2020 оны 5-р сарын 29
11 цаг 18 минут

Д.Нямхүү: Дахин 18 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 179 боллоо

ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж,  5.8 сая хүн өвчилж 360 мянган хүн нас барсан. 2.5 сая хүн эдгэрсэн. 2,9 сая хүн эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт 92 мянган хүн шинээр өвчилж 3000 хүн нас барсан байна.  ОХУ-д 24 цагийн дотор  8371 өвчлөл шинээр бүртгэгдсэн.  ОХУ-д гарч байгаа өвчлөлийн дийлэнх нь Москва хотод бүртгэгдэж байна. Тиймээс хатуу хөл хориог зурагдугаар сарын 24 хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Манай улсад өчигдөр 89 хүн шинээр ажиглалтад орж, 14 хүн гэрийн тусгаарлалтад  шилжсэн. Нийт 1908 хүн ажиглалтад байна. 

Зоонозын өвчин судлалын үндэсний баг 690 кг ачаа тээш, 11 вагон, 7 автобусанд халдваргүйжүүлэлт хийсэн. Галт тэргэнд 3443 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн 119 дугаарт 448 дуудлага ирсэн. 

Өчигдөр 18:30-д ДЭМБ-ын зургаан бүсийн ЭМ-ийн сайдууд анхны онлайн хурлаа хийлээ. Сайд Д.Сарангэрэл оролцож Монгол Улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ танилцуулсан. Номхон далайн баруун бүсээс манай улсыг онцгойлон сонгож итгэл тавиулсан. 

Тухалбал, Унгар улсад хүн хоорондын зайг 1.5-2 метр барих зайг маш сайн хэрэгжүүлсэн байна. Бахрейн улсын эрүүл мэндийн сайд  мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарвал тухай бүрт няцаалт өгч хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлдэг гэсэн" гэв. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Зооноз, Дархан-Уулын салбар лабораториудад нийт 369 хүний шинжилгээ хийсэн. 351 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнээс 18-д нь коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 28-нд Алатнбулагийн боомтооор орж ирсэн хүмүүсээс илэрлээ. 

Эдгээр хүмүс 19-52 насны иргэн байна. 11 нь оюутан байгаа. Ингээд Монгол Улсад батлагдсан 179 тохиолдол болж, эмчлэгдсэн 43, эмчлүүлж байгаа 136 хүн байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн 121 нь хөнгөн, хүндэвтэр 15 хүн байгаа. 8-16 насны 5 хүүхэд байна. Хоёр жирэмсэн эмэгтэй. Хорт адавртай нэг иргэн байна" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.