ХӨСҮТ: Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, ажиглалтад шилжлээ

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 5.6 сая хүрч, 346 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 74 мянган хүн шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөгсдийн тоо 14 мянгаар буурсан байна. Манай хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсэн байна. 

Сүүлийн 24 цагийн ОХУ-д 8946 хүн шинээр халдвар авсан. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Читид өвчлөл 78-116 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчтэй  тархаж байна. Ялангуяа Эрхүү хотод сүүлийн гурван өдөр дараалан өвчлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод зэрэг  аймгуудын иргэд сонор сэрэмжээ алдалгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа. Өчигдөр ЗӨСҮТ-ийн баг 180 хүний ачаа тээшинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 336 хүн хандаж, коронавирусийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө авсан байна. Шуурхай аппликейшнд 31 иргэн гадаадаас хандаж, зөвлөгөө авсан. Ялангуяа Америк, Швед зэрэг улсуудаас хандсан.  Иргэдийн зүгээс хүмүүс амны хаалтаа зүүхгүй байх, амралтын газруудад бөөгнөрч байна гэсэн учраас ЭМЯ-аас амралтын газруудад зориулсан зөвлөмжийг гаргаж, ЭМЯ-ын цахим хуудсанд байршуулсан.  Хөрш улсуудад коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байгаа энэ үед амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна" хэмээлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирсэн. Тэднээс 6 иргэнийг ХӨСҮТ-д, бусад иргэдийг тусгаарлалтын байр луу шилжүүлсэн байна. Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ОХУ-аас ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлыг УОК, шуурхай штаб хийж байна. Урьдчилсан байдлаар 560 гаруй иргэн ирэх юм. Тусгаарлан, ажиглах байранд 1119 иргэн ажиглалтад байна”гэв.

      ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " 2020 оны тавдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 193 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.  ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18 хүн, мөн тавдугаар сарын 14-нд Алтанбулагын боомтоор орж ирсэн ахмадын сувилалд ажиглалтанд байсан 24 иргэдээс 2-3 удаагийн давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дорноговь аймгаас ирүүлсэн тээврийн 17 жолоочийн шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолооч 19 хүн , Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон аймагт 113 хүний шинжилгээ сөрөг гарлаа.

Өнөөдөр Москвагаас ирсэн 4 хүн ХӨСҮТ-өөс  эдгэрч гарлаа. Батлагдсан тохиолдол 141, эдгэрч гарсан 37 хүн байна. Эмчлэгдэж байгаа 104 хүн байна. Биеийн байдлыг нь үнэлвэл хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн эмчлэгдэж байна. Эдгэрсэн дөрвөн  оюутан 42-43 хоноод бүрэн эдгэрч гарлаа" хэмээлээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.