2020 оны 6-р сарын 5
16 цаг 36 минут

ХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 2016 оронд коронавирусийн халдвар тархаж,  6.6 сая хүн өвчилж, 382 мянган хүн нас баржээ.  Одоогоор 3 сая эмчлэгдэж байгаа бол мөн тооны хүн эмнэлгээс гарчээ. Сүүлийн 24 цагт 120 гаруй мянган шинээр өвчилж, 15 мянган хүн нас баржээ. 

ОХУ-д 24 цагийн дотор 8831 хүн шинээ халдвар авсан. Мөн манай олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Чити, Тувад 39-138  тохиолдлоор нэмэгдсэн. Манай улсад 12 хүн ажиглалтад шинээр орж, 288 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 1530 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 10 эмч ажиллаж, 5000 гаруй хүнд ажиглалт, шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй байна. Гадаадаас 9 иргэн утасдаж, коронавирусийн талаар зөвлөгөө авчээ. Иргэдээс хүмүүс амны хаалт зүүх нь суларлаа гэдгийг анхааруулсан. 

Тиймээс иргэд амны хаалтаа зүүх хэрэгтэй байна. Манай хил залгаа олон оронд өвчлөл нэмэгдэж байгаа. Төдийлөн амны хаалт хэрэглэдэггүй байсан Англид хүртэл маск зүүхийг шаардаж эхэлсэн байна" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 4-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Зооноз өвчин судлалийн төвийн болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид  нийтдээ 715 хүний шинжилгээ хийсэн. Үүнээс 710-аас нь коронавирус илрээгүй.   5 хүнд нь коронавирус илэрсэн. 4 нь оюутан, нэг нь Оросын ачаа тээврийн жолооч. Энэ жолооч зургадугаар сарын 3-ны өдөр орж ирсэн, сэжигтэй тохиолдол гэж тооцож, тусгаарласан. Улмаар вирус илэрлээ. Өнөөдрөөс түүнийг ХӨСҮТ рүү татаж авчирч, эмчилгээг эхлэхээр болсон. Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 80 хувь нь хойд хилээр орж ирж байгаа. Тиймээс хойд хөрштэй хил залгаа аймгуудын иргэд анхааралтай байх хэрэгтэй. Өнөөдөр 5 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн. Өвчилсөн тохиолдол 191, эдгэрсэн 70, одоо ХӨСҮТ-д 120 хүн эмчлүүлж байна. Эдгэрч гарсан 5 хүний хоёр нь оюутан, гурав нь 33-50 насныхан байна" хэмээлээ.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.