ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ
"Дэлхийн 216 улсад халдввар бүртгэгдэж 6 сая хүн өвчилж, 366 мянган хүн нас барсан байна. Анх Ухань хотод халдвар гарахад 3 сарын хугацаанд 1 сая гэж байсан. Дараа нь 12 хоногийн хугацаанд 5 сая хүрсэн. Өнөөдөр 9 хоногт 6 сая хүрлээ. Тархалт ямар хурдацтай байгааг энэ тоо харуулж байна. 2,6 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна.
24 цагийн хугацаанд 122 мянган хүн шинээр өвчилж, 4000 хүн нас барсан байна. ОХУ-д 24 цагийн дотор 8572 хүн халдвар авсан. буриад, Эрхүү, Тува, Читид өмнөх өдрийнхөөс өвчлөл нэмэгдэж, төдийлөн саарахгүй байна.
Манай улсад 4 хүн шинээр ажиглалтад орж, 8 хүн гэртээ тусгаарлалтад гарсан. 1880 хүн ажиглалтад байна. ЗӨСҮТ-ийн баг хоёр зочид буудалд халдваргүйжүүлэлт хийсэн.
24 цагийн хугацаанд 119 дугаартай утсанд 287 дуудлага ирж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж авсан. Шуурхай апппликейшнээр Монгол Улсын 10 иргэн гадаадаас утасдаж эмнэлзүйн шинж болон хэрхэн эмчлэх талаар зөвлөгөө авсан байна" гэв.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:
2020 оны тавдугаар сарын 29-нд вирусологийн лабораториудад 47 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс тандалтын шугамаар 8 сорьцод хийсэн. Коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн сувилал руу шилжлээ. 48 хоног эмчлүүлсэн оюутан байсан.
Алтанбулагаас ирсэн 24 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. 179 тохиолдол батлагдсанаас эдгэрсэн 44 тохиолдол боллоо. 115 нь хөнгөн, 10 хүн хүндэвтэр гэж үнэлсэн. Эмчилгээ үргэлжилж байна.
ХӨСҮТ 250 хүнийг хүлээж ваах бэлтгэл хийсэн. Өнөөдрийн байдлаар 135 хүн эмчилгээнд байна" гэлээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Шар тос бий. Чацарганы сироп уунаа байгаа. Найруулдаг цитрамон уусан. Енее гайгйу байх.. 🙏🙏🙏
Nyamhuu Emch maani nileed yadarsan haragdaj bn. Sain amraarai
Zochin