Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав.
Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар болжээ. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн хоёр дахийг нь ийнхүү шинээр барихаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хүүхдүүдэд сургууль цэцэрлэг зун амралтаараа амрах зуслан бас хэрэгтэй, зуслан дээр олон аав ээжийн хүүхдүүдтэй нийгэмшиж, багаар ажиллах, аав ээжээсээ хол биеэ даах, бусдаасаа суралцах гээд маш олон талын ач холбогдолтой зүйл сурна. МАШ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ДЭМЖИНЭ.
Yaj mungu ideh vee geed buun bodol bolj baigaad neg mergen sanaa oljdee. Zuslangaas iluu huuhduuded surguuli, tsetserleg, emneleg heregtei baina. Namar bolohod dahiad l yarigdaad ehlenedee.
маш сайн санаачлага засгийн газар гаргажээ ганцхан амрагч пионерүүдийг гаднын нөлөөнөөс сайн хамгаалах хэрэгтэй гадаад дотоодын хар мянган амрагч хэсүүлчид зорчигчид явна маш сайн өндөр хашаа хийх хэрэгтэй
Hahaha pioner genuu. Heden on be
Ашгүй дээ Баярлалаа