ЖИНХЭНЭ ЖДҮ: Биед эвтэйхэн, загварлаг үндэсний дээл, хувцсыг урлагч "Ивээл" брэнд

Энэ удаагийн "ЖИНХЭНЭ ЖДҮ" буландаа үндэсний дээлийг өдөр тутам өмсөхөд биед эвтэйхэн, загварлаг болгон хэрэглээний шинэ түвшинд нэвтрүүлсэн “Ивээл” брэндийг онцолж байна.

Ивээл брэнд нь 2017 оны арванхоёрдугаар сард анхны загвараа танилцуулж байжээ. Анх хоёр, гуравхан оёдолчинтой үйлдвэрлэлээ эхлүүлж байсан ч гурван жилийн хугацаанд нэрийн барааны таван салбар дэлгүүрийг нээн амжилттай ажиллажээ. Тэд энэ амжилтаа хамт олны  хүчтэй, хурдтай хөдөлмөрийн үр шим гэж үздэг. Ингээд "Ивээл" брэндийн ерөнхий менежер П.Энэрэлсүрэнгийн яриаг хүргэж байна.

 

-Үндэсний дээл хувцас урладаг маш олон газрууд байдаг. Жишээлбэл, “Ялгуун”, “Борголжин”, “Mayara” гэх мэт. Танай брэндийн эдгээрээс ялгарах онцлог юу вэ?

-Манайхыг үүсгэн байгуулагдсаны дараа маш олон брендүүд гарч ирсэн. Манай брэндийн  онцлог бол өдөр тутам өмсөх боломжтой дээлний захыг шигтгээгээр чимэглэдэг. Энэхүү шигтгээнүүдийг үйлдвэрийн технологиор л хийх боломжтой байдаг. Ихэнх загвараа шигтгээгээр чимэглэн урладаг. 

-Үндэсний дээл, хувцаснаас гадна өөр бүтээгдэхүүнүүд гаргадаг уу?

 -Манайх үндэсний хувцаснаас гадна маш олон бүтээлүүд туршин хийж байгаа. “Covid-19” цар тахал дэгдсэн байгаа энэ үед "маск" гэх мэт жижиг хэрэглэгдэхүүнүүдийг ихээр нь үйлдвэрлэж байна. Саяхан “Гоо Ивээл” төслийн хүрээнд тэмдэглэлийн дэвтэр, толь, түлхүүрийн оосортой багц бүтээгдэхүүнүүдийг гаргасан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд хоёр жилийн хугацааг зарцуулсан.

-2017 онд танайхтай төстэй бизнес эрхэлдэг, өрсөлдөгчид байсан уу. Зарим хүмүүс танайхыг анхдагч гэж ярьдаг?

-Цагаан сар, баяр наадмаар өмсдөг гоёлын торгоор хийсэн дээл урладаг газрууд их байсан. Гэхдээ  манайх шиг  үндэсний  дээл, хувцсыг өдөр тутам хаана ч өмсөхөд биед эвтэйхэн материалаар  урладаг газар маш ховор байлаа.

-2017 онд үйл ажиллагаагаа явуулж байсан түүхээсээ хуваалцвал, одоо хэчнээн хүнийг ажлын байраар хангасан бэ?

-Анх 2-3 оёдолчинтой үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дээлнүүдээ маш цөөн тоогоор гаргадаг байсан. Хэдийгээр цөөн тоогоор гаргадаг байсан ч маш хурдан борлуулагддаг байлаа. Харин одоо 100 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн нэрийн барааны таван салбарыг нээсэн.

-Танай бүтээгдэхүүний хэрэглэгчдийн хандлагыг хэрхэн тодорхойлдог вэ?

-Цаг үе, загварын трендээс болж хүмүүсийн сонголт жил бүр өөрчлөгдөж байдаг. Үүнд маш сайн судалгаа хийж, хүмүүсийн сонирхол, трэнд  өнгийг даган байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний эрэлт хүртэл харилцан адилгүй өөр байдаг.

-"Ивээл" брэнд  гурван жилийн хугацаанд таван салбарыг нээжээ. Үүнд зөв маркетинг, сурталчилгаа нөлөөлсөн болов уу. Энэ талаар хуваалцвал?

-Ямар ч бизнесийн үйл ажиллагаанд маркетинг хамгийн чухал байдаг. Мөн зөв маркетингаас гадна манай баг хамт олон нэгдэж ажилласны үр шим юм. Бүгд хурд, хүчтэйгээр хамтран ажилласан нь  өнөөдрийн өсөж дэвших үндсийг тавьсан байх.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.