2020 оны 5-р сарын 28
15 цаг 23 минут

Д.Нямхүү: Шинээр 13 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо

ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж,  5.7 сая хүн өвчилж 356 мянган хүн нас барсан. 2.4 сая хүн эдгэрсэн. 2,9 сая хүн эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 101 мянган тохиолдол, 5000 нас баралтаар нэмэгджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 209 мянгаар нэмэгдсэн. Өвчлөл, нас баралт нэмэгдсэн үзүүлэлт юм. ОХУ-д 24 цагийн дотор 8338 хүн халдвар авсан. Буриад, Эрхүү, Тува, Читид халдвар нэмэгдсэн байна. 

Манай улсад 382 хүн ажиглалтад шинээр орсон. Хоёр хүн ажиглалтаас гарсан. 1635 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4343 хүнд тандалт судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 

119 тоот дугаарт 228 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаад улсаас Монгол  Улсын 15 иргэн зөвлөгөө авч, эмчилгээний талаар мэдээлэл авсан.  Иргэдийн хувьд зах худалдааны төвүүдийн худалдагч нар маск зүүхгүй байна гэсэн мэдээлэл өгч байна. Нэгдүгээрт, өөрийгөө, нөгөө талдаа бусдыг эрсдлээс сэргийлэх зорилгоор зайлшгүй маск зүүх шаардлагатай байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас амны хаалтны хэрэглээний талаар хяналт шалгалт хийнэ гэдгийг хэлье.

Коронавирус уушгинд өөрлөлт өгч гэмтээж байсан бол сүүлийн үед зүрх судас, эрхтэн тогтолцооны хүндрэл өгч өөрчлөгдөж байна. ДЭМБ анхааруулж хэлсэн. Бүх зүйл өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. ИХ британийн эрдэмтэд 274 өвчтөнд хийсэн судалгаагаар 7.7 хувь нь венийн судасны бөглөрөл, 76.2 хувь нь уушигны судсанд өглөрөл үүсгэсэн шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс венийн судасны бөглөрөлийг эрт илүүлэх нь өвчтөн нас барахаас урьдчлин сэргийлнэ гэж үзжээ" гэв. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг, Зоонозын вирусологийн лабораторт нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 504-т нь коронавирус  илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд тусгаарлагдсан 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 19 хүний сорьцыг санамсаргүй түүврийн аргаар хийлээ. Коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан долоон хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн вирусологийн лабораторт Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 ачаа тээврийн жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан байсан 69 хүний давтан шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй. 

2020 оны тавдугаар сарын 27-нд 13 хүнээс коронавирус илэрлээ. Тайлбарлаж хэлвэл, 2020 оны тавдугаар сарын 26-нд Москва Улаанбаатарын онгоцоор 170 хүн ирсэн. Давтан шинжилгээгээр нэг илэрлээ. Мөн 2020 оны тавдугаар сарын 27-нд буюу өчигдөр Алтанбулагийн боомтоор 340 хүн орж ирсэн. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс 12 хүнээс илэрлээ. 

Энэ 12-оос арав нь оюутан байна. Ингэхээр оюутнууд маш их халдвар авсан нь харагдаж байна. Сэтгэл санаа нь бэхжээгүй 17-20 настай хүүхдүүд байна. Тэндээ сургуулиа зогсоогоод, дотуур байрнаас нь гаргаж байгаа гэх мэт олон түмэн бэрхшээлийг давж эх орондоо ирсэн. 

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 161, эдгэрсэн 43, эмчлэгдэж байгаа 118 хүн байна. Хөнгөн 107, хүндэвтэр 11 хүн байна" гэв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.