2020 оны 6-р сарын 4
10 цаг 50 минут

Бурхан багшийн Их дүйчин өдрөөр цагаан хоол идэх нь сайн

Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш болно. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Бурхан багшийн Их дүйчин өдөр” бүх нийтээр амрахаар хуульчилсан билээ. Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын арван таванд тохиодог.

Энэ өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчэн өдрөөс онцлогтой аж.  Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 5-ны өдөр тохиож байгаа бөгөөд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан доор явагдана. 

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг (Весак) дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурханы шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойны газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг байна.
  2500 жилийн тэртээгээс Бурхан Багшийн сургаалийн хүн төрөлхтний эв санааны нэгдэл, оюуны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, эдүгээ ч дэлхийд олон зуун сая хүн ард энэхүү тэмдэглэлт өдрийг тэмдэглэж буй ач холбогдлыг харгалзан үзэж, 1999 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн A/54/L59 тоот тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан юм.

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан авч 1990 оноос Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулган дор өргөн тэмдэглэж иржээ.

Монголын бурхны шашны сүм хийдүүд, Монголын сүсэгтний холбоо Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Бурхны шашинт бусад орны жишгээр баяр амралтын өдөр болгох гэсэн хүсэлтийг Монголын үндэсний шашин соёлоо эрхэмлэгч нэр бүхий УИХ-ын гишүүд хүлээн авч дэмжсэн ба уг хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20 өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхийн саналаар баталж, Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг нийтийн баяр амралтын өдөр болсон.

Ингэснээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэсэн. 

Энэ жилийн Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярыг тэмдэглэх ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд байгаль хамгаалах буяны үйлсийн хүрээнд Туул голын хар усан тохойн эрэг дагуух 1 тонн хог, ургаа модонд уясан 60 шуудай хадагны хаягдлыг цэвэрлэсэн. Мөн 540 төслийн хүрээнд  Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 3,480,000₮-ний 108 хайлаас болон чацарганы мод тариж, соён гэгээрлийн чиглэлд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан гар зураг, эссэ бичлэгийн уралдаан, багш нарын дунд “Миний Монголын бичиг соёл” монгол бичгийн уралдааныг зохион байгууллаа. 

Нийтээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг доор дурьдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлцгээе. Үүнд:

1. Бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлагаа үйлдэх, өргөл хандив өргөх,
2. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах,
3. Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарийг авч сахих
4. Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
5. Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,
6. Ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн  явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
7. Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
8. Бурхан Багшийн намтар, үлгэрийн далай, бурханы шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
9. Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг угтсан болон тухайн өдөр зохион байгуулах үйл ажиллагаа: 

А. БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ УГТСАН ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭНҮҮД
1. “Миний мэдэх Бурхан Багш”  гар зургийн уралдаан зохион байгууллаа
2. “Бурханы шашин миний бодлоор” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулав
3. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарьсан 
4. Тахилгат уул  овоо, гол усны ай савыг цэвэрлэж, модонд уясан хадаг авав 
5. Эмзэг бүлгийн хүмүүст эд материалын тусламж дэмжлэг үзүүлэв.
           
Б.БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР:
1. 05.00-07.00 цагийн хооронд Сүсэгтэн олонд МУСГЗ, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц нэг өдрийн сахил онлайнаар хүртээнэ
2. 09.30-10.30 цагийн хооронд Бурхан Багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ 
3. 10.50-11.00 цагийн хооронд халамжийн цэцэрлэгийн онлайн нээлт 
4. 10.30-12.30 цагийн хооронд Бурхан Багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан тусгай хөтөлбөр МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд дамжуулна.
5. 10.00-17.00 цагийн хооронд Монголын бүх сүм хийдүүдэд “Бурхан Багшийн чого” хурал дотооддоо хурна
6. 05.00-21.00 цагийн хооронд Бурхан Багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан тусгай хөтөлбөрийг онлайнаар шууд дамжуулна. 

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.