Сурвалжилга: Эцэг, эхийн хараа хяналт сул байдгаас өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтэд өртөж байна

-Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 18 хувь нь 20-иос доош насныхан-

Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Хүн бүр л хүүхдүүдээ баярлуулах,  бэлэг авч өгөх тухай ярина. Урлаг соёл, спорт, улс төрчид гээд бүгд л тус тусдаа хүүхдүүдэд ууттай бэлэг тараана. Гэр хорооллоор явлаа, хүүхдүүдтэй уулзлаа, гэрт нь очиж бэлэг өглөө гээд л зурагнууд хөвөрнө. Харин хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудад дуугарах хүн ховор юм. Хүүхдийн баяраар ууттай бэлэг авдаг хэдээс нь гадна өсвөр насныхан буюу шилжилтийн насны хүүхдүүд  мартагдаж байгаа бололтой. Тэдний эрх хаана зөрчигддөг вэ. Нийтлэг гадуурхалт, гэр бүлийн салалт, хүчирхийллээс гадна өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн асуудалд анхаарал хандуулах цаг иржээ. Судалгаанаас харахад, сүүлийн хэдэн жилийн хугацаанд өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлт  тогтмол  таван хувьтай байна. Энэ нь бахархмаар тоон үзүүлэлт үү. Бид өсгөчихгүй бариад байгаадаа баярлах ёстой юу. 13 настай ээж байх нь зөв үү.

Эцэг, эхчүүд болон хүүхдүүд хэзээ ч энэ асуудал өөрт нь хүүхдэд нь тулгарахгүй мэт боддог. Гэвч өдөр өдрөөр өсөж томрох хүүхдүүд чинь нөхөн үржихүйн боловсролыг эргэн тойрноосоо зөв, бурууг нь шүүх боломжгүйгээр авч байна. Тиймээс өдөр бүр хүүхдийнхээ сайн найз нь байж, ярилцаарай, түүнийг сонсоорой. Мөн олны танил гэж нэрлэгддэг эрхмүүд хүүхдийн эрх зөрчигддөг асуудлуудад өөрсдийн дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлж бусдыг зөвд уриалдаг  байгаасаа. АНУ- Миннеаполис хотноо цагдаагийн баривчилгааны үеэр нас барсан эрийн зөрчигдсөн эрхийн талаар олны танил эрхмүүд өөрсдийн байр суурийг илэрхийлснээр АНУ иргэд ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцлийн жагсаал дэгдээж байгааг харж байгаа болов уу.  Монголчууд ч мөн хүүхдийн эрхийг хамгаалахын тулд нэгдэж чадах ард түмэн шүү дээ.                                               

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн онцлох сурвалжилгаар өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх асуудлыг хөндөж байна. 10-19 насны хүүхдүүдийг өсвөр насныхан гэж нэрлэдэг. Өсвөр үеийнхэн болон шилжилтийн насны хүүхдүүдэд маш олон хүний анхаарал халамж  хором бүрт хэрэгтэй болдог. Учир нь өсвөр насны охид эрүүл мэндийн боловсрол дутмаг, асран хамгаалагчийн хараа хяналт сул байдгаас болж  буруу шийдвэр гаргаж, хүсээгүй жирэмслэлт, үр хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчний золиос болж байна. Судалгаанаас харахад, сүүлийн 10-аад жилд өсвөр насны охидын жирэмслэлт тогтвортой таван хувь байна. Мөн үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 5 хувийг 20-иос доош насныхан эзэлдэг. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 18 хувь нь төрөөгүй бөгөөд анхны удаа үр хөндүүлсэн байдаг аж.

 Үр хөндүүлэхийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга мэтээр                                          буруу ойлгож байна

Өсвөр насны охидын жирэмслэлт үүсдэг шалтгаан, охидод тулгамддаг асуудлын талаар НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодрууллаа.

Өсвөр насны охидын жирэмслэлт 5.5-5.1 хувийг эзэлж байна. Энэ тоон үзүүлэлт багасаж байгаа нь эрүүл мэндийн боловсролыг бүх сувгаар өгдөг болсонтой холбоотой. Өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтэд өртөх хэд хэдэн шалтгаан байдаг. Тэдгээрийг дурьдвал:

  • Эрүүл мэндийн боловсрол дутмаг
  • Өсвөр насны охид бэлгийн боловсролын талаар эцэг, эхтэйгээ нээлттэй ярилцдаггүй, уламжлалт зан байдлаас болж ичих эмээх шалтгаанаар нууцлагддаг
  • Ихэнх хүүхдүүд үе тэнгийн найз нөхдөөсөө амнаас ам дамжсан буруу мэдээлэл авдаг
  • Эцэг, эхчүүдийн хараа хяналт маш сул
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харилцаанд орох

Хүсээгүй жирэмслэлтэнд өртсөн охидын 50-аас дээш хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харилцаанд орсон байдаг.

-Бэлгийн харилцаанд ороход тохиромжтой нас хэд вэ. Охид хэдэн нас хүрээд жирэмсэн болох магадлал өндөр  болдог вэ?

-Нөхөн үржихүйн идэвхтэй үе буюу 20-35 насыг жирэмслэлт, төрөлтөд хамгийн тохиромжтой  гэж үздэг. Охидын хувьд сарын тэмдэг нь ирдэг болсноос хойш жирэмсэн болох магадлалтай болдог. 20-иод жилийн өмнө охидын анхны сарын тэмдэг  16-20–иод насанд ирдэг байсан.  Харин сүүлийн үед охидын сарын тэмдэг  10-13 насанд  эрт ирдэг болсон. Сарын тэмдэг нь ирсэн бол ямар ч  охин   жирэмсэн болох магадлалтай болдог.  Гэвч тэд үүнийгээ  мэддэггүй. Мөн  10-11 настай охидуудын бие өсгөлүүн байхыг насанд хүрсэн хүмүүс болон хөвгүүд  бие махбодь нь бэлгийн харилцаанд ороход бэлэн болжээ хэмээн  боддог. Гэтэл тухайн охин 12 настай өндөр боловч бие организм нь хүүхэд тээх боломж нь  бүрдээгүй байж таарна. Тиймээс охид хүсээгүй жирэмслэлтэд өртөхөөс гадна  амь насаа алдах, зулбах, умайн хүзүү саваа авахуулах хэмжээний эсрдэлд ордог. Ийм тохиолдол жилд 3-4 удаа гардаг. Энэ нь эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай шууд холбоотой.

Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх сэдэв  нуугдмал яриа учраас охидууд аав, ээжээсээ айж, нууж явсаар хүүхдээ  томруулдаг. Үр хөндөлтөд эхний 3 сартйа байхдаа орох ёстой байтал 12 долоо хоногтоо болчихсон ирдэг.  Үүнээс болж өөрийн  эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг.  Тиймээс эцэг, эхчүүд өсвөр насны охиддоо хараа хяналт маш сайн тавих хэрэгтэй байна. Нээлттэй ярилцах хэрэгтэй.  Ялангуяа ээжүүд. Ихэнх хүмүүсийн дунд  сарын тэмдэг ирсэн үед, анхны бэлгийн хавьтал жирэмслэхгүй гэсэн буруу ойлголтууд байдаг. Энэ  бүгд худлаа юм.  Өсвөр насны охидууд хайртай гэдгээ батлахын тулд бэлгийн харилцаанд ордог. Энэ бол хамгийн буруу ойлголт юм.

Эрүүл мэндийн номуудыг ачааны машинд ачаад хаяж байсан                                                 гунигт түүх бий

Өсвөр насны хүүхдүүд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн мэдээллийг эрүүл мэндийн хичээлээс олж авдаг. Гэвч эрүүл мэндийн мэдлэг дутмаг гэдэг шалтгаанаар охид хүсээгүй жирэмслэлтэд өртдөг хэмээн мэргэжилтэн хэлж байна. Тэгвэл ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийг агуулгад бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн хичээл хэрхэн тусгагдсаныг МУБИС-ийн байгалийн ухааны тэнхимийн доктор Ph.D, ахлах багш Э.Мөнгөнтулгаас тодрууллаа.

Эрүүл мэндийн хичээл бие дааж орж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрлөө. 2013 онд эрүүл мэндийн хичэл үр дүнгүй байна гэх шалтгаанаар биологи, биеийн тамирын агуулгад шилжүүлэн орох болсон. Гэвч эрүүл мэндийн хичээл бие даан орохоо больсон 5 жилийн хугацаанд НЭМҮТ-ийн судалгаагаар  өсвөр насныханы жирэмслэлт, үр хөндөлт, БЗХӨ, сэтгэл гутрал, амиа хорлолтын тоо  огцом нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Тиймээс 2018 оноос эрүүл мэндийн шинэ хичээлийн хөтөлбөр боловсруулан мэргэшсэн багш нарыг сургаж, хичээлээ оруулж байна. Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн 4-12 дугаар ангийн сурагчид үздэг.  Хувийн ариун цэвэр, эрүүл ахуй хооллолт, хөдөлгөөн,  хорт зуршлаас татгалзах, сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол аюулгүй байдал анхны тусламж гэсэн үндсэн бүлгүүдэд хуваан  эрүүл мэндийн хичээл ордог. Бэлгийн болон нөхөн үржихүйн агуулгыг 4-12 дугаар ангид заахдаа тухайн сурагчдын хэрэгцээ, нас, бие бялдарт нь тулгуурлан агуулгаа боловсруулдаг. Тэгэхээр хүүхдүүд дөрөвдүгээр ангиас эхэлж нөхөн үржихүйн боловсролыг эзэмшдэг. Ихэнх хүмүүс нөхөн үржихүй, бэлгийн боловсролын ойлголтыг  бэлгийн зан үйл гэж хүлээж авдаг. Гэвч нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдрал бол хүнийг төрөхөөс эхлээд үхэх хүртэл үргэлжлэдэг үйл явц юм.

ЕБС-ийн 4-12 дугаар ангийн сурагчдын эрүүл мэндийн хичээлээр ордог нөхөн үржихүй, бэлгийн боловсролын талаарх   агуулгыг танилцуулья.

  • 4-р анги- Жендер ба хүйсийн ялгааг таньж мэдэх, хүн бүр жендерээс үл хамааран ижил тэгш эрхтэй, эрэгтэй эмэгтэй хүний биеийн ялгаатай болон ажил талыг таньж мэдэх, өөрийн хувийн орон зайг мэдэх
  • 5-р анги- Гэр бүл, найз нөхдийн эрүүл харилцааг тодорхойлох, хөгжүүлэх тухай ойлголтууд, хүүхэд анхнаасаа найзаа зөв сонгож сурах нь ирээдүйн хань ижлээ зөв сонгох эхлэл гэж үздэг
  • 6-р анги- Ялгаварлан гадуурхалтыг тайлбарлах, жендерийн хэм хэмжээ гэх мэт суурь ойлголтууд
  • 7-р анги- Бэлгийн амьдрал гэж юу вэ, хүний амьдралын салшгүй зүйл бөгөөд хүйс, соёл, шашин нөлөөлдөг болохыг ойлгуулах, бэлгийн амьдралын таван цикл
  • 8-р анги- Хайр шохоорхол хоёрыг ялгах, хайр гэж юу вэ, нөхөн үржихүйн үр дүн, бэлгийн амьдралын тухай гүнзгийрүүлэн орж эхэлдэг, хувь хүний бэлгийн харилцааны талаарх шийдвэр өөрчлөгдөх, бэлгийн чиг баримжааг ойлгуулах
  • 9-р анги- БЗДХӨ, бэлгийн зан үйл, хандлага, итгэл үнэмшил түүнтэй холбоотой хандлагуудыг ойлгуулах, Интернет болон нийгмийн сүлжээний эерэг сөрөг нөлөөг тайлбарлах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
  • 10-р анги- Харилцаа, харилцааны эрх, үүрэг хариуцлага, хувийн хил хязгаар бусдын хил хязгаарыг хүндэтгэх, бэлгийн зан үйлийн хэлбэр, жирэмснээс хамгаалах арга, бэлгийн харилцаа, жендерийн хэвшмэл байдлын тухай ойлголт
  • 11-р анги- Жирэмслэлт төрөлт, хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар, хэрхэн сэргийлэх тухай, хосуудын эрүүл харилцааны тухай ойлголт, бэлгийн харилцааны хил хязгаарыг мэдэх, хүний эрх хүчирхийлэл, хууль эрхзүйн бодлогод дүн шинжилгээ хийх
  • 12-р анги- Гэрлэлт, эцэг, эхийн үүрэг хариуцлага, үнэт зүйлийг тунгаан бодох

Бэлгийн боловсролын цогц боловсролын агуулгыг товч хэлбэрээр дурьдлаа.

-Эрүүл мэндийн хичээлийн багш нар ямар хэрэглэгдэхүүн дээр ихэвчлэн ажилладаг вэ?                           -2013 онд эрүүл мэндийн хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын материал, ном сурах бичиг бүгд хангалттай байсан. Гэвч эрүүл мэндийнг хичээлийг хаагдсаны дараа орон нутгийн ЕБС-ууд эрүүл мэндийн сурах бичгүүдийг бүгдийг нь устгасан байсан.  Номнуудаа цонхоор гаргаачд шидчихсэн, ачааны машин дээр ачаад  хаяж байсан эмгэнэлтэй түүх байгаа. Харин мэргэжлийн багшийг сургалтад хамрагдсан багш нар маань хэзээ нэгэн цагт хэрэг болно гээд хураачихсан байсан. Харин одоо эрүүл мэндийн хичээлийн шинэ хөтөлбөр гарснаас хойш бүх хэрэглэгдэхүүнийг шинээр хийж байна. Өнгөрсөн жил шинэ хөтөлбөрийн дагуу шинэ сурах бичиг гаргасан. Боловсролын яамны ажлын хэсэг, хэрэглэгдэхүүн, эрүүл мэндийн хичээлийг яаж заах уу гэдэг зөвлөмжийг гаргахаар ажиллаж байна. Бид шинэ хөтөлбөрийн хүрээнд 90 багшийг бэлтгэж, хөдөө орон нутаг руу явуулсан.

   Сурагчид “кейс” буюу тохиолдлыг задлан шинжлэх дуртай

15-19 насны өсвөр насны сурагчдад бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн хичээл  ороход хүндрэл гардаг уу, сурагчид хичээлдээ хэр идэвхтэй оролцдог талаар   47-р сургуулийн эрүүлд мэндийн мэргэшсэн  багш Ц.Лидермаагаас тодрууллаа. Тэрбээр "Өсвөр насны хүүхдүүд бэлгийн боловсрол, эрүүл мэндийн хичээлд маш идэвхтэй сайн оролцдог. Анх 1998-1999 онд бэлгийн боловсрол нөхөн үржихүйн талаар хичээл ороход, хүүхдүүд ичиж, нүүрээ дарах зарим нь бүр ширээн доогуураа ороод суучихдаг байсан. Энэ үе өөрчлөгдөөд удаж байна. Харин зарим эцэг, эхчүүд нөхөн үржихүйн хичээлийг буруу зүйлд сурталчлан өдөөж байна хэмээн шүүмжилдэг. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Учир нь нөхөн үржихүй, бэлгийн боловсролын хичээл нь өсвөр насны хүүхдүүдийг эрсдэлд орохоос нь өмнө сэргийлдэг амьдралын хичээл юм. Би хичээлээ орохоосоо өмнө тухайн агуулгын зорилгыг маш сайн тайлбарладаг. Дараа нь сурагчидтай “кэйс” буюу тохиолдолыг задлан шинжлэн элэн далангуй ярилцдаг.

Хүүхдүүд кэйс дээр ажлахдаа тухайн тохиолдол өөрт нь учирвал яах уу, хэнд хандах уу гэх мэтээр нээлттэй ярилцдаг. Өсвөх насны хүүхдүүд маш гэнэн хэзээ ч өөрт нь энэ явдал тохиолдохгүй мэт ханддаг. Гэвч тодорхой шалтгаанаас болоод өртөх тохиолдол их байна. Ангид хэд хэдэн янзын хүүхдүүд байдаг.  Зарим хүүхдүүд үнэхээр энэ талаар мэдэхийг чин сэтгэлэсээ сонирхдог байхад зарим нь хичээлд идэвхтэй оролцдоггүй бүрэг, дуугүй  байдаг. Мөн зарим нь бэлгийн боловсролын талаар маш сайн мэддэгтэй байдаг.  Зарим сурагчид гайхмаар асуултуудыг тавих тохиолдол ч байдаг. Гэвч олон жил энэ хичээлийг заасан багшийн хувьд ажиглахад эдгээр хүүхдүүдээс нөгөө л бүрэг, ичимхий, идэвх сул байсан хүүхдүүд маань хүсээгүй жирэмслэлт, хүчирхийлэл эсвэл эрт хүнтэй суусан байдаг.  Өнөөдрийн нийгэмд мэдээллийн маш олон урсгал бий болсон байна.

 Эрүүл мэндийн хичээл нь тэр дундаас үнэн, зөв мэдээллийг ялгаж салгах ухааныг олгодог. Өсвөр насны охид архи, тамхи хэрэглэсэн үедээ мөн болзооны үеийн хүчирхийлэд өртөн хүсээгүй жирэмслэлтэд өртдөг. Хүүхэд, эцэг, эхчүүд хэзээ ч эрсдэл тохиолдохгүй мэт санадаг. Харин эрүүл мэндийн багш нар хүүхдүүдэд ийм эрсдэлд орвол хэнд хандах ёстой вэ, ямар арга хэмжээ авах ёстой талаар ойлгуулдаг. Учир нь одооны эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцахаа больсон. Хүүхэд нь хэнтэй нөхөрлөж, юу хийж байгааг анхаардаггүй. Би сурагчиддаа эрт бэлгийн хавьталд орж болохгүйг маш сайн анхааруулдаг. Ихэнх сурагчид найз залуу нь хайртайгаа баталж, бэлгийн харилцаанд орохыг шаарддаг би яах ёстой вэ гэж асуудаг. Тэр болгонд өөрийн чадах чинээгээр зөвлөж, зөв зам руу нь чиглүүлдэг.  

 Охид  эрсдэлийг өөрийн биеэр туулна  гэж хэзээ ч боддоггүй

Эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл судлаачид болон эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүдийг эрүүл мэндийн боловсрол дутмагаас болж хүсээгүй жирэмслэлтэд өртдөг, бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг эрүүл мэндийн хичээл дээрээ заалгасан байх ёстой, эсвэл мэдээллийн эрэн зуунд хаанаас ч олж мэдэж болох мэтээр ханддаг. Тэгвэл өсвөр насны гурван охиноос эрүүл мэндийн хичээлээр дамжуулан бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн мэдлэгийг олж авч чадсан эсэхийг тодрууллаа. Тэд мөн  хүсээгүй жирэмслэлтийн хор хөнөөлийн талаар өөрсдийн бодлыг хуваалцсан юм. Ярилцлага өгсөн охид өөрсдийн нэр болон зургийг нийтлүүлэхээс татгалзсан учраас  нэрний эхний үсгээр нь ялган яриаг орууллаа.

10 дугаар ангийн охин  “У”

15 настай

-Манай ангийн хүүхдүүд эрүүл мэндийн хичээлдээ маш идэвхтэй оролцдог. Миний амьдардаг газарт охидын  хүсээгүй жирэмлэлт, үр хөндүүлэх талаарх  асуудал харьцангуй  бага байдаг  гэж боддог. Тэгэхдээ огт байхгүй гэсэн үг биш. Энэ  асуудлыг маш сайн нууцалдаг байх. Гэвч миний мэдэх хоёр охин жирэмсэлж, хүүхдээ авахуулсан гэж сонсож байсан. Хүсээгүй жирэмслэлт гэдэг бол хувь хүний хүмүүжил, ар гэрийн асуудлаас болж үүсдэг болов уу. Тиймээс өсвөр насныхан өөрсдийн ухамсар, хүмүүжилд илүү анхаарч,  өөрийгөө зөвөөр  хөгжүүлбэл энэ асуудал гарахгүй байх. Хэрвээ би хүсээгүй жирэмслэлтэд өртвөл хамгрийн түрүүнд  ээж, аавдаа хэлнэ. Манай ангид эрүүл мэндийн хичээл ордог багш бид нарт  бэлгийн харилцаанд эрт орж болохгүй гэж үргэлж сануулдаг.

12 дугаар ангийн охин “Б”

18 настай

-Төлөвлөлөөгүй бэлгийн харилцаанд орохыг хүсээгүй жирэмслэлт гэж хэлэх болов уу. Энэ  талаар сайн мэдэхгүй байна. Эрүүл мэндийн хичээлээр орж байсан ч одоо сайн санахгүй байна. Надад энэ асуудал тулгарвал ээждээ хэлэх байх.

12 дугаар ангийн охин “Э”

19 настай

-Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтэд өртөхгүйн тулд  маш сайн урьдчилан сэргийлэх ёстой гэж ойлгодог. Эрүүл мэндийн багш нар сурагчидтай  маш нээлттэй харилцдаг. Тохиолдлоор хүсээгүй жирэмслэлтэд өртвөл хамгийн түрүүлж ээждээ хэлнэ. Эрүүл мэндийн хичээл дээр маш олон удаа ярьж байсан боловч надад ийм асуудал гарахгүй гэж боддог. Би хэн нэгэнтэй үерхэж байгаагүй. Хүсээгүй жирэмслэлт тохиолдвол хүмүүсээс маш  их ичих, намайг юу гэж ярилцаж байгаа бол  гадуурхах байх  хэмээн айж, сэтгэл санааны хямралд орох байх гэж бодож байна. Бэлгийн боловсролын талаар  гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж чаддаггүй, харин дотны найзуудтайгаа хөгжилдөх маягаар ярьдаг. Би мэргэжлийн хүмүүсээс хүсээгүй жирэмслэлтээс болж сэтгэл санааны дарамтанд өртвөл яах вэ, сургуулиасаа гарах ёстой юу гэдгийг асуухыг хүсэж байна

      Улаанбаатар хотод  өсвөр үеийн 32 клиник ажилладаг

Нийслэлийн хэмжээнд өсвөр үеийн 32 клиник үйл ажиллагаа явуулдаг. Өсвөр үеийн хүүхдүүд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн асуудал тулгарвал энэ байгууллагад хандаж болдог. Энд мэргэжлийн эмчийн болон сэтгэлзүйчийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийн клиникд сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг, хэвийн хэмжээнээс их ирэх, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүсээгүй жирэмслэлтэнд өртсөн өсвөр насны охидууд ирдэг байна.

.

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.78.60esteg   • 2020, 6 сарын 1. 18 цаг 31 минут

eejteigee hamt 1 orond untdag baisan ohin huuhed ali hezeeni hunii uvur turuud orood uzeegui yum baihgui boltson,huurhii muu eej ni yuuch medehgui nyalh ohinoo ongonooroo geed shunu bolgon hamt untdag baisansan,yuu dutlaa gej ideh hool umsuh huvtsas,surguuli,ger hair halamj dutlaa gej uu,iluudlee gej uu?,uunees iluu yaaj harj halamjlah yostoi yum be?,,yu dutlaa gej ohin huuhed hunii uvurt oroh ve?

202.126.88.187Зочин   • 2020, 6 сарын 1. 22 цаг 33 минут

yg unen eej aawuud hexee vh huuhdee sain meddegguii nogooduul n ali ert hamag ymiig uzchihsen bdag ene bol emgenel enhrii urs min 19 nas hurtlrr eej aawinhaa owort huuhddeeeree baildaa tom hun boloh gj yund yardag bnaaa uneher haramsamao ym

202.126.88.187Зочин   • 2020, 6 сарын 1. 22 цаг 34 минут

zaluu.com sait mash sain shvv

192.82.78.60esteg   • 2020, 6 сарын 1. 18 цаг 20 минут

baliar har bagaasaa er emiin hartsaani uvchnii buur boltsgootson shijgiin

192.82.78.60Зочин   • 2020, 6 сарын 1. 18 цаг 20 минут

baliar har bagaasaa er emiin hartsaani uvchnii uur boltsgootson shijgiin

192.82.78.60Зочин   • 2020, 6 сарын 1. 18 цаг 21 минут

baliar har bagaasaa er emiin hartsaani uvchnii uur boltsgootson shijgiin,yamar yumni huuhed gedegiin

139.5.219.22Зочин   • 2020, 6 сарын 1. 16 цаг 22 минут

UNSELTSEED UVCHIN AVAAD BIYE NI MASH MUUDSAN HUUHEDUUD CH BAINA,HAMAG SAIN EMNELGEER L YAVLAA NAIDVAR ALGA

202.9.46.42Зочин   • 2020, 6 сарын 1. 16 цаг 06 минут

Өсвөр насны охид өөрсдөө хэн нэгэнтэй үнсэлцэж бэлгийн харьцаанд орж жирэмсэлчихээд дараа нь хүсээгүй жирэмслэлт гэж тэнэгтэх юм.

59.153.115.150huchin gemt hereg   • 2020, 6 сарын 1. 14 цаг 37 минут

NASAND HUREEGUI HUUHED URUU TATALT GEJ HUCHINGIIN HEREGIIN 1 ZUIL ZAALT HUULI BAIDAG BAIHAA

59.153.115.150huchin gemt hereg   • 2020, 6 сарын 1. 14 цаг 28 минут

yuni chini jiremslelt,tiim usvur nasni huuhed baidiim uu, baih hereg bnuu,huuhed bish avgai boltson yum bishuu,yuun huuhed,havitah baitugai er hun ch oirtohoorgui baimaar,ugui bol huchingiin hereg bna

202.179.27.247zochin   • 2020, 6 сарын 1. 12 цаг 00 минут

buch um n zovlontoi umaa ,mongold

202.9.46.42Зочин   • 2020, 6 сарын 1. 8 цаг 18 минут

Хүчиндүүлээд жирэмсэн болохыг хүсээгүй жирэмслэлт гэж хэлнэ. Түүнээс хэн нэгэнтэй аальгүйтэж байгаад жирэмсэн болохыг хүсээгүй жирэмслэлт гэж хэлэхгүй.

202.9.40.87Зочин   • 2020, 6 сарын 1. 9 цаг 46 минут

Битгий мал шиг аашлаад бай. Төлөвлөөгүй, гэнэтийн тохиолдлоор жирэмсэн болоод алдаж байгаа өсвөр насныхан байгааг алийг тэр гэдэг юм. Зөв залж, ойлгуулж, хүн шиг хандана гэхээсээ илүү ингээд мэдрэлтээд байдаг юм. Энэ нийгэм хөгийн шаарнуудаар дүүрчихсэн юм уу хаашаа юм бэ энэ чинь.

202.9.46.42Зочин   • 2020, 6 сарын 1. 12 цаг 07 минут

гэнэтийн тохиолдлоор жирэмсэн болсон ч гэх шиг. чиний бодлоор бүх охидууд гэнэтийн тохиолдлоор жирэмсэн болоод байгаа юм байна тэ. кккккк

59.153.115.150Зочин   • 2020, 6 сарын 1. 14 цаг 34 минут

usvur nasnii [huuhed,huuhed,huuhed],tom hun bish,huntei untaad yaaj ter biye mah bodi ni tesdiin shuud gemtene bizdee,hechneen hairtai ene ter baisanch,ter ertnii 14,15 taidaa huuhed gargaad dandaa gajigtai medrel huuhed turuuleed,tiim bolood 21 nas tuunees deesh nasand hursend gej baihd ,

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.