2020 оны 6-р сарын 3
8 цаг 20 минут

Н.Минжинсайхан: Яруу найрагчид  дууны шүлэг бичихгүй бол өөр хэн бичиж, дуу бүтээх юм

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастыг эхлүүлж байна. Манай подкастын хамгийн анхны зочноор Г.Сэр-Одын болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан оролцлоо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Сэтгэл чамайг таньсан ч бил үү” хос цомогоо “өлгийдөж” авсан билээ. Гэхдээ яруу найргийнх биш. Түүний бичсэн шүлгээр бүтсэн уянга яруу дуунуудаас бүтсэн хос цомог юм.  Манай үеийн яруу найрагчдаас дууны шүлэг тэрлэж, олон хит дуутай болсон тоотой хэдэн уран бүтээлчдийн нэг нь Н.Минжинсайхан. Манай үеийнх гэдэг 2006-2010 оны хооронд утга зохиолын сургууль төгссөн залуучуудыг хэлж байгаа хэрэг.  Энэ удаад бидний яриа дууны яриа найргийн талаар өрнөсөн гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. 

Би Минжээгийн дуунуудаас “Аав Алтай хоёр”, “Сэтгэл чамайг таньсан ч бил үү”, “Хайрын шувууд”, “Сайхан чи минь”, “Хайрын эгшиг” зэрэг олон дууг нь сонсох дуртай. 

Сэтгэл норгох нуурын ус

Чамтай минь яасан адилхан юм бэ

Сэмрэн сэмрэн тэр л үүлс

Надтай яасан ижилхэн юм бэ 

“Сайхан чи минь” гэдэг дууны үг үнэхээр мэдрэмжтэй, яруу тансаг. Э.Батхуяг ч сайхан дуулсан.  Энэ мэтээр дурьдаад байвал маш олон сайхан уран бүтээлийг туурвиж яваа чансаатай яруу найрагч юм. 

Яруу найрагч Н.Минжинсайханы оролцсон “Номын хавчуурга” подкастын онцлох ишлэлүүд 

-Хамгийн анхны дууны шүлгээ 18 настайдаа бичиж, дуутай болж байлаа. Солонго гэдэг бүсгүйд дурлаж, түүнд зориулж бичсэн шүлэг маань дуу болж байсан.

 

 -Сүхбаатарын талбайд Онцгой байдлын албаны нэг үйл ажиллагаа болсон. Анхны дууг минь дуулсан дуучин Б.Минжүүр тэр үйл ажиллагаанд оролцож, ая дуугаа өргөсөн юм. Үйл ажиллагаа дууссаны дараа хөгжим, техникээ хурааж байхад нь очоод “Шинэ уран бүтээл сонсож үзэх гэсэн юм” гэж гуйгаад, сонсож байлаа. Миний хамгийн анхны дуу Сүхбаатарын талбайд эгшиглэж байсан. 

-Яруу найрагч хүн ядрахаараа дууны шүлэг бичдэг гэх мэт дэмий дэмий зүйлийг зарим хүмүүс ярьдаг. Дуу дуулдаггүйн шинж байхгүй юу. Яруу найрагчид, зохиолчид л дууны шүлэг бичиж, дуу бүтээхгүй бол өөр хэн бүтээх юм.

 

 -Цомогт ороогүй 30-40 дуу байгаа. Хөл хорио цуцлагдаад, цаг үе эргээд хэвэндээ ороход тоглолт хийх төлөвлөгөөтэй байна.  

-Яруу найраг гэхээр л толгой холбосон мэтээр. Яруу найрагч гэхээр ерөөлч, магтаалч шиг ойлгодог хүмүүс одоо болтол байсаар л байна. Гэхдээ жилээс жилд утга, уран зохиолыг илүү нарийн мэдэрдэг залуучуудыг нэмэгдэж байгаад олзуурхдаг.

 

 -Урлагийн сургуулиуд дуучид бэлтгэхдээ нэг том алдаа гаргадаг. Дуулах болон хөгжим мэдрэх чадварт л сургаж, уран бүтээлчдийг бэлтгэдэг. Гэтэл ямар ч яруу найргийн хичээл ордоггүй. Дуучид шүлгийн утгыг ойлгохгүй байна. Яаж хүмүүст танигдах вэ гэдгийг л чухал болгоод байгаа юм.

-Манай хөгжмийн зохиолчдын зарим нь шүлгэнд хайнга хандах тохиолдол гардаг.  Бүтээгч уран бүтээлчид нэгийгээ хүндлэхгүй байх тохиолдол мэр сэр гарах нь ч бий. Айхтар газар авчихсан юм биш  л дээ. Яруу найрагчийг нь дуудаж л засуулахгүй бол би яаж засах вэ дээ наад шүлгийг чинь гээд сууж байдаг хөгжмийн зохиолчид ч бий. Тэр нь уг нь зөв. Гэтэл зарим нь “Наадахыг чинь иймэрхүү үгээр сольчихвол болчихно гэдэг байдлаар ханддаг. Түүнээс нь болоод утгын алдаа гардаг.

 Яруу найрагч Н.Минжинсайханы уран бүтээлийн дээж  

 Анхны дуу "Солонго"

 Хайрын шувууд 

Сэтгэл чамайг таньсан ч бил үү 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.