ЖИНХЭНЭ ЖДҮ: Бага насны хүүхдүүдэд зориулсан сургалтын монгол гэр урлаач

Энэ удаагийн ЖИНХЭНЭ ЖДҮ  буландаа бага насны  хүүхдүүдэд зориулсан сургалтын монгол гэр урладаг  технологийн багш Б.Төмөрбаатарыг урьж, гэрийн  урланд зочиллоо. Тэрбээр 1976 оноос хойш мод боловсруулах ажилтай өөрийн амьдралыг холбожээ. Б.Төмөрбаатар гуай Монголд анх удаа сургалтын гэрийг урлаж, сургууль, цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөрт монгол гэрийг барьж сургах талаар үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Сургалтын гэрийг өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд урлаж  эхлээд найман жилийн хугацааг өнгөрөөжээ. Тэрбээр  "Өөрийн эзэмшсэн чадвараа өдөр болгон зүлгэж, шинэ санааг сэдэж, санаачлан ажилладаг.  Ямар нэг бизнесийг эхлүүлэхэд заавал үнэтэй, байр, техник хэрэгсэлтэй байх албагүй би өөрийн сурч, эзэмшсэн чадвараа өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Миний үйлдвэрлэл явуулдаг газар бол энэ гэр. Би энд байгаа багажуудыг насаараа цуглуулсан юм " хэмээн ярьсан юм. 

-Анх сургалтын гэр урлах санаагаа хаанаас олсон бэ,  хэдэн жилийн өмнөөс өрхийн үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн бэ?

-Монгол гэр бол биднийг эртний нүүдэлчин амьдралтай ард түмэн гэдгийг баталгаа юм. Хүмүүс  Монгол гэрийг боловсронгуй болгох ёстой гэж ярьдаг. Энэ ажлыг гадны хэн нэгэн биш Монголчууд өөрсдөө боловсронгуй болгох хэрэгтэй. Тиймээс би 2006 онд Монгол гэрийг боловсронгуй болгох 25 санааг гаргаж байсан. 2017 онд хүүхдүүдэд Монгол гэр барьж сурах арга барилыг зааж сургах нь багш хүний үүрэг гэж бодсон. Тэр тусмаа хөдөлмөр, технологийн багш хүний хувьд үүнийг хөтөлбөртөө оруулах хэрэгтэй гэсэн санаа төрсөн. Тэр үед сургалтын зориулалттай гэр гэж байдаггүй байсан. Сувинер, үзүүлэнгийн жижиг гэрүүд л  байдаг байсан. 2017 онд сургалтын гэрийн загвар гаргаж гурван төрлийн гэр хийж байсан.

-Сургалтын гэрийг авч хэрэглэх зорилтот бүлгийг хэн гэж харсан бэ?

-Монголын Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  ихэвчлэн сургууль, цэцэрлэг сургалтын гэрийг худалдан авч сургалтандаа ашигладаг. 2017 оноос өнөөдрийг хүртэл 20-иод гэр урлаж, борлуулсан байна. Сургалтын гэрийн захиалга ховор орж ирдэг. Улиралд нэг, хоёр захиалга авдаг. Монголчууд сургалтын жижиг гэрийг худалдан авч хүүхдүүдээ дотор нь тоглуулж Монгол гэрийг хэрхэн барьж сурахыг  заах  хэрэгтэй. Монгол гэрийг барих  Үндэсний соёлыг хадгалан авч үлдэхийг , дэмжих хэрэгтэй юм. Сургалтын гэрийг зуслан, лагер дээрээ барьж болно шүү дээ. Эсвэл хөдөө олон хоногоор амралтаар явах бол майхны оронд аваад явж болно. Жижиг гэрт хоёроос гурван хүн багтдаг. Монгол гэр жижигхэн гэсэн ч салхинд хөдөлнө гэж айлтгүй шүү дээ. 

 

Би 2017 оны наадмаар хүй долоо худагт сургалтын гурван жижиг гэрээ бариад өдөржингөө суулаа. Наадамчин олон их сонирхсон. Олон хүн сонирхож эхлэхээр нь гэрийнхээ хажууд зургаа авахуулахыг хүссэн хүнд 500 төгрөгийн  үнэ тогтоочихсон/Инээв/  Энэ бизнесээ хоёр хоног хийгээд буухад наадамчин олон миний хөдөлмөр, оюуны бүтээлийг үнэлж намайг 80 мянган төгрөгтэй болгосон байсан. Тэр мөнгөөрөө талбайн түрээсээ төлж, хүй долоо худагтаа наадмаа үзчихээд ирсэн дээ. Мөн тэнд ирсэн гадны жуулчид Монголчууд өөрсдийн амьдардаг гэрээсээ эхлээд сургалтын жижиг гэрийг хүртэл хийдэг болохыг харцгааж биднээр бахархсан байх.

-Таны урладаг сургалтын гэрийн онцлог юу вэ?

-Сургалтын жижиг гэр нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан гэр юм. Зургаан настай хүүхдүүд бидний амьдардаг  том гэрийг чинь барьж сурах боломжгүй. Бага насны хүүхдийн биеийн өндөр хэмжээнд нь тохирсон гэрийг зохиож хийсэн нь энэ. Зарим хүмүүс малчдын  оторт авч явдаг өндөр ханатай гэрийг сургалтын гэр гэж ярьдаг. Энэ нь буруу юм. Сургалтын гэр бол 6-9 настай хүүхдийн нурууны өндөрт тохирсон байх ёстой. Жишээлбэл, унийг нь  хийхдээ тухайн хүүхдүүдэд тохирсон урт, диаметр, хөнгөхөн байх зэргийн бодолцох хэрэгтэй.

-Та сургалтын гэрийг  иж бүрэн тавилгатай нь урладаг юм билээ. Ямар тавилгууд хийдэг вэ?

-Тавилга заавал байх ёстой. Тавилгагүй бол хоосон харагдана. Сургалтын гэрт хоёр авдар, ор мөн ширээ, хөхүүрийн хөл, сүү цагаан идээний тавиур дагалддаг. Эдгээр бүгд нийлээд нэг багц болно.

-Сургалтын гэрийг дотор нь төрөл, хэмжээгээр нь ангилдаг уу?

-Цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дөрвөн төрлийг гэр хийдэг.

-Та өрхийн үйлдвэрлэлээ ганцаараа эрхэлдэг үү, өөр туслан хамтран ажилладаг хүн байдаг уу?

-Захиалга багатай учраас ихэвчлэн ганцаараа хийдэг. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдүүддээ 500-600 мянган төгрөгийн  үнэтэй тоглоомон машин авч өгөхийн оронд гэрийн загвар аваад байшин дотроо бариад тоглуулвал үндэсний өв соёлыг түгээх ач холбогдолтой. Хүүхдүүд маш их сонирхдог.

-Та өөрийн хөдөлмөрийн үнэ цэнэ, эрхэлдэг үйлдвэрлэлээрээ хэрхэн бахархдаг вэ?

-Монголчууд сурсан бүхэн эрдэм гэж ярьдаг. Наймдугаар анги төгсөөд эцэг, эхийнхээ зөвлөснөөр үйлдвэрлэлийн боловсрол эзэмшиж чадсандаа маш их бахархдаг. Би сургууль төгсөөгүй Баянхонгор аймагт байхдаа хийсэн модон эдлэлүүдээ нутгийнханд хонь, ямаагаар сольж арилждаг байлаа. Тухайн үед Монгол гэрийн тооно, ширээ,сандал, авдар, багана гээд бүгдийг нь хийж сурсан. 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.