Улсын хэмжээнд өнгөрсөн 5 дугаар сарын 29-ний байдлаар төллөх 29.2 сая толгой малын 77.1 хувь буюу 21.9 сая нь төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 52,1 хувь, бог малын нийт хээлтэгчийн 78.8 хувь нь тус тус төллөжээ.
Мал төллөлтөөр Баян-Өлгий аймаг 97.3 хувь, Ховд аймаг 93 хувь байгаа нь хамгийн их хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4 хувь байна. Улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, төл бойжилт 97 хувьтай байна. Үүнээс: 67,4 мянган ботго, 514.6 мянган унага, 986.7 мянган тугал, 10.8 сая хурга, 8.6 сая ишиг байна.
Сэтгэгдэл бичих