийт, улсын эрх ашгийн төлөө дуугардаг. Олон жилийн өмнө ярьж байсан зүйл нь өнөөдөр нотлогдож байгаа. Тухайн үед нь хүмүүс попорлоо л гэдэг. ШИНЭ нам мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Хамгийн их попрох буюу хийсвэр амлалтуудыг амласан мөрийн хөтөлбөр болох болов уу гэсэн хүлээлт зарим хүмүүсийн дунд байсан байх. Эсрэгээрээ ШИНЭ нам хамгийн ажил хэрэгч, амьдралд ойрхон, бодитой хөтөлбөрийг боловсруулсан. Төрд хариуцлагыг тогтооно, эдийн засгийн хямралуудыг зөв голдиролд нь оруулна, иргэдийн оюун санааг монгол гэх үнэт зүйлсээр үндэсний ухамсрыг бүрдүүлнэ гэх мэт. Тэр попорлоо гээд байгаа нөхдүүд харин өөрсдөө поп мөрийн хөтөлбөрийг амалж эхэлсэн биз дээ. 3, 5 саяын цалин, үнэгүй байр гээд л. Жинхэнэ попрол чинь энэ биш юмуу.

Нам, улс төрийн хэр чансаатай, бодлоготой  байгааг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалт зэргээс нь харж болдог. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын бүртгэлийг улсын дээд шүүх дээр гацааж байгаад, оны өмнөхөн л бүртгэлээ шүү дээ. Энэ богино хугацаанд үндэсний хэмжээний намыг зохион байгуулж, зангидана гэдэг амаргүй даваа. Тэр тусмаа сонгуулийн өмнөхөн. Бид маш богино хугацаанд 21 аймгаар тойрч, ард түмнийхээ үг, үзэл бодлыг сонсож амжлаа. Ер нь популизм аль ч улсад байдаг л зүйл шүү дээ. Ер нь олонхи нь  аль болох цөөнхөө хүндэлж шийдвэр гаргах нь л зөв байдаг. Тэрнээс биш олонхи гэдгээр далайлгадаг, шахдаг бол энэ ардчилал биш.

 -Сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гарч байна. ШИНЭ нам 7-8 суудал авах төлөвлөгөөтэй. Ингэж гарч ирээд МАН-тай эвсэл байгуулж ажиллахаар тохироо хийсэн гэх мэдээлэл гадуур сонсогддог. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

 -Энэ хүмүүсийн таамаг байж болох юм. Улс төрийн судалгаа хийдэг хүмүүс олон нийтийг төөрөгдүүлэхийн тулд албаар гаргаж байж болно. Ард түмний сонголтыг яаж мэдээд байгаа юм. Зарим нь бараг ханцуйн тодроо Засгийн газраа байгуулчихсан юм бишүү. Хүмүүсийн сонголтын туршлага улам хэрсүүжсэн, бодолтой болсон. Өмнөх сонгуулиудаар алдсан, хаширсан олон туршлага тэдэнд байгаа.  Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвлэлийн бодлогын хувьд өөр өөрийн гэсэн чиглэлтэй байдаг байх. Зарим нь балансаа алдахгүйгээр эрүүл явдаг. Гэтэл зөвхөн эзэндээ үйлчилдэг, сонгуулийг мөнгө хийх боломж мэтээр харчихсан телевизүүд ч байна. Үүний хамгийн тод том жишээ бол МҮОНТ. Эрх барьж байгаа намд л үйлчилдэг. Уг нь олон нийтийнх, үндэсний гээд их гоё нэртэй. Гэвч эсрэгээрээ нэг намд үйлчилдэг, нэг намын гишүүдийн байр суурийг л цацдаг. Үнэн, шударга зүйл ярих гэсэн зарим хүнд телевизэд таван минут ч олдохгүй байгаа. Гэхдээ сошиал хөгжиснөөр нөхцөл байдал арай дээрдэж байна.

Хан-Уулд нэр дэвшсэн бол Л.Болд гишүүний “цүнх баригч” гэж л харна

-Таны намтар Л.Болд гишүүнтэй нилээн холбогдож анзаарагдлаа. Манайд залуу боловсон хүч гарч ирэхэд тэрний, энэний хүн гэх мэтээр хэлдэг. Эсвэл “цүнх баригч” нь ч гэх юмуу. Нэг тийм ойлголт олон нийт дунд суучихаж. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

 -Энэ асуултад хариулахын тулд Л.Болд гишүүн бусдаас ямар ялгаатай юм бэ гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Л.Болд гишүүн ардчилсан хувьсгалыг тэргүүлээд, оролцоод явж байсан анхдагчдын нэг. Тэр хүнийг бодож явсан үнэт зүйл, үзэл баримтлал надад бас байдаг. Түүнээс биш надад тэр хүнтэй ямар нэг сонирхлын хамаарал байхгүй. Би “Бодь” групп, “Богд” банкинд хувь, хувьцаа эзэмшдэггүй. Миний хувьд өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй. Энэ хүний улс төрийн зарчим, туршлага, тулхтай зан чанараас суралцахад надад буруудахгүй. Ж.Батзандан гишүүний үнэнийг зоригтой хэлдэг. Л.Болд гишүүний алсын хараатай бодлого шийдвэрүүдийг хүндэлдэг. Залуу хүнийг улс төр рүү оруулахад цаанаас нь түлхдэг, аль эсвэл өөрийн бүлэг фракцын эрх ашгийн төлөө зүтгүүлдэг гээд зорилго байдаг л байх. Гэхдээ миний хувьд тийм хүмүүжил байхгүй. Зорилгынхоо төлөө л явж байна. Сонгууль дөхөхөөр янз янзаар л харлуулна. Гол нь үнэт зүйлийнхээ төлөө тууштай явах юм л даа. Ижил итгэл үнэмшил, үнэт зүйл, нэг зорилгын дор нэгдсэн хүмүүс гэж өөрсдийгөө хардаг. Намчирхал, талцлыг зогсоож, улс орон, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэхгүй бол оройтчихоод байна. Улсын нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал бол маш аюултай хэмжээнд хүрчихсэн. Энэ мэт асуудлууд биднийг нэгтгэсэн л гэж ойлгодог.

 үхбаатар дүүрэгт нэр дэвших юм байна. Намууд нэр дэвшигчидээ тодруулахдаа аль дүүрэг, тойрогт өөр улс төрийн бусад хүчнүүдээс ямар дэвшигчид байна вэ гэдгийг харж, тодорхой тооцоолол хийдэг байх. Сүхбаатар дүүрэгт бусад намаас хүчтэй, туршлагатай хүмүүс нэр дэвшиж байгаа нь харагдаж байна. Ширүүн өрсөлдөөн өрнөх нь. Яагаад Сүхбаатар дүүргийг сонгож өрсөлдөхөөр болов?

 -2008 онд би ИТХ-д ажиллаж байх үедээ Хан-Уул дүүрэгт  залуучууд нэгдээд, зүтгэх гэхээр л эсэргүүцээд эхлэдэг. Тэр үеэс л би энэ асуудлыг анзаарсан. АН-ын даргаар С.Эрдэнэ ажиллаж байлаа. Баянгол дүүрэгт С.Эрдэнэ гэдэг хүний баг л ялдаг. Нэр дэвшилтүүдийг нь нэлээд задалж, судалж үзсэн. Ямар хүмүүсийг нэр дэвшүүлж, тэр нь ялагдаад байна вэ гэдгийг. Тэгэхэд үндсэндээ бусад тойрогт дандаа ойр дотны хамаатан садан, танил талаа нэр дэвшүүлчихдэг. Тэд нар нь ялагдаад өгчихдөг. Тэр үед хотын МАН-ын дарга М.Энхболд байсан. Буцаагаад МАН-ынхан хамгийн муу хүмүүсээ Баянгол дүүрэгт дэвшүүлчихдэг. Үр дүн нь ойлгомжтой. Өмнөх сонгуулиуд дээр бусад хүчнийхэн бараг хоорондоо ярьж байгаад, хурлаа хийгээд дэвшигчээ гаргачихдаг байсан. Тэрийг энэ тойрогт дэвшүүлнэ, тэнд нь ийм сул өрсөлдөгч хаяж өгнө, тэрний саналыг түүнийхээр хуваана гэх мэтчилэн. 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд ч ийм зүйл болж байсан. МАНАН бүлэглэлийнхэн ард түмэнд сонголт өгдөггүйг хүмүүс санаж байгаа байх. Урьдчилаад нэр дэвшүүлэлтээ хийчихдэг. Хэн ялах нь тодорхой. Тэр сонголтоор нь гарч ирээд, Засгийн газраа байгуулаад явдаг. Сонголтгүй ийм сонгуулийг хүмүүс хүсэхгүй.  

Ийм учраас “Шинэ эвсэл” бусад нам эвсэл хэнийг дэвшүүлэхээс үл хамаараад хамгийн түрүүлж нэр дэвшигчээ зарласан. Өөрөөр хэлбэл, бусад нам хэнийг нэр дэвшүүлэх нь бидэнд тийм ч чухал биш. Би  Сүхбаатар дүүрэгт амьдардаг, гэр бүл, ажил амьдрал маань бүгд энэ дүүрэгтэй холбоотой. Дүүргээ сайн мэдэх хүний хувиар энэ тойрогт дэвшихээр болсон. Л.Болд гишүүнтэй ойрхон явсан хүний хувьд Хан-уул дүүрэгт нэр дэвшихээр болсон бол таны хэлснээр “цүнх баригч” гэдгээр ойлгох байсан байх. Иймд залуу хүний хувьд улс төрийн гараагаа цоо шинэ талбараас эхлүүлэхийг хүссэн. Иргэн хүний хувьд амьдрал дунд нь байдаг дүүрэгтээ нэр дэвших нь зөв гэж үзсэн. Манайх Дамбад хашаа байшинд амьдардаг.

-Хувь хүн болгонд өөрийн гэсэн зорилго байдаг. Улс төрд орж байгаа, цаашлаад эрх барих дээд байгууллагад орж байгаа нь өөрийн гэсэн зорилготой. Таны нэр дэвшээд, гишүүн болох зорилго юу вэ?

 -Саарал ордонд ороод цай уух надад сонин биш ээ. Би хууль яаж батлагддаг, төрийн ажил яаж явдгийг сайн мэддэг. Төрийн ажил болон олон нийтэд тодорхой цаг хугацаагаа зориулсан хүний хувьд би арай өөр зорилго тээж байгаа. 2010 онд би хэлж байсан. Нийтийн эрх ашгийн төлөө хууль батлах болохоор таг гацчихдаг. Тэгсэн мөртлөө бүлэглэл, фракцуудын төлөө хууль батлах болохоор чимээгүй байж байгаад л сэмхэн баталчихдаг гэж. Мэдээж эрхэм зорилго бол олон түмний эрх ашгийг төлөөлөх, хамгаалах. УИХ-ын гишүүн бол дарга биш. Сонгууль бол ард иргэдийн өөрсдийн төлөөллөө төрдөө илгээж байгаа процесс. Иргэд маань үүнийг буруу ойлгоод нэг сайхан хүн, баян хүн, эсвэл олны танил хүн, бөх, дуучинг сонгож эндүүрээд араас нь амаа барьдаг. Гэтэл манайд өөрийгөө төлөөлүүлж төрд сонгосон гишүүн нь амин хувийнхаа, өөрийнхөө, бүлэглэлийн  эрх ашгийг хамгаалж суудаг байдаг хэвийн үзэгдэл болжээ. Үүнийг өөрчлөхийн тулд л бид зүтгэж байна.

 

 

67
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

67 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.39.5Зочин   • 2020, 6 сарын 1. 21 цаг 26 минут

bodiin hun hen heregtee be ard tumen lav bish

192.82.70.53Зочин   • 2020, 5 сарын 26. 19 цаг 08 минут

Улс төрийн намуудын дампуурал нь төрийн хямралыг бий болгож байна. Энэ чөтгөрийн тойрогт намууд, намуудын удирдлагууд, улс төр эдийн засгийн бүлэглэлүүд, нам дамнаж орж ирсэн төрийн албан хаагчид бүгд хутгалдаж өөр хоорондоо ашиг сонирхлын нэгдсэн сүлжээ бий болгосон. Энэ байдлыг цоо шинэ улс төрийн хүчин, ард түмний шууд төлөөлөл гарч ирж байж үндсээр нь өөрчилнө.

192.82.70.53Зочин   • 2020, 5 сарын 26. 16 цаг 44 минут

ИЙМ Л ХУМУУСИЙГ ДЭВШУУЛЖ ОЛОН ЖИЛ ДАРЛУУЛЖ, НУХЛУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ДЭЭРЛЭХУУЛЖ, ДЭЭРЭМДУУЛЖ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН АН БОЛОН МАНАН БУЛЭГЛЭЛЭЭС СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ ХИЙЖ САЛЦГААЯ... АРД ТУМЭН МИНЬ НУРУУГАА ТЭНИЙЛГЭЕ...

192.82.70.53Зочин   • 2020, 5 сарын 26. 16 цаг 40 минут

МАНАН БУЛЭГЛЭЛ ЭХЛЭЭД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАА НЭР ДЭВШУУЛЭЭД , СУУЛДЭЭ БУР ДАВАРААД УУРСДИЙН УР УДАМ,ГАР ХУЛ, ХАМАТАН САДАН ТУРЛУУ ШУРГУУЛДАГ ХУЛГАЙЧ ЗАЛЬТАЙ ШААРНУУД ШУУ ДЭЭ... ОДОО АРД ТУМЭН МИНЬ НАМ ГЭЖ ЯВЦУУРАЛГУЙ ШУДАРГА, ЭХ ОРОНЧ, МОНГОЛ УЛСАА, АРД ТУМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ИРГЭДЭЭ СОНГОЖ СОНГУУЛИАР ТУРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН... АРД ОЛНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙЖ ТУУХЭН ЭРГЭЛТ ХИЙЦГЭЭЕ....

103.206.195.194Зочин   • 2020, 5 сарын 26. 11 цаг 55 минут

Та бүхний үйл хэргийг ард түиэн ойлгож дэмжиж байгаа

202.126.89.240Зочин   • 2020, 5 сарын 26. 11 цаг 53 минут

Нэр дэвшиж байгаа хүмүүсээ маш сайн судлах хэрэгтэй. Би хувьдаа энэ хүнийг одоогоор дэмжиж байна. Бусад хүмүүсийг нь судлая

202.9.46.179Зочин   • 2020, 5 сарын 26. 10 цаг 15 минут

боловсрол туршлагатай залуу үе

66.181.161.110Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 19 минут

Хүнийг харлуулах талаас нь битгий бод ямар ч байсан төр улсын ажлын туршлагатай хүн дагаж гүйхгүйгээр ажил амьдралаа аваад явж чадах болсон зөв үзэл бодолтой хүн юм ард иргэд маань дэмжих л хүний нэг мөн биш үү

202.126.88.36Зочин   • 2020, 5 сарын 26. 6 цаг 58 минут

Ярилцлагыг бүтэн уншлаа. Юм хийх ард нь гарч чадах төлөвшсөн залуу бна

73.176.171.37Zochin   • 2020, 5 сарын 26. 5 цаг 13 минут

An hemeeh luivarchdiin tsugluulga doo.

66.181.188.41ы   • 2020, 5 сарын 25. 23 цаг 02 минут

Болдын хүүхэлдэй

66.181.188.41ы   • 2020, 5 сарын 25. 22 цаг 52 минут

Худлаа гуцаа. Танай шударга царайт Батзандан яаж мөнгөтэй болсон юм бэ? Авилга биш гэх юм уу?

119.40.102.2Ховор   • 2020, 5 сарын 25. 22 цаг 43 минут

Нийгэмд хүсч байгаа зүйлийг олон зүйлгүйгээр шууд ярьчихдаг шулуухан залуу бна. Дэмжинээ

202.21.109.142Иргэн: Б.Баасансүрэн   • 2020, 5 сарын 25. 19 цаг 43 минут

МАНАН МАФ-аас бид бүхэн салах цаг нь болсон тэдний бодлого, боловсон хүчин бүгд МОНГОЛ-ын эсрэг болжээ... 30 гэр бүлийг л тэжээсэн систем. Бид бүхэн зоригтойгоор РЕФОРМ хийх цаг нь болсон. ШИНЭ НАМ-ийн ЕНБ Б.Мөнхжаргал их зөв тууштай хүн. БОЛОВСРОЛТОЙ хийж бүтээхийн төлөө үнэний дуу хоолой болж яваа ийм залуучуудыг бид дэмжээд өгөх хэрэгтэй... Аливаа зүйлд ИРГЭД ШҮҮЛТҮҮРТЭЙ ХАНДААСАЙ ГЭЖ ХҮСЭЕ ХЭН НЭГЭНИЙ ХУДАЛ ХЭЛСЭН ҮГ, ХЭДЭН АРВАН ЦААСААР БИТГИЙ ХУДАЛДАГДААСАЙ... ШИНЭ МОНГОЛ-ын ТӨЛӨӨ

202.21.109.142Зочин   • 2020, 5 сарын 25. 19 цаг 31 минут

MANANgiin esreg tuushtai temtsej bgaa hun shuu amjilt

103.212.119.234Zochin   • 2020, 5 сарын 25. 19 цаг 22 минут

Minii bodohod manan gaas harah yum duussan hashirsan

202.21.109.142Ganaa   • 2020, 5 сарын 25. 19 цаг 10 минут

Demjinee ahiigaa

202.21.109.142Tugsuu   • 2020, 5 сарын 25. 19 цаг 09 минут

Shine namiin gol hun gej harj baigaa mundag zaluu shuu

202.21.109.142Зочин   • 2020, 5 сарын 25. 19 цаг 07 минут

Hiij buteesen zuiltei unen zaluu shuu

202.21.109.142Зочин   • 2020, 5 сарын 25. 19 цаг 04 минут

Shudraga temtsegch zaluu shuu demjij baina

202.21.109.142Enkh Amgalan   • 2020, 5 сарын 25. 18 цаг 58 минут

ene zaluu ih ym hiij bvteendee

202.21.109.142ELBEGBAYAR   • 2020, 5 сарын 25. 18 цаг 57 минут

mundag zaluu shvv amjilt hvsey

167.172.184.102Үнэхээр хэлэх үг олдохгүй юм   • 2020, 5 сарын 25. 18 цаг 56 минут

Ёоёо

202.21.109.142Зочин   • 2020, 5 сарын 25. 18 цаг 56 минут

mash zuw vzel bodoltoi bolowsroltoi zaluu

37.139.1.127Зочин   • 2020, 5 сарын 25. 17 цаг 48 минут

Чи яг яалгах санаатаы вэ? Нэр устай нь би энд бичих үү? Чи ичдэггүй юмаа гэхэд би ичтж байна , яах уу?

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 25. 18 цаг 06 минут

тээш өнөө явуулах болохгүй байхаа..маргааш яринаа ...ааааааа ...

202.21.109.142Зочин   • 2020, 5 сарын 25. 19 цаг 03 минут

Юу болоод байгаанбэ?

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 25. 19 цаг 17 минут

Iim trolluud Haa saigui baina aa . Ikh Komment bichsen yum shig haragduulah gesen sanaatai bichsen baih .

79.98.213.82рама   • 2020, 5 сарын 25. 16 цаг 45 минут

Мэндээ... зуны тэргүүн сарын шинийн 3-ний билэгт сайн өдөр гэнэ.. м маргааш яринаа..

37.139.1.127Зочин   • 2020, 5 сарын 25. 17 цаг 37 минут

Би бүгдэд нь бичсэн . Чи Цэрмаадаа хэлээд яаралтөй хариу өгнө үү. Одоо хүний нулимсанд цадаачээ. Надаар өөр юу хийлгэх гэсийн . Чамтай ярья гэж гуйгаагүйшдээ. Би 30 минут хүлээгээд хариу ирэхгүй бол элчин дээр очоод хүний утсаар залгая . Тэгьэл Цэрмаа яриулж магад. Цэрмаа гуайн зөьөө хөархий 😭😭

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 25. 18 цаг 07 минут

тайван, хямралгүй бай лдааа ...... ааааа... тодорхой яринааа маргааш

37.139.1.127Зочин   • 2020, 5 сарын 25. 18 цаг 17 минут

Чи буруу ойлгоод байна . Би чхмтай ярих гээгүй. Өглаө хүмүүс тээш өгч байна гэхээр нь л тусалж магад гэж залгав . Тэгтэл та нар утсаа аьдаггүй . Тэгээд мэдээ уншиж байтал чиний бичвэр байхаар нь тус гуйв. Тусалж чадахгүй гэлээ . Ийм юманд ийм их бичиж байхааар утсаа авлаа, та 2 спийкер дээр нь тавиад хариулаал болчих ёстой өайв . Түүнээс би та 2 ын бодсон шиг юм ярихгүйшдээ. Гэхдээ миний үнэ цэнэ 00 цаас шиг биш гэдгээ та 2 т харуулах цаг ирнэ биз. Түүнээс чамайг ярь марь гэсэн үг биш. Чамтаы ярих юм юу ч байхгүй. Та 2 луу ер нь дөхсөн хүм ..

202.21.109.142Цэцэг   • 2020, 5 сарын 25. 19 цаг 05 минут

Хувийн зүйлсээ энд бичих хэрэггүй ээ өөрөө өөртэйгөө чатлаад байгаа юмуу хаашайн

178.62.87.236Зочин   • 2020, 5 сарын 25. 20 цаг 32 минут

Дэмжмээр байна . Даанч ...

109.252.28.161Цолмон   • 2020, 5 сарын 25. 19 цаг 34 минут

Энэ мундаг залууг дэмжих хэрэгтэй баына аа. Хамгийн арчаагүйг нь сонгодогоо бид өольчихвол ууг нь . Амжилт хүсье.

37.139.1.127Зочин   • 2020, 5 сарын 25. 17 цаг 39 минут

Хөөрхйдөө , утсыг нь хянаадь, асуудлыг нь шийдүүлэхгүй бол дуусахгүйшдээ. Хөөрхий ойлгодоггүй юм байхдөа . Өдий насны эр эм 2

109.252.28.161Осоржав   • 2020, 5 сарын 25. 19 цаг 50 минут

Энэ залууг дэмжээрэй . Мундаг залуу 💪

202.21.109.142Цэцэг   • 2020, 5 сарын 25. 19 цаг 05 минут

Энд юу болоод байнаа ахаха. Хийж бүтээнэ гэсэн мундаг залуугийн доор сонин сонин юм бичээд байхын хахах

178.62.87.236Зочин   • 2020, 5 сарын 25. 20 цаг 15 минут

Хааахаааа , за яах вэ? Хө хахах

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 12 минут

iimerhuu undur bolowsroltoi zaluus mongoliig uurchilnu duu

66.181.161.79Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 10 минут

зөв төлөвшсөн хүн шиг санагддаг шүү

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 07 минут

tegeed ashigt maltmaliin gazar bhdaa heden litseinz awjihgvi yasiii hahaha

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 06 минут

MANAN дэглэмээс одоо салъяааа иймэрхүү залуусыг дагах хэрэгтэй

66.181.161.79Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 04 минут

Манагийн гар хөлүүд энэ хүнийг эсэргүйцэх нь тодорхой. Журмын нөхөд, иргэд дэмжих нь тодорхой

66.181.161.79Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 03 минут

Энэ хүний хийсэн гавъяа их шүү.

66.181.161.79Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 02 минут

УИХ д бодлого, шийдэл ярисан ийм залуусаа дэмжих хэрэгтэй.

203.91.115.56Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 01 минут

Demjij baigaa shuu. Munkhjargal gej hun bol mash mundag hun. Gehdee hiisen zuil ihtei ch bused shig aldar Bernini tiki ywaaguig bodhoor saihan sanagddag. Harldaa barag hun medehgui baigaa biz. Gehdee hiisen zuil ih baigaa biz? Amjilt munkhjargalaa

202.21.109.142Цэцэг   • 2020, 5 сарын 25. 19 цаг 06 минут

Тийм шүү мундаг хүн

66.181.161.79Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 01 минут

Манангийн үйл ажиллагааг иргэний нийгэм, иргэдтэй нийлж таслан зогсооход жинтэй үүрэг гүйцэтгэсэн гэж хувьдаа боддог.

66.181.161.79Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 00 минут

Эрлэнэтийн 49 луйварыг илчилсэн анхны хүн нь энэ залуу байсан. Хууль шүүхийг байгууллагыг шинэчлэх асуудлаар тууштай тэмцэгч төрийн хар хүн хардаг

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 13 цаг 59 минут

Америктаа консулаа хийгээд суужихгүй Монголын энэ заваан МАНАН руу яах гэж ирсиййм бээ

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 13 цаг 58 минут

өө дөш тэр хар хүйтнээр талбай дээр хар мянган хүн цуглуулж газрын наймааны загалмайлсан эцэг Мигунагаасан хүн чинь эн бсым уу шийртэй гар бна

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 13 цаг 56 минут

Эрдэнэтийн нотой асуудал ЖДҮ авлига гээд Монголын муухайг өөрчилнө гээд байгаа МАНАН хөдөлгөөний ерөнхий зохицуулагч мөн бздээ талбайн жагсаал дээр хэд хэд уулзаж байсан

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 13 цаг 53 минут

32 настай Америкт консул хийж явахад нь танилцаж байсан. Нүд чих нь нээгдсэн залуу хүн гэж хардаг шүү Мөөгий

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 13 цаг 52 минут

боловсролтой хүчтэй дуугардаг залуусын нэг дээ

202.126.88.191Зочин   • 2020, 5 сарын 25. 13 цаг 46 минут

МАНАН дэглэмийн эсэргүүцэж тэмцсэн том зүрхтэй, мундаг залуу

202.55.191.194Зочин   • 2020, 5 сарын 25. 12 цаг 16 минут

хуцдаг гөлөг вэ

72.196.192.250Зочин   • 2020, 5 сарын 25. 12 цаг 07 минут

Uvuu emeegiin hvmvvjiltei bol ch chi yavahgvi dee!

103.206.192.218Зочин   • 2020, 5 сарын 25. 14 цаг 14 минут

удам угсаа өвөө эмээгээ үгүйсгэсэн чи яаж хол явнааа

64.119.20.94Зочин   • 2020, 5 сарын 25. 12 цаг 40 минут

танихгуй бурханаас таньдаг четгер нь дээр гэдэг зуйр уг байдаг даа !

202.21.109.142Цэцэг   • 2020, 5 сарын 25. 19 цаг 06 минут

хахахахах

202.9.40.125zochin   • 2020, 5 сарын 25. 9 цаг 43 минут

Худлаа гарууд

202.9.40.127Зочин   • 2020, 5 сарын 25. 8 цаг 34 минут

сэрлээ сэрлээ гээд МАН Шинэ нам 2 шиг хийх ажилгүй бөгс ухаж амьдардаг нуснуудыг лав дэмжихгүй

202.21.109.142Цэцэг   • 2020, 5 сарын 25. 19 цаг 07 минут

Хаана бөгс ухаж амьдарсанг нь хараав??? Энд бичиж байгаа чи өөрөө л бөгс ухаад байгаа бусуу

109.169.23.79Зочин   • 2020, 5 сарын 25. 10 цаг 09 минут

яаж ухдаг юм хө харсан чи

103.212.116.46Зочин   • 2020, 5 сарын 25. 8 цаг 30 минут

Улам хөлдүү, үзэл сурталжсан

202.21.109.142Цэцэг   • 2020, 5 сарын 25. 19 цаг 07 минут

Хүн муулахаа больж үз

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.